Х.Баттулга АН-ын даргаа О.Цогтгэрэлийг болгоно, бусад нь нэрээ тат гэжээ

Тувааны АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа О.Цогтгэрэл тэргүүтэй 4 нэр дэвшигчийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ.З.Энхболд зуучлан уулзуулсан энэ уулзалтаар Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгажээ. Тэднийг нэрээ татахыг шаардсан нь сунгааг шударга болно хэмээн найдан хамаг хүч боломжоороо сурталчилгаа хийсэн 3 нэр дэвшигчид хүнд цохилт болсон бололтой. Тэд сая 17 цагт Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлана хэмээн хэвлэлүүдэд зар өгсөн. Гэвч тэд ирсэнгүй. Эх сурвалжаас тодруулбал, Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч буцааж дуудсан бол О.Амартүвшин явж, С.Эрдэнэболд ганцаараа үлдээд өөрийн цахим хуудсаараа лайв хийхээр болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч эцсийн шийдвэр гараагүй ч Х.Баттулга нэр дэвшихийн тулд өөрөөс шалтгаалах бүх л эрх мэдлийг ашиглан аргаа барж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд өөрийг нь нэр дэвших эрхтэй гэсэн албажаагүй мэдээг Цэцийн шийдвэр мэт олон нийтэд тараасан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж буй Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэвч ингэлээ гээд Цэц түүний талд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа. Үүнээс өмнө нь Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Туваанаар дамжуулан АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвших заалтыг АН-ын дүрэмд хүчээр оруулсан ч энэ нь мөн л хүчин төгөлдөр бус болсон билээ. Аргаа барахдаа АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай болгон хувааснаас АН-ын даргын сунгаа хоёр талд зэрэг зарлагдаад буй. Өчигдөр сунгааны сурталчилгаа албан ёсоор хаагдсан. Эрдэнийн АН-ын даргын сунгааны дүн маргааш цахим санал хураалтаар эцэслэх бол Тувааных гишүүдийн саналаар шийдэгдэх юм. Ийм үед ардчилсан Ерөнхийлөгч маань гишүүдийнхээ сонголтыг үл тоон санал хураалтаас өмнө Тувааны АН-ын даргыг ийнхүү тодруулсан нь нэр дэвшигч нарын эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байна. Х.Баттулгыг АН-ын мянга мянган гишүүдийн сонголтыг уландаа гишгэх эрх байхгүй хэмээн тэд үзэж байна. О.Цогтгэрэлийн тухайд АН-ын даргын сунгаанд маш их хөрөнгө мөнгө гаргасан гэх бөгөөд тэр нь АН-ын дансанд оров уу, Тувааны халаасанд оров уу, эсвэл бүүр Х.Баттулгын хандив болсон эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ. Мөн энэ үеэр Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой болчлоо. Тийм болохоор өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гэж ярьжээ.

Х.Нямбаатар: Дээд шүүх Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар энэ сарын 31-нд хуралдана

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр /2021.03.26/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүнтэй уулзаж эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хосбаяр тэргүүтэй шүүгчид энэ сарын 31-ны өдөр хуралдах гэж байгааг хэллээ. Тиймээс Дээд шүүхийн шийдвэр гартал өлсгөлөнгөө түр азнахыг хүслээ. Дээд шүүх Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийн тухайд биш харин түүнийг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагаа явуулсантай холбоотой олон нийтэд ил болсон шинээр нотлох баримт үүссэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах юм байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулж Ял эдэлж байгаа ч эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүнийг оруулах, гүйцэтгэх ажиллагаа явуулах бол эрүүдэн шүүлт мөн. Монгол Улс Эрүүдэн шүүлтийн эсрэг олон улсын конвенцид нэгдэн орсон улсын нэг. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ганц ч Монгол хүнийг эрүүдэн шүүхийн эсрэг ажиллана. Цаашид Т.Чимгээд тохиолдсон ийм зүйл нэг ч монгол хүнд тохиолдох ёсгүй хэмээн мэдэгдэв. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагчидтай уулзаж, өлсгөлөн зарлаж буй Т.Хүрэлбатын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ НЭГ САРААР СУНГАВ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ныпүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд,УОК-ындарга С.АмарсайханКоронавируст халдвар/КОВИД-19/-ынцар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав. Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатныэрсдэлийнүнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ныөдөр хийсэн бөгөөдэрсдэлийнтүвшинМАШ ӨНДӨР гэсэн дүгнэлт гарчээ.Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ныөдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа. Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны 05 дугаар сарын 01 хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийнүргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна.ЗөвхөнУОК-ынзөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ. Коронавируст халдвар/КОВИД-19/-ынцар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийг 23 хоног дайчланажиллуулахадшаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөгийг зарцуулна. Нийслэлийн 84 дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аасцар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөгийг зарцуулах гээд нийт 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай аж. Үүний 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө. Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малынсэгзэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-ндболсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэлширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрхүүд орон гэргүй болжээ. ИймдУОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн Архангай аймагт 1, Дундговь аймагт 50, Өвөрхангай аймагт 5, Булган аймагт 15, Нийслэлд 9 гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгохоор боллоо. Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малынсэгзэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийн өртөг бүхий 1 ширхэгдугуйтачигч/ковш/худалдан авах, КОВИД19-ийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулах юмгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН С.ЗОРИГИЙН АМЬ НАСАА АЛДСАН ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлсэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө. Хүсэлтэд: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж заасан. Монгол Улсын Их Хурлаас Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц-ийг 2002 онд, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж дагаж мөрдөж байгаа хэдий ч хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудыг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байна. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийт мэдсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудал нь Олон Улсын парламентийн холбооны анхааралд байсаар ирсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэртээ С.Зоригийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст хууль хяналтын байгууллагын алба хаагчид хүч хэрэглэн, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй талаар болон хэргийн нотлох баримтыг нууцын зэрэглэлд багтаан хэрэг хянан шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлсэн талаар дурдсан байдаг. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс хорих ялаа эдэлж байгаа, түүнчлэн уг хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Танаас хүсье гэжээ.

САЙН МЭДЭЭ: Нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг авахаар болсон тухай цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна хэмээжээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.