Шүлснээс халдвар илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС-д хийж эхэлнэ

Шүлснээс КОВИД-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр хэллээ. Тэрээр Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд КВ19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаагаас гадна, хамгийн тэмдэглүүштэй нь, ДЭЛХИЙД АНХДАГЧ оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм хэмээсэн. АШУҮИС дээр шүлснээс халдвар илрүүлэх оношлуур бүтээх ажлыг маш амжилттай гүйцэтгэж ийнхүү үр дүн гарч эхэлсэн бөгөөд гурав хоногийн өмнө оношлуур үйлдвэрлэхэд бэлэн болсон гэж мэдээлж байв.

Ирэх сард бүх тариаланчийг вакцинжуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт ажиллах, вакцинд хамрагдах хүсэлтэй газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ сарын 26, 27-нд нийт 900 гаруй тариаланчийг хөдөө орон нутагт очиж ажиллахаас нь өмнө вакцинжууллаа. Тариалан эрхлэгчдийн зүгээс хаврын бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа энэ чухал цаг үед вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулсанд талархалтай байгаагаа илэрхийлж байна. Цаашид улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт тариаланчдыг вакцинд бүрэн хамруулах ажлыг үргэлжлүүлж, урьдчилсан тоогоор 14 мянга орчим иргэн ирэх сарын 15-ны дотор вакцины нэгдүгээр тунгаа хийлгэх боломжтой. Эх сурвалж: ХХААХҮЯ

МОАХ-ны ХЭГ-аас аймгийн АН-ын дарга нарт чиглэл өгч санал хураалтад нөлөөлж эхэллээ

АН-ын даргын сунгааны санал хураалт өнөөдөр хоёр талд зэрэг явагдаж байна. Эрдэнийн АН-ынх цахимаар болон утсаар зэрэг явагдаж байна. Одоогоор техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн хүндрэлгүй байна. Харин бичгээр явагдаж байгаа Тувааны АН-ын санал хураалт нэрсийн жагсаалт нь алдаатай зэргээс болоод гишүүдийн тал нь саналаа өгч чадахгүй болжээ. Тэртусмаа С.Эрдэнэболд, Амартүвшин нарыг дэмжинэ гэсэн залуучууд саналаа өгч чадахгүй бүртгэлийн зөрчилтэй гэж буцааж байгаа нь бухимдуулж эхэлжээ. Ялангуяа БГД, БЗД дээр маргаан их гарч байна. 2 талын санал хураалтууд орой 20 цагт зэрэг дуусна. Гэхдээ Эрдэнийн АН-ын дүнг тэр дороо гарах бол Тувааных гараар тоолж даваа гаригаас нааш эцэслэхгүй бололтой. Тэгээд ч гишүүдийн нэрсийн жагсаалт нь будлиантай, бүртгэлгүй гэсэн асуудал эхнээсээ их байгаа нь өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой гэж АН-ын гишүүд бас дахиад талцаад эхэлжээ. Өчигдөр өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Тувааны АН-ын даргад нэр дэвшигчидтэй уулзаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН дарга болгоно. Та нар нэрээ тат гэж хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Өнөөдөр мөн МоАХ-ын ХЭГ-ын дарга Эрдэнэцогт аймгийн АН-ынхан руу ярьж Намын даргаар УИХ-ын гишүүн гаргахад анхаараарай. Цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгоод явах нь зүйтэй гэж дээрээс үзэж байгаа шүү. гэсэн чиглэл өгчээ. Энэ чиглэл нь АН-ын даргад өрсөлдөж буй Амартүвшингийн талын хүмүүст хүрч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуйвалдаан. булхай луйвар хийх гэж байна гэсэн эсэргүүцэл үүсгэхээр болжээ. Энэ нь Тувааны АН-ын даргын сунгааг дахиад Цогтгэрэл ба бусад болгон талцуулж, дотоод маргаан ширүүсэх төлөвтэй байна.

МОАХ-ын хэсэг нөхдүүд сонгуульд саналаа өгсөн гишүүдээ Сү.Батболдын эсрэг гарын үсэг зуруулахаар дарамталж байна

МОАХ-ын хэсэг нөхдүүд АН-ыг самраад дууслаа. Сонгуульд саналаа өгсөн гишүүдээ Сү.Батболдын эсрэг гарын үсэг зуруулахаар дарамталж байна АН ямар Женкогийн компани уу?

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.