
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монголын Хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад МХҮНХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Хоршоологчдын Үндэсний нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцов. Хоршоологчдын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд төрийн уян хатан зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байлаа. Эх сурвалж: ХХААХҮЯ
Ц.Эрдэнэчулуун: Тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааг тогтворжуулж, чадавхжуулах шаардлагатай байна
2020-10-08 10:46:38 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Автотээврийн үндэсний төвөөс зөвшөөрлийн бичиг олгох явцыг нээлттэй байдлаар зохион байгуулахын тулд 2019 ондаж ахуйн нэгж байгууллагууд болон бусад төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж Тээврийн нэгдсэн систем цахим программыг нэвтрүүлсэн. Ингэснээр улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн хардлага сэрдлэг болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажил болжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа. -Автотээврийн үндэсний төвөөс тээврийн нэгдсэн системийг нэвтрүүлээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэхүү системд ямар мэдээлэл багтдаг,ямар харилцааг зохицуулдаг талаар товч тайлбар өгөөч? -Манай байгууллагаас улс хоорондын байнгын ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг агуулсан Тээврийн нэгдсэн систем программыг 2019 оноос нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү системээр аж аж ахуйн нэгжүүдэд өөрийн тээврийн хэрэгсэлтэй эсэх, жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалд заасан эрхтэй эсэх, мэргэшсэн жолооч эсэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлсөн эсэх, жолоочийн хариуцлагын даатгалтай эсэх зэрэг шаардлага шалгууруудыг тавьж байна. Энэхүү шалгуур үзүүүлэлтүүдээ холбогдох төрийн байгууллагатай цахимаар холбож мэдээлэл солилцож байна.Одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем, Техникийн хяналтын үзлэгийн бүртгэлийн систем, мэргэшсэн жолоочийн мэдээллийн сан болон Улсын байцаагчийн дүгнэлт, ЗЦГ-ын Лицензийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагуудын мэдээллийн санг холбосон. Цаашид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гашуунсухайт автозам, Хил хамгаалах ерөнхий газартай холбож, улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. -Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийж буй жолооч нарт тодорхой ур чадвар, шалгуур тавьдаг. Ямар ангилал, зэрэглэлтэй байх шаардлагатай вэ. Мөн жолооч нарминий ажилладаггүй компани намайг бүртгэчихээд байна.Өөр компанид шилжих гэхээр хасч өгөхгүй байнагэдэг гомдол маш ихээр гардаг.Үүнийг тайлбарлаж өгөхгүй юу? -Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэхдээ жолооч нь мэргэшсэн, С,Е, УХАТ ангилалтай байх шаардлага тавигддаг. Үүнтэй холбогдуулан Тээврийн нэгдсэн систем нь мэргэшсэн жолоочийн мэдээллийн сантай холбогдсон байдаг тул тухайн аж ахуйн нэгж байгууллага нь шинээр жолооч ажиллуулахдаа регистрийн дугаараар бүртгэн тухайн жолооч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх эрхтэй үгүйг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хянаж бүртгэн ажиллууж байгаа юм. Гэвч тухайн жолооч нь өмнө нь ажилд орохоор өөр компанид бүртгүүлж байсан, хөтөч хэмээн нэрлээд байгаа хүмүүсд ажилд зуучлуулан бүртгүүлж байснаас хувийн мэдээлэл нь бусдад алдагдах тохиолдлууд их байна. Нэгэнт тухайн компани бүртгэл дээр бүртгэлтэй байгаа жолоочийг компани нь хасаж өгөхгүй тохиолдолд үйлдвэрийн газраас холбогдох өргөдөл санал гомдлыг тухайн жолоочоос өөрийн биеэр ирж хандвал хасалтыг хийж өгнө. -С зөвшөөрөл гарсан машиныг тухайн зөвшөөрөл дээр нэр дурдагдсан жолооч барьж болно,өөр жолооч барьж болохгүй гэдэг2өөр ойлголт яваад байдаг.Энэ ямар учиртай вэ? -С төрлийн зорчих зөвшөөрөл нь байнгын ачаа тээвэр хийх автомашинд олгогдох бөгөөд тухайн компани нь жолоочийн ажил амралтын дэглэмийг зөрчүүлэхгүй байх үүднээс эсмен жолооч буюу ээлжийн жолоочоор С төрлийн зорчих зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг бариулж болно. Өөрөөр хэлбэл тухайн компанийн аль ч жолооч С зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээрээ тээвэрлэлт хийж болно. -С зөвшөөрөл олголттой холбоотой гомдол,хардлага ихээр гардаг.Дөрөвдүгээр улирлын С зөвшөөрлийн олголт ямар журмаар явагдав.Шинээр ямар зохицуулалт оров? -Үйлдвэрийн газрын захирлын удирдамжаар Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтуудад 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ний өдөр хүртлэх хугацаанд тээвэрлэлт гүйцэтгэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зэрэглэл тогтоох, эрсдлийн үнэлгээ гаргах ажлуудыг үе шаттайгаар хийсэн. Мөн хяналт шалгалтын дүнгийн талаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр үйлдвэрийн газрын хурлын зааланд тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд танилцуулсан. Олголт болон хяналт шалгалттай холбоотой мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй харах боломжийг бид бүрдүүлж байгууллагын цахим хуудсанд байршуулаад байна. Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй бүртгэлтэй 14000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг ч хил нэвтрэх энэхүү зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд улиралдаа зөвхөн 6000 тээврийн хэрэгсэлд л олгохоор тусгасан байдаг. Тиймээс шалгалтад огт хамрагдаагүй, кэмпгүй, нийгмийн даатгал, татвар төлдөггүй зэрэг шаардлага хангаагүй компаниудыг цэгцлэнэ. Үүний цаана хүний амь нас, эрүүл мэнд, 14000 жолооч, түүний ар гэрийн нийгмийн асуудал хөндөгдөж байгаа учраас ийнхүү аж ахуй нэгжүүдэд зэрэглэл тогтоож, шаардлага хангаагүй тээвэрлэгчдэд зөвшөөрлийн бичиг олгоогүй. -Саяхан нэр бүхий компаниудаас5700С зөвшөөрлийг зөвхөн Хятад компаниудад олгосон,Монгол компаниудыг хохироосон тухай нийтлэл гарсан.Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ? -АТҮТ С зөвшөөрлийн бичгийг ямар нэг шалгуур тавилгүй зарж борлуулаад байна гэж ойлгож болохгүй юм. Зөвшөөрлийн бичгийг олгох дараалал нь Аж ахуйн нэгж нь тээвэрлэлт хийх хүсэлтээ тээврийн нэгдсэн системээр дамжуулан уурхайд гаргана. Үүний дараа Уурхай тухайн аж ахуйн нэгжийн хэдэн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт явуулах талаарх хүсэлт буюу баталгаажуулалт хийдэг. Энэ үйл явц явагдсны дараа АТҮТ- өөс зөвшөөрлийн бичгийн олголт хийгдэж байгаа. Тэхээр бие биендээ хамаарал бүхий үйл ажиллагаа явсны дараа бичиг олгогдож байгаа биз дээ. Хэн нэгэн хүнээс хамаараад бичиг өгнө гэж байхгүй. Үүнийг л жолооч , аж ахуйн нэгжийн удирлагууд сайн ойлгомоор байна. -Зэрэглэл тогтоох хяналт шалгалтад компаниуд юун дээр их алдаа зөрчил гаргасан бэ.Цаашид юун дээр анхаарах ёстой вэ? - ЗТХЯ-наас ирүүлсэн чиглэл болон АТҮТ-өөс хийгдсэн хяналт, шалгалтыг үндэслэн 154 аж ахуй нэгж байгууллагын 6600 тээврийн хэрэгсэлд олгосон байна. Автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хийсэн энэхүү хяналт шалгалтын тайланг олон нийтэд нээлттэй харах байдлаар цахим хуудсанд байршуулсан. Шалгалтад нийт 161 аж ахуй нэгж байгууллага хамрагдсанаас 25 бага, 67 дунд, 69 их эрсдэлтэй дүгнэгдсэн. Жолоочийн амрах байртай, жолоочийн нийгмийн асуудалд анхаардаг, нийгмийн даатгал төлдөг, улсад татвар төлдөг, засвар үйлчилгээний байртай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон инженер техникийн ажилтнуудтай гэх мэт шалгуур үзүүлэлтүүд хангасан аж ахуй нэгж тун цөөн байна. Хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн дүгнэхэд уул уурхайн салбарт дахь ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг аюул осолгүй тээвэрлүүлэх, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, чадавхижуулах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа юм. Эх сурвалж:АТҮТ

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд 2020-2024 онд 8000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг холбогдох албаны хүмүүстэй хийлээ. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл:Бид төрөөс маш том үүрэг, хариуцлагыг хүлээгээд байна. Экологийн цагдаагийн албатай хамтран 8000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхэд шийдэх, өөрчлөх шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Тухайлбал ашигт малтмалын олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа дууссаны дараа нөхөн сэргээлтийн ажлыг эхэлдэг нь нөхөн сэргээлтийг гацаадаг, эзэнгүйдүүлдэг нөхцөл үүсгэдэг. Үүнд хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн нэгэнт эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх ажлаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Мөн олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хамтарч хийх саналтай байна гэлээ. БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран Нөхөн сэргээлт 2024 ажил тун удахгүй эхлүүлэх бөгөөд өнөөдөр анхны уулзалтаар цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм. Эх сурвалж: БОАЖЯ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчилна. Түүний айлчлал аравдугаар сарын 9-10-ны хооронд үргэлжилнэ. Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүманай улсад он дараалж айлчилж байгаа юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм. Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байгааг албаныхан хэлсэн юм. Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш бөгөөд 2016 оноос хойш хийсэн Монголтой хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа ба айлчлалын үеэрх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хэлэлцэх аж.
Г.УУГАНБАЯР: ДАРЬ-ЭХ ХОТЫН ТӨВӨӨС ЕРДӨӨ 3-4 КМ ЗАЙТАЙ. ӨДИЙ ХҮРТЭЛ ЦЭВЭР БОХИРЫН ШУГАМТАЙ ХОЛБОЧИХОЖ БОЛНО ДОО
2020-10-07 19:37:50 Нийтлэгдсэн: Сонгууль
НИТХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 7, 21, 27-р хороодод нэр дэвшиж буй Г.Ууганбаяр хэмээх залуутай блиц ярилцлага хийснээ та бүхэнд хүргэж байна. Тэр 2013-2020 онд СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга, Тавантолгой төмөр зам ХХК-ны Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан Дэд захирлаар ажиллаж байсан. Мөн Жишиг хотын төлөө ТББ-ыг санаачлан байгуулж, Тэргүүнээр нь ажилладаг юм. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Гантөмөрийн Ууганбаяр гэдэг. МУИС-ын Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Та Жишиг хотын талаар нэлээн ярьдаг. Жишиг хот гэж товчхоноор тодорхойлбол? Жишиг хот гэдэг ердөө л нийтийн эрх ашигт нийцсэн өндөр стандарттай, түүнийг мөрдөж хэрэгжүүлж чаддаг хотыг л хэлнэ гэж би боддог. Ингэж чадвал иргэдийн хүсээд байгаа эрүүл, аюулгүй, амьдрахад таатай хот аяндаа бий болно. Тэгэхээр бүх зүйл дээр жишиг стандартыг тогтоох хэрэгтэй. Барилга бүтээн байгуулалт, зам засвар, арчлалт /ус зайлуулах систем бүхий зэрэг/, тохижилт, ногоон байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ гээд бүхий л зүйлд стандарт тогтоож түүнийг мөрдүүлэх шаардлагатай. Уг нь их энгийн ойлголт. Гэхдээ үүн дээр хийх зүйл маш их. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн бүгдийнх нь оролцоо санаачилга чухал л даа. Та өөрөө залуу хүн. Нийгэм, улс төр дэх залуучуудын үүрэг оролцоо харьцангуй сайн болж байх шиг? Нийгмийн аливаа эрс шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын үүрэг оролцоо асар өндөр байдаг. Өнөөдрийн залуучуудад өмнөх үеийнхнээ бодвол илүү боловсрол мэдлэг олж авах, харьцангуй залуудаа ажил, амьдралын туршлагатай болох боломжтой болсон. Ийм ч учраас тэр залуучуудын улс төрд, нийгэмд оролцох оролцоо өндөр байх учиртай. Миний хувьд ч гэсэн залуугаасаа төрийн албанд удирдах ажил хийх боломж гарсан. Үүнийгээ үүрэг хариуцлага гэж хүлээж аван хариуцсан ажлаа сэтгэлээсээ сайн хийж чадсан гэж боддог. Энэ хэрээрээ ч ажлын багагүй туршлагатай болсон. Мөн залуу хүнд санаачилгатай байх нь хамгийн чухал. 2017 онд Улаанбаатар хотын ЗАА-наас ГССҮТ-ийн гадаад орчныг тохижуулах ажлыг хийсэн. Энэ ажлыг ахалж ажиллаж байхдаа би энд нисдэг тэрэгний талбайтай хийж яагаад болохгүй гэж бодсон. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, Дорнодод, Баян-Өлгийд хүн осолд өртвөл хотод Гэмтлийн эмнэлэгт ирэхэд хэр хугацаа зарцуулах вэ? Амь насыг нь аварч чадах уу? гэдэг асуулт надад байсан юм. Ингээд ИНЕГ зэрэг холбогдох байгууллагуудтай нь ярилцаж тохироод нийт 3 эмнэлгийн гадна орчныг нисдэг тэрэгний зогсоолтойгоор тохижуулсан. Зөвийг санаачилж, зоригтой хийж чадвал олон хүний амь насыг ч аврах хэмжээний ажлыг хийж чадах юм байна гэсэн урам зориг орсон Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-аас боловсрол, мэдлэг, туршлагатай залуучуудаа дэмжиж нэр дэвшүүлсэн. Энэ итгэлийг бид бодлого боловсруулах түвшинд өөрсдийн мэдэх чадахаа шавхан, ажил хийх боломж гэж харах хэрэгтэй. Үр хүүхэд минь ирээдүйд амьдрах нийслэл хотоо жишиг сайхан хот болгож үлдээх боломж бололцоо гэж би харж байгаа. Таны хувьд Иргэдийн төлөөлөгч хэн бэ? Дэлхийн ихэнх орон Төлөөллийн ардчиллын зарчим хэрэгждэг. Улаанбаатар хотын 1,5 сая хүн бүгдээрээ бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжгүй учир өөрсдийгөө төлөөлүүлж 45 хүнийг бидний асуудлыг шийдвэрлээдэх гээд ИХТ-д илгээдэг. Иргэдийн төлөөлөгч хүн бол иргэдэд тулгамдаж байгаа асуудал бэрхшээлүүдийг маш сайн мэддэг, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг олдог, сэтгэл гарган зүтгэдэг л хүн байх хэрэгтэй. Би зөвхөн Ууганбаяр гэж хувь хүн биш би чинь Баянзүрх дүүргийн, манай тойргийн 110000 ИРГЭН гэж сэтгэж, тэдний мэдэрдгийг мэдэрч, хүсдэгийг хүсч, хэлж ярьдагийг нь ИТХ-дээр хэлж ярьж ажиллах ёстой гэж боддог. Нэр дэвшиж буй Баянзүрх дүүрэгт чинь нөхцөл байдал ямар байна. Юу хийхээр байна даа? Манай Баянзүрх дүүрэг 300 гаруй мянган хүн амтай Нийслэлийн хамгийн том дүүрэг. Газар нутгийн хувьд ч хамгийн том. Том тусмаа шийдвэрлэх асуудал олонтой, ажил ихтэй дүүрэг. Ер нь дүүрэг, нийслэлийн ажил улс төрийн гэхээсээ, аж ахуйн ажил байдаг. Дээд шатны байгууллагуудаас гарч байгаа шийдвэрүүдийг иргэдийн гэрт оруулж амьдралд хүргэдэг тогтолцоо. Гэтэл энэ түвшинд улс төржилт их байгаа нь иргэдийн амьдрал, дүүргийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Баянзүрх дүүрэгт сүүлийн 8 жил Ардчилсан нам засагласан. Нам дотроо болон, нөгөө намтайгаа толхилцож улстөржсөөр хайран 8 жилийг үр дүн муутай өнгөрөөсөн байна. 7 жилийн өмнө намайг СХД-т ажиллаж байхад Баянзүрх дүүрэг бүх үзүүлэлтээрээ Сонгинохайрханаас дээгүүр байсан. Өнөөдөр СХД-ийн нүдэнд харагдахуйцаар өөрчлөгдсөн. БЗД-ийн хөгжил шулуухан хэлэхэд Нийслэлийн төвийн 6 дүүрэг дотроо сүүл мушгиж байна. Дээд шатны байгууллагаас ирсэн чиглэл даалгаврыг улстөржүүлэн ,улдан чангаасны уршиг энэ. Гэр хорооллын иргэд инженерийн шугам сүлжээг хамгийн түрүүнд хүсэж байна. Дарь-Эх бол хотын төв цэгээс ердөө 3-4 км зайтай. Энэ олон жилд цэвэр бохир байтугайг татчихаж болно доо гэх харуусал төрсөн шүү. Хур хог хаягдал, зам засвар арчлалт, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж гээд бүхий л салбарт эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна даа. Бүх шатандаа харилцан ойлголцолтой, ажлын уялдаа холбоотой ажиллаж байж дүүргийн хөгжлийг хурдасгана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй