Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад энэ сарын 9-10-ны өдрүүдэд айлчилна
2020-10-06 10:54:16 Нийтлэгдсэн: Улс төр
Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлж байна. Тэрээр аравдугаар сарын 09, 10-ны өдөр (баасан, бямба гарагт) айлчилна. Тэрээр манай улсад он дараалж айлчилж буй нь энэ юм. Сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм. Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байна гэлээ. Японд Ковид-19 өвчний нийт халдварын тоо 80 мянга орчим байгаа ба халдварын тархалтыг тогтоон барьж чадаж байгаа гэв. ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш бөгөөд 2016 оноос хойш хийсэн Монголтой хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа ба айлчлалын үеэрх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцана. Айлчлалын дараа үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх болно гэлээ. Мөн энэ дашрамд мэдээлэл өгөхөд, энэ онд тохиож буй Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг аравдугаар сарын 8-ны пүрэв гарагт тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд томоохон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Монгол Улс, БНСУ нь стратегийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаа ба Монгол БНСУ-ын харилцаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

ЗТХЯ, МАЖХ болон МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгууллаа. Уг санамж бичгийн зорилго нь Улсын болон олон улсын чанартай авто замыг түшиглэн нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн жолооч болон зорчигчдын аюулгүй байдал, жолоочийн ажил, амралтын дэглэмийг хангах, авто тээврийн хэрэгслийн техникийн хэвийн ажиллагаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Олон улс, улсын чанартай авто замын дагуу авто зогсоол бүхий үйлчилгээний цогцолбор цаашид үйлчилгээний цогцолбор бий болгоход оршино. Талууд хамтын ажиллагаандаа Авто замын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Алсын хараа -2050, Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажиллана. Мөн хамтын ажиллагааны чиглэлд Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин оролцох заалтыг тусган ажиллахаар боллоо. Эх сурвалж: Монголын Аялал жуулчлалын холбоо

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал бол саналын хуудас хэвлэх, санал авах байр бэлдэх ажлууд байдаг. Дүүргүүд иргэддээ тухайн хороонд нэр дэвшиж байгаа дэвшигчдийг маш сайн танилцуулах хэрэгтэй. Сонгууль зохион байгуулагдахтай холбоотой мэдээллээ маш сайн өгч ажилла. Мөн иргэддээ саналаа өгөхөөр ирэхдээ амны хаалт, иргэний үнэмлэх хоёроо заавал авчрах шаардлагатай гэдгийг нь сануулаарай. Зохион байгуулалтын ажлыг сайн хийж, хүмүүсээ мэдээллээр бүрэн хангаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах хэрэгтэй. Дүүргүүд баримт бичгийн бүрдлээ сайн хангаарай гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн УИХ-ын сонгуулийн үеэр 222 улсын байцаагч хяналт тавьж ажилласан. Сонгуулийн санал авах байранд тавигдах ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавин ажиллаж байна. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж ажиллана хэмээв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа И.Баттөгс Хамгаалалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа. Санал авах байранд үзлэг шалгалт хийх саналыг нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Мөн санал авах байрны камержуулалт, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн холбогдох бүх мэргэжлийн байгууллагууд сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллүүдээ танилцуулав. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, иргэдийн биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүлгэх, санал авах байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийлгэж ажиллах шаардлагатай гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэргэжлийн байгууллагуудад анхааруулж хэллээ. Мөн сонгуулийн санал авах байртай холбоотой асуудал болон бусад ажлуудыг хуулийн хугацаанд сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм.
Дотоод хэргийн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
2020-10-06 10:22:10 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Байлдааны гавьяаны одон болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлт аравдугаар сарын 05-ны өдөр боллоо. Дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын хүнийг нөөцийг 86 жилийн турш тасралтгүй бэлтгэж ирсэн тус Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Захирлын зөвлөлийн гишүүд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, доктор, профессор Бригадын генерал Ц.Амгаланбаяр, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Хаянгарваа, Их сургуулийн нийт бүрэлдэхүүн, офицер, эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, оюутан, сурагчид оролцлоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр юм. Монгол Улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний Судалгааны их сургууль-ийг хөгжүүлэх, Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх Монгол хүн-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэв. Их сургуулийн 2020-2021 оны хичээлийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ. Арга хэмжээний хүрээнд нээлтэд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид Их сургууль, Спорт цогцолбор, номын сан-гийн үйл ажиллагаатай танилцав. Дотоод хэргийн их сургуулийг хотхон /кампус/ хэлбэрээр хөгжүүлж, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх зорилгоор Спорт цогцолбор-номын сан-гийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд барьж, өнгөрсөн 8 дугаар сард ашиглалтад оруулж, 3500 гаруй суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, чанарт ахиц гарах нөхцөлийг бүрдүүлсэн билээ. ДХИС-ийн Спорт цогцолбор, номын сан-гийн барилга нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв номын сантай. Онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3,4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагыг зохион байгуулах юм. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжлийн хүний нөөцийн тусгай бэлтгэл сургуулилтын нэг нь усны сэлэлт, усны тусгай аврах ажиллагаа бөгөөд Их сургууль энэхүү сургалтыг явуулах орчныг бүрдүүлээд байна. Спорт цогцолбор, номын сан-гийн барилгад ердийн болон гүний гэсэн 2 бассейн байгуулагдсан бөгөөд 4 зам бүхий 25 м урт, 8 м өргөн, 2,5 м гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 4 м гүнтэй бассейн баригдаж ашиглалтад орсон. Түүнчлэн сонсогч, оюутан, суралцагчдын биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлжилтийн хичээлийг технологийн зөрчилгүй явуулах зорилгоор спорт заал, тусгай бэлтгэлийн тоноглол бүхий танхимууд, спорт тоглоом, гардан тулааны төрөл бүрийн бэлтгэл /жүдо, самбо, бокс/ сургуулилт явуулах орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн энэ өдөр дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Их сургуулийн Соёлын төвд баярын хурал боллоо. Хурлаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан зарим багш, албан хаагчдад цол гардуулж, яам, агентлаг, ДХИС-ийн шагналаар шагнаж урамшуулав. Тухайлбал, БШУ-ны сайдын тушаалаар Боловсролын тэргүүний ажилтан тэмдгээр ОБС-ийн Галт түймэртэй тэмцэх албаны тэнхимийн эрхлэгч, хурандаа С.Баттөмөр нарын гурван албан хаагч, БШУЯ-ны Жуух бичиг-ээр ЭЗНУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, ахмад Ч.Цэрэнчимэд нарын 5 албан хаагч, ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГБ-ын Тэргүүний ажилтан тэмдэгээр Ахлагчийн сургуулийн Шүүхийн шийдвэр, гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Д.Мягмарсүрэн, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ОБА-ны Тэргүүний ажилтан тэмдэгээр мөн сургуулийн ОБА-ны тэнхимийн ахлах багш, ахмад Б.Цэнд, ЦЕГ-ын даргын тушаалаар Хүндэт жуух-аар Биеийн тамир, албаны бэлтгэлийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Ё.Отгонбаяр нарын 7 албан хаагч, Цагдаагийн албаны төлөө-I зэргийн медалиар ЭЗНУС-ийн Сургалтын арга зүйч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр нарын 2 албан хаагч, Цагдаагийн албаны төлөө-II зэргийн медалиар Ахлагчийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, ёс журмын ахлах офицер-багш, цагдаагийн дэд хурандаа Г.Сонинбаяр, Цагдаагийн албаны төлөө-III зэргийн медалиар мөн сургуулийн Тактикийн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Отгонсүрэн нарын 3 албан хаагч шагнууллаа. ХХЕГ-ын даргын тушаалаар Хилчний алдар-I тэмдгээр ЭШНХ-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан-багш, дэд хурандаа М.Ганбаатар нарын 5 албан хаагч, Хилчний алдар-II тэмдгээр Ахисан шатны боловсролын сургуулийн сургалтын арга зүйч, хошууч Т.Хишигтогтох, Хилчний алдар-III тэмдгээр Хангалт үйлчилгээний газрын Эрүүл мэндийн төвийн сувилагч, ахлах ахлагч Б.Уранцэцэг нарын 2 албан хаагч, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө тэмдгээр Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн багш, ахмад О.Энхбат, ШШГЕГ-ын даргын тушаалаар ШШГБ-ын Хүндэт тэмдэг-ээр ШШГАС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн багш, ахлах дэслэгч Д.Нямтулга, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн нууцын номын санч, ахлах ахлагч Г.Оюунтүлхүүр нарыг шагнаь. ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албаны төлөө-I зэргийн тэмдгээр ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Б.Энхтүвшин, Жуух бичиг-ээр Ахлагчийн сургуулийн ОБАТ-ийн эрхлэгч, дэд хурандаа О.Батбилэг нарыг, ШШҮХ-ийн захирлын тушаалаар Шинжээчийн алдар хүндэт тэмдгээр Шинжлэн магадлахуйн институтын багш, цагдаагийн хошууч З.Сүлд, мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар зарим багш, албан хаагчдыг Шилдэг залуу алтан медаль, 80 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагналаа. Их сургуулийн захирлын тушаалаар Алдар тэмдэг-ээр 1, Спортын алдар тэмдэг-ээр 1, Албаны төлөө-1 тэмдэгээр нэг, Албаны төлөө-3 тэмдэгээр 10, Жуух бичиг-ээр 8 багш, албан хаагч шагнуулж, хамт олноо манлайлав. Түүнчлэн Нийслэлийн боловсролын газрын арга зүйч багшаар Ахлах сургуулийн хоёр багшийг шагнаж, урамшуулав. Мөн энэ өдөр идэвх, зүтгэл гарган ажилласан зарим багш, албан хаагчдад цол олголоо. ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн хурандаа цолоор Хилийн албаны сургуулийн Хилийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Л.Мандах, ЭШНХ-ийн Шинжлэн магадлахуй судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Даваа, мөн хүрээлэнгийн Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга бөгөөд ахлах редактор, цагдаагийн дэд хурандаа Б.Цолмон, Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын албаны Эрдмийн зөвлөл болон хамгаалуулах зөвлөл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Р.Ганболд, цагдаагийн дэд хурандаа цолоор Төв номын сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ц.Мөнхзул, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Бямбахүү, цагдаагийн ахмад цолоор Ахлагчийн сургуулийн тактикийн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Алтанбагана, цагдаагийн дэслэгч цолоор ЭШНХ-ийн төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн дэд ахлагч С.Солонго, Төв номын сангийн ахлах номын санч, цагдаагийн ахлагч Н.Өнөрзаяа, Цагдаагийн ахлах ахлагч цолоор Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооны дадлагын багш, цагдаагийн ахлагч Ц.Бямбажав нар шагнуулав. Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар ахлах ахлагч цолоор Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооч, ахлагч Н.Баярсайхан, ШШГЕГ-ын даргын тушаалаар хошууч цолоор ШШГАС-ийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, ахмад О.Баяржаргал, багш ахмад Б.Мөнхбаатар, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн багш, ахмад С.Эрдэнэбат, Ахлагчийн сургуулийн Сургалтын арга зүйч, ахмад О.Шинэбаяр, ОБЕГ-ын даргын тушаалаар ахмад цолоор ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, ахлах дэслэгч Л.Булганхангай, дэслэгч цолоор Чанарын баталгаажуулалтын төвийн Хөтөлбөрийн чанар, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Баясгалан нар тус тус шагнууллаа. Түүнчлэн энэ өдөр ДХИС-ийн Тэргүүний багш шалгаруулалтад өрсөлдсөн профессор багш нар 2019-2020 оны ажлын үр дүнгээ танилцуулж, бүтээлээ нийт бүрэлдэхүүнд сонирхуулсан юм.
Сонгуулийн үед "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх журам батлагдав
2020-10-05 10:46:06 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгчээ. Үүнээс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм. Дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж уншина уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй