Япон улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

​ Ирэх долоо хоногт Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу Монгол Улсад айлчлах товтой байна. БНАСАУ-д олзлогдсон япон иргэдийн асуудлаар голлон хэлэлцэнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Мөн хоёр орон хоорондын зорчигч тээврийн нөхцөлийг хөнгөлөх талаар ярилцах хүлээлттэй байна. Монгол Улс БНАСАУ-тай ойрын харилцаатай цөөн улсын нэг тул зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Саяхан ажлаа хүлээн авсан Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ Иргэдээ эх оронд нь авчрахын төлөө шаргуу ажиллана. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн гэж байсан юм. Б.Дашням ​

Г.Занданшатар: Бэлчээрийн тухай хуулиар Зөвлөлдөх санал асуулга явуулна

​ УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллах үеэрээ ирэх арваннэгдүгээр сард Бэлчээрийн тухай хуулийн төслөөр малчин иргэдийг оролцуулсан Зөвлөлдөх санал асуулга явуулна гэв. Мал сүргийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа ч бэлчээрийн даац хэтэрч, нутаг ус булаацалдсан маргаан гарах болсон тул бэлчээрийн хураамжтай болох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэхэд уулзалтад оролцсон малчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. УИХ-ын дарга Завхан аймгийн Алдархаан, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зочилж, иргэдтэй уулзалт хийх үеэрээ ирэх 4 жилд улс орноо сэргээн мандуулж, хурдацтай хөгжлийн замд гарах, тогтвортой өсөлтийг хангах төлөвлөлттэй эдийн засаг, иргэнээ дээдэлсэн, хариуцлагатай, хяналттай, ёс зүйтэй төр, хууль засагласан, шударга ёс тогтсон, эрүүл нийгмийг төлөвшүүлэхийг Монголын төр, засаг эрхэм зорилгоо болгож байгааг онцолжээ. Завхан аймгийн Алдархаан сум Монгол Улсын анхны сумдын нэг бөгөөд аймагтаа хүн амын тоо, эдийн засгийн бусад үзүүлэлтээрээ Тосонцэнгэлийн дараа ордог томоохон сум юм. Тиймээс 2019 онд тус суманд Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Сумын төв дотор ариутгах татуурга, дулаан, ус хангамжийн 4.0 км гаруй шугам сүлжээ татаж, шинээр 1.6 км засмал зам тавьжээ. Бүтээн байгуулалтын санхүүжилт 60 хувьтай, ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа юм байна. Дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг айл өрхөд хүргэх, сумын төвөө шинэчлэх бүтээн байгуулалтын ажилд иргэдээ татан оролцуулах, хийж байгаа бүхий л ажилд тэдний санал бодлыг тусгаж, бүх талын оролцоог хангаж ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар санууллаа. Булган аймгийн Хутаг-Өндөр сум бол Ардын Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг, 5000 гаруй хүн амтай, Монгол орны хойд бүсийн аялал жуулчлалын төв замдагуу оршдог, томоохон суурин газар юм. Аймаг, сум бие даан хөгжих боломжийг олгосон, төвлөрлийг сааруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх агуулгатай Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгааг мэдээлж, иргэдийг хуулийн төсөлд саналаа өгөхийг уриалав. Мөн улс орноо үйлдвэржүүлэх болон халамжаас бүтээмж рүү шилжих бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийг энэ Их Хурал онцгой чухалд тооцож байна гэлээ. Хутаг-Өндөрийн иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу: Сургуулийн дотуур байр, хүүхдийн цэцэрлэг шинээр барих хөрөнгийг төсөвт суулгах; Сум дундын эмнэлэгт зайлшгүй шаардлагатай лаборатори, шинжилгээний тоног төхөөрөмжийг ирэх оны эхний улиралд багтаан олгох зэргээр хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзав

Цомхон бүтэцтэй, цөөн орон тоотой, маш бага төсөвтэй ч улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулалцаж, үйл ажиллагааг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын үүрэг, оролцоо чухал үүрэгтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 10 дугаар сарын 1-нд Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр ХЭҮК-ын даргын үүргийг гүйцэтгэхдээ хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа нэг бүрчлэн танилцуулж, ахмадуудын санал, сэтгэгдлийг сонсч, харилцан мэдээлэл солилцов.

Хөвсгөл аймагт газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Жамсын гол гэдэг газар өчигдөр 22:27 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүйбайна.

Д.Лүндээжанцан Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзлаа

​ УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т. Баярмаа нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико болон хөтөлбөрийн ажилтнуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд цаашдын төлөвлөгөө болон ЖАЙКА-гаас засаглалыг бэхжүүлэх чиглэлээр явуулж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 1997 онд байгуулагдсан бөгөөд эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэх, хүнийг нөөцийг хөгжүүлэхэд анхааран ажилласаар ирсэн байна. Тус байгууллагаас Засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн санхүүгийн удирдлагын чадавхыг сайжруулах, эрчимтэй зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-аас батлагдан гарч байгаа хууль тогтоол, аливаа шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд суурилсан амьдралд нийцтэй байхад Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг, хариуцлага өндрийг дурдаад цаашид гадаад дотоодын судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов. ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн Японы төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах, ЖАЙКА-гийн судалгааны хүрээлэнтэй хамтарсан судалгаа хийхэд зуучлан холбох боломжтой гэдгийг дурдаж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, харилцан мэдээлэл солилцох боломжтой гэдгээ илэрхийлэвхэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.