Хуульч, өмгөөлөгч Ринзааны БУЛГАМАА: БИ ӨДӨР БҮР ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТ БАЙЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ ХҮЛЭЭЖ АВДАГ
2020-06-22 11:17:11 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын 25 дугаар тойрог Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хуульч, өмгөөлөгч Ринзааны Булгамаатай ярилцлаа. -Та Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буйн хувьд ШИНЭ ХҮН боловч улс төрийн хувьд шинэ хүн биш. Энэ ч утгаараа дахин нэр дэвшихэд тань талархаж хүлээж авсан хүн цөөнгүй? -Надад улс төрийн 15 жилийн туршлага бий. Энэ хугацаанд хуримтлуулсан мэдлэг боловсрол, байр суурь, сэтгэлийн хат, үзэл баримтлалдаа тулгуурлаж, иргэдийн эрх ашгийг хамгаалан, тэдний эрх тэгш байдлын дуу хоолой болж, хуулийн гажуудлыг арилгах зорилго тээн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Өмгөөлөгч хүний хувиар олон хэрэг дээр ажиллаж, хохирогчийг хохиролгүй болгохын төлөө тэмцлээ. Хуулийн маш олон цоорхой байгааг олж харж байсан. Энэхүү гажуудлаас үүдэн, иргэд хохирсоор байгаад маш их эмзэглэдэг. Монгол Улсад мөрдөгдөж буй 600 гаруй хууль тогтоомжуудыг эргэн харж, засаж, сайжруулах зайлшгүй шаардлага байна. Хуульд задлан шинжилгээ хийхэд эрдэмтэн, судлаачдыг оролцуулах хэрэгтэй. Ер нь бол хууль зүйн шинжилгээ гэдэг ойлголт саяхнаас л яригдаж эхэлсэн. Энэ шинжилгээг хуульчид төдийгүй судлаачид хийж, дүгнэлт гаргах нь зүйтэй. Мэргэжлийн хүний хувьд энэ байдлыг хараад суух биш, дотор нь орж ажиллахаар сэтгэл шулуудсан юм. -Таныг хуулийн салбартаа тэргүүлэх хуульч, өмгөөлөгч гэдгийг ард түмэн мэднэ. Улс төр эмэгтэй хүнд хатуу л гэдэг дээ. -Хуулийн салбарыг зөөлөн гэж хэлж болохгүй. Бусад салбарынхантай харьцуулахад бид маш их зүйл үзэж, харж, даван туулдаг. Хамгийн хүнд гэмт хэргүүд, гэмт хэрэгтэнтэй ажилладаг. Хохирогчид буюу сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг иргэдтэй нүүр тулна. Тухайлбал, би ой найман сартай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн халшрам хэргийг өмгөөлж байлаа. Сэтгэлзүйн хувьд чанга, хатуу, зориг зүрхтэй байхыг шаарддаг салбар л даа. Улс төрд эмэгтэй хүний нарийн мэдрэмж, эгэл иргэдээс олж авсан хуульч хүний туршлага хэрэгтэй байна. Ард иргэдийнхээ дунд орж, хуульд ямар алдаа дутагдал байгааг мэдэхгүй улс төрчдөөр бид зүг чигээ заалгаж байна шүү дээ. Монгол Улсын эрх барих дээд байгууллагад жендерийн асуудал ч бий. Улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог бодитоор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж би үзэж байна. -Та сонгогдвол юу хийх вэ? -Хамгийн түрүүнд хуулийн гажуудлыг арилгана. Иргэнээ хамгаалдаг, иргэнээ дэмждэг хуулийн төслүүдийг боловсруулан, батлуулна. Тэдгээр хуулийн төсөл одоо ч миний цүнхэн дотор бэлэн байна. Хуулийг илүү боловсронгуй болгосноор Чингэлтэйчүүд төдийгүй улс орон даяар нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй хэрэг юм. Мэдээж, охид бүсгүйчүүд, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон жилийн судалгаандаа тулгуурлан бодитой олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ бол миний өдөр тутамдаа хийсээр ирсэн ажил. Мөн намынхаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжүүлэхийн төлөө чадахгүйгээсээ чадах хүртлээ зүтгэнэ ээ. -Сонгуулийн сурталчилгааны хугацаанд та Чингэлтэй дүүргийн 19 хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэд юу хүсэж байна? -Миний хувьд өдөр бүр иргэдтэйгээ хамт байж, санал хүсэлтийг нь хүлээж авдаг. Надад хандсан маш олон санал хүсэлт өдөр бүр цахим хэлбэрээр ч ирдэг. Тэд голдуу зөрчигдөөд буй эрхээ хамгаалж өгөхийг хүсэж, зөвлөгөө авдаг. Салбар бүрт л асуудал байна. Ялангуяа охид, эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, иргэн төвтэй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжсэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг иргэд хэлж, сануулж байна. Нийгэм даяараа л асуудалтай тулгарч байна. Эдгээр асуудлыг цэгцлэхийн тулд хамгийн түрүүнд хуулиа боловсронгуй болгож, иргэнээ дэмжсэн, хамгаалсан эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Нөгөөтэйгүүр, иргэдэд эрх зүйн мэдлэг, боловсрол олгох шаардлага их байна. Тэд эрхзүйн мэдлэггүйгээсээ болоод хохирч байна. Хуулийн этгээдүүд ч энэ байдлаар нь далимдуулан, эрхийг нь зөрчиж байна. Би боловсролын салбарт олон жил ажилласны хувьд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх тал дээр олон ажлыг санаачлан хийсээр ирсэн. Би сонгогдсон ч, эс сонгогдсон ч эдгээр ажлаа үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөжүүлэн, илүү олон хүнд хүрч, үр дүнг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Нэр дэвшигч Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатар: Миний охин хэзээ ч худал хэлж, төрөөс хулгай хийхгүй
2020-06-22 10:34:07 Нийтлэгдсэн: Улс төр
Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа 20 хоногийн турш өдөр бүхэн тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзав. Инженер аав, эдийн засагч ээжийн охин яагаад Их хуралд өрсөлдөх болсон итгэл үнэмшил, дэлхийн хоёр ч том сургуульд эзэмшсэн мэдлэгээ өнгөрсөн хугацаанд хэрхэн ашигласан, ирээдүйд юуны төлөө зориулахыг хүсэж буйгаа, чухам яагаад Баянзүрх дүүргийг сонгож нэр дэвшсэн тухайгаа сонгогчиддоо танилцуулж, олон мянган иргэдийн талархлыг хүлээж буй юм. Сайн эцэг, эхийн хичээнгүй зүтгэлээр сайн хүн, сайн улстөрч болж бэлтгэгдэж буй охиныхоо иргэд сонгогчидтой хийх уулзалтын төгсгөлд Нисэхийн инженер С.Хүрэлбаатар гуай уулзалтад нь ирж оролцсон юм. Тэрбээр, Би Иргэний нисэхийн салбарт 36 жил ажиллаад тэтгэвэртээ суужээ. 36 жилийн хугацаанд миний хийсэн ажил гэвэл онгоцны техник, газрын техник, холбооны техник гээд дандаа мэргэжлийнхээ ажлыг хийсээр байгаад тэтгэвэрт гарсан байна. Сайн дарга нарын удирдлага дор мэргэжлээрээ ажилласаар байгаад л тэтгэвэрт суусан. Өнөөдөр миний ажиллаж байсан салбар дэлхийд танигддаг болжээ. Гадны олон улс орны онгоц Монголд ирж засвараа хийлгэж, жилдээ салбарынхаа төсөвт тодорхой хэмжээний мөнгө оруулж байдаг баярлаж явдаг юм. Одоо харин завгүй хүүхдүүдийнхээ ар талыг бат хамгаалах ажлыг эхнэртэйгээ хамт хийгээд сууж байна. Өнөөдөр та бүхнийг ийм олуулаа цуглаж, ийм сайхан үгсийг миний охинд зориулж хэлнэ гэж төсөөлж ч байсангүй. Та бүхэн минь миний жижигхэн охиныг дэмжээрэй. Энэ хүүхэд хулгай хийж, худлаа ярихгүй байх. Би амьдралдаа ийм намын даргад очиж уулзаад, ийм албан тушаал аваад, ингээд мөнгө авчихъя гэсэн бодол байгаагүй. Миний амьдралд олон боломж байсан ч өмнөх ажлаа л хийж явах ёстой гэж боддог байлаа. Хүүхдээ эрдэм номтой, улс эх орондоо хэрэгтэй хүн болгох юмсан гэж зүтгэж явсан. Охин маань нэг хэсэг АНУ-д суралцаж байхдаа тэнд гайгүй компанид ажиллаж мөнгө ч олж байсан. Гэвч эхнэр бид хоёр зад загнаад аваад ирсэн юм. Чадах, чадахгүй ч эзэмшсэн мэргэжлээ улс эх орныхоо төлөө зориулах ёстой. Бид цөөхүүлээ. Хүн бүхэн хэдэн ам.долларын төлөө газар, газар очиж ажиллаад байвал хэн үлдэх билээ. Эрдэм сурчихаад зугтаагаад байвал хэн энэ улсыг хөгжүүлж чадах билээ. Эх орноо хөгжүүлнэ гэж зүтгээд явж байгаа охиноороо үнэхээр бахархаж байна хэмээлээ. Нэр дэвшигч Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатар гуай 1953 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. Аав нь бяцхан хүүг бага байхад нас барсан бөгөөд Завханы Идэр сумын уугуул нэгэн байсан аж. С.Хүрэлбаатар гуайг дөнгөж нэг настай байхад тэднийх Улаанбаатар хот руу нүүх шийдвэр гаргаж, 1954 онд нутгаасаа гарч, хоёр жил малаа туун нүүдэллэж явсаар Төв аймгийн Баянцогт суманд нүүж ирсэн гэдэг. Гэвч нэгдэлжих хөдөлгөөн өрнөж бүх малаа нэгдэлд өгч байсан түүхтэй гэнэ лээ. Улмаар, Улаанбаатар хотод бүрэн суурьшиж аав нь Бэлтгэл конторт морин тэрэгчин, Их дэлгүүрт ачигч хийж байсан бол ээж нь оёдолчин хийж байсан эгэл жирийн малчин ардын хүүхэд юм. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв

Агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна: Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал, хагаскоксонтүлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна. Урьдчилгаа төлбөргүй байр, ипотекийн зээлийн хүү 4-6 хувь болгоно: Хуримтлалын нэгдсэн сан-гаардамжуулжнийгмийн даатгалтөлдөг иргэн анх удаа орон сууц худалданавахдаа урьдчилгаа төлбөргүйипотекийнзээлд хамрагддаг тогтолцоо бий болгоно. Анх улаа орон сууц худалдан авах иргэдэдипотекийнзээлийн хүүг жилийн 4-6 хувь болгон бууруулна. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Цалин тэтгэврийн бодит өсөлт: Цалингийн бодит өсөлтийг үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил эрхлээгүй иргэдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадвар ахиулах сургалтад хамруулж, ажлын байраар хангана. Өрхийн бизнесийг дэмжиж, барьцаагүй, бага хүүтэй санхүүгийндэмжлэг үзүүлнэ. Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн бага түрээс төлөх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Уул уурхайн ашиг иргэн бүрт: Уул уурхайгаас олох үр шимийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш ,шударга хүртээх тогтолцоо бүрдүүлнэ. Жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хөрөнгө хуримтлуулна. 150 мянган ажлын байр бий болгоно: Үндэсний аж үйлдвэрийн салбараа сэргээн хөгжүүлж, 150 мянган ажлын байр бий болгоно. Импортлогч улсаас экспортлогч улс: Монгол мал-2 хөтөлбөр хэрэгжүүлж, жилд 10 сая толгой малын түүхий эд боловсруулах цогцолбор байгуулна. Атар-4 аяныг зохион байгуулж, дотоодынхэрэгцээг бүрэн хангана. Хүүхдийн төлөө цогц бодлогыг сайжруулна: Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно. Уул уурхай, аж үйлдвэрт мега төслүүд хэрэгжинэ: Асгат, Салхитын мөнгөний орд, Цагаан суварга, Хармагтайн зэсийн ордыг ашиглалтад оруулна. Эрдэнэт,Тавантолгой, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэл, өргөтгөлийг хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Шинээр коксынзэс хайлах, төмөр, боловсруулах үйлдвэр байгуулна. Үндэсний дэд бүтцийн сүлжээ байгуулна: Авто замын сүлжээг өргөтгөн, шинээр 2300 км хатуу хучилттай зам барина. Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд, Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно. Мянганы замаас Дашинчилэн-Булган-Хөвсгөл чиглэлийн авто замыг барьж дуусгана. Хархорин-Төвхөн-Улаан цутгалан, Алтай-Улиастай, Ховд-Улаангом,Чойбалсан-Хавиргын боомт, Тавантолгой-Хангибоомт чиглэлийнавто зам барина. Багануур 400 МВт, Таван толгой 300 МВт-ын цахилгаан станцыг барьж, дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. Төмөрзамын сүлжээг өргөтгөн,Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км,Таван толгой Гашуунсухайтчиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнчиглэлийн 45.3 км төмөр замыг барьж дуусгана. Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан,Улаанбаатар хотыг тойрсонБогдхантөмөр зам зэрэг чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ. Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна: Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 600 байнгын ажлын байр шинээр бий болно. МАН-ын сонгуулийн штаб
Багахангайчууд захын дүүргийн тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэж ирсэн МАН-ын нэр дэвшигчдийг дэмжиж байна
2020-06-21 20:08:38 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багахангай дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа танилцуулан сонгуулийн сурталчилгаагаа өндөрлөлөө. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өгсөн. Нийслэлийн төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийг шинэ байртай боллоо. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд Гэр бүлд зөвлөгөө өгөх төв, Түр хамгаалах өрөө-г байгууллаа. Багахангайн боловсрол-2020 дэд хөтөлбөрийг боловсруулсан гээд хүнээ хөгжүүлсэн, орчноо сайжруулсан олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэнд талархалтай байгаагаа дүүргийн иргэд, сонгогчид уулзалтын үеэр хотын Захирагч С.Амарсайханд илэрхийлж, цаашид багаараа илүү олон ажлыг хийж хэрэгжүүлээрэй хэмээн захиж байв. Ирэх жилүүдэд Багахангай дүүрэгт шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно. 500 хүний суудалтай Соёлын ордон шинээр барина. Багахангай үйлдвэр технологийн парк-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжих, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах терминалыг байгуулна. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулгын төв болгоно гэсэн зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг нэр дэвшигчид онцолж хэлээд бид эхлүүлсэн ажлаа дуусгаж, алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн зүтгэх болно гэлээ. Багахангай дүүргийн иргэд, сонгогчдын зүгээс өнгөрсөн хугацаанд манай дүүрэгт олон ажил хийгдлээ. Олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, эрүүл мэнд, онцгойгийн албан хаагчдад ажлаа хурдан шуурхай явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Ахмадын өргөөтэй боллоо. Энэ мэт эхлүүлсэн олон ажлаа улам өргөжүүлээрэй. Багахангайчууд бид захын дүүргүүдийнхээ тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэж ирсэн МАН-аас илгээсэн нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгнө гэсэн юм. Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Г.Дагиймаа Дүүрэг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгааг харахад ахмад хүний хувьд баяртай байдаг. Сүүлийн жилүүдэд маш их бүтээн байгуулалт хийгдлээ. Бид залуу үедээ өв үлдээх ёстой. МАН-аас нэр дэвшиж байгаа хоёр нэр дэвшигч бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй залуу боловсон хүчин байна. Дэмжиж саналаа өгөх болно. Цаашид азай буурлууддаа чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлээрэй хэмээв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн хална
2020-06-21 18:22:37 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөөЦАХИМ МОНГОЛ-ХҮНД СУРТАЛГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-ний чиглэлээр дараахь зорилтуудыг тусгажээ. Төрийн байгууллагад байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг байдлыг бүрэн халж, иргэд нэг удаа бүртгүүлээд төрийн цахим үйлчилгээг шуурхай авдаг Нэг иргэн- Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан төрийн байгууллагын үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж, хүнд суртал, авлига хамгийн их үүсгэж буй үйлчилгээнүүдийг цахимжуулна. (цахим гааль, цахим татвар, цахим иргэний бүртгэл, цахим шүүх, цахим газрын харилцаа, цахим эрүүл мэнд, цахим боловсрол гэх мэт) Хүнд сурталгүй төрийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, төрийн албан хаагчдыг чадавхжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын, Цахим болон тоон гарын үсгийн, Мэдээллийн сангийн, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг батална. Их өгөгдөл (big data)-д суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах техник технологийн дэд бүтцийг бий болгоно. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв-ийн үйл ажиллагааг өргөтгөн иргэдийн нэгдсэн мэдээллийн төв болгож, төр, иргэний эргэх холбоог сайжруулна. Цахим ардчиллыг хөгжүүлж, төрийн бодлого, хууль, журам боловсруулан, шийдвэр гаргах үйл явцад иргэд саналаа өгөх, хяналт тавих зорилготой хуулиар заасан хугацаа тогтоож, цахимаар оролцох боломжийг өргөжүүлнэ. Төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдэж, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг цахим хэлбэрээр хянадаг болно. Газарзүйн мэдээллийн системд тулгуурласан хаягжилтын нэгдсэн сан бүрдүүлж, иргэд, байгууллагын хэрэглээнд нэвтрүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хот бие даан хөгжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, улс, орон нутгийн хотын зэрэглэлийг тодорхой болгоно. Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэн, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд бүрэн шилжүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй