АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй тулгамдсан өрийн дарамтаас гарна
2020-06-21 17:51:00 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө ӨРИЙН ДАРАМТГҮЙ УЛС зорилтын хүрээнд дараахь зүйлсийг тусгажээ. АН-ын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна. Валютын нөөцийг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг багасгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зэрэг мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ардчилсан намын эрх барьж байх үеэс эхлэлтэй Мазаалай бондын 500 сая, Чингис бондын 1 тэрбум, Гэрэгэ бондын 800 сая, Хуралдай бондын 600 сая ам.долларын тулгамдсан өрийн дарамтаас гарна. Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авч, хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна. Өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгоно. Далд эдийн засгийг хумих, хууль бус хөрөнгө нуух байдлыг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг чангатгана. Төсвийн тэнцлийг сайжруулж, хуримтлал үүсгэх бодлогыг үргэлжлүүлнэ. Төсвийн боломжоос хэтэрсэн концессын гэрээг шинээр нэмж байгуулахгүй. Эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг хумих, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлнэ. Татвар хураалтыг цахимжуулж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ. Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно. Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд импортын татварын шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ. Олон улсад мөрдөж байгаа банкны хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг нэвтрүүлнэ. Хөрөнгийн зах зээл, дижитал санхүүгийн үйлчилгээнд олон улсын стандарт нэвтрүүлж, хөгжүүлнэ. Ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулж, бэлэн байдлыг хангана. Covid-19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлогын хомстолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна. МАН-ын сонгуулийн штаб

Сайн байна уу. Сайхан зусч байна уу? УИХ-ын сонгууль ид өрнөж, Та үнэн худлыг тунгаан, зөв бурууг нь цэгнэн байна уу? Юу үнэн, нүд үнэн гэдэг. Монгол хүн мэргэн хараатай, хэрсүү ухаантай. Хэн нь хоосон ярьж, өр шир тавьж, төр улсаа, төсөв санхүүтэй нь самардаг вэ? Хэн нь тавьсан өрийг нь төлж, нураасныг нь босгож, олон жилийн хоосон яриаг бодитой ажил болгож, ачааны хүндийг үүрдэг вэ гэдгийг Та бүхэн сайн мэднэ ээ. Өнөөдөр бид аль нэг намтай тэмцээгүй. Хар мөнгөтэй, ов зальтай, хуульгүй мэт амьдарч ирсэн бүлэглэлтэй тэмцэж байна. Тийм ч учраас би шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж хэлсэн. Надад амалснаа биелүүлж, хэлснээ хийчих юм сан гэсэн сэтгэл, зүтгэл байна. Та Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг хамтад нь сонгож, Ерөнхий сайдаа багаар нь дэмжиж бидний зүтгэлд хүчээ нэмээрэй. Монгол Улсын төлөө зүтгэе!
Б.Отгонсүх: Нийтийн тээвэрт явах хоёр давхар автобус 70 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай
2020-06-21 17:27:20 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнгө үзэмжгүй, стандартын бус хашаа хайсыг буулгах ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ? -Нийслэлийн Засаг даргаас иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эдхөрөнгөндхохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах нэг сарын хугацаатай үүргийг орлогч нар, харьяа газрын удирдлагуудад үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд барилгын түр хашаануудыг стандартын дагуу сайжруулах, шинэчлэх мөн зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгаа, тоон мэдээллийг гарган нэн даруй цуцлах, тухайн талбайг нийтийн зориулалтаар ашиглах зохион байгуулалт бүхий ажлын хэсгүүдийг дүүрэг болгонд гаргасан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын талбайн түр хашаа, хайсын 441 байршил байна гэсэн судалгаа тооцооллыг гаргасан. Үүнээс 252 хашаа, хайсыг шинэчлэх арга хэмжээ авч, эзэн холбогдогч нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хортой нийт 56 хашааг албадан татан буулгаж зориулалтынх нь дагуу чөлөөлөлт хийсэн. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орц гарцыг чөлөөлж 72 гаражийг албадан буулгаад байна. Нийслэлийн хэмжээнд ажлын биелэлт 57,2 хувьтай явж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод тав болон түүнээс дээш жил болсон ухсан нүхтэй 49 газар байна. Энэ нь зундаа борооны усаар дүүрч, хог хаягдал овоорч, тухай орчинд сөрөг нөлөөтэй, иргэд унаад осолдох эрсдэл үүсгэдэг. Тиймээс бид өндөр эрсдэлтэй 49 байршилд ухсан нүхийг булуулах ажил хийж байна. Үүнээс одоогийн байдлаар нийт зургаан байршлыг стандартын дагуу болгон засаж сайжруулсан. Хог хаягдал ихтэй, зориулалтаар нь ашиглаагүй нүхнүүдийн газрын эрхийг цуцлан хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол болгон ашиглах юм. Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тус дүүргийн хэмжээнд ажлын явц хэр өрнөж байна вэ? Нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй 89 байршилд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ан ахуйн нэгж байгууллагуудын судалгаа эхний ээлжинд гарсан. Тэдгээрээс 69 нь хашаа, хайсны шаардлага хангаагүй зөрчилтэй байсан. Одоогийн байдлаар үүнээс 45-гньшинэчлүүлэхарга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй хашаа, хайсыг буулгах, шинэчлэх ажлын биелэлт 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн орц, гарц хаасан, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын машин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн 2гараажийгбуулгасан. Түүнчлэн дүүргийн хэмжээнд хог хаягдал овоолж, ухсан ашиглагдаагүй хашаалсан 7 газар байснаас зургаан газрыг цуцлуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Тус байгууллагууд бүгд дүгнэлтээ гаргаад нийслэлийн Засаг даргынзахирамжийндагуу цуцлах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.Цуцалсан газруудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулж, ашиглах юм. - Нэг сарын хугацаатай уг эрчимжүүлсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үү? -Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг сарын хугацаатай үүрэг даалгавар авч ажилласан. Бид сарын хугацаанд маш эрчимтэй ажилласан боловч барилгын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тоо их, тухайн газрын аюулгүй байдалтайхолбоотой асуудлыг шийдвэрлэх шат дамжлага, хугацаа их орох учраас бид нэг сарын хугацаатай тус арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар сунгасан.Иргэдийн аюулгүй орчинг бүрэн хангасны дараагаар дуусгавар болох нь зөв хэмээн үзэж сунгах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд бид барилгын орчинг зөвхөн хашаа гэлтгүйгээр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буйаж ахуйн нэгж байгуулагуудын өнгө үзэмж, чанар стандартыг сайжруулах, нэгж талбараасаа илүү гарсан тохиолдолд тухайн нэгж талбар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, 2020 онд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудын стандарт шаардлагыг хангуулах, нэгдсэн үзлэг шалгалтыг хийж, шаардлага хүргүүлэх ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна. Мөн инженерийн байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, үерийн далан сувгийн цэвэрлэгээ,лагшаврыг цэвэрлүүлэх, гудамж талбайд байдаг гэрэлтүүлэг, цахилгаанкабелийнутас ил задгай унжсан зэрэг зөрчлүүдийг цэгцлэх, инженерийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, траншений нүхийг битүүлэн таглах ажлыг мөн хийж ажиллаж байна.Нэг сарын хугацаанд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийнлагийгцэвэрлэх ажлыг зургаан байршилд 3,370 метр квадратад цэвэрлүүлсэн.Түүнчлэн хамгаалалтынхайс, хашлага суурилуулах ажлыг 9 байршилд 1865 метрт суурилуулсан. Зар сурталчилгааны самбаруудын зөрчлийг дүүрэг болгонд илрүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласнаас 297 зөвшөөрөлгүй, зөрчилтэй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдал нь алдагдсан зар сурталчилгааны самбарууд байснаас 206 нь уг ажлын хүрээнд буулган аюулгүй байдлыг нь хангасан байна. Энэ ондоо багтан 300 автобусаар нийтийн тээвэр парк шинэчлэлт хийнэ гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу? Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчид үйлчилж байна. Коронавирусийн цар тахлын үе болон зуны улирал эхэлсэнтэй холбоотой зорчигчийн урсгал, хөдөлгөөн өмнөхөөсөө буурсан. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэл дорвитой хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ ондоо багтаан 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Үүнээс энэ зургаадугаар сардаа багтаан 10 ширхэг хоёр давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус оруулж ирэхээр ажиллаж байна.Мөн энэ зундаа багтан 200 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн өвөл бид цахилгаан автобусыг анх удаагаа нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлсэн. Манайх шиг эрс, тэс уур амьсгалтай орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан буюу дотоод энерги хуримтлуулж ажилладаг батериат автобусыг мөн туршиж байна. Туршилтаар элдэв сөрөг нөлөө гараагүй учраас цаашид эко автобусуудыг олон талаас нь харгалзан үзэж сонгож байна. Нөгөөтэйгүүр цахилгаан автобус нь эдийн засагт хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй зэрэг олон талын давуу талтай. Хоёр давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй гарна. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй хүний суудалтай бол хоёр давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай юм. Өөрөөр хэлбэл нэг дор олон зорчигчдод үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. -Хоёр давхар автобус болон хүүхдийн автобусны хувьд хэдэнтөгрөгийнтөсвөөр орж ирж байгаа вэ? -Энэ жил коронавирусийн халдвар тархсанаас үүдэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хүндрэлтэй байгаа. Гэвч бид дотоод нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ зогсоолгүй цаг хугацаандаа хийгээд явж байна. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед дээрх бүтээн байгуулалтын ажил нь улсын болон нийслэлийн төсвөөр яагаад ч хийх бололцоо байхгүй. Иймд бид хөрөнгө оруулалтаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна. Хоёр давхар болон бусад цахилгаан автобусуудаа БНХАУ-ын хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авч байгаа. Тодруулбал, урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвөөр, 80 хувийг нь МУХБ-ныDBM Leasingболон БНХАУ-ын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр авч байна. Цахилгаан автобусны нэг бүрийг 200 мянган ам.доллараар, сургуулийн автобусыг 130 мянган ам.доллаар худалдан авч байна. -Замын зохион байгуулалт, гүүр болоод агаарт байдаг цахилгааны утас зэргээс хамаараад хоёр давхар автобус явахадхэртохиромжтой гэж үзэж байгаа вэ? -Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дээр бид хоёр үндсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Нэгдүгээрт сургуулийн автобус нь олон улсын чанар стандартад нийцсэн аюулгүй байдлыг хангасан байх. Хоёрдугаарт цаг уурын эрс дэс уур амьсгалтай газарт зохицсон техникийн нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн гол зарчим дээр тулгуурлан ажиллаж байна. Хоёр давхар автобусны тухайд бид бүх тооцоо судалгааг гаргасан. Боломжтой замын чиглэлүүдээр явна. Чиглэлийг тухайн үед танилцуулна. Эхний ээлжинд 10 хоёр давхар автобус туршилтаар явна.Хоёр давхар автобусны хувьд4.2 метр өндөртэй, дотор нь нийт 70 хүн зорчих боломжтой.Хоёр давхар автобус 4.2 метр өндөртэй гэдэг ньодоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр л өндөр гэсэн үг. Улаанбаатар хотын төв замаар байрладагтроллейбуснышугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыгтроллейбусгазруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой. Туршилтын хугацаанд гэмтэл саатал гарахгүй байвал цаашдаа үйлчилгээнд явуулна. Иргэдэд үйлчлэх төлбөр, мөнгөний хувьд өөрчлөлт орохгүй 500 төгрөгөөр зорчино. Сургуулийн автобус маш үр дүнтэй ажил болсонтой иргэд санал нийлэх байх. Ирэх хичээлийн жилд 200 сургуулийн автобус үйлчилнэ гэсэн үг үү? Улаанбаатар хотод төрийн өмчийн сургуулиудад 292 мянга гаруй хүүхэд сурдаг. Эдгээр сурагчдын талаас илүү хувь буюу 100 мянга гаруй хүүхдийг эцэг эхчүүд нь сургуульд хүргэж өгч, авдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс сурагчдын аюулгүй байдал, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, ажлаа хийх боломжоор нь хангах, үүнээс үүдсэн авто замын түгжрэлийг бууруулахаарSchool bus буюу сургуулийн автобустөслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны аравдугаар сараас арван хоёрдугаар сарын хооронд нийт 40 автобусаар 29 сургуулийн 33 чиглэлд 115 мянган хүүхэд зорчсон байдаг. Туршилтаар явуулахад үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн шинэ автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна. Энэ нь авто замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулаад зогсохгүй хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн ажилд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна. Бид ч мөн хүүхдийн зам тээврийн ослыг 0 болгох ёстой хэмээн ажлаа уялдуулж ажиллахыг зорьж байна. -Түгжрэлийг бууруулах зорилгоор агаарын дүүжин зам барина гэж байгаа. Дүүжин зам барих ажил хэзээнээс эхлэх вэ? -Бидний барьж буй бодлого бол нийтийн тээврийн олон хувилбарт системийг нэвтрүүлэх.Ганцхан автобус, троллейбус бишагаарындүүжинзам, такси үйлчилгээ, дугуйн зам зэрэг бүх төрлийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Нийтийн тээвэрт богино, дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод агаарын дүүжин гүүрийг барих боломжтой нь судалгаагаар тогтоогдсон. Ажлыг удахгүй эхлүүлэхээр ажиллаж байна. Зорилтот төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэнээр 2025 он гэхэд Улаанбаатар хотын замын түгжрэл 50 гаруй хувиар буурна гэж үзэж байгаа. -Такси үйлчилгээгшинэчилнэгэж байгаа. Такси үйлчилгээгшинэчилснээрүнэдөөрчлөлт орох уу? -Нийтийн тээврийн нэг гол тулгуур нь такси үйлчилгээ. Нийслэл хотод одоогоор 598 бүртгэлтэй такси байна. Олон улсад мөрдөгддөг нэг хүнд ногдох такси үйлчилгээ нь Улаанбаатар хоттой харьцуулахад 3000-4000 такси үйлчилгээнд явах шаардлагатай байгаа юм. Бүртгэлгүй такси их, зорчигчийн аюулгүй байдал, чанар өнгө үзэмж гэх зэрэг маш олон алдаадутагдлуудгарч байгаа. Тэгэхээр үүнийг 2020 ондоо багтаан шийдвэрлэж 1000 орчим такси шинээр оруулж ирж парк шинэчлэлтийн ажлыг хийнэ. Нийтийн тээврийн ариутгал,цэвэрлэгээөмнө нь байгаагүйгээр сайжирсантай иргэд маргахгүй биз. Автобус цэвэрхэн болоод зогсохгүй автобусны буудлуудыг хүртэл угаах ажил иргэдэд их хүрсэн. Цаашид энэ ажил тогтмол хийгдэх үү? Нийтийн тээврийн үйлчилгээ, соёлтой холбоотой гомдлууд олон жил гарсаар ирсэн. Тиймээс парк шинэчлэлт хийхийг хүлээлгүйгээр ядаж цэвэрлэгээ, үйлчилгээгээ сайжруулья, зорчигчид эрсдэлгүй орчинд зорчоосой хэмээн зорьж их цэвэрлэгээ, ариутгалын ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлээс тусгай ажлын хэсэг томилогдон гарч нийтийн тээвэрт зорчиж буй 946 автобус, троллебусыг хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийлгэж, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байна. Түүнчлэн Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх автобусанд гар ариутгагч тогтмол байршиж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж үйлчилж байна. Нийслэлээс зөрчил дутагдлыг цаг алдалгүй шийдвэрлэж, нийтийн тээврийн 21 улсын байцаагч хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байна. Их цэвэрлэгээг тогтмолжуулах үүднээс цэвэрлэгээний үзүүлэх сургалт-ыг нийт тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийж, тогтсон стандартыг мөрдүүлэхийг зорьж байна. Одоо бол цэвэрлэгээ, ариутгал дээр нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн идэвх санаачилгаатай, хамтран ажилладаг болсон. Нийслэлчүүдээ өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчоосой хэмээн зорьж, тогтмолжуулахын төлөө ажлын хэсэг ажиллаж байна. НЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудыг ариутган цэвэрлэх ажлыг явууллаа. Энэ хүрээнд нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажлууд гурван мэргэжлийн аж ахуйн нэгжтэй хамтран хуваарийн дагуу явууллаа. Үр дүнгээ өгсөн ажил болсон. Цаашид тодорхой төсөв тавиад тогтмолжуулах төлөвлөгөөтэй байна. -Нийслэлд хийгдэж буй автозамын бүтээн байгуулалт болон зам, засварын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? -Улаанбаатархотоднийтдээ 52.8 км авто зам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэнэ. Түүнчлэн гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээврийн зогсоолыг нэн шаардлагатай 9 байршилд хийнэ. Энэ жил Улаанбаатар хотод 50.2 км дугуйн зам хийгдэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд төвийн найман байршилд дугуйн замыг төлөвлөж ерөнхий төлөвлөгөөний загварыг гаргасан. Түүнчлэн Налайхаас Яармагийн гүүр хүртэл 16 км дугуйн зам төлөвлөсөн. Тус дугуйн замыг тавьснаар дугуйн спортоор хичээллэх иргэдийн бэлтгэл болон иргэдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Дугуйн замыг хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд зорчих хэсэг нь дугуй замаасаа тусгаарлах төмөр бетонон хаалтыг хийж өгч байна. Мөн 2020 онд нийслэлийн авто замын хөгжлийн газарт ТАВАН эх үүсвэрээр төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баянзүрхийн гүүр, Олимпийн гүүрэн гарц, Сонсголын гүүр, Яармагийн гүүр гэсэн бүтээн байгуулалтын томоохон ажил дуусах шатандаа орж байна. Улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр энэ онд 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ жилийн төсөл нь гэр хорооллын бүсүүд рүү чиглэсэн авто замуудыг тавих юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын төвийн авто замын сүлжээ хангалттай бий болсон учраас гэр хороолол руу түлхүү авто зам, бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байна. Гэр хорооллын замуудад явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах төвийн шугамтай хэсгүүдийг цогцоор нь сэргээн засварлах, мөн зөвшөөрлөө хэтрүүлэн хашаа барьсан иргэн ААНБ-ын орц гарцыг хаасан хашааг буулган, холбоос замуудыг хийхээр төлөвлөсөн. Холбоос замын ач холбогдол нь тухайн замын түгжрэл буурах, тухайн орон сууц, гэр хорооллуудын шуурхай авто машинууд болох яаралтай түргэн тусламжийн машин, галын машинууд орж гарахад чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм.

МАН мөрийн хөтөлбөртөө Ногоон эдийн засаг-эко хот-ыг бий болгох дараахь зорилтуудыг тусгажээ. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгож, эко технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан эко аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгож, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологийг дэмжинэ. Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ. Байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд тав тухтай зорчих орчныг бүрдүүлнэ. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан зорчих хэсэг, дугуйн зам болон зогсоолыг нэмэгдүүлнэ. МАН-ын сонгуулийн штаб.
МАН:Сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн 419 гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргасан
2020-06-21 16:23:08 Нийтлэгдсэн: Улс төр
Ерөнхий сайд, МАН-ындарга У.Хүрэлсүхсонгуулийн сурталчилгаа эхэлмэгцбодлого ярьж шударгаар өрсөлдөнө, бусад нам эвсэл, нэр дэвшигчдийгхарлуулсан гүтгэлэгмэдээ тараахгүйгэдгээалбан ёсоор мэдэгдэж, мөн тэднийг уриалж байсан билээ. Энэ зарчмаараа өнөөг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд бусад нам, эвсэл, нэр дэвшигчидМАН,МАН-ааснэр дэвшигчдийг гүтгэж нэр хүндэдхалдах нь хэрээс хэтэрч бүр цаашлаад МАН-ынЕрөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хуурамчаар үйлдэн цахим орчинд тараасан. Сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байгаа энэ өдрүүдэд хар пиар улам газар авах шинжтэй байгаа учир МАН-ын хуулийн багийнхан цаг үеийн асуудлуудаар баримт нотолгоотой мэдээлэл өглөө. МАН-ын Хууль, эрхажлын хэсгийн хуульч Ү.Амарбат: -МАН2020 оны УИХ-ынсонгуульд хуулийн хүрээнд шударга ёсзүйтэйоролцож байгаа. Сонгуулийн сурталчилгаа эхлээд 20 хоног болж байна. Энэ хугацаанд бусад нам эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байна. Өнгөрсөн хугацаандМАН болон нэр дэвшигчдийн зүгээс зөрчилтэй холбоотой 419 гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргасан. Нийтлэг гарч байгаа зөрчлүүдийгхоёр хэсэгт хувааж мэдээлэл өгье. Нэгдүгээрт, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн, нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ авах зөрчлүүдийг эзэн холбогдогчтой нь баримтжуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хоёрдугаарт,сонгуульбудилаантуулах,төрийн эрх мэдлийг хууль бусаар авах шинжтэй, эзэн холбогдогч нь тодорхойгүй зөрчил их гарч байна. Тухайлбал,ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойшМАН болон удирдлагуудыг гүтгэсэн шинжтэй гурван өөр агуулга бүхий цуврал номыг орон нутагт олноор тараасан зөрчил гарсан. Мөн иргэдийн хувийн мэдээллийг олноор цуглуулж байгаазөрчилнийтлэг илэрч байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшМАН, нэр дэвшигчдийг гүтгэсэн 1214 хуурамч цахим хаягийг илрүүлж, холбогдох газруудад нь гомдол гаргасан. Хоёр хоногийн өмнө АН-аасхэвлэлийн бага хурал хийхдээМАН,тэдгээрийн нэр дэвшигчдийг хууль зөрчсөн, хуулийн байгууллага аль хэдийнэ тогтоочихсон, заримынх нь нэрийг татсанмэтээрхудал мэдээлэл тараасан. Үүнтэй холбогдууланМАНзургадугаар сарын 19-ндмэдэгдэл гаргасан. АН хэвлэлийн бага хурлынхаа үеэр гурван агуулгаар худал мэдээлэл тараасан. Нэгдүгээрт, МАН-ынХан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшингиргэний давхар харьяалалтаймэтээрмэдээлэл цацсан. Энэ асуудалтайхолбогдуулан нэр дэвшигч өөрөө холбогдох газруудаас Монгол Улсын иргэн мөн гэсэн тодорхойлолтоо албан ёсоор авсан. Мөн БНХАУ-д суух Нидерландын Вант Улсын Элчин сайдын яамнаас Г.Амартүвшиннь тус улсын иргэн биш гэдгийг гэрчилсэн баримтаа авч, олон нийтэд цацсан. АНэнэ асуудлыг ард иргэдийг төөрөгдүүлэх, нэр дэвшигчийг гүтгэх зорилгоор ашигласан. Хоёрдугаарт, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчдийг урлагийн тоглолт зохион байгуулсан мэтээр худалмэдээлэл цацсан. Үүнтэй холбоотой гомдлыг АН-ынхуульч Баянмөнх гаргасан байдаг. Уг гомдлыг орон нутгийн хууль хяналтын байгууллагынхан шалгаж эцэслэн тогтоосон. Цэрэнтогтохгэж хүн санаатайгаарнэр дэвшигчдийг хууль зөрчсөн мэтээр харагдуулах гэж зохионбайгуулсныг тогтоосон. Гуравдугаарт, Чингэлтэй дүүрэгт нэрдэвшигчтэйхолбоотойхудалмэдээллийг гаргасан. Энэ асуудлаар тус дүүргийнМАН-ынхуулийг хариуцаж байгаа хүмүүс мэдээлэл өгнө. Нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараахгүй байхыг бусад нам, эвсэл нэрдэвшигчдэдуриалж байна. МАН-ынХууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул: - МАНсонгуулийн хууль тогтоомж зөрчилгүй, эрүүл шударгаар өрсөлдөж байна. Харин бусад улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээссонгуулийн сурталчилгааг хуульд нийцэхгүйбайдлаар явуулах үзэгдэл даамжирчбайна. АН хууль хяналтын байгууллагын нэрийн өмнөөс мэдэгдэл хийдэг, зөрчил илэрснийг тогтоосон мэтээр ард иргэдийн сэтгэл санаагүймүүлдэгбусармагүйл ажиллагааг хийж байна. Тухайлаад ноцтой зөрчлүүдээс ньдурдвал,МАН-ынУдирдах зөвлөлийн тогтоолыгМАН-ынЕрөнхий нарийн бичгийн даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, эх сурвалж нь тодорхойгүй цахим сүлжээнд тараасан. Энэ бүх хууль зөрчсөн асуудлаарТагнуулын байгууллагад хандсан. Тагнуулын байгууллагаас зохион байгуулагчдыг нь илрүүлсэн гэх мэдээллийг бидэндөгсөн.Иргэд сонгогчидМАН-ынбодлого үйл ажиллагаанд талархууштай хандаж байна. АН-ынгишүүд, дэмжигчдийн зүгээс хүртэл АН-ынхууль зөрчиж байж болзошгүй үйл ажиллагаа буюу эд зүйл тараах, сонгогчдын саналыг худалдаж авах болон бусад үйлдлүүдийн талаарМАН-ынштабт мэдээлэл өгч байна. Энэ завшааныг ашиглаад, бидэнтэй хамтран, шударга, зөв эрүүл сонгуулийн төлөө ажиллаж байгаа бусад намын гишүүд, дэмжигчдэд талархал илэрхийлэхийгхүсчбайна.Сонгуулийн сурталчилгаа дуусах нэг хоногийн хугацаанд шударгаар өрсөлдөхийг уриалж байна. МАН-ын Хууль, эрх зүйн ажлын хэсгийн хуульчД.Амгалан: -Орон нутгийн хэмжээнд сонгуулийнхууль тогтоомж зөрчсөн 220 орчим зөрчил гарсан. Тухайлбал, Архангайаймагт АН-ааснэр дэвшиж буй П.МөнхтулгаӨгийнуур сумын иргэдийг Улаанбаатарт авчран, амралт сувилалд явуулсан баримт байна.Үүнийг цагдаагийнбайгууллага шалгаж байна. Хэрэв үнэн болох нь тогтоогдволхуульд зааснаар нэр дэвшигчээс хасах хүртэл арга хэмжээг авна. МөнМАН-ааснэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор ном гарын авлага тараасан. Баянхонгор аймагт сонгуулийн сурталчилгааны агуулгагүй зөвхөнМАН,МАН-ааснэр дэвшигчдийг гутаах зорилготой материалыг АН-ынухуулагч нар тараасан нь баримтаар илэрсэн. Говь-Алтай аймагт нэр дэвшиж байгааАмгаланбаатарих хэмжээний мөнгө тараасан зөрчил гаргасан. Цагдаагийнбайгуулагатараасан мөнгөнөөс авсан таван хүнээс болон бэлэн мөнгө тараасан иргэнээс мэдүүлэг авсан. Энэ нь Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй учраас тагнуулын байгууллагаар шалгуулахаар шилжүүлжбайгаа гэсэн мэдээллийгбидэнд өгсөн. Дархан-Уул аймагт АН-ааснэр дэвшигчид урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан. Дорнод аймагт АН-ааснэр дэвшигч Ж.Энхболд зурагт самбарын хэмжээг хэтрүүлж, сонгуулийнхууль тогтоомж зөрчсөнийг тогтоосон. Тиймээс нэр дэвшигчээс хасах үндэслэл болсон гэж үзэнСЕХ-ндхүсэлт гаргасан. Дундговь аймагт АН-ааснэр дэвшигчБ.Наранхүүсонгогдсон тохиолдолдиргэд, сонгогчдод олон тоонымотоцикльтараахаар бэлтгэжбайсан зөрчлийгцагдаагийн байгууллага илрүүлж, хяналт шалгалтын ажил явуулж байна. Өвөрхангай аймагт АН-ааснэр дэвшигчидсогтууруулахундаа тараасан зөрчил гаргасан. Хөвсгөл аймагт АНиргэдийн хашааг зассан үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага үүнийг буруутай гэж үзэн 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Сүхбаатар аймагт АН-ынзалуусМАН-ыннэр дэвшигчдийн ухуулах байранд халдаж танхайрсанүйлдалгаргасан. Үүнийг баримтжуулж цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Дахин хэлэхэдМАНбаримт нотолгоогүй, хуулийн байгууллагад шалгуулаагүй асуудлаар мэдээлэл хийгээгүй. Хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа баримт нотолгоотой мэдээллүүд юм. Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хуульч Ж.Лхагвасүрэн:АН удаа дараа гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан -Одоогоос гурав хоногийн өмнө АН-ынхуульчдын баг мэдээлэл хийхдээ бодит байдлыг гуйвуулсан, хууль хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрийг өөрөөр тайлбарласан. ЧингэлтэйдүүргийнАН-аастус дүүрэгтМАН-ааснэр дэвшигчдийн сурталчилгааны самбарын хэмжээ том байна гэсэн асуудлаар гомдол гаргасан. Үүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж, энэ сарын 10-ндхууль зөрчөөгүй гэж шийдвэрлэн, прокурорт шилжүүлсэн. Прокурор байцаагчийн саналыг хүлээж аваад зөрчил биш байнагэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. АН энэ асуудлаар дахин дээд шатны прокурорт гомдолгаргасан. Дээд шатны прокурор энэ асуудлыг хянаж үзээд хяналтын шатны прокурорын шийдвэр зөв гэдгийг тогтоосон. Гэтэл энэ мэдэгдлийг АН-ынхуульчид хүлээн авсан хэрнээ маргааш нь буюу 18-ндМАН-аасЧингэлтэй дүүрэгт нэр дэвшигчид хууль зөрчсөнийг хууль хяналтын байгууллага тогтоосон гэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ нь хууль зүй, ёс зүйн талаасаа хариуцлагагүй үйлдэл болсон. Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хуульч М.Бадрал:Сонгогч нэмж бүртгэсэн асуудлаар гомдол гаргасан -Баянгол дүүрэгт сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэлээн хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, тус дүүргийн 21 хороо Горькийн гудманд гурван айл дээр 46 сонгогч нэмж бүртгэгдсэн. Эдгээрийг шалгахад тухайн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон. Энэ бол сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм. Энэ хэргийг Баянгол дүүргийн АН, хорооны Засаг даргатай хамтарч хийсэн байж болзошгүй гэх гомдлыг Тагнуулын ерөнхий газарт гаргасан. Энэ гомдлын дагуу шалгах ажиллагаа хийж байна.. Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хуульч Ц.Галтаа:Х.Ганхуягийн асуудлаар худал мэдээлэл тараасан -Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшМАН-ааснэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор харпиарцацсан. Тухайлбал, АН-ынАрдчилалтаймссонинд Х.ГанхуягHiteшарайрагныхугацааг хуурамчаар засварлаж, заран хөрөнгөжсөнгэсэн гарчигтайнийтлэл гарсан. Үүнийгсонгуулийн үеэрилт худал мэдээлэл тараах гэмт хэргийншинжтэйүйлдэл гэж үзэж уг асуудлаар Тагнуулын Ерөнхий газарт гомдол гарган шалгуулж байна. Баянзүрх дүүргийнМонгол Ардын Намын хуульч З.Энхболд:Мөнгөтарааж байгаамэдээлэлцөөнгүй ирсэн -Баянзүрх дүүрэгт мөнгө тарааж байгаа асуудал их яригдаж байна. Мөнгө тараах нь төрийн эсрэг гэмт хэрэг. Үүнийг нийт сонгогчид мэдээсэй гэжхүсэж байна.Мөнгөөгнө гэж хүлээлт үүсгээд байгаа энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтайбайх хэрэгтэй. Мөнгө тарааж байгаабичлэг мэдээлэл бидэнд цөөнгүй ирж байна. Сонгуулийн сурталчилгааныдуусчбайгаа учраас нэр дэвшигчийн нэр хүндэд халдахүйлдлүүдгазар авах шинжтэй байна. Тиймээс иргэд үнэн бодит мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг хэлье. МАН-ын сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй