Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ
2020-06-20 18:13:44 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ өргөжүүлэх чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барьж байгуулахад идэвхтэй ажиллана. Эдийн засгийн коридор байгуулах гурван талт хэлэлцээрийн хүрээнд тээвэр, логистик, хот байгуулалт, хил дамнасан худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд эхлүүлнэ. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндийн олон улсын чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлнэ. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцад нэгдэх, Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллаж, худалдааг хөнгөвчлөх замаар гадаад зах зээлээ тэлэх, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Бүс болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, 6 аймгийн нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгоно. Хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хамтран хэрэгжүүлнэ. Европын холбоо, АНУ, Япон зэрэг улсуудтай байгуулсан худалдааны хөнгөлөлтийг бүрэн ашиглах бодлого хэрэгжүүлнэ. Гуравдагч хөрш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааг өргөжүүлэх хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс Баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн бие даасан хууль эрх зүйн орчинг бий болгоно. Монгол экспорт хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих Худалдааны зохицуулалтын хууль гаргаж, импортын тарифыг зохицуулна. Тээвэр, логистик, хилийн дэд бүтцийг сайжруулж, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчилж, гадаад худалдааг хөнгөвчилнө. Олон улсын агаарын карго тээврийн логистикийн төв байгуулж, ачаа эргэлтийг нэмэгдүүлнэ. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр-ийн хэрэгжилтийг хангах Цахим нэгдсэн цонх үндэсний сүлжээг байгуулна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Шинээр ажлын байр нэмэгдүүлсэн иргэд, аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогоор дэмжинэ. Импортыг орлох бараа, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэг баялаг бүтээгчдийг төрийн худалдан авалтаар дэмжинэ. Бүтээгдэхүүнээ экспортод гаргасан аж ахуйн нэгжийг тусгайлан дэмжих Экспортын баталгааны сан байгуулж ажиллуулна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрөл, гарын үсгийн тоог гурав дахин цөөрүүлж, хугацааг уртасган, давхардсан хяналт, шалгалтыг арилгана. МАН-ын сонгуулийн штаб
Өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна
2020-06-20 18:06:28 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Агаарын тээвэр Орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн арилжааны тогтмол нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийг хөгжүүлнэ. Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна. .МАН-ын сонгуулийн штаб
Уул уурхайн ордуудыг ашиглаж, хүнд үйлдвэрийн цогцолборуудыг байгуулна
2020-06-20 15:54:30 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ. Уул уурхайн дараахь ордуудыг ашиглана. Үүнд: Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна. Оюу толгойн далд уурхайг ашиглана. Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна. Хармагтайн ордыг ашиглалтад оруулна. Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна. Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна. Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Уул уурхай,хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд: Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина. Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна. Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ. Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна. Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ. Налайх дүүрэгт Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр II байгуулна Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.
Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулна
2020-06-20 13:31:41 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ-ыг тогтоох чиглэлээр дараахь ажлыг хийхээр тусгажээ Үндсэн хуульд Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасны дагуу Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-ыг тогтвортой хэрэгжүүлнэ. Ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн зохицуулалт хийнэ. Улсын Их хурлын гишүүдийн үйл ажиллагаа, ёс зүйд хяналт тавьж, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээж, огцордог эерэг соёл, хандлагыг төлөвшүүлнэ. Төрийн албаны бүх томилгоонд улс төрийн албан хаагч, УИХ-ын гишүүдийн нөлөөллийг хуулиар хязгаарлана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлж, засаглалын тэнцвэр, хариуцлага, шударга ёсыг хангах зорилгоор нийт 40 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Улсын Их хурлын гишүүд төсөв, санхүү хуваарилах эрх мэдлийг хязгаарлаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсөв дэх зардлын хэмжээг нэмэхгүй байх хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд болон дөрвөөс илүүгүй Улсын Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийг бие даан, хараат бусаар сонгон алгаруулах тогтолцоонд шилжинэ. Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлнэ. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын авлига, албан тушаалын гэмт хэргийг шалган шийдвэрлэх чадавхыг бэхжүүлж, албан хаагчдыг мэргэшүүлж, үйл ажиллагааг нь олон улсын түвшинд хүргэнэ. Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институц болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан төрийн өндөр албан тушаалтныг тодорхой хугацаанд улс орны нууц, аюулгүй байдалтай холбоотой аливаа бизнесийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь Ерөнхий сайдаар заавал томилогдох зохицуулалтыг хуульчилна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах тогтолцоонд бүрэн шилжиж, улс төрийн явцуу ашиг сонирхол, популист алхмаас сэргийлнэ. Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, нэгтгэх замаар бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгоно. Төрийн болон нийтийн өмчийн үр ашигтай, зохистой ашиглалт, хэрэглээг дэмжиж, Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр-ийг хэрэгжүүлнэ. Шүүх засаглалыг улс төр, бизнесийн явцуу бүлгийн ашиг сонирхлоос ангид болгон, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг бүрэн тогтоож, иргэдийн итгэлийг сэргээнэ. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ашиг сонирхлын зөрчлийн талаарх иргэдийн санал гомдлыг шүүгчдийн сахилгын хороо хараат бусаар хэлэлцэн, эцсийн байдлаар шийдвэрлэдэг болно. Улс төрийн намуудыг хэн нэгэн болон хэсэг бүлгийн явцуу ашиг сонирхолд үйлчилдэг бүлэглэл биш, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын нам болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчид оо, 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдөр АН-аас хэвлэлийн хурал хийж Улсын Их Хурлын 25 дугаар тойрогт нэр дэвшигч Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нарыг Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, түүнийг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс тогтоосон мэтээр худал гүтгэлэг тараалаа. АН-ын зүгээс 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж УИХ-ын сонгуулийн 25-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, хууль бус сурталчилгаа хийж байна гэсэн гомдол мэдээлэл гаргасан байна. Энэхүү гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. АН-ын зүгээс цагдаагийн байгууллагын энэхүү шийдвэрийн талаар прокурорт гомдол гаргасныг Чингэлтэй дүүргийн прокурорын газар хянаад дээрх шалгагдсан асуудлыг зөрчлийн шинжгүй дахин үзэж, хүлээн авахаас татгалзсан ба энэ тухай 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/479 тоот Хариу мэдэгдэх хуудас-аар АН-д мэдэгдсэн байна. Бодит байдал ийм атал АН-аас зүгээс МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг Цагдаагийн байгууллага шалган тогтоосон мэтээр илт худал мэдээллийг нийтэд мэдээлж байгаа нь зориудаар сонгогчдыг төөрөгдүүлэх гэсэн, сонгогч Таны сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл боллоо. Хууль хяналтын байгууллагын албан ёсны шийдвэрийг илтэд мушгин гуйвуулж, сонгогчдыг төөрөгдүүлсэн АН-ын дээрх зүй бус үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно. Эрхэм хүндэт сонгогчид оо, Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах дөхөж байгаа энэ цаг үед улс төрийн бусад нам, эвслийн зүгээс энэ мэт ГҮТГЭЛЭГ, ХАРЛУУЛСАН худал мэдээ, мэдээлэл ихээр явагдаж байгаа тул автахгүй байхыг хичээнгүйлэн хүсье. Чингэлтэй дүүргийн МАН-ын сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй