
Нийслэлийн Засаг даргын 2020 оны Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна. Нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 6233 иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргажээ. Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудамралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийганхааруулж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
У.Хүрэлсүх: Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй
2020-06-21 13:19:53 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьсон Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Дампуурал зарласан эдийн засагтай улс орныг Монгол Ардын намын Засгийн газар хүлээн авч, төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүллээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 8.2 их наяд төгрөгийн өрийг төлж, эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч, анх удаа улсын төсөв ашигтай гарч, гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэлээ. Олон жил улстөржин гацсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж эхэллээ. Газрын тос боловсруулах цогцолбор, Төв цэвэрлэх байгууламж баригдаж, Хийн хоолойн томоохон төслийг эхлүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар буурууллаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийг дүгнэж, ирээдүйн 30 жилийн зорилгоо тодорхойлсон Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал боловсрууллаа. Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, сонгогчиддоо тайлагналаа. Ирэх дөрвөн жилд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж, улмаар хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Нийгэмд шударга ёсыг тогтоох ажил үргэлжилнэ. Монгол хүн бүр байгалийн баялагийнхаа эзэн нь байхын төлөө Монгол төр ажиллана гэдгийг онцолж хэлсэн юм. Мөн цаашид таван гол асуудлыг нэн тэргүүний шийдэл болгож хэрэгжүүлнэ гэв. Улс орноо сайхан хөгжүүлэхийн төлөө ард иргэдээ эрүүл хүнс, амьдрах орон сууцаар хангана. Мөн эрчим хүчээр эх орноо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болно. Нефтийн үйлдвэртэй болно. Энэ бол бидний 100 жилийн мөрөөдөл. Дэд бүтэц, харилцаа холбоог нэмэгдүүлнэ. Монгол Улс цахим улс болох ёстой. Энэ тав бол бидний хамгийн эхний хийх ажил гэдгийг Ерөнхий сайд дуулгалаа. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн 21 дүгээр тойрогт С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг алслагдсан гурван дүүрэгтээ илгээлээ. Эгэл жирийн уурхайчин, малчны гэрт төрсөн хоёр залууд итгэл өвөртлүүлэн төрж өссөн, нутаг оронд нь нэр дэвшүүлж байна. С.Амарсайханыг хотын хөгжлийн төлөө өдөр, шөнөгүй ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Хороо, дүүргийн ажил ч мөн их. Энэ ажлыг амжилттай хийж яваа хүн бол Ц.Сандаг-Очир. Та бүхэн маань Ерөнхий сайдтайгаа хамт багаар нь дэмжиж өгөөрэй гэдгийг хэлээд иргэд, сонгогчиддоо хандан Улсын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалсан юм. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 30 жил орхигдож ирсэн алслагдсан гурван дүүрэг энэ жил анх удаа УИХ-д нэг тойрог болж оролцох боломжийг олгосон. Энэ бол та бидний хөгжлийн хамгийн том боломж. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд Хотын соёл, Нэг хот-нэг стандарт, Аюулгүй хот, нийтийн тээврийн парк шинэчлэл гээд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, монгол хүн бүр эх орондоо ажилтай, орлоготой байх боломжийг бий болгох зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүхний төлөө бид иргэд та бүхэнтэйгээ хамтран хүчээ нэгтгэн зүтгэнэ гэв. Аж үйлдвэрийн ууган голомт болох Налайх дүүргийнхээ иргэд, сонгогчид та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Алслагдсан гурван дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ихээр өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ эхлүүлсэн энэ олон ажлуудыг үргэлжлүүлэхээр бид хоёрыг багаар нь дэмжиж өгнө гэдэгт та бүхэндээ итгэлтэй байна хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хэлэв. Уулзалтын төгсгөлд Налайх дүүргийн иргэд, сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр нэр дэвшигчдэд хандан эхлүүлсэн ажлаа дуусгах, их итгэлийг бид хүлээлгэх болно гэдгээ илэрхийлж байв. Энэ үеэр дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Наянбаяр Налайх дүүрэг бол Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүмүүс оршин суудаг. Өмнө нь бид бүхэн төвийн зургаан дүүргийн хавчуурганд явж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар бие даасан төлөөлөлтэй болох гэж байгаадаа баяртай байна. Налайхын дүүргийн залуус бид та бүхнийг багаар нь дэмжиж сонгоно гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ
2020-06-21 13:02:56 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө төвлөрлийг сааруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Төвлөрлийг сааруулах нэгдсэн тогтолцоо: Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засаг, татвар зээлийн бодлогоор дэмжиж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, орон байраар хангагдах боломж бүрдүүлнэ. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй, аймгийн төв, томоохон сууринг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ. Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ. Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ. Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Хот болон хөдөөд нэгдсэн стандарттай болгож иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бий болгоно. Хөдөө, орон нутагт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан дэмжиж, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэх урамшууллын тогтолцоог сэргээнэ. Орон нутагт ажиллах багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ. Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ. МАН-ын сонгуулийн штаб
Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ
2020-06-21 12:58:39 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА-ны чиглэлээр дараахь зоилтыг тусгажээ. Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ. Төр, иргэний нийгэм болон бизнесийн байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хандлага төлөвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээллийг урамшуулах эдийн засгийн болон бусад хөшүүргийг бий болгоно. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн албанд шинээр томилогдсон иргэнийг орон нутаг, төрийн албаны анхан шатны нэгжид ажиллуулан дадлагажуулах замаар мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлнэ. Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, хандлагыг эрс шинэчилнэ. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран чадахуйн болон шатлан дэвших зарчмын дагуу төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ.
У.Хүрэлсүх: Ардын хүүхдүүд сууж ажлаа хийдэг парламент байх ёстой
2020-06-20 18:35:26 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьсон Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтад УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар оролцлоо. Дампуурал зарласан эдийн засагтай улс орныг Монгол Ардын намын Засгийн газар хүлээн авч, төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүллээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 8.2 их наяд төгрөгийн өрийг төлж, эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч, анх удаа улсын төсөв ашигтай гарч, гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэлээ. Олон жил улстөржин гацсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж эхэллээ. Газрын тос боловсруулах цогцолбор, Төв цэвэрлэх байгууламж баригдаж, Хийн хоолойн томоохон төслийг эхлүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар буурууллаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийг дүгнэж, ирээдүйн 30 жилийн зорилгоо тодорхойлсон Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал боловсрууллаа гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, сонгогчиддоо тайлагналаа. Ирэх дөрвөн жилд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж, улмаар хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Нийгэмд шударга ёсыг тогтоох ажил үргэлжилнэ. Монгол хүн бүр байгалийн баялагийнхаа эзэн нь байхын төлөө Монгол төр ажиллана гэдгийг онцолж хэлсэн юм. Мөн цаашид таван гол асуудлыг нэн тэргүүний шийдэл болгож хэрэгжүүлнэ гэв. Улс орноо сайхан хөгжүүлэхийн төлөө ард иргэдээ эрүүл хүнс, амьдрах орон сууцаар хангана. Мөн эрчим хүчээр эх орноо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болно. Нефтийн үйлдвэртэй болно. Энэ бол бидний 100 жилийн мөрөөдөл. Дэд бүтэц, харилцаа холбоог нэмэгдүүлнэ. Монгол Улс цахим улс болох ёстой. Энэ тав бол бидний хамгийн эхний хийх ажил гэдгийг Ерөнхий сайд дуулгалаа. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн 21 дүгээр тойрогт С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг алслагдсан гурван дүүрэгтээ илгээлээ. Эгэл жирийн уурхайчин, малчны гэрт төрсөн хоёр залууд итгэл өвөртлүүлэн төрж өссөн, нутаг оронд нь нэр дэвшүүлж байна. С.Амарсайханыг хотын хөгжлийн төлөө өдөр, шөнөгүй ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Хороо, дүүргийн ажил ч мөн их. Энэ ажлыг амжилттай хийж яваа хүн бол Ц.Сандаг-Очир. Та бүхэн маань Ерөнхий сайдтайгаа хамт багаар нь дэмжиж өгөөрэй. Ардын хүүхдүүд сууж ажлаа хийдэг парламент байх ёстой гэдгийг хэлээд иргэд, сонгогчиддоо хандан Улсын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалсан юм. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан 30 жил орхигдож ирсэн алслагдсан гурван дүүрэг энэ жил анх удаа УИХ-д нэг тойрог болж оролцох боломжийг олгосон. Энэ бол та бидний хөгжлийн хамгийн том боломж. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд Хотын соёл, Нэг хот-нэг стандарт, Аюулгүй хот, нийтийн тээврийн парк шинэчлэл гээд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, монгол хүн бүр эх орондоо ажилтай, орлоготой байх боломжийг бий болгох зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүхний төлөө бид иргэд та бүхэнтэйгээ хамтран хүчээ нэгтгэн зүтгэнэ гэв. Аж үйлдвэрийн ууган голомт болох Налайх дүүргийнхээ иргэд, сонгогчид та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Алслагдсан гурван дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ихээр өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ эхлүүлсэн энэ олон ажлуудыг үргэлжлүүлэхээр бид хоёрыг багаар нь дэмжиж өгнө гэдэгт та бүхэндээ итгэлтэй байна хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хэлэв. Уулзалтын төгсгөлд Налайх дүүргийн иргэд, сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр нэр дэвшигчдэд хандан эхлүүлсэн ажлаа дуусгах, их итгэлийг бид хүлээлгэх болно гэдгээ илэрхийлж байв. Энэ үеэр дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Наянбаяр Налайх дүүрэг бол Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүмүүс оршин суудаг. Өмнө нь бид бүхэн төвийн зургаан дүүргийн хавчуурганд явж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар бие даасан төлөөлөлтэй болох гэж байгаадаа баяртай байна. Налайхын дүүргийн залуус бид та бүхнийг багаар нь дэмжиж сонгоно гэлээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй