С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихийг МАН-ын дарга У.Хүрэлсүх уриаллаа
2020-06-20 10:29:41 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхөнөөдөр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Багануур дүүрэгт ажиллаж, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очирыг багаар нь дэмжихийг иргэд сонгогчиддоо уриаллаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.ХүрэлсүхУИХ-ынээлжит сонгууль хаяанд ирлээ. Бид өнгөрсөн 30 жилийнхээ нийгэм, эдийн засагт үнэлэлт дүгнэлт хийж, ирэх 30 жилийн Алсын хараа 2050 урт хугацааны хөтөлбөрөө баталсан. Ирээдүйн 30 жилийнхээ эхний сонголтыг зургадугаар сарын 24-ний өдөр хийнэ гээд ард иргэдийг хариуцлагатай сонголт хийхийг уриаллаа. Тэрээр 2012-2016 онуудад эдийн засаг ямар хүнд байсныг сануулж, өнгөрсөн дөрвөн жилд хамтдаа зүтгэж, хасах үзүүлэлттэй байсан эдийн засгаа 5-7 хувийн өсөлттэй болгосныг онцлов. Мөн санхүүгийн сахилга батыг чанад сахисны хүчинд 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүүг дарж, өрийн дарамтыг бууруулсан, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээсэн, хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан, гадаад валютын албан нөөцийг 4,2 тэрбум гаруй ам.доллар болгон нэмэгдүүлсэн гэх мэт ололт амжилтаа дурдлаа. 2019 онд улсынхаа түүхэнд анх удаа 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, Монгол Улс анх удаа ирээдүй хойч үедээ, хүүхдүүддээ зориулж уул уурхайгаасаа баялгийн сан байгуулж, Ирээдүйн өв сан-д 640 тэрбум төгрөг хуримтлуулсан хийгээд 2020 онд энэ мөнгө нэг их наяд төгрөг болж нэмэгдэх тухай ярив. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд таван зүйлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд эрүүл хүнсээр иргэдээ хангах, эрчим хүчээр эх орноо хангах, газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэх, харилцаа холбоо, мэдээлэл технологийг хөгжүүлэх зэрэг юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ бол баян айлын эрх хүүхдүүдийг хүмүүжүүлж байдаг цэцэрлэг биш, гэмт хэрэгтнүүдийн нуугдаж байдаг орон байр биш. Хууль бусаар алдагдсан олонбаялгуудаабид өнгөрсөн гурван жилд олж авлаа. Тэднийгээ ард түмэндээ, улс эх орондоо хурааж авсан. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авсан. Хууль хэрэгждэг нийгэм байх ёстой. Хуулийн дээгүүр давж алхаж байгаа тэролигархуудбүгд хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой гэлээ. Мөн УИХ-ынээлжит сонгууль дэлхийг хамарсан цар тахалтай тэмцэж буй үед болж байгаа бөгөөд дотооддоо коронавирус цартахлыгалдаагүй дэлхийн цөөхөн улсын нэг болж байгаад Ерөнхий сайдын хувьд нэн баяртай байгаагаа хэлэв. Тэрээр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын тухай ярихдаа Энэ хоёр сайхан залуу маань та бүхнийхээ төлөө зүтгэнэ. Нэг нь Улаанбаатар хотыг, нөгөөх нь Багануур дүүргийг маш сайхан авч явж байгаа. Төр улсдаа олон жил зүтгэнэ. С.Амарсайхан бол жирийн уурхайчин гэр бүлийн хүүхэд, Налайхад өгч өндийсөн унаган хүүхэд. Харин Ц.Сандаг-Очир бол жирийн малчин айлын хүүхэд, Багануурын унаган хүүхэд. Хэн хэн нь ёс суртахуунтай, зоригтой, эх орондоо хайртай, төр түмний эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг. Та бүхэн маань энэ хоёрыгоо багаар нь дэмжиж өгөөрэй хэмээн уриаллаа. МАН-ын мөрийн хөтөлбөрт Багануур дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ. 1. Багануур дүүргийн бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. 2. Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. 3. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрчим хүчний шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ. 4. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлшний үйлдвэр байгуулна. 5. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбож, гудамж талбайг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, хуучны орон сууцны гадна фасадыг дулаалж, өнгө үзэмжийг нь сайжруулна. МАН-ын мөрийн хөтөлбөрт Багахангай дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ. 1. Шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно. 2. Соёлын ордон шинээр барина. 3. Багахангай үйлдвэр технологийн парк- ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, санал санаачилгыг дэмжиж, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. 4. Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулна. 5. Монголын уламжлалт морин уралдааныг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх, морин тойруулгын төв бий болгоно. МАН-ын мөрийн хөтөлбөрт Налайх дүүрэгт дараах ажлуудыг хийхээр тусгажээ. 1. Дулааны станцын өргөтгөл шинэчлэлтийг хийж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр-II барьж, ажлын байр шинээр бий болгоно. 2. 300 ортой эрүүл мэндийн шинэ эмнэлэг, Голомт цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байр, шаардлагатай хороонд шинээр цэцэрлэг барьж, олон нийтийн болон ахмадын чөлөөт цагийн төвтэй болно. 3. Дүүргийн төв, орон сууцны болон гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбоно. 4. Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын ачаа тээвэр, логистик, бөөний худалдааны төвийг байгуулна. 5. Аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн Хөгжлийн үүд залуусын цахим хотхон байгуулна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх хариуцлагатай, чадвартай залуусаа багаар нь дэмжихийг уриаллаа
2020-06-19 19:36:18 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Багануур дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт ажиллалаа. Иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг боловсролтой, хариуцлагатай, дүүргээ мэддэг, хийж хэрэгжүүлсэн ажилтай, чадварлаг боловсон хүчин хэмээн МАН-ын дарга УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт илгээсэн. Улс төрийн ууган хүчин МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад олонх суудлыг авч, Засгийн эрхийг барихдаа түүхэндээ анх удаа 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж чадлаа. Уул уурхайн орлогоос ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Монголын ирээдүй болсон үр хүүхэддээ өр бус өв үлдээх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануур дүүргийн иргэд, сонгогчиддоо хэлж байлаа. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс дэлхийн нефтийн үнийн хөөрөгдөлд автдаггүй, эрчим хүчнээс хараат бус, ам.долларын ханшийг тогтоон барьдаг, экспортлогч орон болох цаг мөдхөн ирнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой дамжин өнгөрөх бөгөөд газар нутгаараа уг хоолойг дамжуулан өнгөрүүлсний хөлсөнд жилд улсын төсөвт 1 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бүх ажил хөрсөн дээр буусан тул ирэх жилүүдэд эхэлсэн ажлаа дуусгах урам хайрлаж, багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэхийг уриалж байна хэмээн онцлон хэлсэн юм. Нутаг ус, дүүрэг, хороогоо сайн мэддэг, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, ажилдаа зүтгэлтэй хандаж, төрийн бодлогыг тодорхойлоход хариуцлагатай ажиллаж чадах, эрч хүчтэй эдгээр залуусыг багаар нь дэмжиж, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх их итгэлийг хүлээлгэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх чухалчлан хэлж байлаа. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэлэхдээ Өнгөрсөн жилүүдэд монгол хүний үнэ цэнийг дөрвөн жилээр тодорхойлдог биш Монгол Улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд хүндээ тулгуурлан хөгжүүлэх бодлогыг баримталж ажилласан. Иргэд маань өнөөдөр ая тухтай амьдрал, амар тайван орчин, шударга нийгмийг хүсч байгаа. Та бидний ирээдүй болсон хүүхэд залуусын ирээдүйдээ итгэх итгэлийн гал, сэтгэлийн хүчийг төр засгаасаа хүсч байгаа. Тиймээс МАН мөрийн хөтөлбөртөө хүнийхээ хөгжлийг дээдэлж, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, Улаанбаатарын хөгжлийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг тусгаж өгсөн. Бид цаашид Багануур дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлж, уурхайн хүрэн нүүрсийг ашиглан утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулна хэмээн онцлон хэллээ. Харин МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Ирэх жилүүдэд Багануур дүүрэгт дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. Гэр хорооллуудад цэвэр бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбох ажлууд хийгдэнэ. Улс төрд шударга ёсыг эрхэмлэж, дүүрэг, хороодынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бие сэтгэлээ зориулан ажиллах болно. Иргэд та бүхэн МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй хэмээсэн юм. УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгуулиар анх удаа Багануур, Багахангай, Налайх дүүрэг нэг тойрог, хоёр мандаттай болсон. Ийнхүү захын гурван дүүрэг парламентад төлөөлөлтэй болж, иргэд өөрсдийн дуу хоолойгоо төрд хангалттай хүргэх боломж бүрдэж байгаагаараа энэ удаагийн сонгууль гурван дүүргийн хувьд онцлогтой болж байна. Багануур дүүргийн иргэд ч үйлдвэрүүдийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож өгөхийг хүсэж байсан юм. МАН мөрийн хөтөлбөртөө эрүүл хүнс, эрчим хүч, төмөр зам, дэд бүтэц, харилцаа холбоо, мэдээллийн технологи бол Монгол Улсын хөгжлийн таван үндэс суурь гэдгийг тодорхойлж өгсөн байна. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина
2020-06-19 17:16:26 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд: Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ. Хөшигийн хөндийд баригдах Шинэ зуун мод, Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ. Аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна.
Бие даан нэр дэвшигч Д.Доржпүрэв цагдаагийн байгууллагад хандлаа
2020-06-19 15:18:22 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын сонгуулийн 14-р тойрог буюу Төв аймагт Бие даан нэр дэвшигч Дуламсүрэнгийн Доржпүрэв сонгуулийн үеэр түүний нэр төрд удаа дараа үндэслэлгүйгээр халдаж, цахим орчинд илт худал мэдээлэл тарааж гүтгэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад хандлаа. Төв аймагт нэр дэвшигчдээс рейтингээрээ өндөр байгаа Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ-ийг гүтгэн харлуулах асуудал хэдэнтээ давтагдаж байна. Түүнийг 6 сарын 2нд сонгууль эхлэхэд Бага насны хүүгээ хөтлөөд алхаж байгаа зургыг нь тавьж Нэг сая долларын хулгайн хэргээ цайруулав уу гэсэн гарчигтайгаар гүтгэсэн асуудал гарч байсан. People сэтгүүлийн зүгээс энэ нь захиалгат мэдээлэл болохыг хүлээж уучлал гуйсан бөгөөд энэ үйлдэл нь бусдын гэр бүл, тэр тусмаа бага насны (8 настай 1 дүгээр ангийн хүүхдийн сургуулийнхаа нээлтэнд оролцож буй зургыг) хүүхдийн зургыг олон нийтэд дэлгэсэн, аавыг нь хулгайч мэтээр харлуулах гэсэн, үүнийг улстөрд ашигласан ёс зүйгүй үйлдэл байсан. Энэ асуудлыг нэр дэвшигч хуулийн байгууллагад өгч, бусад нэр дэвшигчиддээ сонгуульдаа соёлтой оролцох, тэр тусмаа хэн нэгний гэр бүл үр хүүхэдрүү дайрахгүй байхыг уриалж мэдэгдэл хийж байсан. Гэтэл энэ удаа түүнийг АН-ыг хагалахын тулд Бие дааж байгаа, МАН-аас санхүүжилт авсан, М.Энхболдтой холбоотой мэтээр цуурхал тарааж байгаа төдийгүй 6-дугаар сарын 9-нд АН-ын АЗХ-ны нарийн бичгийн дарга ажилтай М.Амгаланбаатар гэгч нь өөрийн цахим хуудсаараа Д.Доржпүрэв нь Төв аймагт Бие даан нэр дэвшихдээ МАН-аас санхүүжилттай сонгуульд оролцож байгаа. МАН-аас авсан мөнгөөрөө АН-ыг хагалах бутаргах гэж нэр дэвшсэн хэмээн мэдэгдэж түүнийгээ Төв аймгийн сошиал хуудсуудад цацсан, түүнийг нь хөдөөгүүр тарааж байгаа нь улстөрийн хардлага, гүтгэлэг хэрээс хэтэрлээ хэмээн үзэж ийнхүү хуулийн байгууллагад хандсан байна. Цагдаагийн байгууллага энэ асуудлаар М.Амгаланбаатартай холбогдоход Тийм явган яриа явж байсан, түүнийг л бичсэн. МАН-аас мөнгө авсаныг нь би мэдэхгүй хэмээн мэдэгдсэн бол энэ асуудлаар холбогдож яагаад ингэж бичсэнийг нь асуусан хувь хүний асуултад АЗХ-ноос намаас тусдаа Бие дааж байгаа хүмүүсийг ээлж дараатай хусч байгаа. Эхнийх нь Доржоо дарга юмаа. Би ажлаа л хийж байгаа, түүнээс хувь хүнийг нь бол мэдэхгүй гэсэн хариултыг пэйсбүүкийн чатаар өгсөн байдаг юм. Улстөрийн хариуцлагатай том нам ийнхүү Бие даагчидаа намнаагүй гэдэгт найдаж байна. Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж асуудлыг шийвэрлэх болно. Миний хувьд улстөрд орсон цагаас эхлэн аливаа нэгэн нам болон хувь хүнээс хандив татвар авч байгаагүй бөгөөд өөрийн хувь эзэмшдэг компанийхаа санхүүжилтээр сонгуульд оролцдог. Үйл ажиллагаагаа явуулдаг. Улсад би жилдээ 3 тэрбум орчим төгрөгийг татвар төлдөг бизнесмен хүн гэдгээ Бие даан нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ мэдэгдлээ.
Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийн холбогдогч 10-аад хүн нэр дэвшиж байгаа нь дахиж засгийн эрхэнд гарах л зорилготой
2020-06-19 15:10:51 Нийтлэгдсэн: Улс төр
Орхон аймгийн 20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сонгогч иргэдийнхээ асуултад хариулсныг хүргэж байна. -Та яагаад Эрдэнэтээс нэр дэвшихээр болсон бэ? -1992 оны Үндсэн хуулиас хойш найм дахь удаагийн сонгууль болж байна. Намын бага хурлаар шийдэж, Эрдэнэтэд нэр дэвшээч ээ гэсэн саналыг надад тавьсан. Энэ удаагийн сонгуульд шинэ хоёр хүн нэр дэвшиж байна. Энэ хоёр хүнтэй хамтраад сонгуульд ажиллах нь зүйтэй гэж намын удирдлагууд үзсэн учраас би Эрдэнэтэд ирсэн. Гол шалтгаан нь энэ юм. -Та Эрдэнэт-ийн 49 хувийн талаар маш их дуугарсан хүн. Энэ 49 хувийн хуйвалдаан ямар шугамаар явсан юм бэ? -Сүлжээ нь маш аюултай. Би 2013 оны зун Сингапурт 49 хувийг ХХБ-ны эзэн авах гэж байна гэж анх хүнээс сонсож байсан юм. Тэр үед би үнэмшээгүй. Дараа нь 2014 онд эрх баригчид Засгийн газраа унагаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд 500 сая ам.долларын баталгааг Худалдаа хөгжлийн банканд гаргаж өгсөн. Үүний дараа 2015 оны долдугаар сард наадмаар Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын оролцогчийг өөрчилсөн. Монголбанкан дээр Худалдаа хөгжлийн банкныхан өөрийнхөө диллерийг тавьчихсан байсан. Засгийн газрын тэргүүн, Сангийн яаманд гээд бүгдээрэнд нь өөрсдийнхөө хүнийг тавьчихсан байсан л даа. Тагнуул дээр ч өөрийнхөө хүнийг тавьсан юм шүү. Эрдэнэт-ийн 49 хувийг авахад нэг удирдлага дор бүхэлдээ үйлчилж, цагийн зүү шиг эргэлдсэн. Сүлжээ нь ийм юм. Оросын талын оролцогчийг өөрчилнө гэхээр би гайхаж л байсан. Энэ хуйвалдааны нэг л хэсэг нь байсан. Тэр тусмаа наадмаар шүү . Томилогдсон, даалгавар авсан хүмүүс мөнгийг нь гаргаад өгчихсөн. Ил далдуур янз бүрийн шугамаар мөнгө гаргаж өгсөн. Монголбанк 200 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн яамнаас 90 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас хоёр удаа 80 орчим сая ам.доллар гэх мэт тал талаас мөнгө цуглуулж байгаад үүнийг хийсэн. Монголбанкнаас гарсан 100 тэрбум төгрөг Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү орсон. Үүнээс хойш гурав хоногийн дараа Пүрэвтүвшин гэх 24 настай залуугийн хувийн данс руу орж, Оросын Альфа банк руу шилжсэнээр анхны төлбөр хийгдсэн. Энэ бохир хуйвалдаанд дандаа боломж муутай, хойноос нь хөөцөлдөх боломжгүй залуусыг ашигласан. Дээрэм хулгай хийх үед нь ашиглагдаад золиос болсон. Ийм аюултай аргаар хийсэн. Төрийн бүх өндөрлөгүүд оролцсон. -Та Эрдэнэт-ийн 49 хувийн шалгалтын ажлын хэсгийг ахалсан. Ажлын хэсэг ямар зөрчлүүд илрүүлсэн бэ? -Зөрчлийн тухай яривал замбараагүй их юм бий. Байж болох бүхий л хууль дүрмийг зөрчсөн. Жишээ нь, Монголбанк гэхэд л арилжааны банкуудад зузаатгал хийдэг банк. Арилжааны банк нь хууль бус үйл ажиллагаа явуулбал таслан зогсоож, зөвшөөрлийг нь буцааж авах ёстой газар. Гэтэл Монголбанк нь 36 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэбилэгийн тойрсон хуурамч компаниа руу шахаад гаргаад өгчихсөн. 2016 оны зургаадугаар сарын 28-ны орой 18 цагийн үед тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхийн өмнө тэр өдөр 100 тэрбум төгрөгийг энэ бүлэглэл рүү Монголбанк шахаж оруулсан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын Засгийн газар авч болно. Оросууд татгалзах тохиолдолд манай Засгийн газар авах давуу эрхтэй. Энэ давуу эрхийг УИХ-аар хэлэлцүүлж байж шийдвэр гаргуулах ёстой.УИХ-д үүнийг танилцуулаагүй. ЗГХЭГ-ын ажилтнууд тухайн үед Ингэж болохгүй, УИХ-д танилцуулахгүйгээр асуудлыг шийдэж болохгүй, гэрээн дээр ийм зүйл байна гэсээр байхад нь зөрөөд асуудлыг шийдсэн байдаг юм. -Та Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авах ёстой гэсэн байр суурин дээр байдаг. Тухайн үед Засгийн газарт ийм хэмжээний мөнгө байсан уу? -Яг нарийндаа Засгийн газар тухайн үед сонгууль дөхчихсөн сонгогчийн санал авах зорилгоор Сайн хашаа 70 тэрбум, Сайн цэрэг, Сайн хувьцаа гээд замбараагүй мөнгө зарцуулж байсан. Төсвийг хайрцаглаж баталдаг. Жишээ нь, Засгийн газар хүүхдийн мөнгө олгоход 300 тэрбум төгрөгийг зарцуулна гээд тамга дараад баталчихдаг. Тэр хүрээнд л Засгийн газар ажиллана. 2016 оны төсөв батлахад сая миний ярьсан мөнгийг огт яриагүй. Зургадугаар сарын 28-нд авсныхаа дараа 2012,2013 онд Оросын талын ногдол ашиг 68 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс хувийнхаа данс руу шилжүүлчихсэн. Аймшигтай их мөнгө. -У.Хүрэлсүхийн Засгийн газар хуйвалдааны эсрэг зогсож чадаж байна уу. Танай нам үүнээс салангид байж чадаж байна уу? -Би 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд томилогдоход ганцхан л үг хэлсэн. Эрдэнэт-ийн 49 хувийн хулгай луйврыг хурдан шийдээрэй гэж хэлсэн. Ажлын хэсэг гарсан болчихоод хөдлөөгүй. Сүүлд арга ядаад өөр дээрээ татаж аваад цааш явуулсан. Тухайн үед нэг сайдыг нь дуудаж уулзаад Энэ асуудлаа шийдэхгүй бол Засгийн газар чинь тэсэхгүй шүү. Засгийн газар чинь ил далдуур үүнийг хамгаалж байна. Надад битгий гомдоорой гэж хэлээд шалгасан. 2017 онд Засгийн газар солигддог нь ийм л шалтгаантай юм. МАН дотор байгаа үүнийг дэмждэг, хамгаалдаг хэсгийн асуудлыг шийдэхгүй бол урагшаа юу ч явахгүй байсан. Тэгээд л Засгийн газраа бид сольсон ш дээ. Би түрүүн хэлсэн. Хэргийг нь хүртэл шийдэхгүй шүүх тойруулаад байлгаад байна шүү дээ. Аюултай хуйвалдаан үүнд орсон. Төрийн өмчийн хороонд 49 хувийн бүлэглэлийн нэг гол хүн байсан. Одоо Үндсэн хуулийн Цэцэд очсон байна.Үндсэн хуулийн Цэцэд хамгаалалтынхаа хүнийг суулгачихсан. Эв нь таарвал нөгөө талд шийдвэр гарах аюул байгаа. Томилгоонууд ийм л зорилготой хийгдсэн. Ер нь бол хуйвалдааныбэлтгэл хангах ажил нь томилгоо байдаг. Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хугацаанаас нь өмнө хөөж явуулсан. АТГ-ын даргыг шоронд хийсэн. Англид хоригдож байсан хүнийг авчирч ирээд АТГ-т оруулаад дараа нь Тагнуулын даргаар томилсон гэх мэтээр хууль доторх сүлжээгээ дэвсээд байгаа байхгүй юу. Тав,зургаан хуулийн гол байгууллага байна. Бүгдээрэнд нь томилгоогоор хүмүүсийг оруулсан. Ийм байдалтай байгаа учраас очсон хэргүүд нь удааширдаг, зориудаар шийдвэрлэхгүй төөрүүлээд байгаа юм. Ард түмэн У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг багаар нь дэмжвэл бид одоо хийж байгаа зүйлсээ төгс хийж дуусгая л гэж байгаа юм. -Энэ удаагийн сонгуульд олон нэр дэвшигчдийг Худалдаа хөгжлийн банк санхүүжүүлж байна гэсэн мэдээлэл байгаа. Үүний ард ямар эрх ашиг нуугдаж байна гэж Та бодож байна вэ? -Одоо У.Хүрэлсүх дарга харьцангуй цэвэрлэгдсэн намтай сонгуульд орж байгаа. Би өөрийн багтайгаа сонгуульд орно гэсэн нь энэ юм. Энэ цэвэрлэгээг хийхэд их хүнд байсан. Ялангуяа, дээд төвшинд. Өнгөрсөн өвөл болсон 30 мянган хүний жагсаал цуглаан үүнтэй холбоотой. Энэ удаагийн сонгуульд Худалдаа хөгжлийн банкны нэг захирал УИХ-д нэр дэвшиж байна. Энэ асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдсан Да.Ганболд тэргүүтэй 10-аад хүн нэр дэвшиж байна.Гол зорилго нь ерөөсөө л дахиж засгийн эрхэнд гарах. Шулуухан хэлэхэд өөрийн төлөөний, гар хөл болох хүнээ Ерөнхий сайд болгох юм. Ганцхан Эрдэнэт биш.Монголросцветмет гэдэг компани дээр Монголын өнгөт металлын бүх ордуудын 35 лиценз байдаг юм. Эд бүгдээрээ энэ бүлэглэлийн эрхшээлд орно гэсэн үг. Хэтийн том зорилго нь Монголд эзэн суух. Өөрийнх нь хүслийг биелүүлдэг намыг сонгуульд ялуулж, сонгуульд ялсан нам нь эзнийхээ заасан хүнийг Ерөнхий сайдаар томилуулж, томилогдсон Ерөнхий сайд нь эдний хүссэн болгоныг хийх л зорилготой. УИХ-ын сонгуульд ч тэр, Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэр ялгаа байхгүй. Та нарт сонгуулийн учир начрын тухай ганцхан юм хэлье гэж бодож байна. Одоо бол УИХ тарсан. Зургадугаар сарын 24-нд Ерөнхий сайд ард түмэн ямар санал өгөхийг мэдэхгүй. Та бүхэн юуг шийдэх вэ гэхээр ирэх дөрвөн жилд Монголын амьдрал ямар байх вэ гэдгийг шийднэ. Монгол Улсын Ерөнхий сайд хэнбайх вэ гэдгийг Та бүхэн шийднэ. Сонгуулийн учир нь энэ юм. Хэрвээ буруу сонголт хийвэл өртөг нь дэндүү өндөр.Тохиолдлын ойлгоогүй хүнийг Ерөнхий сайдаар тавьчихвал улсаа самарчих гээд байдаг юм. Эх сурвалж:Нэр дэвшигч Ц.Нямдоржийн сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй