Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина
2020-06-19 14:49:39 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ. Авто замын сүлжээг өргөтгөн 2300 км-ээс багагүй урт авто зам шинээр барина. Үүнд: Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ 205 км авто замыг барьж дуусгана. Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн 113 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ. Улаанбаатар-Эрдэнэсант чиглэлийн 215 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ. Улаанбаатар-Баян чиглэлийн 58 км хатуу хучилттай авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчилнэ. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн битүү тойрог үүсгэх 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулна. Таван толгой-Ханги чиглэлийн 435 км авто зам төслийг хэрэгжүүлнэ. Баруун Урт-Бичигт чиглэлийн 272 км авто зам барина. Хархорин-Бат-Өлзий-Улаан цутгалан хүрхрээТөвхөн хийд чиглэлийн 91 км авто зам барина. Гу р в а н б ул а г - Х и ш и г - Ө н д ө р - О р х о н - Б ул г а н чиглэлийн 134 км, Гурванбулаг-Рашаант сум хүртэлх хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн барьж, дуусгана. Дашинчилэн-Орхоны замын төгсгөлөөс МөрөнТариалан чиглэлийг холбох 240 км хатуу хучилттай авто зам барих ажлыг дуусгана. Мянганы зам төслийн хүрээнд хэвтээ тэнхлэгийн Орхон гол Их Тамир чиглэлийн 139 км замыг гүйцээж холбоно. Чойбалсан хотоос Хавиргын боомт чиглэлийн 125 км хатуу хучилттай авто зам барина. Чойбалсан Баянхошуу хилийн боомт чиглэлийн 160 км авто замыг барих ажлыг эхлүүлнэ. Ховд -Улаангом чиглэлийн 163 км хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлнэ. Алтай-Бургастай чиглэлийн 320 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. Алтай-Улиастай чиглэлийн 194 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлнэ. Дархан Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 121 км хатуу хучилттай авто зам барина. Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замыг шинэчлэн засварлана. Олон улсын нисэх буудал, Богд хаан төмөр зам, авто замын зангилаа бүхий олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна. Замын Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Ханги,Шивээхүрэн, Боршоо, Бичигт зэрэг хилийн боомтуудын хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлнэ. Тээврийн салбарт инновац, дэвшилтэт техник технологи, дижитал шилжилтийг нэвтрүүлж, салбарын аюулгүй, найдвартай байдлыг хангана. Монголын тээвэрчид бүс нутаг болон Монгол Европын хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан залуучуудыг төлөөлсөн ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
2020-06-19 14:36:44 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ындэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлж залуучуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын хүүхэдзалуучуудын сайн сайхны төлөөх Гэгээн үйлс төв ТББ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл,Оюунлаг залуусындавлагаа, Монголын оюутны холбоо, Монголын урлагийн залуучуудын холбоо, Монголдоо хайртай залуучуудын санаачилга ТББ, Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг17 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ард иргэд,төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран хэрэгжүүлснээрулс орны хөгжил дэвшил хурдасна. Мөн залуучуудын эрх ашгийг хамгаалах бодлого гаргах, тэдний хүсэмжилж байгаа улс төрчдийг төрүүлэн гаргахад онцгой анхаарч ажиллаж байгаагаа МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлов. Монгол Улсын нийт хүн амын 35 орчим хувьнь, хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын 50 орчим хувь нь 45хүртэлх насны залуучууд бөгөөд МАН-ын гишүүдийннасны дундаж 36 гэсэн статистик гарчээ. МАН-ыг99 жилийн түүхтэй болохоор хөгшчүүлийн нам гэж ойлгодог ч сүүлийн 15 жилийн хугацаанд зохион байгуулсан улс төр, бодлого үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд залуучуудМАН-ыгдэмжих нь эрс нэмэгдэж, залуусын нам болжээ. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр зарим ТББ-ын тэргүүний санал бодлыг сонслоо. Монголын урлагийн залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Мөнхбаяр: -Монголын соёл урлагийн салбарт 20 мянга орчим залуучуудхарьяалагддаг. Эдгээр залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх нь манай холбооны эн тэргүүний асуудал.МАНэнэ удаагийн УИХ-ынсонгуулийнмөрийн хөтөлбөртөө залуучуудын нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг цогцоор нь тусгасан.Мөн үндэсний өв уламжлал, түүх, соёл урлагийн бие даасан яам агентлагууд байгуулахаар тусгасанд бид туйлын ихбаяртай байна. Нийгмийг соён гэгээрүүлдэг урлагийн салбарт олон ажлыг хийхээрзорьж байгааг дэмжиж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Соёл урлагийн салбар бол нийгмийн маш чухал хэсэг юм. Монголын оюутны холбооны тэргүүн Г.Сүхбат: -Монгол Улсад 94 боловсролын сургалтын байгууллагад суралцагч 148 гаруй оюутан залуучууд байна. Оюутан, залуучуудын өмнө тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа учраасМАН-тайхүчээ нэгтгэж байна. Хүчээ нэгтгэж байгаа өөр нэг шалтгаан ньМАНурьд урьдынхаас илүү ихийг хийж, бүтээсэнон жилүүдийг ардаа орхиж байна. Үүнийтод жишээ бидний толгойны өвчин болоод байсан нийслэл хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадлаа.Цаашид залуучууд бид асуудлыг яриад өнгөрөх бишшийдвэрлэхарга зам, аргачлалыг нь гаргаж тавьдаг, түүн дээрээ ажиллах нь чухал гэж үзэж байгаа учраасМАН-тайхүчээ нэгтгэж байна. -Монголын хүүхэд залуучуудын сайн сайхны төлөөх Гэгээн үйлс төвТТБ-ынтэргүүн,лекторБ.Ангараг: -Манай ТББ өнгөрсөн хугацаандНАМЗХ,НАМОХ-тойхамтарч залуучуудруучиглэсэн Би болно сайн дурын нэгдэл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж, олон талт ажлыг хийсэн. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлын улмаас хөтөлбөрийн маань зарим ажлууд цуцлагдсан ч бодлогын хүрээндМАН-тайолон санамж бичгүүдийг байгуулж цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Санамж бичгийн хүрээнд залуучуудыгаа дэмжих, тэднийгээ илүү ихээр хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авах болсондоо баяртай байна. -Yess MPPзалуучуудын байгууллагын тэргүүн Д.Баярсайхан: -МанайYess MPPзалуучуудын байгууллага залуучуудын өсөлт хөгжил боловсролыг дэмжих, нийгэмд үйлчлэх чиглэлээр ажилладаг. Уг чиглэлийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд олон залуусын боловсролыг тэлэх, бизнесийн гараа эхлэхэд ньшаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхэд залуучуудаа дэмжих үүднээсМАН-тайхамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.МАНирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө гарааны бизнес эрхлэгчид, оюутан залуусыг дэмжих тухай тусгасан нь бид маш их талархаж байгаа. МАНмөрийн хөтөлбөртөө ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ чиглэлээрдараахьзорилтыг тусгажээ. 1.5.14. Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ. 1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна. 1.5.16. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна. 1.5.17. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийггаднынсөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 1.5.18. Асрамжийн газарт өсөж, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ. 1.5.19. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн Залуу гэр бүл хөтөлбөр хэрэгжүүлнэ. 1.5.20. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх Тогтвортой амарамгалан гэр бүл үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. 1.5.21. Цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно. 1.5.22. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно. ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ)-ТЭЙИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР 1.5.23. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. 1.5.24. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ. 1.5.25. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйхүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ. 1.5.26. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлнэ. 1.5.27. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйиргэд, ахмадуудад зориулсан төрөлжсөн асрамж, сувиллын үйлчилгээний тогтолцоог сайжруулна. 1.5.28. Хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэйхүүхдийн асрамжийн төв барина. МАН-ын сонгуулийн штаб
С.Амарсайхан: МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн
2020-06-19 11:46:04 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Цахилгаан механикийн үйлдвэрийн ажилчид болон дүүргийн арилжааны банк, даатгалын байгууллага, шатахуун түгээх станцууд, үүрэн холбооны операторуудын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа танилцуулав. Багануурын цахилгаан механикийн үйлдвэр ХХК нь 2010 онд үүсэн байгуулагдаж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглол, угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ба төмөр бэлдцэд тусгай боловсруулалт хийх хүчин чадалтай дэлхийн дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүд суурилагдсан, механикийн иж бүрэн боловсруулалт хийж, угсралтын шугам дамжлагуудаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг Монгол Улсын эрчимтэй хөгжиж буй орчин үеийн дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг юм байна. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг бий болгож, тогтвортой төртэй улс байхыг зорьсон. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжих гээд хүнээ хөгжүүлсэн, засаглалаа сайжруулсан, бизнес эрхлэгчдээ дэмжсэн олон зорилтуудыг МАН хэрэгжүүлж ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгалаа хэмээлээ. Монгол Ардын нам цаашид Үндсэн хуулийн шинэчлэлийг амьдралд бүрэн нэвтрүүлж, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтвортой Засгийн газар байгуулж, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чангатгах, шүүхийн бие даасан байдлыг хангах Засаглалын шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэхээр зорьсон. Засгийн газар тогтвортой, төрийн алба түргэн шуурхай, үр дүнтэй ажилладаг болсноор улс орны хөгжлийн бодлогыг алсын хараатай, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулах, улс төрийн болон цаг хугацааны шахалтад оролгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гээд сайн засаглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг манай намд олгоорой гэж УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриалсан юм. Цахилгаан механикийн үйлдвэрийн ажилчдын зүгээс эхлүүлсэн ажил, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө МАН зүтгэнэ гэдэгт итгэж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжинэ. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина гэсэн зорилтуудаа заавал хэрэгжүүлээрэй гэж захиад түрээсийн орон сууц хөтөлбөрт биднийг олноор хамруулах, залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт цаашид анхаарч ажиллаарай гэв. Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно гэсэн олон зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр онцолж хэллээ. Арилжааны банкуудын албан хаагчдын зүгээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зүйл заалтуудад талархалтай байгаагаа илэрхийлээд эхлүүлсэн ажлаа дуусгах, энэ зорьсон ажлаа хэрэгжүүлэхээр МАН ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Та бүхнийг багаар нь дэмжинэ гэсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб
АН-ЫНХНЫ УЛСТӨРЖИЛТӨӨС БОЛЖ “THE HU” ХАМТЛАГ ТОГЛОЛТОО ЦУЦАЛЖЭЭ
2020-06-19 11:42:06 Нийтлэгдсэн: Улс төр
The Hu хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ. Тэд COVID-19-ийн хорионд гадаадад гацаж, продюсер Б.Дашдондог нь баахан гомдол санал мэдүүлж байж авчирсан. Тэд эх орондоо ирмэгцээ л монголчуудынхаа сэтгэлийг сэргээсэн сайхан тоглолт хийхээ амлаж байв. Амласандаа ч хүрч, энэ сарын 23-нд талархлын тоглолт хийж, цугларсан хандиваа УОК-т хандивлахаар болоод байв. Мэдээж дэлхийгээр нэг Монголын нэрийг цуурайтуулсан алдарт хамтлагийн тоглолтыг үзэхийг бүгд л хүсч байгаа. Гэтэл тэд АН-ынхны улстөржилтөөс болж тоглолтоо цуцалжээ. Хамтлагийнхны сайхан сэтгэлийг АН-ынхан улстөржүүлж, сошиалаар нэг харааж зүхсэн нь олон нийтэд таалагдаагүй, хамтлагийнхны ч урмыг хугалав. АН-ынхан ингэж монголчуудыг The Hu-гийн тоглолтыг үзэх боломжгүй болголоо. Тэд тоглолтоо цуцалсан талаараа ямар нэг мэдэгдэл, тайлбар хийхгүй гэнэ. Ер нь Монголдоо хэзээ тоглох эсэхээ зарлахгүй байхаар шийдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Учир нь The Hu гадаад продюсертэй, Монголын улстөр, нийгмийн бохир заваанаас огт өөр дүрэм тэдэнд үйлчилдэг. Ю.Сүрэн
Говийн бүсийн хэвтээ чиглэлийн төмөр зам, боомтыг барьж дуусгана
2020-06-19 10:39:06 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын мөрийн хөтөлбөрийн ЭДИЙН ЗАСГИЙН БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ хэсэгтдараахь зорилтуудыг тусгажээ. 5.10.1. Стратегийн орд газруудыг хилийн боомттой холбосон авто болон төмөр замуудыг барьж, боомтуудыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох нөхцөлийг бүрдүүлнэ. 5.10.2. Бүсүүдэд ХАА-н тээвэр логистикийн төвийг байгуулж, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж, хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоодын хэрэгцээг бүрэн ханган, экспортолно. 5.10.3. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тухайн аймаг, суманд төвлөрүүлнэ. 5.10.4. Говийн бүсийн хэвтээ чиглэлийн төмөр зам, логистикийн төв, боомтыг барьж дуусгаж, байгаль орчинд ээлтэй, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ. 5.10.5. Өвөрхангай аймгийн Арвайхээр-Дундговь аймгийн Сайхан Овоо-Өмнөговь аймгийн Шивээ хүрэн чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замуудын зураг төслийг боловсруулан барьж эхэлнэ. 5.10.6. Говийн бүсэд эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгож, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. 5.10.7. Дэд бүтцийн тэнхлэг (авто зам, төмөр зам, эрчим хүч, холбоо мэдээлэл)-ийн үндсэн сүлжээг барьж Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох суурь нөхцөлийг бүрдүүлнэ. 5.10.8. Сибирь, Красноярск, Тува, Хакасын зах зээлийг холбосон олон улсын тээвэр, логистикийн төв байгуулна. МАН-ын сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй