
МАН-ын мөрийн хөтөлбөрийн Хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжилхэсэгт дараахь зорилтуудыг тусгажээ. 5.9.1. Бүс нутгуудад экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, технологийн 10 парк байгуулах ажлыг эрчимжүүлж, татварын болон эрх зүйн таатай орчин бүрдүүлнэ. 5.9.2. Жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааг дэмжих дэд бүтцийг бий болгон бизнес эрхлэх нэн таатай орчинг бий болгоно. 5.9.3. Олон улсын болон улсын чанартай зам дагуух 21 аймгийн 51 цэгт худалдаа, үйлчилгээний төв байгуулж, орон нутгийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг бүрдүүлнэ. 5.9.4. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв, Сүхбаатар аймгуудад нийт 10 дулааны станц барина. 5.9.5. Замын-Үүд, Алтанбулаг, Сайншанд, Цогтцэций, Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төвүүдийг байгуулна. 5.9.6. Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг дуусгана. 5.9.7. Сумын хөгжил хөтөлбөр хэрэгжүүлж, жишиг сумдын тоог 99-д хүргэж хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлнэ. 5.9.8. Аймгийн төвүүдийн гэр хорооллыг дэд бүтцийн шийдэл бүхий амины болон нийтийн орон сууцны хороололд шилжүүлж, орон сууцаар хангана. 5.9.9. Аймаг бүрд Нутгийн зам хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 5.9.10. Сумдын халуун усны газрыг шинэчилж, нийтийн ахуйн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулна. 5.9.11. Сумдад шинээр хашаа, байшин, сууц барьж буй иргэдийг ипотекийн зээлд хамруулна. МАН-ын сонгуулийн штаб

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ үед өрсөлдөгч нар руугаа дайрч давшлах, худал мэдээлэл тараах, элдвээр гүтгэх үйлдлүүд гарсаар байна. Энэ хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч өрсөлдөгчдийнхөө байр,орон сууц руу нь дайрч орох, халдан түрэмгийлэх, заналхийлэх үйлдэл ч гарч байна. Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа Т.Ганди, З.Энхтөр нарын хуульчдын багийн байр руу халдсан этгээдүүдгүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл түгээж байгаа учраас Монгол Ардын Намаас дараахмэдэгдлийггаргажээ.

УИХ-ын сонгуулийн 24 дугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт Шинэ эвсэл-ээс нэр дэвшигч Цэндийн Энхбаттай ярилцлаа. - Та анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Сонгуулийн ажил хэр явж байна вэ? - Монгол улс бүлэг луйварчид, дээрэмчдийн атганд оржээ. Монголын улс төр, эдийн засаг, бизнес, банк санхүү, шүүх гээд бүхий л салбар дээрх бүлэглэлд, тэдний эрх ашигт үйлчилдэг болсон. Нийгэмд шударга ёс алдагдсан. Монголын төр гэж байхаа больсон байна. Гэмт бүлэглэлийн атганд Монголын төр оржээ. Энэхүү нам дамнасан бүлэглэлийн төрийг цэнхэр хэвлийтэй, улаан нуруутай аварга могойтой зүйрлэж болно. Аварга том могой ангаа эхлээд ороож муужруулдаг. Дараа нь залгидаг. Монгол улсыг тэрхүү бүлэглэл яг тэр аварга могойтой ижил залгих гэж байна. Үнэндээ Монгол улс амь тавьж буй гөрөөстэй адил харагдаж байна. Монголыг залгих гэж буй аварга могойгоос Монголоо салгах гэж гар бие оролцож, нэр дэвшлээ. -Улс төрийн олон намаас яагаад Шинэ эвсэл-ийг сонгов? -Би аль нэг намын харьяалалгүй. МАН, АН улс орныг 30 жил ээлжлэн багалзуурдаж, муужрууллаа. Хээл хахууль цэцэглэж, шударга бус байдал газар авсан. Ард иргэд туйлдаа хүртэл ядуурсан. Улс орон өрөнд идэгдсэн. Төр ялзарсан. Энэ бүхнээс салгах цорын ганц улстөрийн хүчин бол ШИНЭ ЭВСЭЛ юм. Тиймээс ШИНЭ ЭВСЭЛ миний сонголт. Бүгд найрамдах Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Үнэн ба Зөв Нам нэгдэж ШИНЭ ЭВСЭЛ-ийг байгуулсан. Шинэ эвслийг 100 гаруй мэргэжлийн холбоод түшсэн. 200 гаруй эрдэмтэн мэргэд мөрийн хөтөлбөрийг нь боловсруулсан. Ард иргэдийн дэмжлэгийг хүлээж буйг нь мэдрэхэд , ШИНЭ ЭВСЭЛ бол нийгмийн хүлээлт, захиалга гэж бодогдож байна. Өөр намаас нэр дэвших санал ирсэн. Гэхдээ би ШИНЭ ЭВСЭЛ-ийг сонгосон. Сонголтондоо эргэлзэхгүй байгаа. -Шинэ эвсэл-ийн гол зорилго юу юм бэ? -Улс төр, нийгэм, эдийн засаг, банк санхүү, хууль, шүүх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарт хувьсгал хийнэ. Өнөөдрийн завхрал, ялзралыг таслан зогсооно. Цөөн гэр бүл, бүлэглэлд үйлчилдэг тогтолцоог таслана. Бүлэглэлийн эрх ашиг, сонирхолд нийцүүлж баталсан хуулийг ч эргэн харна. Гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцно. Монголын төрийг ялзралаас салгана. Эрүүл нийгмийг цогцлооно. -Мөрийн хөтөлбөрийн онцлогоос дурдвал? -Шинэ эвсэл-ийн мөрийн хөтөлбөрт шинэ эргэлтийн 21 бодлого дэвшүүлсэн. Хамгийн түрүүнд шударга ёсны хувьсгал хийнэ. Монголын баялгийг хуулийн дагуу цөлмөдөг , тонуул, дээрмийн үйл ажиллагааг таслан зогсооно. Зөвхөн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж баталсан, гэмт үйлдлийг нь хаацайлсан хуулийг нь өөрчилнө. Гэмт хэрэгтнийг хуулиар хамгаалдаг биш, тэдэнд хууль ижил тэгш үйлчилдэг хууль эрх зүйн орчныг болгоно. Шулан мөлждөг банкны системийг хална. Банкны салбарт цогц реформ хийнэ. Зээлийн хүүгийн системийг нэг орон тоотой тоонд оруулна. ААН-үүд зээлийн өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж, бизнесээ өргөжүүлж, орон тоогоо нэмэгдүүлж өсөн тэлэх боломж нээгдэнэ. Ингэснээр ажлын байр алгуурхан өсөн нэмэгдэж, иргэд тогтмол орлоготой болсноор, ядуурал буурах юм. Амьдралаас ургаж гарсан, хамгийн гол нь шууд хэрэгжих мөрийн хөтөлбөр. -ШИНЭ ЭВСЭЛ-ээс өрх бүрт нэг тэрбум төгрөг олгоно гэж буй. Үүнийг өрсөлдөгчпопрол гэж үзэж байгаа хэсэг ч байна. Би бэлэн мөнгө тараахыг дэмждэггүй. 2008 оны УИХ-ын сонгуулиар АН нэг сая ( 1000000) төгрөг, түүнийг давах гэж С.Баяр ( МАН-ын дарга , ерөнхий сайд) нэг сая таван зууг сонгогчдод амлаж тараасан. Энэ мөнгийг нь Эрдэнэс таван толгой ХК найман жилийн турш төлж, дөнгөж 2017 онд барагдуулсан. Энэ попрол нь Монгол улсын хөгжил, эдийн засагт хор хүргэсэн. ШИНЭ намын дарга нарын дэвшүүлсэн , ШИНЭ ЭВСЭЛ-ийн өрх бүрт нэг тэрбум гэдэг бол эрдэмтдийн гаргасан тооцоо судалгаа. Энэ бол попрол биш. ШИНЭ намын дарга Лу.Болд, Ж.Батзандан нарын боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан Эрдэнэс Таван толгойг бүх ард түмний мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл нь ШИНЭ ЭВСЭЛ-ийн мөрийн хөтөлбөр, баялгийн сан бий болгох, баялгаас ард иргэд хүртдэг болох заалттай нийцэж буй. Энэ үзэл санааг би 200, бүр 300 хувь дэмжиж буй. ШИНЭ ЭВСЭЛ УИХ-д олонхи болж байж, энэ хуулийн төслөө баталж, дээрх үзэл санаагаа бодит утгаар хэрэгжүүлэх юм. Эрдэнэс таван толгойг ялсан намын дарга, түүнийг хүрээлсэн фракц бүлэглэл мэдэлдээ авдаг явдлыг энэ хуулийн төслийг баталснаар таслан зогсооно. Монголчууд өмчийнхөө жинхэнэ эзэн нь болно. Тиймээс энэ үзэл санааг дэмжиж буй. Попрол гэж нэрлэж буй улс төрчид бий. Эрдэнэс таван толгойг л алдахаасаа айсан бүлэглэлийн үг. -Таны үнэлж буй улстөрч? - Бүлэглэлийг дарах гэж зүтгэж буй МАН -ын дарга, өнөөгийн ерөнхий сайд Хүрэлсүхийг Монголын улс төрд удаан хугацаагаар зүтгээсэй гэж хүсэж байна. Монгол улсын ерөнхийлөгч Баттулгыг ч гэсэн үнэлдэг. Аль аль нь Монголоо гэх зүрх сэтгэлтэй улс төрчид. Ийм зүрх сэтгэлтэй улс төрчид УИХ-д олонхи болж байж сая өөрчлөлтийг богино хугацаанд хийнэ. Гадаад хэлний мэдлэг бол төрийн түшээгийн гол шалгуур биш. Гадаадад сургууль соёл төгссөн гэдэг ч нэгдүгээр үзүүлэлт биш. Хамгийн гол нь сэтгэл, мэдлэг туршлага, чадвар юм гэдгийг энэ хоёр улс төрч нотолж байна. -Сонгогчидтой уулзаад явж байхад ямар санал бодол хэлж байна? -Шударга ёсоор ангаж цангажээ. Хамгийн гол зүйл энэ. Улс орны баялгийг цөлмөн дээрэмдсэн эрх мэдэл бүхий хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна. Төрийн байгууллагын шат шатны дарамтыг устгаж өгөхийг хүсэж байна. Залуучуудад ажлын байр бий болгож, тэднийг тогтмол орлоготой болгох. Ердөө л ийм цөөхөн хэдэн зүйлийг л хүсэж байна. Үүнийг ШИНЭ ЭВСЭЛ хийнэ. - Хүмүүс МАНАН гэдгийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна? -МАНАН гэдэг нэр томьёо Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон 2009 он, С.Баяр ерөнхий сайдаар улиран томилогдсон 2008 оноос эхлэлтэй. С.Баяр бол Оюутолгойн гэрээг л батлуулах зорилготой, захиалгатай ерөнхий сайд байсан гэж би хувьдаа сэжиглэдэг. Ерөнхий сайд болсныхоо дараа УИХ-д түүний хэлсэн Таван төгөлдөршил илтгэлийг дахин нэг уншаарай. Үүнээс ханхлах үнэрийг мэдрээрэй. Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа шахаж байж, наадмын өмнө Оюутолгойн гэрээг УИХ-аар дэмжүүлсэн. Монголын баялгийг минут тутамд тасралтгүй гадагш нь зөөж цөлмөх, монголчуудад ашиггүй гэрээ ингэж л эхэлсэн. Тив дэлхий дамнасан эдийн засгийн алуурчидтай нэгдэж, тэдний гар хөл болсон хүмүүстэй Монголын төр хариуцлага тооцох ёстой. МАНАН бол МАН, АН-ын мянга мянган шударга гишүүд биш. Зөвхөн энэ хоёр намыг дамнан, улс төр бизнесээрээ сүлбэлдсэн гэмт хэргийн бүлэглэл юм. Монголыг төртэй, засагтай, хуультай, шүүхтэй нь худалдан авч, эрхшээлдээ оруулсан гэмт хэрэгтнүүд. Монголын эрх ашгийг уландаа гишгэж, монголчуудыг доромжилж байна. Энэ бүлэглэлийн савраас л Монголоо салгана. Ард түмнийхээ нэрийн өмнөөс тэдгээр дээрэмчидтэй хатуу тооцоо хийнэ. - Энэ жилийн сонгуулийг хэрхэн харж байна вэ? - Тоглоомын дүрэм хатуу. Эрх баригч намд гарааны давуу байдлыг бий болгосон. Тэд сонгогчдодоо тайлан нэрээр сурталчилгааны материалаа нөгөө л өөрсдөд нь давуу байдал үүсгэдэг хуулийн дагуу айл өрх бүрээр тараачихсан. Биднийг айл амьтан хаалга тогшихыг ч журмаар хориглосон. Маш жижигхэн боломж олгосон. Тэр нь улс төрийн намууд нэгдэж орох бололцоог нээсэн. Энэ бол энэ жилийн сонгуулийн хуулийн гуравдагч хүчинд оногдож буй дэвшилттэй тал. Энэ жижиг боломжийг том болгох нь монголчуудын гарт байна. -Тодруулбал? - Ард иргэд тун ууртай, хилэнтэй байна. Ажлын байр байхгүй. Тогтмол орлогогүй. Ядуурал газар авсан. Хоногийн хоолоо л залгуулж буй , дийлэнх нь. Хоолгүй хонож буй айлын тоо өссөн. Ядуурал улам тэлсэн. Төр засаг ард иргэдээ гөлөгнөөс дор үзсэн. Монголчуудын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч байна. Өдөр хоногоор нэмэгдэх үнийн өсөлт, төрийн байгууллагын хүнд суртал бас нэгэн дарамт. Энэ дарамт, хар дарсан зүүд шиг амьдралаас салахыг монголчууд хүсэж байна. Тиймээс гучин жил Монголыг цөлмөсөн, монголчуудыг басамжлан доромжилсон МАН, АН-аас хамгийн түрүүнд салж байж, Монголын төр цэвэршиж, монголчууд уужуухан амьсгаа авах болно. Монголын эзэн нь МАН, АН биш монголчууд, жирийн иргэд гэдгээ нотлох цаг иржээ. - Энэ удаагийн УИХ-ын сонгуульд сэтгүүлчид олноороодэвшиж байна. Сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан хүний хувьд та хэрхэн харж байна? -Би Утга зохиол, урлаг сониноос ажлын гараагаа сурвалжлагчаар эхэлсэн. Монголын ардчилалд үнэ цэнтэй Монголын хэвлэлийн Хүрээлэнг үүсгэн байгуулсан. Монголын Үндэсний Телевизийг 2000-2004 онд удирдсан. Шилжилтийн тун хүнд үеийг амжилттай даван туулсан. Тв9 телевизийг хүчирхэг телевиз болгож хөгжүүлсэн. Шинэ тутам ЕТВ-г том телевизүүдийн эгнээнд авчирсан. Одоо өөрийн Control.mn сайтыг үүсгэн байгуулж, Комментатор нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг. Ердийн л сэтгүүлч, хэвлэлийн менежер хүн. Сэтгүүлчийн онцлог нь амьдрал дунд явдаг хүмүүс. Үзэгчдийн алга ташилт дор тайзнаа дуулдаг дуучин, жүжигчин биш. Сэтгүүлчид бол нийгмийн зүтгэлтнүүд. Аливаа зүйлийг дүгнэн шинжилдэг,гарц гаргалгааг нь олж харж чаддаг олон талын өргөн мэдлэгтэй хүмүүс. Амьдралыг өөрчлөх, сайн сайхныг бий болгохын төлөө л ажилладаг онцлогтой. Тиймээс нийгэм болохгүй болжээ гэдэг дохио нь гар бие оролцооч ээ, гэсэн нийгмийн даалгавар гэж харна. Миний хувьд энэ нийгмийг тэвчих аргагүй болсон учир, энэ нийгмийг өөрчлөхийн тулд бичиж, ярих нь хангалтгүй, гар бие оролцох ёстой гэж сэтгэл шулуудсан. -Иргэдэд хандаж юу хэлэх вэ? -Анх удаа нэр дэвшиж буй энэ сонгуульд Эрэг нь усаа хашна, Эзэн нь улсаа мэднэ уриатай оролцож буй. Монгол Улсын эзэн нь хэн юм бэ? Монголын төр, засгийг сүүлийн 30 жил ээлжлэн барьсан МАН, АН биш. Монголчууд, жирийн иргэн Та бид. Өнөөдөр ард иргэд айдас, хүйдэс, дарамт дор амьдарч байна. Энэ бол амьдрал биш. Үүнийг дарангуйлал, орчин цагийн боолын нийгэм гэж нэрлэдэг юм. Түүнээс салцгаая . Би Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж хэлэх дуртай. Ардын зүйр үгээ санаж, ШИНЭ ЭВСЭЛ, түүний нэр дэвшигчдийг, мөн бусад шинэ улс төрийн хүчнийг олноор нь дэмжиж өгөхийг монголчуудаасаа чин сэтгэлээсээ ГУЙЖ байна. Намаа биш, амиа биш, үр ач нараа, улсаа бодож Шинэ улс төрийн хүчинд саналаа өгөхийг МАН, АН -ын мянга мянган гишүүдээс ч ГУЙЖ байна. Бидэнд итгэ, надад итгэ. Бид та бүхний дэмжлэгтэйгээр Монголоо эрүүлжүүлнэ. Эх сурвалж: Өдрийн сонин 2020 оны 06 сарын 17 өдөр. Сэтгүүлч: Б.НОМИН
Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи ашиглан барилгын дулаан алдагдлыг бууруулна
2020-06-18 17:29:18 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн Ногоон хөгжлийн бодлогод Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотойдараахь зорилтыг тусгажээ. 4.4.1. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хаягдлыг багасгах ногоон үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ. 4.4.2. Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 4.4.3. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ. 4.4.4. Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгож, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 25 хувьд хүргэнэ. 4.4.5. Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи ашиглан барилгын дулааны алдагдлыг бууруулна. 4.4.6. Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилгад идэвхтэй оролцож, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ.
МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан банкны зээлийн хүүг бууруулах зорилтыг сайшаан дэмжив
2020-06-18 16:48:23 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон Хишиг уул ХК-ийн түрээслэгчидтэй уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсов. Багануур дүүрэгт хүнс, худалдааны чиглэлээр нийт 71 иргэн, 63 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Нийтийн хоолны 78 цэгт 200-аад мэргэжлийн тогооч ажилладаг байна. Дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ойг тохиолдуулан олон томоохон арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Тодруулбал, Түмнээ дээдэлсэн түүхт 40 жил ном, мэргэжил, арга зүйг дээшлүүлэх сургалтууд, салбарын ажилтнуудыг урамшуулах, нийгмийн асуудлыг дэмжих гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Мөн тус дүүрэгт 241 аж ахуйн нэгж болон үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэл 1 тус тус эрхэлдэг байна. Дүүрэг, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих бодлого барьж ажилласнаар борлуулалтын орлого 510.5 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 187 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 2019 онд гурван иргэн хамрагдаж, 184.1 төгрөгийн зээл авчээ. Уулзалтын үеэр дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан Хувийн хэвшлийнхнийг дэмжих төрийн бодлого, шийдвэр сул байна. Өөрсдийнхөө сэтгэл, зүтгэлээр өдий хүртэл ажиллаж ирлээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүү багатай зээл байхгүйгээс үйлдвэрлэл, үйлчилгээгээ цаашид үргэлжлүүлж чадахгүйд ч хүрч мэдэх цаг үеийг бид туулж байна. Төрийн албанд хүнд суртал их. Иргэдийг маш их чирэгдүүлдэг. Хэрэгтэй, хэрэггүй бичиг баримт бүрдүүлэх, хяналт шалгалт, торгууль энэ бүхэн бидэнд бизнес эрхлэхэд дарамт учруулдаг. Зөрчлийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Энэ хуулийн дор иргэдийг хохироох асуудал их гардаг гэсэн саналуудыг хэлж байлаа. МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс МАН мөрийн хөтөлбөртөө банкны зээлийг хүүг бууруулах, ипотекийн зээлийг хүүг 4-6 хувь болгон бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог өөрчлөх гээд иргэд, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн олон үр дүнтэй цаашид биелэгдэх зорилтуудыг тусгасан гэдгийг онцолсон. Мөн түүнчлэн Хувийн хэвшлийнхэн бол улсын эдийн засгийн хөдөлгөх хүч болдог. Бид Улаанбаатар хотын хөгжлийг бүс нутагтай нь уялдуулахаар зорьж байгаа. Та бүхний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг өнгөрсөн хугацаанд үе шаттай шийдвэрлэж ажиллалаа. Цаашид ч манай намын мөрийн хөтөлбөрт худалдаа, үйлчилгээний салбарынхан болон бизнес эрхлэгчдээ дэмжих олон зорилтууд тусгагдсан гэдгийг дуулгасан юм. Багануур дүүргийн гоо сайханч Г.Мажигсүрэн Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ худалдаа, үйлчилгээний салбарынхныг маш сайн дэмжиж ирсэн. Олон арга хэмжээг зохион байгуулж биднийг урамшуулж ажилладаг. Хотын дарга С.Амарсайханы хувьд нийслэл хотод маш томоохон ажлуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэж байгаад бид бүхэн талархаж явдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан банкны зээлийн хүүг бууруулах зорилтыг дэмжиж байгаа. Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний салбарынхан, бизнес эрхлэгчид бид бүхний зүгээс та хоёрыг 100 хувь багаар нь дэмжиж, УИХ-д сонгоно. Харин хэлсэн санал бүрийг маань ажил хэрэг болгоорой гэж захив. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, ЦэндийнСандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй