Үүрэн телефоны мэдээлэл дамжуулах 5G-LTE үйлчилгээний технологийг нэвтрүүлнэ
2020-06-18 14:39:23 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын мөрийн хөтөлбөрийн УХААЛАГ ШИЙДЭЛТЭЙ УЛААНБААТАР хэсэгт дараахь зорилтуудыг тусгажээ. 5.2.1. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-г батлан хэрэгжүүлнэ. 5.2.2. Хотын эдийн засгийг төрөлжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүсчлэлийн дүрэм, нийслэлийн нэгдсэн стандартыг боловсруулж хэрэгжүүлнэ. 5.2.3. Дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын бие даасан дэвшилтэт технологи бүхий шинэ шийдлүүдийг нэвтрүүлж гэр хорооллын айл өрхүүдийн 40 хүртэл хувийг хамруулна. 5.2.4. Газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрсдэл аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга, байгууламж, орон сууцыг бүртгэлжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг шинэчлэх, хүчитгэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. 5.2.5. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг батлуулж, эрсдэлтэй бүсүүдэд амьдардаг өрхийн тоог бууруулна. 5.2.6. Хотын хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, үүрэн телефоны мэдээлэл дамжуулах 5G-LTE үйлчилгээний технологийг нэвтрүүлнэ. 5.2.7. Хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж, авто зам, гудамж, олон нийтийн зам талбайг бүрэн камержуулах хяналтын цогц шийдлийг нэвтрүүлнэ. 5.2.8. Олон улсын дээд түвшний уулзалт, үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах цогцолборыг барьж байгуулна. 5.2.9. Хотын гудамж талбай орон сууц, гэр хорооллын дунд олон улсын стандартад нийцсэн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барьж, байгуулан хүүхэд, оюутан, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлнэ. 5.2.10. Хотын дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлж, удирдлага менежментийн ухаалаг шийдлийг нэвтрүүлнэ. 5.2.11. Гудамж, талбайн нэр, байшин барилгын хаягийн нэгдсэн стандартыг нэвтрүүлж, хотын соёлыг төлөвшүүлэн Улаанбаатарын гудамж аян зохион байгуулна. МАН-ын сонгуулийн штаб
Газраа барьцаалан амины орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулна
2020-06-18 14:31:55 Нийтлэгдсэн: Улс төр
МАН-ын мөрийн хөтөлбөрийн ОРЛОГОТОЙ, ОРОН СУУЦТАЙ УЛААНБААТАР хэсэгт дараахь зорилтуудыг тусгажээ. 5.6.1. Олон төрлийн /орлогод нийцсэн, амины, түрээсийн, ногоон/ инженерийн шийдэл бүхий орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, 100,000 өрхийг орон сууцтай болгож, иргэдийнхээ 70-аас дээш хувийг орон сууцаар хангасан хот болно. 5.6.2. Улаанбаатар хотын гэр хорооллын төвийн, дундын, захын, зуслангийн бүсийн айл өрхийг төвийн болон хэсэгчилсэн, бие даасан инженерийн дэд бүтцэд холбоно. 5.6.3. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болон үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийн төслийг үргэлжлүүлж дуусгана. Харгиа цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ. 5.6.4. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүдийг газраа орон сууцаар солих хөтөлбөрийг бүх дүүрэгт үргэлжлүүлж, газраа барьцаалан амины орон сууц барих иргэдийг ипотекийн зээлд хамруулна. МАН-ын сонгуулийн штаб

Манай улсын экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Ашигт малтмал, газрын тосны газрын өнгөрсөн оны хоёрдугаар сарын статистик мэдээгээр хайгуулын болон ашиглалтын 3029 тусгай зөвшөөрөл байгаа бол 50 гаруй төрлийн 3000 гаруй орд судлагджээ. Үүнийг дагаад эмх замбараагүй хариуцлагагүй уул уурхайн олборлолт газар авч эхэлсэн тул Засгийн газраас бодлогын түвшинд онцгойлон анхаарч эхэлсэн. Тухайлбал, уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. МАН Хөгжлийн гэрээ 2020-2024 мөрийн хөтөлбөртөө Ногоон хөгжлийн бодлого гэсэн тусгайлан бүлэг оруулж, хариуцлагатай уул уурхайн төлөө хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлэх, тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэх цогц зорилтыг дэвшүүлжээ. Хариуцлагатай уул уурхай зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгажээ. Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно. Уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бох ирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална. Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг, байгалийн нөөц ашигласан төлбөрөө хугацаандаа төлдөг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ. Говийн бүсийн уул уурхайд үйлдвэрлэлийн зориулалттай гүний ус ашиглахыг хязгаарлаж, уул уурхай, үйлдвэрлэлд ашиглах усны хангамжийн зохицуулалт хийнэ. Уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгиийн эргэлтэд оруулахдаа олон улсын стандарт, хэм хэмжээг чандлан мөрдөнө. Уурхайн хаалтын зардлыг дундын хяналтын дансанд төвлөрүүлж, нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгал нэвтрүүлэн, байгаль орчныг нөхөн сэргээлгэх хяналтыг сайжруулна. Бичил уурхайтай холбоотой асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. МАН-ын сонгуулийн штаб

МАН бүсийн хөгжлийг дэмжихзорилтын хүрээнд дараахьбодлогыг хэрэгжүүлнэ 5.8.1. Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засаг, татвар зээлийн бодлогоор дэмжиж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, орон байраар хангагдах боломж бүрдүүлнэ. 5.8.2. Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй, аймгийн төв, томоохон сууринг орон нутгийн зэрэглэлтэй хот болгож, бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ. 5.8.3. Төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ. 5.8.4. Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжинэ. 5.8.5. Хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлнэ. 5.8.6. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. 5.8.7. Хот болон хөдөөд нэгдсэн стандарттай болгож иргэдийн сурч хөдөлмөрлөх, аюулгүй орчинд амьдрах, зорчих орчны аятай таатай нөхцөлийг бий болгоно. 5.8.8. Хөдөө, орон нутагт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж агаар, хөрс болон орчны бохирдолгүй болно. 5.8.9. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан дэмжиж, мэргэжлийн ажиллах хүч бэлтгэх урамшууллын тогтолцоог сэргээнэ. 5.8.10. Орон нутагт ажиллах багш, эмч, төрийн албан хаагчдыг орон байраар хангах цогц арга хэмжээг төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлнэ. 5.8.11. Аймгуудын шөнийн эрчим хүчний тарифыг тэглэнэ. МАН-ын сонгуулийн штаб
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана
2020-06-18 14:00:18 Нийтлэгдсэн: Улс төр
МАН мөрийн хөтөлбөртөөХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭРдараахь зорилтуудыг тусгажээ. 1.5.8. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. 1.5.9. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ. 1.5.10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно. 1.5.11. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна. 1.5.12. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна. 1.5.13. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. МАН-ын сонгуулийн штаб.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй