Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Жаргалмаа, Х.Нямбаатар нарын хамт дүүргийн сонгогчидтой уулзаж, юу хийснээ, мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд юу хийхээ танилцуулав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх юуны түрүүнд НҮБ-д албан ёсны бүртгэлтэй тусгаар тогтносон улсууд дотроос эх орондоо халдвар гаргаагүй цорын ганц улс Монгол болсныг онцолж, үүний ард ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг бүхий л төрийн албан хаагчдад ард түмний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Одоо бидний өмнө ирэх 30 жилд ард түмнийхээ хөгжил, дэвшил рүү чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох хариуцлагатай сонгуулийн үе эхэлж байна. Улс төрийн ууган хүчин Ардын намын хувьд айлаар зүйрлэвэл айлын ууган хүүхэдтэй адил. Айлын хамгийн том хүүхэд гэр бүлийнхээ бүхий л ачааг авч явдаг. Тэр хүнд сайн нэр хүнд байхгүй, аав ээжид байнга зэмлүүлнэ. Хэдэн дүү нараа өсгөж хүмүүжүүлэх гэж бүхий л насаа зориулна. Ардын нам ийм л хувь тавилантай хийгээд хариуцлагатай хүчин хэмээн ярив. Үргэлжүүлэн МАН-ын зүгээс улс орныг хөгжин дэвшихэд суурь таван асуудал болох хүнс, эрчим хүч, шатахуун, дэд бүтэц, мэдээлэл, технологийн чиглэлээр анхаарахаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтэц барьж байгуулахын зэрэгцээ орон сууцны хороолол барихаар болсныг Ерөнхий сайд танилцуулав. БНСУ-д Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхдээ Солонго хорооллыг байгуулахаар тохиролцсон бөгөөд уг хороолол Сонгинохайрхан дүүрэгт баригдах ажээ. Уулзалтад оролцсон иргэд сэтгэгдэл өндөр, тэр дундаа өмнөх Засгийн газруудын үед байгаагүй олон бүтээн байгуулалтыг хийж, хамгийн чухал нь шударга ёсыг тогтоохын төлөө ажилласныг нь үнэлж, багаар нь дэмжихээ илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ямар ч үед нөхрөө хаялгүй чирээд явах, миний багийн нөхөр хэмээн, харин сэтгүүлч Б.Жаргалмааг сэтгүүл зүй, эмэгтэйчүүд, эх хүн, залуучуудын төлөөл хэмээн онцолж дэвшүүлж буйгаа онцолж, багаар нь дэмжиж өгөхийг ард иргэдээсээ хүслээ.
Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээн байгуулалтаараа Сонгинохайрхан дүүрэг улсдаа тэргүүлжээ
2020-06-07 18:31:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоос эхлүүллээ. Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал, хөтлөгч, продюсер П.Анужин нарыг нэр дэвшүүлсэн. УОК-оос гаргасан коронавирусээс урьдчилан сэргийлэх журмыг чанд сахин мөрдөн иргэд, сонгогчид бүгд амны хаалт зүүж, 1.5-2.0 метрийн зайтай суун уулзалтаа зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 1500 эрдэмтэн, судлаач, салбар бүрийн төлөөллийн санал дүгнэлт, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулж баталсан Алсын хараа-2050 бодлогын баримт бичигтэй намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулсан гэдгийг уулзалтын эхэнд тодотголоо. Мөн Ерөнхий сайд Алсын хараа-2050 хөгжлийн хөтөлбөрийг хөгжлийн бодлогын Алтан гадас одтой адилтгав. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Сонгинохайрханчууд МАН-д итгэл хүлээлгэсэн учраас УИХ, нийслэл, дүүргийн хэмжээнд гар нийлэн хамтран ажиллажээ. Үүний үр дүнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн нийт бүтээн байгуулалтаар Сонгинохайрхан дүүрэг улсын хэмжээнд тэргүүлжээ. Тодруулбал, 2013 онд улсаас 31 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байсан бол 2019 онд үүнийг 100 гаруй тэрбум төгрөгт хүргэжээ. Нийслэлийн түвшинд ч ялгаагүй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 15 тэрбум төгрөгийг 26 тэрбумд хүргэсэн аж. Хэрэв 2016 оны сонгуулиар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын зургаан гишүүн, нийслэлд есөн төлөөлөгчийг багаар нь сонгож, итгэл хүлээлгээгүй бол тус дүүрэгт ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэхгүй байсан гэдгийг олон сонгогч онцлон хэлж байлаа. Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан хамгийн олон хүн амтай, ялангуяа гэр хороолол ихтэй учраас шийдвэрлэх асуудал олон байдаг. Иймд мэдлэг боловсролтой, хариуцлагатай, хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн ажлаараа сонгинохайрханчуудын итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүдээ 28 дугаар тойрогт дахин илгээжээ. Мөн өрх гэр бүл, ялангуяа эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээлийн голыг олж харан зөвөөр шийдвэрлэхэд дуу хоолойгоо өргөж, хувь нэмрээ оруулах чадвартай, нарийн мэдрэмжтэй П.Анужинг нэр дэвшүүлсэн гэдгээ МАН-ын дарга онцлов. МАН ирэх дөрвөн жилд тус дүүрэгт томоохон бүтээн байгуулалтыг дахин эрчимтэй өрнүүлэхээр хэд хэдэн зорилтыг мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан хоёроос доошгүй сургууль байгуулах, иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс тав тухтай хүргэх орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бизнес инкубатор төв бүхий Толгойт дэд төв-ийг ашиглалтад оруулж, шаардлагатай байршлуудад бичил дэд төвүүд байгуулахаар тусгажээ. Мөн орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, иргэдийг орон сууцаар хангах, халаалтын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн эх үүсвэрт холбох зорилтод иргэд талархалтай хандаж байлаа. Монгол Улс бол газрын баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбараа дэмжин хөгжүүлэх ёстойг Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Жамбалдорж онцлон захиж, МАН-д амжилт хүсч багаар нь дэмжихийг залуучуудад уриаллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа
2020-06-07 18:24:37 Нийтлэгдсэн: Улс төрГадаадад гурван жил амьдарч, энэ онд эх орондоо ирэхэд Улаанбаатар хот утаагүй, түгжрэл багатай байсанд маш их баярласан тухайгаа Сүхбаатар дүүргийн нэгэн залуу сонгогч ярилаа. Тэрбээр Монголд болж буй үйл явдлын талаар цахим орчноос тодорхой мэдээлэл авдаг байсан ч ирээд нүдээрээ хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн, гэр хорооллын гудамжид хүртэл авто зам тавьчихна гэж төсөөлөөгүй гэлээ. Энэ яриа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй нэр дэвшигчид Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзсан уулзалтын үеэр өрнөсөн юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн дөрвөн жилд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай ажиллан шударга нийгмийг цогцлооход гар бие оролцож, хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, улстөр судлаач Ц.Мөнхцэцэг нарт итгэл хүлээлгэж, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт илгээсэн юм. Сүхбаатар дүүргийнхэн 2016-2020 оны ажилласан Засгийн газар, парламентад онц дүн тавьж, цаашид эхлүүлснээ дуусгаж, ард түмэн, эх орныхоо төлөө тууштай ажиллахыг сануулж, амжилт хүслээ. Улаанбаатарын хотын гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь эзэмшлийн газартаа буюу хашаа байшиндаа тав тухтай амьдрах хүсэлтэй байдаг тул өнгөрсөн жилүүдэд дэд бүтцийг нь шийдэхэд анхаарал хандуулахын зэрэгцээ дүүрэг бүрт Манай хороо-Миний гудамж аян өрнүүлж, 2018 онд төр, засаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 15.1 тэрбум, 2019 онд 14.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тохижилт, бүтээн байгуулалт хийжээ. Энэ удаад МАН мөрийн хөтөлбөртөө хотын хөгжил дүүргээс гэсэн зорилтыг дэвшүүлж, нийслэлийн есөн дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлсон байна. Тухайлбал, ирэх дөрвөн жилд Сүхбаатар дүүргийг хөгжүүлэхээр дараах зорилтуудыг тавьжээ. Дүүргийн нийтийн номын сан барьж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дуусаагүй барилгуудыг ашиглалтад оруулж, шаардлагатай хороодод шинээр байгуулна. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэд оршин суугаа байр, хотхон, гудамжиндаа тохижилт хийх санаачилгыг дэмжиж, санхүүжилт олгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор мод, бут, сөөг тариалах ажлыг санаачлан хийх нөхөрлөлийн хэлбэрийг дэмжиж, ургуулсан тоо, хэмжээгээр урамшуулал олгох систем бий болгоно. 1970-аад оноос өмнө баригдсан угсармал орон сууцны дулаан, эрчим хүчний алдагдлыг бууруулах зорилгоор орон сууцны дулаалга хийж, нийтийн эзэмшлийн зам талбайн ус зайлуулах шугам хоолойн ашиглалтыг сайжруулна. Хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, хаягдал түүхий эдийн шил, төмөр гэх мэт биет сав баглаа боодлыг худалдааны цэгүүдэд хүлээн авч үйлчилдэг олон улсын туршлагыг хэрэгжүүлнэ.
8 дугаар хорооны Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ
2020-06-07 15:47:42 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Налайх дүүргийн 8 дугаар хороонд 1465 өрхийн 5305 хүн оршин суудаг. Тус дүүрэгт өнгөрсөн жилүүдэд 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг баригдаж, ашиглалтад оржээ. Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн гадна засвар, автомашины зогсоол хийгдсэн. Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хашаанд хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Мөн 58-61 дүгээр байрны дунд иж бүрэн тоглоомын талбай баригдаж, 48-67 дугаар байрны дулааны шугам сүлжээ солигдож байгаа гээд олон бүтээн байгуулалтын их ажил өрнөжээ. Энэ бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжихэд онцгой дэмжлэг үзүүлж, сэтгэл зүтгэлээ гарган ажиллаж бодит ажил болгосон хотын Захирагч С.Амарсайханд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид талархаж явдгаа илэрхийлээд Хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа сэтгэлтэй ханддаг зан чанар тань та бүхнийг ирээдүйн сайн төрийн түшээ болгох байх аа гэж ерөөгөөд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ. Ирэх жилүүдэд 8 дугаар хороонд Нарлаг, Наадмын үлдсэн хэсгийг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгох, Онцгой байдлын хэлтсээс 51 дүгээр байх хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэл хийгдэхээр тусгагджээ. Автобусны эцсийн зогсоолд цахилгаан автобусны цэнэглэх станц баригдана. Нарлаг хэсгийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөв хийгдэнэ. Мөн Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулна гээд олон бодитой бүтээн байгуулалтын ажлууд өрнөхөөр төлөвлөгдсөн байна. Нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Иргэдийг ажилтай, орлоготой байлгахад онцгой анхаарч ажлын байрыг нэмэгдүүлж ажиллана. Мөн Төрийн албаны дээд, дунд, доод шатанд байдаг хүнд сурталыг арилгахад бүхий л талаар анхаарна. Түүнчлэн Хорт хавдаргүй хот болох ажлыг зөвхөн нийслэл төдийгүй улсын хэмжээнд болгох зорилт тавьж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад хичээж ажиллах болно гэдгээ иргэд, сонгогчиддоо дуулгасан юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Манай намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол хүний хөгжлийг чухалчилсан. Бид хүн төвтэй хөгжлийг бүтээж, олон улсад өрсөлдөх чадвартай улс болно. Өнгөрсөн жилүүд Налайх дүүрэг төдийгүй алслагдсан гурван дүүрэгт бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт өрнөсөн он жил байлаа. Энэ бүхнийг бид хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэж хийж, бүтээсэн гэдгийг онцолж хэлэв. Уулзалтын төгсгөлд 8 дугаар хорооны иргэд, сонгогчид УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн ажлаа, хамтдаа үргэлжлүүлээрэй гэсэн их итгэлийг хүлээлгээд багаар нь дэмжиж УИХ-д төлөөллөө болгон сонгоно гэдгээ дуу нэгтэйгээр илэрхийлсэн юм. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб
Х.Булгантуяа: Би Шар дэлгүүрийн өмнө сүү зардаг хүүхэд байлаа
2020-06-07 15:17:45 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар БЗД-ийн 09 дүгээр хорооны ард иргэдтэй уулзаж байна. Амралтын өдөр ч гэсэн есдүгээр хорооны иргэд гурван нэр дэвшигчийн уулзалтад сууж дүүргийнхээ асуудлыг сонсож, ярилцахаар хүрэлцэн иржээ. Нэр дэвшигч Х.Булгантуяа хорооныхоо асуудал, тулгамдсан бэрхшээлийг ярилцахаар амралтын өдөр цаг заваа зориулан ирсэн иргэддээ талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр, Халуун, хүйтэн, нартай, бороотойг үл тоон бидэнтэй уулзахаар, бидний үгийг сонсохоор ирж буй та бүхэндээ маш их баярлалаа. Иргэд дүүргийнхээ төлөө маш их санаа зовж байна. Сонгуульдаа хариуцлагатай ханддаг болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би У.Хүрэлсүхийн Засгийн газрын багт орж ажилласандаа баяртай байгаа. Намайг хүүхэд байхад л яригддаг байсан, 20 гаруй жил огтхон ч хийгдээгүй байсан олон ажлыг багаараа хийлээ. Бас хийгдээгүй яригдсаар байгаа олон ажил ч үлдэж байгааг ирэх жилүүдэд хиймээр байна. Манай улс авлига, өр, утаа,улстөржилтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон ажлыг зоригтой хийж, эхлүүлснээр энэ бүхнийг бага ч гэсэн арилгаж чадсан. Утаатай тууштай тэмцсэнээр өнгөрсөн өвөл анх удаа цэлмэг тэнгэр харж өвөлжлөө. Ард түмэн ойлгоод дэмжвэл хийх боломж байгааг бас харлаа. Ирэх жилүүдэд ч утааг дахиад 80 хувь болтол бууруулахын төлөө явна. Би агаарын бохирдлыг бууруулах хорооны гишүүнээр ажилладаг. Төсөв санхүүг нь батлуулах талаар ажилладаг. Өнгөрсөн жил анх удаа сайжруулсан түлшийг туршиж байхдаа яах бол амжилт гаргах болов уу гэсэн айдас байсан. Гэсэн ч бид санхүүгээ шийдэж түлш үйлдвэрлэж эхэлснээр үр дүн гарлаа. Хэдийгээр эрсдэл гарсан ч алдаагаа засаад урагшаа явж байна. Өнөөдөр бидүүргийнхээ нэлээд олон бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Бизнес амаргүй байгаа ч эрүүл байвал болно гэж байна. Тэд маань ингэж л хичээж байгаа учраас бид ч бас төрөө зөв байгуулж, зөвхөн ажил хиймээр байна. Бид мөнгөгүйдээ ажил хийхгүй байгаа юм биш. Зөвхөн дээд, доод, дунд шатандаа л улстөржиж байна. Ирэх жилүүдэд ядахдаа 20 жил хөгжлийн замаар улстөржихгүй явчих юмсан. Тэгвэл аль нам гарснаас үл хамааран урагшаа хөгждөг улсыг байгуулахыг хүсэж байгаа учраас улс төрд орж байгаа юм. Би Шар дэлгүүрийн урд сүү зардаг хүүхэд байлаа. 69 машинд 30-уулаа суугаад ирнэ. Мориндоо сүү ачиж ирээд лзарна. Сүүгээ заавал зараад ирээрэй гэдэг даалгавар авдаг байлаа. Миний амьдралын 20 гаруй жил энэ дүүрэгт өнгөрсөн. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийг хүсэж байна. Манай дүүрэг хогоо ч ачиж чадахгүй улстөржиж байгаад харамсаж байгаа. Тиймээс энд бидбагаараа өөрчлөлт хийнэ. Би бизнесээ хийх ёстой, би эмчээ хийнэ гэж яваад байвал хэн энэ улсыг хөгжүүлэх вэ. Тиймээс улс орноо гадны бусад улс орнуудтай адилхан хөгжүүлэхийг хүсэж байна. Бид өнгөрсөн жилүүдэд цалингаа нэмлээ, тэтгэвэр нэмлээ. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийн асуудлаа шийдээд явж байна. Гэхдээ асуудал бүрэн шийдэгдээгүй. Би гурван хүүхэдтэй ээж хүн. Төрүүлсэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт сугалаагаар оруулахыг хүсэхгүй байна. Бие биенээ хойш татаж түгжилдсээр байвал ирэх 30 жилд дахиад л энэ бүхнээ яриад сууж байх учраас өөрчлөлтөд өөрөө гар бие оролцъё гэж шийдсэн. Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг байгуулах хэрэгтэй. Залууст чиглэсэн соёл амралтын хүрээлэн ч байгуулна. Намын мөрийн хөтөлбөрт бид таван том асуудлыг тусгаж чадсан. Ахмадуудад гэрээсээ гараад орох газар алга. Улсынхаа төлөө ажил амьдралаа зориулсан ахмадууддаа зориулж соёл амралт, сувиллын төв байгуулна. Зээлийн хүүг буулгамаар байна. Ипотекийн зээл авмаар байгаа залууст нийгмийн даатгалын шимтгэлийг нь барьцаалах байдлаар хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого барина. Үүнийг 2012 оноос хэтэрхий задгай байлгаснаас болж, цөөхөн хэдхэн хүн л баяжсан, хоёр гурван байртай болсон. Харин манай нам илүү шалгууртай болгож чадсанаар өнгөрсөн жилүүдэд цөөнгүй залуус байранд орсон. Биднээс та нар амлаад явдаг хийж чадах уу гэж хүмүүс асуудаг. Үүнийг би ганцаараа мэдээж хийж чадахгүй. Харин бид багаараа хийнэ гэлээ. Уулзалт иргэдийн асуулт хариултаар үргэлжлэв. Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй