МАН-ын мөрийн хөтөлбөр: Ахмадууд тэтгэврийн хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлдэг болно

Монгол эрэгтэй хүн 66, эмэгтэй хүн 75 насалдаг. Ингэхдээ 40 гаруй жил ажиллаж, авсан цалин хөлснөөсөө улсад нийгмийн даатгалын шимтгэл гэж тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Гэтэл авч буй нэг сарын тэтгэвэр нь нэг удаа цагаан сарын баяр тэмдэглэхэд ч хүрэлцдэггүй нь бодит байдал. Үүнийг өөрчлөхөөр манайд Тэтгэврийн шинэчлэл хөдөлгөөн хүртэл өрнөж, Засгийн газар, ХНХЯ-наас Тэтгэвэр тогтоолт, олголтын аян-ыгзохион байгуулж, УИХ дээр ажлын хэсэг хүртэл байгуулагдан ажилласан. Нийгмийн тулгамдсан энэ асуудлыг шийдэхээр иргэд, олон нийтийн байгууллага болон төрийнхний санаа бодол нийлсэн гэсэн үг. ХНХЯ-наас хийсэн аяны хүрээнд иргэдээс судалгаа авч, ямар ч байсан тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн гол агуулга нь тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэг байх, хуримтлагдсан мөнгөө үр хүүхдэдээ өвлүүлдэг болох юм. Европ болон Азийнөндөр хөгжилтэй гэгддэг Сингапур,Хонгконгулсуудад ахмад настнууд нь хамгийн баян, хамгийн жаргалтай хүмүүс байдаг.Монголын ахмадуудад ийм боломж одоохондоо мөрөөдөл төдий ч мөрөөдлийг бодит болгохын төлөө тэтгэврийн шинэчлэл хийхэд хүчээ нэгтгэх шаардлагатай байна. Тэгвэл тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатай гэсэн иргэд, иргэний нийгмийнхэн,УИХ, Засгийн газрын нэгдэн нийлсэн санал бодлыг бодит ажил хэрэг болгохоор МАН мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтууд тусгажээ. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон заалтууд: Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ахмадын нийтийн тээвэр, амралт, сувиллын хөнгөлөлт, хүнсний талон зэрэг тусламж үйлчилгээний зардлыг хувь хүний тэтгэврийн дансанд шилжүүлдэг тогтолцоог бий болгоно.

У.Хүрэлсүхийн онцгойлон анхаарч буй таван асуудал: Хүнс, эрчим хүч, нефть, дэд бүтэц, мэдээллийн технологи

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд таван зүйлд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгээ МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгогчидтой уулзахдаа хэлж яваа. Эдгээр таван чухал асуудал МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олжээ. Энэ таван асуудлын талаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэе. Нэгдүгээрт,эрүүл хүнсээр иргэдээ хангах ёстой. Монголчууд өлсөх ёсгүй, эрүүл хоол хүнс идэх ёстой. Өнгөрсөн гурван жилд үр тариа, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид хүнсээр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах биш, гадаадад экспортод гаргах боломжтой. Монгол улс усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Бидэнд хүн ам ихтэй хоёр том хөрш байна. Тэдэнд хүнсний хэрэгцээ бий. Монголын газар нутаг дээр тарьж боловсруулсан хүнс ногоо бол дэлхийндунджаасдээш орлоготой хүмүүсийн иддэг хүнс байх болно. Ийм боломжийг та бид хамтдаа бүтээж чадна. Хоёрдугаарт,эрчим хүчээр эх орноо хангах ёстой. Цахилгаан эрчим хүчийг гаднаас авахгүй гэж олон жил ярьсан боловч өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр эрчим хүчнийхээ хэрэглээний 20 хувийг бид гадаадаас авч байгаа. Ирэх дөрвөн жилд үүнийг өөрчилнө. БидIVцахилгаанстанцыгөргөтгөсөн, одооIII цахилгаанстанцыгөргөтгөнө.Дарханд шинээр цахилгаан станц барьж байгуулсан.Таван толгойнцахилгаан станцыг барихаар болсон. Дөрвөн жилийн дараа гэхэд бид гадаадаас эрчим хүч авдаггүй, өөрсдөө эрчим хүч экспортлогч орон болно. Гуравдугаарт, газрын тос боловсруулагч орон болно. Манай улс өөрсдөө газрын тостой ч жил бүр нэг тэрбум ам.долларыг гадаадруугаргадаг. Манай улс нийт шатахууныхаа 98 хувийг гадаадаас авдаг. Хэрэв бид газрын тосүйлдвэрлэгчорон болж чадвал нэг тэрбум ам.долларМонголдүлдээд зогсохгүй долларын ханш унана, бензиний үнэ бууна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. Бид үүний дэд бүтцийн ажлаа хийгээд дууссан. Одоо үйлдвэрээ барьж эхэлнэ. 2023 оны сүүл гэхэд газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтад орно. Монгол хүн монгол төгрөгөөр монгол бензинээ машиндаа хийнэ. Энэ ажлыг заавал хийх ёстой. Бидний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудлаа шийднэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид 2000 км авто зам тавилаа. Олон гүүр далан, инженерийн байгууламжуудыг барьж чадлаа. Монголчууд өөрсдөө газрын тосны үйлдвэрийн 100 тоннын даацтай авто замыг барьсан. Манай монгол инженер, замын компаниуд ийм чадвартай, чадалтай болсон байна. Төмөр замыг монголчууд бид өөрсдөө тавьж байгаа. Энэ замыг монгол инженерүүд, цэргүүдтэй хамт тавьж байна. Цаашид бид цэргийн инженерийн ангитай болохоор төр засгаас техник хэрэгслээр нь хангаж байгаа. Монголчууд бидалийнболгон хүнээс гуйж, бусдаасцарайчилж, бусдаар амьдралаа заалгах вэ. Бид өөрсдөө хийх цаг болсон. Тавдугаарт,харилцаа холбоо, мэдээллийн технологийг хөгжүүлнэ. Та бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг радио телевиз, барьж буй гар утас,компьютер, интернет, онлайн бол бүгд харилцаа холбоонд орж байгаа. Энэ асуудал манай улсад харьцангуй шийдэгдсэн. Одоо улам сайжруулах ёстой. Энэ таван асуудлыг цогцоор нь хийж чадвал Монгол Улс маань мандан бадарч, хөгжин дэвших болно. Эхний гурван асуудалд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол шингэж буй учраас нэн тэргүүнд хийх ёстой.

Налайхчууд: Эхлүүлсэн ажлуудын үр дүнг үзэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь  дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн Таеквондогийн холбооны мастерууд, багш дасгалжуулагч, тамирчид болон 2 дугаар хорооны иргэд, сонгогчдтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал бодлыг нь сонслоо. Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд Таеквондогийн холбооны тамирчид бэлтгэл хийж байх үед МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар уулзан бэлтгэл сургуулилалтын үед тулгарч буй асуудал юу байгаа талаар ярилцлаа. Налайх дүүргийн Таеквондогийн холбооны дэд дарга, дэлхийн хошой аварга К.Сейтхан УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, ажлын өндөр амжилтыг хүслээ. Өнгөрсөн хугацаанд олон улсад зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд Налайх дүүргийн Таеквондогийн холбооны багш дасгалжуулагч, тамирчдыг дэмжиж, бэлтгэл хийх боломж нөхцөлөөр хангаж ирсэнд талархал илэрхийлэв. Налайх дүүргийн 2 дугаар хороо нь Манай дүүрэг-манай хороо аяны хүрээнд жил бүр шилдэг зохион байгуулалттай хороогоор шалгардаг байна. Иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг засварлаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, орчны аюулгүй байдалд анхаарч ажилладаг талаар тус хорооны Засаг дарга Ч.Идэрбат хэллээ. УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, онцлох үйл явдлуудыг дурьдаад, МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүний хөгжил, эдийн засгийн өсөлт, засаглал болон ногоон хөгжил, бүс орон нутгийн хөгжлийн бодлогуудын хүрээнд хийх ажлууд болон Налайх дүүрэгт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 2 дугаар хорооны байруудын гадна фасадыг сольж, өнгө төрхийг нь засаж сайжруулан, ашиглалтын шаардлага хангаагүй байруудыг дахин төлөвлөлтөд оруулжээ. Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Уурхайчдын таван давхар байрны бохирын шугам сүлжээ болон 26 дугаар байрны сантехникийн шугам сүлжээг шинэчилж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн дагуу 455 гэрэлтүүлгийг шинээр байгуулжээ. Одоогийн байдлаар Голомт цогцолбор сургуулийг шинэчилж 640 хүүхдийн суудалтай болгон өргөтгөж эхэлжээ. Мөн хоёр байршилд шилэн автобусны буудлыг байгуулж, 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, Цагдаагийн хэлтсийн шинэ барилга байгууламжийг барьж байгаа аж. Буян Налайхын уулзвараас МТ ШТС хүртэлх автозамыг өргөтгөж дөрвөн эгнээ болгон засварлах ажил үргэлжилж байна. Налайх дүүргийн иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн эхэнд Улаанбаатар хотын утаа буурсан гэдгийг онцлон сайшааж байлаа. Мөн 60 жилийн настай Налайх-Чойрын 20.5 км автозамыг зургаан сарын дотор өдөр, шөнөгүй хяналт тавьж ашиглалтад оруулсанд талархал илэрхийлж байв. 2 дугаар хорооны иргэд Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж эхэлсэн. Эрүүл мэндийн нэгдсэн төвийг яаралтай түргэн тусламжийн автомашинтай болгож, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, үйлдвэр технологийн парк байгуулж иргэдийн амьдрах орчныг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлж байгаа МАН-ыг багаар нь дэмжсэний үр дүн гэв. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд ч мөн МАН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ хэлж байлаа. Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэцэцэг Налайх дүүргийг төлөөлж ажиллаж байгаа хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа гэж хэлмээр байна. Налайх дүүргийн хороо бүрт Хөгжлийн зөвлөл байгуулж өгсөн. Багануурын Засаг дарга Ц.Сандаг-Очирт мөн итгэл хүлээлгэж байгаа. Тэд Нэг хот-Нэг стандарт аяныг зохион байгуулж өгсөнд үнэхээр баярлаж явдаг. Иргэдийн амьдрах орчин сайжирч, орчны аюулгүй байдалд анхаарал хандуулж ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг коронавирусээс хамгаалж байгаад талархаж байна. Мөн Улаанбаатар хотын утааг бууруулсан шигээ Налайхын утааг арилгахаар үйлдвэр барьснаар ажлын байр нэмэгдэж, улмаар амьдрал сайжирна. Энэ мэт олон ажил хийсэн, цаашид хийх, өндөр боловсролтой, чадварлаг, нутгийн хүүхдүүд налайхчууд биднийг төлөөлөх гэж байгаад баяртай байна гэв. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн хэсэгт оршин суух иргэд сонгогчидтойгоо өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн гэрээ 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой нээлттэй ярилцан санал сэтгэгдлийг нь сонссон юм. Улс төрийн ууган хүчин болон МАН-аас УИХ-ын 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 4 дүгээр хорооны иргэд, сонгогчид багаар нь дэмжинэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байв. Өнгөрсөн хугацаанд УИХ-д бие даасан төлөөлөлгүй байсан цаг үе ард хоцорч энэ удаагийн сонгуульд алслагдсан гурван дүүрэг нэг тойрог болж, парламентад төлөөллөө илгээх боломж бий болж байгаад маш ихээр баярлаж байгаагаа иргэд, сонгогчид хоёр нэр дэвшигчдэд хэлж байлаа. Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, орон сууцны гээд олон төсөл хөтөлбөрүүдээ цаашид амжилттай хэрэгжүүлээрэй гэж захив. Нэр дэвшигчдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа зорилго, зорилтыг иргэд, сонгогчиддоо дуулгасан юм. Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Алтай хэсгийн Божу ХХК хүртэлх 2.2 км авто зам шинээр байгуулах, Алтайн 12 дугаар гудамжинд Ухаалаг худаг шинээр барих, Алтайн гудамжинд 200, Нисэхийн гудамжинд 40, Өлгийн гудамжинд 14, Туулын гудамжинд 21 гэрэлтүүлэг шинээр хийх зэрэг олон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг ч онцолж хэллээ. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэд 4 дүгээр хороо Туулын хэсэгт орших иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хорооны гудамж бүрийн замыг сайжруулан засаж, Нэг хот-нэг стандарт зорилтын хүрээнд айл өрх бүрийн хашааг засаж тохижуулж эхэлжээ. Мөн Хөгжлийн үүд залуусын хотхон байгуулагдаж, 120 хүүхдийн суудалтай бага хүүхдийн сургууль баригдах юм байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулсан. Цаашид зөвхөн нийслэл төдийгүй аймгийн төвүүдийг утаагүй болгох шат дараалсан ажлыг эрчимжүүлж Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж эхэллээ. Бүтээн байгуулалтыг дагаж 1500 ажлын байр нэмэгдэх болно гэдгийг нэр дэвшигчид онцлон хэлж байв. Түгжрэлийг бууруулах зорилгоор Сонсголон, Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ, Яармагийн гүүрийг зургаан эгнээ замтай болгож өргөтгөсөн. Замын цагдаагийн гүүрийг шинээр байгуулж, зүүн бүсийн зангилаа урсан өнгөрөх Налайхын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөсөн. Ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж, хүн төвтэй бодлого шийдлийг гаргаж, урт хугацааны төлөвлөлтөөр бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлнэ хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан онцоллоо. Шударга ёс, хариуцлагатай албан тушаалтан, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг нийгэмд хүртээмжтэй хүргэж, алслагдсан гурван дүүрэг биш аялал жуулчлалын хот болж хөгжин дэвшихийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэн ажиллахыг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Цэндийн Сандаг-Очир уриаллаа. Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, аймгийн төвүүдэд 70-80 хувь бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болох зорилт дэвшүүлж, хаяа, дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон Хөгжлийн алтан тойрог үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулах ажлуудыг эхлүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан талаар мөн дуулгаж байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд эко систем, унаган байгалийн тогтвортой байдлыг хадгалах зорилтын хүрээнд цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах эрх зүйн орчин бүрдүүлэв. Тост, Тосон бумба, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Уул уурхайн олборлолт хийхдээ байгаль экологийг сүйтгэсэн 20 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тусгай хамгаалалтай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр нийт газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалтад аваад байна. Ирэх 4 жилд Засгийн газраас хэрэгжүүлж буй цэнгэг усны нөөц, голын эхийг хамгаалах, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Туулын хэсэгт орших иргэд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд эрс нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин сайжирч байгааг онцлон хэлж байлаа. Алслагдсан гурван дүүргийг төлөөлж УИХ-д илгээх МАН-ын залуу эрч хүчтэй нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж байгаагаа илэрхийлээд, цаашид хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж өгөхийг хүссэн юм. Тус хорооны иргэд төр засгаас хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хүүхдийн автобус, Налайх Чойр чиглэлийн автозамын шинэчлэл, агаарын бохирлыг 50 хувиар бууруулж, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй авч байгаад халуун баяр хүргэж алга ташиж байлаа. УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчСайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очирнарын Сонгуулийн штаб

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.