К.Ханагат: Нам төвтэй Төр бий болгосон учир олон иргэн эсэргүүцэн бие дааж байна
2020-05-14 11:49:57 Нийтлэгдсэн: Улс төрТөрсөн газар-1966 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй Мэргэжил-Үйлдвэрийн автоматжуулалтын инженер, Санхүүгийн менежер мэргэжилтэй Боловсрол-Удирдахуйн ухааны магистр цолтой, Орос, Герман, Англи хэлтэй. Герман, Австри, Щвейцарь улсад болон Эх орондоо боловсрол эзэмшсэн УИХ-д бие даан нэр дэвшиж буй К.Ханагаттай ярилцлаа. -Баян-Өлгий аймагт бизнесийн орчин шударга байж чаддаг уу. Монгол Улсын баруун хязгаарын аймгуудад нийтлэг ямар хүндрэлтэй асуудал байдаг вэ? -Төвөөс алслагдсан учраас амьдралын өртөг өндөр. ОХУ, БНХАУ болон манай улсын хилийн боомтууд нь 24 цаг ажилладаггүй учраас ард иргэд орж гарахад хүндрэлтэй. Хоёр хөршийн хилийн боомтуудын хүнд суртал маш их бөгөөд дээрэнгүй хандлагатай. Мал, малын түүхий эдийн үнэ бага. Ихэнх бараа таваараа хоёр хөрш болон нийслэлээс зөөдөг учир гадаадын зах зээлээс хараат байдаг. Өөрийн үйлдвэрлэл хөгжөөгүй ч ажилгүйдэл бусад аймгуудтай харьцуулаха хамгийн их байгаа. Төр засгийн зохистой дэмжлэг, бодлого үгүйлэгдэж байгааг нуух юун. -Эдийн засгийг солонгоруулахад аймаг бүрийн нэрийн бүтээгдэхүүн, түүнийг дагасан үйлдвэрлэл хэтдээ том давуу тал болох гарц байгааг шинжээчид хэлдэг. Баян-Өлгий аймгийн брэнд ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд түлхүү гаргах боломж байна вэ? -Манай аймаг газарзүйн байршлын хувьд хамгийн ашигтай. Үүнийг дагаж Аялал, Жуулчлал болон Казах үндэстний бүх төрлийн гар урлалын үйлдвэрлэл маш сайн хөгжих боломжтой. Казах үндэстний брэнд болох Каз-ыг орчин үеийн аргаар боловсруулан дотоод, гадаадын зах зээлд түлхүү гаргах боломж бий. Цагааннуурын чөлөөт бүсийг ашиглан бүх төрлийн импортын барааны 50-60 хувийг өөрсдөө үйлдвэрлэн, дотоодтоо нэмүү өртгийн бий болгож, гадагшаа урсах валютын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулан, Баян-Өлгий аймгийн ажилгүй залуучуудыг ажлын байраар хангах бүрэн боломж бий. -Намын харьяалал залуу хүнийг улс төрд ороход нь их саад бас том хана хэрэм мэт болдог талаар залуучууд хэлж байна. Хамгийн наад зах нь нэр дэвшигчийн дэнчин мөнгө. Энэ мэт асуудлаас болж танай аймагт ямар асуудал тулгарч байна вэ? -Монгол оронд хаа сайгүй байгаачлан намын харьяалалаар ажилгүй болдог, төрийн халамжнаас ялгавартай хүртдэг, залуучуудыг үндсэндээ гадуурхах үзэгдэл Баян-Өлгий аймагт ч газар авсан. Насаараа аймгийн бодлогыг барьж, улс төрд зууралдсан хэдхэн хүн намын нэрээр албан тушаалтайгаа зууралдан, намын гишүүн, хамаатан садан нэрийдлээр боловсрол, чадварыг нь үл харгалзан төрийн бүх төрлийн албанд хүмүүсийг авдаг болсноор ганц хоёр чадвартай хүмүүсийг эс тооцвол төрийн алба маш сул дорой арчаагүй байдалд орж, тус ойртож, төрлийн алба болсон. Улс төр залуучуудад маш халтай учраас залуучуудын төрд итгэх итгэл алдарч, ихэнх нь улс төрийн сонгуульд оролцохоо байсан байна. Төр засгаас ард түмний цуглуулсан төсвийн мөнгөөр санхүүжүүлдэг сургууль, цэцэрлэг, зам гэх мэт байгууламжуудыг намын харьяалал, удирдлагуудын хамаатан садангууд авч гүйцэтгэдэг болсноор, мэргэжлийн ур чадвар дутагдаж ёстой л гурилаж, чанаргүй богино настай бүтээн байгуулалт хийдэг болжээ. -Казак хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй байгаа талаар нийгмийн сүлжээгээр нэвтрүүлэг цацагдсан. Казак үндэстэн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэсэн бодолтой хүмүүс ч байх юм. Та энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцана уу? -Казах хүн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэх бодолтой нэг ч хүн Монголд байхгүй болов уу. Казах хүүхдүүдийн монгол хэл мэдэхгүй байгаа тухай нэвтрүүлгийг янз бүрийн нохойн замаар Төр засгийн тодорхой эрх мэдэлд хүрсэн цөөхөн хэдхэн хүмүүс зохион байгуулсан. Монгол хэлээ сайн мэдэхгүй байгаа нь үнэний хувьтай ч түүнийг МОНРТ-ээр гаргасан арга барил нь зохисгүй байсан. Асуудалд шийдэл олох ёстой байтал одоо болтол ямар ч шийдэлгүй хоосон шүүмжлэл болон хоцорсон. Төрийн хэлийг төрийн албан хаагч хэн ч бай маш өндөр түвшинд эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай, үүрэгтэй. Харин эгэл жирийн ардууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд сурсан байх хэрэгтэй. Баян-Өлгий аймагт зөвхөн казах иргэд биш энд амьдарч байгаа урианхай, тува, дөрвөд болон бусад монгол хүүхдүүд ч сайн бичиж, мэддэгүй шүү дээ. Иймээс төр засгаас энэ асуудлаар манай аймагт дунд хугацааны цогц бодлого явуулж, асуудлын шийдлийг олох зайлшгүй шаардлага бий. -Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ? -Төрийн засгийн бодлогыг 30 жил барьсан улс төрийн намууд бүрэн хямарч, улс орныг дампуурлын ирмэгт авчирсан байна. Гадаад өр 30 тэрбум ам.доллар, газар авсан ядуурал, баян хоосны ялгаа, эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдал алдагдсан, авлига хээл хахууль газар авсан, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт, гээд олон асуудлыг нам төвтэй Төр бий болгосон. Энэ бүхнийг олж харсан улс төрөөс ангид эх оронч, өндөр боловсролтой, ёс жудаг, өв соёлоо дээдэлсэн шударга иргэд төрийн бодлогыг гартаа авах нь зүйтэй гэсэн сэтгэлээр бие дааж байгаа гэж харж байна. Гэхдээ ямар нэгэн улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан, эсвэл намаасаа жийгдсэн нөхдүүд гэж бодохгүй байна. -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч? -Бие даагчдад намын эрх ашиг гэх ойлголт байхгүй. Цэвэр ард түмний төр дэх төлөөлөл болно. Олонх болсон тохиолдолд өөр өөрсдийн сонгогдсон бүс нутгийн ард иргэдийн тулгамдсан асуудлуудыг оруулан төрийн бодлогыг боловсруулах бүрэн боломжтой. Хамгийн гол нь Үндэсний тусгаар тогтнол, Ард түмний нэгдсэн эрх ашгийг л эн тэргүүнд тавих ёстой. Хэнбугай ч энэ хоёр эрх ашгийг өчүүхэн ч зөрчих ёсгүй. Улс оронд үүнээс том өөр эрх ашиг гэж байхгүй. Бие даагчид үүнийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй. -Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.
Шууд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтуудаар ОХУ-аас иргэдээ татан авч байна
2020-05-14 10:58:49 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээАН-ыг муухай харагдуулсан “Алтан гадас”-ынханд холбогдох хэргүүд
2020-05-13 18:48:02 Нийтлэгдсэн: Улс төрАН-д олон фракцууд байдгийн нэг нь Алтан гадас. Алтан гадас-ынхан харин АН дахь томоохон хэргүүдийн эзэн болдог нь нууц биш. Улаанбаатарыг Утаанбаатар болгоход асар их хүчин зүтгэсэн нүүрсний Л.Гансүх, Цэвэр агаар сан-гийн Н.Хүрэлсүх нар Н.Алтанхуягийн цэргүүд. Н.Хүрэлсүхийн Цэвэр агаар сан-г тоносон хэмээх асуудалд гэхэд охин А.Саранзаяа нь холбогдож АТГ-т шалгагдаж байсан. Н.Хүрэлсүх Цэвэр агаар сан-г удирдаж байгаад хэдэн тэрбумаар нь хусчихсан учраас анхан шатны шүүхээс 8 жилийн ял авч байсан удаатай. Тэдэн дээр авилга авсан гэгдсэн ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, офшор данс, офшор компанитай Оюутолгойн гэрээг гардаж хийсэн С.Баярцогт, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс-Монгол-ыг удирдаж байсан Б.Энэбиш, Я.Батсуурь, хүргэн Дэнзэн, Ч.Сайханбилэгийн Эрдэнэт-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүд бүгд Алтан гадас-ынтай холбоотой. Харин Б.Энэбиш нь шалгагдаж байгаад оргож, Олон улсын цагдаагийн байгууллага интерполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Эгчийнхээ охины найз залуу Г.Дэнзэнг Засгийн газрын хэрэг Эрхлэх газрын дэд даргаар томилуулж, түүгээр ч үл барам тэр дүүгийнхээ эхнэр буюу эгчийнхээ охинд 17 тэрбумын үнэтэй тендер өгүүлэх гэж байсан тухай асуудал ч гарсан. Уг хэрэг явсаар сураг алдраад дуусч байх шиг байна. Н.Алтанхуяг Алтангадас фракцаа нам болгох гэнээ гэсэн яриа аль 2016 оны сонгуулийн дараагаас яригдаад эхэлсэн юм. Тэрээр Нэгдмэл Монгол хөдөлгөөн байгуулж, УИХ-ыг тараагаад маргааш нөгөөдөргүй сонгууль явуулна гэж мөрөөдөж ч байсан удаатай. Энэ удаагийн сонгуулиар Н.Алтанхуягийн зүгээс АН-ын ялах магадлалтай 10-аад тойрог дээр С.Баярцогт, нүүрсний Л.Гансүх зэрэг өөрийн фракцын 10-аад хүнийг бие даагчаар бүртгүүлчихээд С.Эрдэнээс зөвхөн өөртөө АН-аас нэр дэвших мандат нэхэж байгаа. Эс өгвөл АН-ын саналыг хуваана гэж байна. АН-ын дарга байсан, Монгол улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг угтаа бол зөвхөн Алтан гадас-ын л дарга байж, бүр Алтан гудас болтлоо бүхнийг хамж ирсэн. Одоо АН-ыг системийнх нь хувьд үгүй хийн ялагдуулж, өөрөө харин амьдрахаар зүтгэж явна. Тэдэнд АН-аас нэр дэвших нэр, нүүр үлдсэн үү? С.Самбуу
Энэ жилийн сонгуульд 208 бие даагч өрсөлдөхөө мэдэгдсэн ч 121-ийнх нь мөрийн хөтөлбөр буцжээ. Үлдсэн 87 нь бараг л эрхээ авсан гэсэн үг. Харин АН-ын гаралтай бие даагчид нь санасандаа хүрч намаасаа нэр дэвшихээр тойргоо товлоцгоожээ. 1. З.Энхболд мөнгийг нь төлсөн бэлэн тойргоо Э.Бат-Үүлд бэлэглэсэн үү Э. Бат-Үүл амлаж авсан Зи. Энхболдтой нэг тойрогт өрсөлдөхөө больсноо мэдэгдсэн нь ажиглагчдын анхаарлыг татаж байсан. Гэтэл мань хүн З.Энхболдтой тохиролцож, АН-аас нэр дэвших квотоо авчээ. Э.Бат-Үүл нэр дэвших дэнчин болох 100 сая төгрөг болон сонгуулийн зардлын урьдчилгааг огт төлөөгүй, анхнаасаа горилогчдын жагсаалтад ч байгаагүй. Гэтэл одоо З.Энхболдын горилж байсан Баянзүрх тойрогт АН-аас нэр дэвшихээр болжээ. Энэ нь З.Энхболд өөрийн тойрог болон намд төлсөн мөнгөөрөө Э.Бат-Үүлтэй тохирсон гэх яриа БЗД-ийнхэн дунд байна. Үнэн бол улсын баатар маань мөнгөнд урвалаа. 2. Н.Алтанхуяг Шударга бусын хонгилчидтой тохирч Эрдэнэтийг авахаар уулзжээ Шударга ёсны хонгил ярьж самбар нэртэй болсон Н.Алтанхуяг энэ намын дарга, Ерөнхий сайд байсан нэр хүндээ навс унаган байж бие даан өрсөлдөж, шударга ёс тогтоохоо зарласан. Гэтэл мөн л тохиролцохоор АН-ынхантай хэд хэдэн удаа уулзжжж. Гэхдээ С.Эрдэнэтэй биш, харин нөгөө шүүмжлээд байсан шударга бусын хонгилчин гэгддэг ЭБИ-гийн талынхантай, генерал Хурцтай тохиролцож АН-аас нэр дэвшихээр болж байгаа мэдээлэл байна. Хүсээд товлоод байсан Эрдэнэтийн тойргоо ч авч АН-ын нэр дэвшигчээр сонгуульд өрсөлдөж, МАНАН мафид үйлчлэхээр болсон хэмээн ҮБХ-ийн гишүүд нь эсэргүүцэж эхэлсэн яриа гарчээ 3. С.Баярцогт генерал Б.Хурцын оролцоотой АН-аас нэр дэвших эрхээ авчээ Сэлэнгэд нэр дэвшигчдээ бараг тодруулчихсан байсан АН-ынхан сүүлчийн мөчид Үүрийнтуяаг татаж Сангийн сайд асан С.Баярцогтод нэг мандатаа бэлэглэжээ. С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ, оффшор дахь хэдэн сая долларынхаа хэргээр Монголд төдийгүй гадаадад шалгагдаж байсан. Хэзээ мөдгүй дээлээ нөмрөнө хэмээн амтай бүхээ ярьж бичиж байсан ч гэмгүй гэгээнтэн болсон. Тэгээд бүр УИХ-д бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр АН түүнийг Сэлэнгэд нэр дэвшихийг урьсан мэдээлэл байна. АН болон С.Эрдэнэ түүний Сэлэнгэ дэх нэр хүндэд нь болж ганц ч гэсэн суудлын төлөө урьсан гэж бодож байна уу. Үгүй. Нэгэн цагт энэхүү хэргийг нь шалгаж эхлэнгүүт намаасаа бушуухан хөөж байсан С.Эрдэнэ өөрийн дотны хүн Үүрийнтуяагаа хоосон үлдээж С.Баярцогтод квот өгөх хүн мөн үү. Үүнээс харахад С.Эрдэнэ нам дахь нэр дэвших эрхээ Ц.Элбэгдоржийн талд алдсан нь үнэн бололтой. Ардчиллын 30 жилийн турш нөхөрлөж яваа Эби ядарсан үед нь Баярцогтыг дэмжсэн шиг дэмжих үүргийг генерал Хурцад өгч АН-аас нэр дэвших эрхийг ийнхүү Сэлэнгэд нь гаргаж өгсөн аж. Харин гишүүдийнх нь хувьд Баярцогт шиг баян хүн нэр дэвшигчдээс авч байгаа 100 сая + мөнгийг ном журмынх нь дагуу горойлгүй төлчих байх хэмээн ярьж байна. 4. Бусад буюу С.Эрдэнийн үүд сахигчид Бие даагч Г.Уянга, Ц.Хулан нар мөн л АН-аас нэр дэвшихээр С.Эрдэнийн үүдийг сахиж явна. Хоёулаа өөр намын угшилтай ч Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг ардчилсан угшлаараа АН-ыг бараадаж байгаа аж. С.Эрдэнэ тэднийг хүлээж авахгүйгээ өмнө мэдэгдсэн учраас бие даахаас аргагүйд хүрсэн. Гэвч дээрх хүмүүсийн жишгээр АН-д шахуулах боломжийг харсан тэд Эби ерөнхийлөгчөөрөө ч нэг яриулж, Женко ерөнхийлөгчөөрөө ч нэг яриулж янз бүрээр үзэж эхэлжээ. Одоогоор Г.Уянгыг Чингэлтэй дүүрэгт товлосон ч тойрог нь яг эцэслээгүй байна. Учир нь энэ тойрогт эртнээс ажиллаж 100 сая + 586 саяаа тушаачихсан гэх Д.Сүндий тойргоо солихгүй гэж дээр дооргүй гүйж яваа сурагтай. Гэвч С.Эрдэнэ Хурц нарын 2 атаманы эсрэг ахдаа ховлоод ч нэмэргүй Дорноговь руу ахынхаа горилсон тойрог руу явахаас аргагүй байгаа бололтой. Мөн УИХ-ын гишүүн асан Гарьдхүүгийн Баярсайхан ч тийм амар зайгаа тавиад өгчихгүй ЭБИ, Эрдэнэ аль алинд нь нөлөөтэй хүн. Харин Ц.Хулангийн хувьд тоймтой хариу аль аль талаас нь өгөлгүй С.Эрдэнийн үүдийг чимээд л тас тас хөхрөөд л суужаадаг болсонд АН-ын эмэгтэйчүүд самардахаас наагуур л дургүйцэцгээж байгаа бололтой. Шударга улстөрчид гэх үү шантаажчин бие даагчид гэх үү??
С.Эрдэнэ АН-ын нэр дэвшүүлэх эрхийг МАНАН мафийнханд шилжүүлсэн үү
2020-05-13 15:10:57 Нийтлэгдсэн: Улс төрНэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн 181 горилогчдын хувь заяа хэдхэн хоногийн дараа шийдэгдэх гэж байна. 76 мандатын төлөө өрсөлдөж байсан тэд 100 сая төгрөг дээр нэмээд тойрогт зарцуулах зардлынхаа 50-100 хувийг энэ сарын 10-ны дотор төлөх болзолтой байсан юм. Гэвч сүүлийн мөчид нэр дэвшигчдийн шалгаруулалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнхан хүч түрэн орж ирж, генерал Б.Хурц тойргийн хуваарилалтад шууд оролцож, АН-ын мөнгөө төлсөн гишүүдийг шахаж эхэлжээ. Тухайлбал, бие даан нэр дэвшиж, АН-ыг С.Эрдэнээс, З.Энхболдоос цэвэрлэхээ мэдэгдэж байсан Э.Бат-Үүл, шударга бусын хонгилоор жилжингээ самбардсан Н.Алтанхуяг, Оюутолгойг гадныханд давуу эрхтэй өгч, авилгын хэдэн сая ам.доллараа оффшорт нуусан хэргээр Монголд төдийгүй, гадаадын хууль хяналтынханд шалгагдаж, олон улсын хэмжээний авилгын хэрэгт холбогдсон С.Баярцогт, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хуйвалдан авсан хэрэгт холбогдон шалгагдаж буй сахал Д.Эрдэнэбилэгийн гол хүн О.Орхон нарт мөнгөний ямарч болзолгүйгээр шууд дуртай тойргийг нь хуваарилжээ. Энэ нь намын бодлого, шийдвэрийг дагаж өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хамаг юмаа барьцаалан, хандив тусламж гуйн дунджаар 500 сая төгрөгөө тушаачихаад байгаа ҮБХ-ын олон гишүүдийг мөнгө ч үгүй тойрогч үгүй үлдэхэд хүргээд байна. Энэ бүхнийг анхнаас нь зохион байгуулсан С.Эрдэнэ харин одоо Би мэдэхгүй. Нэр дэвшүүлэх Ажлын хэсэг сонгон шалгаруулж нэр дэвшигчдийг тодруулна хэмээн бултаж эхэлжээ. Харин сонгон шалгаруулах Ажлын хэсгийн гишүүдийг нь горилогчид хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь Ажлын хэсгийг Ц.Элбэгдоржийн гол хүн, генерал Б.Хурц харцаараа, сахал Д.Эрдэнэбилэг мөнгөөр аль хэдийнэ атгачихаад байгаа гэсэн яриа байна. С.Эрдэнийн хувьд анхнаасаа нэр дэвших эрхийг мөнгөөр худалдсан. Энэ нь АН-ыг ийнхүү мөнгөтэй хүмүүсийн атганд орууллаа. Өөрийн ганц итгэлтэй хүнээ Ажлын хэсэгт оруулж чадсан нь АН-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан, хүү шигээ итгэдэг хэмээн ярьдаг Э.Одбаяр гэдэг залуу аж. Гэвч Э.Одбаярыг мөрийтэй тоглоомд орсон гэх бөгөөд жилийн өмнө ҮБХ-ны гишүүдийнхээ татварын мөнгөөр БНСУ-д казино тоглон юу ч үгүй болтол нь үрсэн хэрэгт холбогдон албан тушаалаасаа халагдаж байсан хүн аж. Тиймээс түүнийг сахалын мөнгөнд худалдагдаж, АН-ын төлөө биш МАНАН-гийн төлөө сүнсээ өгөхөд бэлэн болсон хэмээн итгэж найдах хүн байхгүй байна. Ямартай ч мөнгөөр эхэлсэн АН-ын нэр дэвшүүлэлт мөнгөтэй хүмүүсийн гарт орж, АТГ-т байцаагдаж эхэлсэн Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн 49 хувь зэрэг МАНАН бүлэглэлийнхний холбогдсон том хэргүүдийг хаах, ямар ч аргаар хамаагүй төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрсан хүмүүсийн гарт шилжлээ. Айж байна. Болгоомжилж байна. Ардчилсан нам эрх мэдлээ жинхэнэ утгаараа МАНАН мафийн мэдэлд алджээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй