Элчин сайд Ө.Батбаяр Америк-Монголын парламентийн бүлгийг даргалагч Дон Янгтай уулзжээ
2021-12-15 10:06:27 Нийтлэгдсэн: Улс төр
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Конгресийн гишүүн, Америк - Монголын парламентийн бүлгийн хамтран даргалагч Дон Янгтай уулзжээ. Тус бүлгийг Бүгд найрамдах болон Ардчилсан намын төлөөллөөс хамтран даргалагч сонгодог бөгөөд Аляскаас сонгогдсон гишүүн Дон Янг Бүгд Найрамдах намын төлөөлөл аж. Тэрбээр Конгресийн гишүүнээр сонгогдон 50 жил ажиллаж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ АНУ-ын түүхэнд зургаадугаарт эрэмбэлэгдэж буй эрхэм аж. Конгресийн гишүүн Дон Янг албан тасалгаагаа бүр туслах, зөвлөхүүд болон уулзалтын өрөөгөө хүртэл агнасан амьтдынхаа чихмэлээр тохижуулсан нь музейд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Костюм дээр ковбой гутал өмссөн туслах залуу нь гутлаа бизоны арьсаар хийсэн юм хэмээн хүүрнэж суух. Товчхондоо хэлбэрээс илүү агуулга нь чухал ард түмэн юм даа. Монголд элэгтэй, манай улсын олон асуудлуудад дэмжиж туслаж ирсэн энэ эрхэмтэй хамтран ажиллах олон зүйлийг ярилцаж, эхнээс нь ажил хэрэг болгохоор тохирлоо хэмээн Элчин сайд Ө.Батбаяр цахим хуудаснаа сэтгэгдлээ үлдээжээ.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилэн сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн талаар байнгын хорооны гишүүд мэдээлэл сонслоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Омикрон хувилбарыг ПГУ-д суурилсан NGS буюу вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох аппаратаар илрүүлэх боломжтой. ХӨСҮТ дээр шинжилгээний аппаратыг суурилуулаад, хувилбаруудыг тодорхойлдог болсон. Мөн Дэлхийн зарим улсуудад дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаж байгаа. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт Омикрон хувилбарын тархалтын түвшинд тодорхой хувиар нөлөөлж байгааг дурдлаа. Зөвхөн Омикронд зориулсан вакцины судалгааг олон улсад хийж байгаа юм. Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа одоогоор 2.5 хоног байна. Энэ бол маш богино хугацаа гэлээ. Мөн коронавируст халдварын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонслоо. Мэдээлэлдээ Файзер компаниас олон нийтэд өгч байгаа мэдээлэлд гурван тунтай иргэдийн Омикроноос хамгаалах чадвар хоёр тунтай иргэдийнхээс илүү өндөр байна гэдэг судалгааг гаргасан байна. Өмнөд Африкт энэ өвчнийг эмчилж байгаа эмч нарыг өгч байгаа мэдээллээр энэ хувилбараар халдварласан өвчтөнүүдийн биеийн байдалд хөнгөн байгаа. Одоогоор нас барсан хүн бүртгэгдээгүй. Харин Их Британид Омикрон хувилбараар баталгаажсан нэг хүн нас барсан. Тус улсад одоогоор 4,000 орчим хүн халдвар батлагдсан байна. АНУ-ын хувьд Омикронтой тэмцэх тактик нь бүүстэр тунг эрчимжүүлэх. Мөн амны хаалт, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж тэмцэх тактикийг баримталж байгаа гэлээ. Манай улс гурав дахь тунд хамрагдсан нь иргэдийн дархлааг нэмэгдүүлж халдварын тоог 90 орчим хувиар бууруулаад байна. Тиймээс гурав дахь тун бол зөвхөн Дельта хувилбарын халдварыг бууруулахаас гадна Омикрон хувилбарын халдвараас сэргийлэх гол арга зам гэж үзэж байна. Тиймээс гурав дахь тунг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд УОК-ын дарга болон Эрүүл мэндийн сайдаас тодорхой асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүдийн зүгээс нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг төслийг яаралтай шинэчлэх, Омикрон хувилбар тархсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдал ямар хэмжээнд байгаа тухай, хийгдэж буй ажлын судалгаа, мэдээллийг нэгтгэн олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх шаардлага байгааг онцоллоо. Түр хороо гишүүдээс гаргасан санал, санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, тусган ажиллахаа илэрхийлснээр хуралдаан дууслаа.

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны өнөөдөр /2021.12.14/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. ЦАГ БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН ХААНА 10.00 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ Их Эзэн Чингис хаан танхимд 12.00 Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/: Хэлэлцэх асуудал: Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох Жанжин Д.Сүхбаатар танхимд - Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонсох Үндсэн хууль танхимд - Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан/Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Жанжин Д.Сүхбаатар танхимд 15.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Жанжин Д.Сүхбаатар танхимд
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын тэмцлийн үр дүн гарч эхлэв
2021-12-13 15:59:39 Нийтлэгдсэн: Улс төр
Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүнд парламентад залуусын түүчээ олноор орж ирсэн төдийгүй өдгөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэйзалуусшударга ёсны тэмцэл өрнүүлж байв. Тэр цагаас хойш хууль,эрх зүйн шинэчлэл хийх, нийгмийн зарим гажуудлыг засах гэж хичээсэнтаван жил өнгөрчээ. Тэгвэл дэлхийд данстай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж засаж сайжруулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлууланбайгуулжбайсан нь саяхан. Тэгвэл Ажлын хэсгээс Оюутолгойн гэрээмонголчуудын талд ашигтай шийдвэрт хүрснээ дуулгалаа. Энэ бол шударга үнэний дуу хоолой болон гарч ирсэн залуусын тэмцлийн үр дүн гэдэгтэй маргах аргагүй. Монгол УлсынЗасгийн газраас Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байнахэмээх байр суурийг илэрхийлж,хэвлэлүүдчонцолж байна.Түүнчлэн уг ажлын хэсгийг 2019 оны арванхоёрдугаар сард анх байгуулахад орж ажилласан ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгын үүрэг оролцоо маш их байсныг дурдах хэрэгтэй. Тэрбээр Рио Тин То-той харилцах захидал, хэлэлцээрийн ширээн дээр тавигдаж байсан бүх нот бичгийг боловсруулж, гар бие оролцож байсан юм. Энэ үеэр Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарсайд байр сууриа илэрхийллээ.Тэрбээр Рио Тинто-гоос Ерөнхий сайдадзахидал ирүүллээ. Өмнө нь тус компаниас Ажлын хэсэгт өрийн 70 хувийг тэглэх санал ирүүлж байсан юм. Тэгвэл энэ удаад Ажлын хэсгийн саналыг хүлээн авч, 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалт буюу Дубайн гэрээг цуцалж байгаагаа илэрхийллээ. Засгийн газар, Ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүн эхнээсээ гарч, харилцан ашигтай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Ажлын хэсэг цаашид Дубайн гэрээг цуцлах нөхцөл, хөрөнгө оруулалтын гэрээг маргаангүй, тогтвортой байдлаар байгуулахад анхаарал хандуулна гэв. Рио Тин то-гоос ирүүлсэн захидалд юу өгүүлэв Монгол Улсын Засгийн газартРио Тинто-гоос ирүүлсэн захидалд таванасуудал, арга хэмжээний талаар тусгажээ. Нэгдүгээрт,Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна. Хоёрдугаарт,2015 онд баталсан Далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна. Гуравдугаарт,Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх. Дөрөвдүгээрт,Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байгаа. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна. Тавдугаарт,Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллах талаараа захидалд тусгажээ. Эх сурвалж: Түмэн.мн
Архидан согтуурахтай тэмцэх болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцэнэ
2021-12-13 10:06:57 Нийтлэгдсэн: Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдийн намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна. ДАВАА ГАРАГ /2021.12.13/ ЦАГ НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимд 10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 10.00 Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд 10.00 Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимд 14.00 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд 14.00 Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг гурил, тэжээлийн үйлдвэрийн нөөц бүрдүүлэлт болон үйл ажиллагаатай танилцана Гурил, тэжээлийн үйлдвэрүүд МЯГМАР ГАРАГ /2021.12.14/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 10.00 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Монгол Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулах КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх сэдэвт зөвлөлдөх уулзалт Их Эзэн Чингис хаан танхимд 14.00 Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцана Хөдөө аж ахуйг дэмжих сан 16.00 Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/ Их Эзэн Чингис хаан танхимд 12.00 Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/: Хэлэлцэх асуудал: Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох Жанжин Д.Сүхбаатар танхимд - Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан/Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонсох Үндсэн хууль танхимд - Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан/Нийгмийн бодлогын байнгын хороо болонТүр хорооны хамтарсан хуралдааны дараа/: Хэлэлцэх асуудал: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Жанжин Д.Сүхбаатар танхимд 15.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Жанжин Д.Сүхбаатар танхимд ЛХАГВА ГАРАГ /2021.12.15/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд 10.00 Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 10.00 Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Үндсэн хууль танхимд ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 10.00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Бусад Жанжин Д.Сүхбаатар танхимд 11.00 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайлан сонсох Их Эзэн Чингис хаан танхимд 14.00 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ Бусад Жанжин Д.Сүхбаатар танхимд 15.00 Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/: Хэлэлцэх асуудал: Нийслэл Улаанбаатар хотын төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх чиглэлээр хотын удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсох Их Эзэн Чингис хаан танхимд ПҮРЭВ ГАРАГ /2021.12.16/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Их засаг танхимд 14.00 Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Их засаг танхимд БААСАН ГАРАГ /2021.11.12/ ЦАГ НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ХААНА 10.00 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд 14.00 Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд ЦАГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ХААНА 10.00 ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2021.12.16, 12.17/ Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/ Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/ Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ Ерөнхий сайдын мэдээлэл: Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Их хуралдай танхимд Эх сурвалж: Хууль, эрх зүйн газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй