Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаарТаримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнхэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг 1999 онд батлан, хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдав. 2011, 2016 онуудад хийсэн судалгаагаар уг хууль нь давхардал, зөрчил ихтэйгээс гадна таримал ургамлын шинэ сорт бүтээх, ашиглах болон үр үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг бүрэн хамарч зохицуулаагүй байна. Иймд шинээр боловсруулсан уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлд үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулахаар тусгасан. Мөн таримал ургамлын шинэ сортын хамгаалалт, сортын зохиогчийн эрхийг олгох нөхцлийг тусгаж, таримал ургамлын шинэ сорт бүтээхийг төрөөс дэмжих, шинэ сортын мэдүүлэг гаргах, мэдүүлгийг шалгах, түр зуурын хамгаалалт, шинэ сортын зохиогчийн эрх олгох асуудлыг Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын конвенцийн /1991 он/ зарчимд нийцүүлэн боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс монголд хэчнээн сортын үрээр тариалалт эрхэлж байгааг тодруулахын зэрэгцээ үрийн шинэчлэлтийг хэдий хугацаанд хийдэг, үндэсний шинэ сортыг гаргаж байгаа эсэхийг илүүтэй лавлав. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 сортын үрээр тариалалт хийж байгаагаас 5-6 сортын үрээр түлхүү тариалж байна. Шинэ сортын үрээр тариалалт хийгээд дээд тал нь таван жил болсны дараа үрээ сольж, шинэчлэх зохицуулалттай байдаг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан улсын төсвийн хөрөнгөөр жил бүр, аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор үрийн шинэчлэлт хийдэг хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулт өгөв. Мөн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үрийн аж ахуйн тогтолцоог шинээр бий болохоор ажиллаж байна. Салбарын яамнаас 13,14 аж ахуйн нэгжид үрийн тусгай зөвшөөрөл олгож, үүнийгээ түшиглэн үрийг нутагшуулах, тариалах хэлбэрээр үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хийж байна. Ингэхдээ Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэн ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү мужийн хүрээлэнтэй хамтран тэжээлийн болон улаан буудайны шинэ сортын үрийг оруулж ирэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд нутагшуулахаар ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Цаашлаад Бүгд Найрамдах Казакстан Улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс, шинэ сортын хамгааллын асуудлыг хуулийн төсөлд шинээр тусгасан. Өнөөдрийн байрлаармонголд шинэ сортын зохиогчийн эрх авсан нэг ч бүтээл бүртгэгдээгүй. Шинэ сорт бүтээх ажил нь нэг багийн 10-15 жилийн хөдөлмөрийн үр шим байдгийг хариултдаа онцолж байлаа. ИнгээдТаримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийгнэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлттэй сонсгол”-ыг ирэх сард зохион байгуулах үүрэг өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.10.14) сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон БОАЖЯ, ЭХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. УИХ-ын даргын 2017 оны 212 дугаар захирамж, 2019 оны 81 дүгээр захирамжаар тус тус агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, УИХ болон Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын дарга өнгөрөгч амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхүүдээрорж сайжруулсан түлшний хэрэглээтэй танилцсанаас гадна мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонсож ажилласан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа ч иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа зөрүүтэй мэдээллээс болж иргэд айдас, эргэлзээ, болгоомжлолтой байгаа нь ажиглагдсан. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байна. Гэхдээ хүний амь нас эрсдэх ёсгүй. Энэ ажилд төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт чухал байгааг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. УИХ-ын гишүүдийг айл өрхүүдэд очиж танилцах үеэр ажиглагдсан нийтлэг асуудлуудын талаар гишүүд ярилаа. Тухайлбал, шөнөдөө -5-аас -15 градуст хүрч байхад агаарын бохирдол харьцангуй багассан. Сайжруулсан түлшийг зөв хэрэглэж чадвал утаанаас салах боломжтой юм байна. Түүхий нүүрсээ буцааж хэрэглэхийг зөвшөөрч болохгүй. Гэхдээ хамгийн чухал нь түлшний шуудайн дээр хэрхэн хэрэглэх танилцуулга зөвлөмжийг бичиж хүргэх, янданг хөөлөх, зууханд тохиргоо, засвар хийх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа аж. Гэртэй, төслийн зуухтай айлуудад хүндрэл харьцангуй бага, харин ханан пийшинд асалт муутай байгааг иргэд хэлсэн байна. Мөн сайжруулсан түлшний шуудайг ширхэгийг нь 5000 төгрөгөөр худалдан авч, түүхий нүүрс савлан худалдах зөрчил гарах хандлагатай байгааг ч иргэд сонордуулжээ. Иргэд угаартсан байдалтайгаар эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшний дээжийгБНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлсэн бөгөөд эхнээсээ хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй дүгнэлт гарсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэталаармэдээлэл хийв. Тэрбээр, Энэ сарын 03-наас 14-нийг хүртэлх хугацаанд 273 иргэн угаартаж, хордсон гэсэн дуудлагыг эрүүл мэндийн байгууллагад өгснөөс 120 хүүхэд, 173 том хүн байсан. Насанд хүрсэн 22 хүн, 7 хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Бусад нь гэрээр эмчилгээгээ хийсэн. Одоогоор 7 хүний амь нас эрсэдсэнээс 2 нь хүүхэд байсан. Шалтгааныг нарийн тодорхойлж, дахин хүний амь нас эрсдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу шат дараалан хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, сайжруулсан түлшний хомсдол үүсгэхгүй байх, хэрэглээний заавар зөвлөмжийг иргэдэд өгөх, түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, түүхий нүүрсийг түлшээр солих асуудлыг шийдэх, сайжруулсан түлш худалдан авах чадваргүй зорилтот бүлгийн өрхийн асуудлыг шийдэх, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх дохиолол тавих, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх зэрэг ажлуудыг хийж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1561 обьектын зуухыг буулгаж, сайжруулсан түлшээр хангах ажлыг хийсэн. Эхнээсээ тодорхой үр дүн гарч байна гээд нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийв. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр 19 сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгаж байгаа. Цаашид хэрэглээ нэмэгдэх тул одоогийн тооцоогоор 23 тэрбум шаардлагатай байгааг УИХ-ын гишүүд анхааралдаа авна уу гэлээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан нь утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа.Улаанбаатар хотын гэр хороололд нийт 202 мянган өрх бий. Гэрийн, байшингийн, зуухны стандарт жигд биш учраас нийтлэг арга хэмжээ авахад хүндрэлтэй. Олон улсын байгууллагаас нэгдсэн стандарттай болох шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн. Иргэд гэр, сууцны дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед дугуй, пластик материал түлэх байдал эрс буурсан гэлээ. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Айдас болгоомжлолоос болж найман айлын 2 нь түлшээ хэрэглэхгүй байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдээр айлуудаар явахад ажиглагдсан. Иргэдийн дунд хортой түлш гэсэн ташаа мэдээлэл түгсэн байна. Сайжруулсан түлшинд хортой зүйл байхгүй гэдгийг хэллээ. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж мэдээлэхдээ, Аравдугаар сарын 04-14-ний өдрийн хооронд угаартсан байж болзошгүй гэсэн нийт 171 дуудлага ирснээс 49 нь холбогдолгүй дуудлага байсан. Үлдсэн 122 дуудлага мэдээлэлд хамрагдсан 320 хүн угаартсан байж болзошгүй гэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 7 хүн нас барсан, хордлогын шинжтэй 313 хүн байна. 122 дуудлагын 5 тохиолдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 117 тохиолдолд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Амь хохирогчдоос эд, эсийн шинжилгээ авсан. Шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна гэлээ. Сүүлийн гурван жилд угаартаж амь насаа алдсан тохиолдлын статистикийг дурдахад улсын хэмжээнд 2016 онд 9 тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан,2017 онд 15 тохиолдол гарч 10 хүн нас барсан, 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас баржээ. УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа Улаанбаатар хот хамгийн хүйтэн нийслэл. Гэр хороолол ихтэй учраас өөрийн гэсэн онцлог шийдэл хэрэгтэй. Сайн технологи, шилдэг шийдлийн олон хувилбарыг зэрэгцүүлж хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх магадлалтай. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Цаашид нэг ч хүний амь хохирох ёсгүй хэмээн онцлов. Тэрбээр, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт дараах чиглэлийг өгсөн юм. Үүнд, Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, зохих хяналтыг тавих чиг үүрэг бүхий улс төрөөс хараат бус төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчид, иргэдийн төлөөллийг оролцуулсан Ажлын алба байгуулж, ажиллуулах, Агаарын бохирдол болон сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, Амны хаалт, агаар шүүгч, цэвэршүүлэгч, агаарын бохирдлыг хянах төхөөрөмжийн стандартыг хангах, Азийн хөгжлийн банкнаас гаргасан Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийг судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх. Тухайлбал, судалгааны дүгнэлтэд тусгагдсан түүхий нүүрснээс татгалзаж, цэвэр нүүрсний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулах, цахилгаан зуух, халаалтыг дэмжих, орон сууцжуулах зэрэг урт хугацааны бодлогоо орхигдуулалгүй хэрэгжүүлэх, Дагуул хотыг бий болгох, хотыг дахин төлөвлөх асуудлыг хойшлуулалгүй шийдэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгалаа. Дээрх ажлуудад хяналт тавьж ажиллахыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахлагчтай Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт даалгаж, ирэх сард Нээлттэй сонсгол зохион байгуулахыг үүрэг болгов гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ТАНХИМ ДҮҮРЭН ҮЗЭГЧТЭЙ "TEDxDarkhan" ДАРХАНЧУУДЫН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЛЭЭ

Дарханчууд анх удаа олон улсын эрхтэй Tedx үйл ажиллагааг орон нутагт анх удаагаа танхим дүүрэн үзэгчтэйгээр амжилттай зохион байгууллаа. TEDxDarkhan үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ хамтран 2019 оны 10 дугаар 12-ны өдөр Дархан хотын 58 жилийн ойн өдрийг угтан аймгийн Залуучууд театрт зохион байгуулсан юм. Дархан хотын залуустаа хэрэг болох үнэ цэнэтэй санааг түгээн тэднийгээ уриалах, урамшуулах, шинийг хийхэд нь туслах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг хийхээр зорьсон. TEDxDarkhan-ы тайзан дээр тавьсанзөв санаа, эерэг шийдэлбүхийилтгэлүүд зөвхөн Залуучууд театрт хүрэлцэн үзэгчдээр хязгаарлагдахгүйгэрлийн хурдаар дэлхийгээр түгэн, олон сая хүний оюуны мэлмийд хүрэх боломжийголгож байгаагаараа онцлогтой. Энэ өдөр Залуучууд театрын тайз Дэлхийн тайз болж байна хэмээн TEDxDarkhan-ыг зохион байгуулагч аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнЦ.Ганчимэгдүгнэж байлаа. Дархан хотоос гаралтай болон салбар салбартаа манлайлагч 15 илтгэгч оролцож өөрсдийн туршлага, ололт амжилтаа шинэлэг байдлаар илтгэж Дархан хотын залуучуудтай сонирхолтой түүхээ хуваалцлаа. Тухайлбал,Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд битбокс урлагийг хөгжүүлж, орон зайгаа бий болгосон Рэй буюуБ.Нарандэлгэр Хүн хөгжим сэдвээр илтгэл тавьж Биет бус соёлын дундрашгүй их өвийг залуучуудад маш ойлгомжтой байдлаар тайлбарлалаа. Хүсэж байгаа газар луугаа яг одоо зээл аваад аял хэмээнДэйл Карнеги төвийн сургалт хариуцсан захиралЭ.Чинзориг тэнд ирсэн үзэгчдийг ятгасан бол Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Болортуул Бид мөрөөдөхөөс илүүг хийж чадна хэмээн урамшуулж байсан юм. Яг түүн шиг-2 шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогч, БНСУ-ын олон үндэстний урлагийн байгууллага Монтант-ын гишүүн С.Гантогоо Өмнө нь тэгээд дараа нь сэдвээр илтгэлээ. Багаасаа л урлагт хайртай, дуртай байсан тэрээр 2007 онд БНСУ-ыг зорьсноор түүний өнөөдрийн амжилтын эхлэл тавигджээ. Bat solution partners компанийн удирдах зөвлөлийн дарга, Монголын дауны холбооны тэргүүн В.ГанзоригНийгмийн синдром илтгэлээр дамжуулан дауны синдром тойрсон асуудалруу үзэгчдийн анхаарлыг татлаа. Харин Юнайтэд карьер консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ерөө Аз жаргалаа олсон уу сэдвээр үнэ цэнэтэй санааг түгээж, Урлаг судлаач Б.Сэргэлэн Өөрөөрөө байхыг эрхэмлэн зөвлөлөө. Өөрийгөө өөрөөр харах бас нэгэн онцлог илтгэл бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургуулийн захирал, Доктор, профессор Н.Сувдаагийн тавьсан Дэлхийн хүн байлаа. Хоббигоо ажил болгохыг Сагсан бөмбөг тайлбарлагч, Спортын сэтгүүлч, Г.Идэр-Ууган санал болгож, гарц гаргалгааг нь зааж өглөө. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд сэдвээр илтгэж, илүү сайхан ирээдүй төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа. Ай хотел ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрахын сайхныг Хувь хүний хөгжил сэдвээр, Ай Ти Зон ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга Хөгжил сэдвээр илтгэл тавьлаа. Тэрээр компани байгууллагынхаа эд зүйлийг мөнгөөр үнэлж болно харин хүнийг мөнгөөр үнэлж болдоггүй. Тиймээс улсын хөгжил бол хүний хөгжил юм. Хэдий чинээ хүнээ хөгжүүлснээр тухайн улсын ирээдүй тодорхойлогддог тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Олон улсын TEDxDarkhan арга хэмжээний дараагийн илтгэгч Эрдэмтэн, судлаач О.НинжмааМонгол улс хөрсгүй орчинд бичил булцуу ургуулах технологи нэвтрүүлж Азийн 5 дахь орон болсон тухай, түүний цаана эрдэмтдийн ямар их хөдөлмөр тэвчээр байдгийг маш энгийнээр тайлбарлалаа. Сэтгүүлч С.Батзаяа Та амьдралаа бусдаар удирдуулж байгаа юм биш биз сэдвээр илтгэл тавьж, Та бол бусдад таалагдах албатай бараа биш гэж онцоллоо. TEDXDarkhan үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсох TED Ярилцлагын хүндэт зочноор МУ-ын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Гал голомт Үндэсний Хөдөлгөөний тэргүүн, Д.МӨНХӨӨ уригдан оролцлоо. Тэрээр Монгол гэр бүлийн дэвшилтэд уламжлалыг өртөөлье сэдвийн дор Монгол гэр бүлийн үнэ цэнэ, Төрдөө хатан ухаан, гэртээ уран бэрийн ухаанаа зориулсан монгол эмэгтэйчүүд, Гэр бүлийн хамтын амьдралыг хэрхэн дэмжих асуудлаар ярилцсан юм. Tedx Darkhan үйл ажиллагааг Дархан төдийгүй Эрдэнэт, Сэлэнгэ, Булган аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын төлөөлөл үзэж сонирхсон юм. Тэд 58 жилийн өмнө Дархан хотоо байгуулж байсан Залуучуудын хот энэ үйл ажиллагаагаар ирээдүйн оюуны шинэ бүтээн байгуулалтынхаа хуудсыг нээлээ хэмээн ярьж байлаа. Tedx Darkhan үйл ажиллагааны дэмжигч байгууллагаар Дарханы дулааны цахилгаан станц, Дархан Ус суваг ХК-иуд, Сайн орших ХХК, Топ дизайн, Мөнх Ундрам хүнс, Комфорт цогцолбор, Даш ваанжил, Сондор ХХК, Залуучууд театр, аймгийн Мэдээлэл технологийн алба, Хос Дог студийн уран бүтээлчид тус тус ажиллалаа. Мөн үйл ажиллагааны үеэр женерешн зи сайн дурын клубын 22 сурагч тусалсан юм. Ийнхүүөдөр өдрөөр өөрчлөгдөн хувьсаж буй өнөөгийн нийгэмд Үнэ, цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх үзэл санааны хүрээндМонгол улсын хэмжээнд орон нутагт анх удаа зохион байгуулагдсан TEDxDarkhan үйл ажиллагаа бүтэн өдрийн турш Залуучууд театрын их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Х.СОЁЛ-ЭРДЭНЭ ДАРХАН ХОТ 2019.10.14

14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ ХӨЛДӨӨСӨН, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ УЛААНБААТАР ХОТ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу Эмээлт-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт иргэн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын захаас 14 бодгаль тарваганы арьстай хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтыг хийж байна.

Н.Нэргүй: Иргэдэд шахмал түлшний хэрэглээний зөвлөмж мэдээллийг хүргэснээр угаартсан гэх дуудлага цөөрлөө

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 15 өрхийн 32 иргэнээс дуудлага ирсэн. 32 иргэний 13 хүүхэд, 19 том хүн байсан. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэв. Мөн түүнчлэн иргэдийн өгсөн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмчийн үзлэг хийхэд ихэнх нь угаарын хийнд хордоогүй, урьдчилан сэргийлэх, болгоомжлох үүднээс дуудлага өгөх нь элбэг байгаа хэмээв. Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсантай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Зөвлөмжийг хүргэснээр угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрч, иргэд харьцангуй мэдээлэлтэй болж, зөв дадал хэвшилд суралцаж эхэлсэн тул өдөрт нэг удаа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгч байхаар болсон гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Тэрбээр Зөв галлагааны зөвлөмж хүргэж ажилласнаар олон нийт мэдээлэлтэй болж иргэдийн дуудлага нэлээд багассан. 24 цагаар ажиллаж байгаа шуурхай албаны албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэхээс гадна ханан пийшингийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна гэв. Сайжруулсан түлшийг хэрэглэснээс хойш нийслэлийн агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал хийлээ. Тэрбээр Нийслэлийн хэмжээнд 12 автомат агаарын чанарын станц ажиллаж байна. Есдүгээр сарын 30-наас энэ сарын 10-ны өдөр хүртэл агаарын чанарын үзүүлэлт PM агаарын тоосжилт хоёр дахин өссөн бол өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал стандарт хэмжээнээс бага, хүхрийн хэмжээ стандарт хэмжээнд байна. Агаарын чанарыг өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулбал хамгийн их агаарын бохирдол ихтэй Толгойт, Баянхошуу, Зурагтын орчинд агаарын чанар хэвийн хэмжээнд байгаа судалгаа гарсан гэлээ. Угаарын хийнд хордсон гэх дуудлагаар ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой, хөнгөн хэлбэрийн хордлогод орсон иргэд анхан шатны эмчилгээг хийлгээд эмнэлгээс гарч өрхийн эмчийн хяналтад байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлсэн юм. Сайжруулсан түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд тараах ажил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 90 хувьтай байна. Угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөв галлагааны талаарх зөвлөмж мэдээллийг үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэхээс гадна томоохон худалдааны төв, олон нийтийн газруудад тараагдаж байгаа аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.