38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо
2019-10-17 09:27:55 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм. Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлгүүдэд угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж суурилуулна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм. Товч мэдээ - Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан Хагибис хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байна. - Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр-ийн хоёрдахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. - Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэсний геологийн алба байгуулснаар геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн хоорондоо уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулна. Салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах болон улс орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөл бүрдэх юм. - Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавъяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан Түүх мартахгүй баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар болов. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байна.
“Экспорт олон улсын худалдааны төв” -ийн гүйцэтгэх захирал "Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой
2019-10-16 16:06:33 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээ-Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярилаа. Бүх нийтээрээ бодлогыг дэмждэг, ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үр дүн бага байгааг ихээхэн шүүмжилж байна. Шүүмжлэл нь нүдээ олсон санагддаг. Тэгвэл экспортыг олон улсад, илүү олон сувгаар яаж тэлэх боломж байна вэ? -Өнгөрсөн жилүүдэд экспорыг дэмжих талаар маш олон, тодорхой баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрүүд гарсан байдаг.Гэхдээ гаргасанбаримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрээ таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагаааг бий болгох тал дээр алдсан юм уу даа гэж хардаг. Үүнийг л илүү таниулах, сурталчилах хэрэгтэй байна. Санхүүжүүлэгч болох төр,хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдынгурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж нэг зүйлд нэгдэж байж бид эдийн засгаа солонгоруулах алхам гэдэг нь бодитой боллоо. Түүнээс төр дангаараа маш сайн баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэр гаргаад түүнийг нь дэмжиж оролцох хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоо байхгүй бол ажил болохгүй. Санхүүжүүлэлт буюу хөрөнгө оруулалт нь бодит баялаг бүтээгч буюу аж үйлдвэрийн салбараа дэмжиж тодорхой санхүүжилт хийхгүйгээр эдийн засаг солонгорох боломж хомс. Мөн хөрөнгө оруулалт хийх хөрөнгийн асуудал шийдэгдлээ гээд хүний нөөцийн асуудалтайгаа цогцоор нь шийдэж байж эдийн засаг солонгорч уул уурхайгаас хамааралтай бус аж үйлдвэрээс хамааралтай орон болох юм. Энэ нөөц бололцоо бол манай улсад байна гэж харж байгаа. Өнгөрсөн жилүүдээ бодвол энэ бололцоо байгаа гэдгийг биетээр харуулсан бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гарч ирж байгааг та бид харж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц боломж бий гэж ярьсаар олон жилийн нүүр үзсэн ч өнгөрсөн хэдхэн жилд л бид түүхий эдээ бүтээгдэхүүн болгон борлуулалт хийж эхэлсэн. Энэ байдлаа давуу тал болгон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлбэл эдийн засаг солонгорох нь тодорхой. -Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хараат байна. Эдийн засагт орж байгаа мөнгөн урсгалын үлэмж хэсэг нь нүүрс, зэс, алт гэсэн гурван голлох түүхий эдийн экспортын орлогоос хамаарч байгаа. Харин бусад салбарын оруулж байгаа хувь нэмэр хэр байгаа вэ.Тухайлбал уул уурхайгаас бусад салбарын экспорт өсч байна уу? -Сүүлийн жилүүдэд уул уурхайн бус салбарын экспорт нэмэгдэж байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын экспорт тодорхой түвшинд нэмэгдсэн боловч байгаа нөөц бололцоотойгоо харьцуулаад үзвэл өчүүхэн бага, бүүр хангалтгүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Бидэнд үнэхээр их нөөц бололцоо байгаа. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хувьд хэлж байна л даа. Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн бус салбарын экспортод эзлэх хувь барааны төрлөөр нь ангилаад үзвэл ноос ноолуур, нэхмэл болон сүлжмэл эдлэл 52 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 12 хувь, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 13 хувь, төмөрлөг эдлэл буюу техник хэрэгсэл 18 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд гэхэд л мах махан бүтээгдэхүүний экспорт 162,8 сая ам доллар буюу өнөөдрийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл 434.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ нь өмнөх он буюу 2017 оноос дариу 112 хувийн өсөлттэй гарсан гэхээр үнэхээр их бололцоо байгаа биз. Би өмнө хэлсэн экспортолсон тоо хэмжээ нь нөөц бололцоотойгоо харьцуулахад өчүүхэн бага тоо гэж. Тэгэхээр манай улсад юу байна боломж бололцоо, нөөц л байна. -Манай хувийн хэвшлийнхэнд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарынхнаас гадна экспортын бүтээгдэхүүн бий болгох өөр ямар боломж байна гэж та хардаг вэ? -Монголын давуу тал болгож болох зүйл буюу түүхий эдийн нөөц боломж бусдаас ялгарч болох онцлогтой бүтээгдэхүүнээ хөгжүүлж, зах зээлээ судлаад тухайн зах зээлд хэрэгцээтэй буюу нийцүүлж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь чухал түүнээс бусад орнуудтай адил зүйл хийгээд өрсөлдөнө гэдэг бол бидний хувьд хэцүү. Хамтраад нөөц боломжоо тодорхойлоод нэгдэж ажиллахгүй байгаа нь биднийг дэлхийд тэргүүлэх экспортын бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа гол саад болоод байна. Түүнээс бидэнд уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна, гадаад экспорт хийх боловсон хүчин буюу өндөр мэдлэгтэй залуусаа томоохон компаниудад ажиллуулах, мөн тэднийхээ чадварыг ашиглаад бусад улсад экспортлох боломж бий. Үүнийг л Экспорт Монголд форумаараа товойлгон гаргаж ирэхээр бид ажиллаж байна. Товойж гарч ирнэ гэдэгт ч бид итгэлтэй байгаа. -Таны удирдаж байгаа байгууллагаЭкспорт Монголдфорумыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тодорхой танилцуулаач бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлох сонирхолтой хувийн хэвшлийнхэнд яг ямар өгөөж өгөх вэ? -Экспорт Монголд форум нь гадаад зах зээлд гаргах экспортыг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх гэдэг утгаараа дотоодын компаниуд илүү оролцох болно. Харин зочид төлөөлөгчдийн хувьд Европын Холбооноос, Япон, БНХАУ, АНУ, Турк гээд бид зах зээлд нь хөл тавих ихээхэн сонирхолтой зочид төлөөлөгчид ирж оролцож, өөрийн оронд экспорт хийвэл юунд анхаарах, мөн ямар стандарт шаардлага хангах эсэх гээд экспортлогчдод алхам тутам шаардагддаг, шаардлагатай мэдээллийг өгөх болно. Мөн тухайн зах зээлд нэвтрэхэд заавал мэдэж байх хууль эрх зүйн орчин, барааны чанар стандарт, хил гааль татварын бодлогын талаар нэгдсэн мэдээллийг өгч цаашид яаж амжилттай олон улсын зах зээлд нэвтрэх зөвлөгөө мэдээллээр хангах юм. Мөн төр засгийн зүгээс ямар төсөл хөтөлбөр, шийдвэр гаргаж байгаа.Хувийн хэвшилд төр засгаас ямар дэмжлэг өгөх вэ гэсэн мэдээллийг хүргэх болно. Энэ жилийн Экспорт Монголд форумын хамгийн гол онцлог нь олон улсын бизнесийн төлөөлөл буюу импортлогчдыг урьж өөрсдийгөө таниулах, тэргүүлэх туршлагуудыг сурталчиллах, экспортод оролцогч талуудын хамтын ажиллагааг бий болгох дээр илүү ач холбогдол өгч байгаа. Түүнчлэн уул уурхайн бус салбарын экспортын Олон УлсынФорум гэдгийг ихээхэн онцолж байна.Гол нь хамтын ажиллагааг эхлүүлэх мөн гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад тухайн бизнесүүдээс суралцах харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох олон улсын зах зээлд гарах экспортын нэгдсэн сүлжээг үүсгэх зэргээр гадны холбоод, төрийн бус байгууллага, бизнесийн хэвшлийн салбарын төлөөлөлтэй санал солилцох юм. -Монголын компаниуд, төр засгийн бодлого тодорхойлогчид энэ удаагийнЭкспорт Монголдфорумаас юуг илүүтэй олж хараасай, анхаарал хандуулаасай гэж та хүсэж байна? -Үнэнийг хэлэхэд уул уурхайн салбартай холбоотой форумууд салбар салбараар гээд жилд хэд хэдэн удаа болж байна. Гэтэл бидний хувьд уул уурхайн гэхээсээ илүүтэйгээр уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах нь нэн тэргүүний зорилго юм. Экспорт Монголд форумын хүрээнд экспортыг нэмэгдүүлж гадаад худалдааны алдагдлыг бууруулах,экспортод тулгарч буй саад бэрхшээлийг нэгтгэж гарц шийдлээ хамтдаа хэлэлцэх цаашдаа харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгон, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Гол нь олон улстай хийж буй манай улсын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж, уул уурхайн бус аж үйлдвэрийн орон болох нь чухал. Бид дэлхийд гар утас үйлдвэрлэлээр тэргүүлэхгүй ч гэсэн үнэтэй брэнд бүтээгдэхүүнийг экспортолдог улс болох боломж байна. Монгол компаниуд тухайн бүтээгдэхүүнээрээ тэргүүлнэ гэсэн амбицтай ажиллаад эхэллээ, үүнийгээ илүү олон компанийн амбиц болгомоор байна. -БаярлалааЭкспорт Монголд форумын ажилд өндөрт амжилт хүсье. -Баярлалаа. Та бүхэн манай форумыг ард иргэдэд сурталчилан таниулж байгаа нь өөрөө экспортод оруулж буй хувь нэмэр юм. Монголын мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн олон улсад гарах хэрэгцээ байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөн манай форумд идэвхитэй оролцож, хүрэлцэн ирээрэй гээд нийт хэвлэл мэдээллийн ажилтнуудаа урьж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
2019-10-16 09:33:21 Нийтлэгдсэн: Улс төрНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ, Химийн зэвсгийг хориглох тухай конвенц, Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц-оор хүлээсэн үүргээ биелүүлэн, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирснийг нотолж, Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ-нд ойрын ирээдүйд нэгдэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2020 оны бага хурлаас цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд бодит үр дүн авчирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Ирэх 2020 онд Нью-Йорк хотноо зохион байгуулах Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэндУсны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийнхэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Усны нөөц харьцангуй багатай, байгаа нөөц нь орон зай цаг хугацаанаас ихээхэн хамааралтай, нөөцийн хуваарилалт жигд бус манай орны ус ашиглалтын өнөөгийн хандлагыг эрс өөрчлөх, усны менежментийг оновчтой зохион байгуулахад хүчтэй, чадварлаг, үр дүнтэй засаглалыг дэлхий нийтийн жишгийн дагуу нэн даруй хөгжүүлэх нь чухал байна. Усны салбар нь 80 гаруй жилийн түүхэндээ устай холбоотой асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах эрх бүхий Усны аж ахуйн яамтай, мөн 2005-аас 2012 онд Усны агентлагтай байсан. Усны аж ахуйн яам, Усны агентлаг байгуулагдан ажиллаж байх хугацаанд Монгол орны устай холбоотой асуудлыг хариуцан зохицуулах эрх бүхий бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж, усны салбарын боловсон хүчнийг тодорхой чиглэлээр мэргэших, ажиллах, усны мэдээллийн цогц, найдвартай байдлыг хангах, судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. Усны газрыг 2012 онд татан буулгаснаас хойш бодлогын хэрэгжилтийн асуудал хоцрогдож Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг эс тооцвол сүүлийн жилүүдэд устай холбоотой томоохон бүтээн байгуулалт нэг ч хийгдээгүй байна. Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүйн төлөв байдал, учирч болзошгүй сорилт бэрхшээл, эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлж, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг баталгаатай чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, хямд усаар цаг хугацаанд нь хангах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахад усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үгүйлэгдэж байна гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаснаар нийгэм, эдийн засгийн салбаруудын усны талаарх нэгдсэн зохицуулалт алдагдаж, Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй болж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур, хүний амьдрах эрхтэй холбоотой усны нөөцийг нэгдмэлээр хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны асуудлыг удирдан зохион байгуулах, тогтвортой засаглалыг хөгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг нэн даруй байгуулж, усны салбарт үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгохоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэж салбарын сайд танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байхыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, цаашлаад мэргэжлийн яам болгон өргөжүүлэх, гадаргын усыг хамгаалах тодорхой судалгаа хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын бүтэц, энэ чиглэлийн боловсон хүчинг хэрхэн бэлтгэх, Монгол Улсын гадаргын усны нөөцийн талаарх судалгааны талаар тодруулж байв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэбат хариултдаа, усны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон бөгөөд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчинг Унгар улсад бэлтгэх, тус улсын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар тохироод байна гэв. Түүнчлэн 2018 оны Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан мэдээллээс үзвэл нийтдээ 48 гол мөрөн ширгэж, 72 гол мөрөн сэргэсэн. 324 булаг шанд ширгэж, 314 нь дахин сэргэсэн бол нуурын хувьд 155 нь ширгэж, 130 нь дахин сэргэсэн нь сүүлийн хоёр жилд орсон хур тунадастай холбоотой гэхийн зэрэгцээ агентлагын бүтцэдсав газрын захиргаадууд нь шууд харьяалагдана гэж байлаа. ИнгээдУсны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийгнэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа
2019-10-16 08:52:29 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээБуянт Ухаа- 2 хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380 жилийн ойгоо бид бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд оршин суугчдадаа үлдэцтэй, амьдралд нь дэм тустай, хотын хөгжлийг урагшлуулсан үр дүнтэй бүтээлч ажлуудыг шат дараалан хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн орон сууцны батламжийг гардуулах ажил бол эхний ээлжинд хэрэгжүүлсэн ажлын нэгээхэн хэсэг. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ирэх 2020 онд иргэд, оршин суугчдаа ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх боломжтой орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн удирдлагууд бодлогоо тодорхойлж, хувийн хэвшил гүйцэтгэлийг хангадаг төр хувийн хэвшлийн түншлэлээр хотоо хөгжүүлнэ хэмээн хэллээ. Буянт Ухаа-2 хорооллын зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулж, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орсон 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа. Нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар Улаанбаатар хотод анх удаа Азийн орон сууцны форумыг зохион байгуулж иргэдийнхээ орлогод нийцсэн орон сууцтай болгох жишгээр туршлага солилцлоо. Бид орон сууцны түрээс, түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа хэрэгжүүлж эхэллээ. Цаашид бид иргэддээ чанартай аюулгүй, тухтай орчинд амьдрах нөхцлийг нэн тэргүүнд тависан орон сууцны олон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлнэ хэмээн онцолж хэллээ. Батламжаа гардан авсан иргэд хуваарийн дагуу орон сууцандаа орж эхлэх аж. Ингээд батламжаа гардан авсан зарим иргэдийн сэтгэгдлийг хүргэе. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өндөр настан 88 настай Д.Очирбат: -Олон жил хүлээсэн байрандаа орох болсондоо баяртай байна. Энэ сонгон шалгаруулалтыг худлаа байх даа, дээгүүрээ хувааж идээд дуусдаг мэтээр бодож байсан. Гэтэл утсаар орон сууцанд орох боломжтой талаар дуулгахад баярласандаа уйлсан. Би 43 жил барилгын салбарт ажилласан. Насны сүүлд төр засгаас орон сууц авна гэдэг маш сайхан зүйл юм байна. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Х.Базаррагчаа: -Манайх дөрөв ба түүнээс дээш өрхийн ангилалд бүртгүүлсэн. Ам бүл долуулаа амьдардаг. Анх орон сууцанд орох шалгаруулалтад тэнцсэнээ интернэтээр хараад итгээгүй. Утсаар лавлаж нэмэлт материалуудаа өгөхдөө хүртэл итгэж чадахгүй байсан. Нийслэлийн зүгээс үнэхээр ингэж залуу гэр бүлүүдээ дэмжиж байгаад баяртай байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй