ЭЛЧИН САЙД, БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ПҮРЭВСҮРЭН НҮБ-ЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛААР ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ТАТЬЯНА ВАЛОВАЯТАЙ УУЛЗАВ

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Татьяна Валоваятай өнөөдөр уулзав. Т.Валовая Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдын хувиар, мөн Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тус тус айлчлах үеэр манай улс мартагдашгүй сэтгэгдэл үлдээснийг уулзалтын үеэр онцлов. Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Монголын Эзэнт Гүрний шашны талаар явуулсан бодлого сэдвээр ирэх 5 дугаар сард НҮБ-ын Женев дэх төвд гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн бусад шашинд хүлээцтэй хандах үзэл, шашин хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих НҮБ-ын зорилтод шууд нийцэж буйг онцоллоо. Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр зохих түвшний мэдлэг, боловсролтой монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллах өргөдөл өгөхөд дэмжиж ажиллахыг Т.Валоваягаас хүслээ. Ерөнхий захирал Т.Валовая Монгол Улс олон талт хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилладаг болохыг тэмдэглээд, Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг дэмжив. НҮБ-ын Женев дэх төвд монгол иргэдийг ажиллуулах тухайд монголчууд мэргэжлийн болон гадаад хэлний өндөр ур чадвартай болохыг онцоллоо.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨГЖИЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

` НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны энэ 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл-ийн асуудлаарх тайланг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас танилцуулав. Ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох асуудал Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр-ийн тэргүүлэх чиглэл бөгөөд 2018 оны байдлаар дэлхий дээр 820 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай, 2 тэрбум хүн тэжээллэг, эрүүл хоол хүнс авч чадахгүй байгааг тайланд дурджээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 25 хувь бууруулах, бэлчээр, тариалангийн зориулалтаар ашигласан газрыг хамгаалах шаардлагатайг тайланд тусгасан байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд энэ хуралдаанд үг хэлж, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон сорилт болж, экосистемд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэв. НҮБ-ын ЕНБД-ын тайланд экосистем, хөрс хамгаалах асуудлыг тусгасан нь ач холбогдолтой болсныг тэрээр дурдаж, Монгол Улсын Засгийн газар тогтвортой бэлчээрийн менежментийн асуудлыг чухалчилж буйг онцоллоо. НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дөрөвдүгээр чуулганы үеэр дэвшүүлсэн Олон улсын бэлчээрийн жил зарлах тухай санаачлагыг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, гишүүн орнууд, оролцогч талуудыг бэлчээр хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежментийн асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллахыг уриалав.

Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty

Монголын гоо сайхны салбарт олон жил ажиллан туршлагажсан чадварлаг мэргэжилтнүүд бүхийTenger Bella Beautyсалоныг зорин очиж, тус хамт олны үйл ажиллагааг сурвалжлан, Захирал М.Отгонцэцэгийг Жаргалан булангийнхаа зочин хойморт урин оролцууллаа. Гоо заслын технологич мэргэжилтэй тэрээр өөрийн ур чадвараар салбартаа нэлээн танигдсан нэгэн. Tenger Bella Beauty салон нь Тэнгэр Вилла хотхон дотор, бие даасан тусдаа хауст байрладаг тул орчны тохижилт, эрүүл ахуйн шаардлага хангасан стандарт үйлчилгээ зэргээрээ ижил төст бусад газруудаас ялгарах давуу талтай юм. Tenger Bella Beauty-гийн гоо заслын технологичид мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдгээрээ хэдийнээ олны танил болсон билээ. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, тохилог тансаг орчныг эрхэмлэдэг бүсгүйчүүд маань Tenger Bella Beauty салоноор үйлчлүүлээд гарахад сэтгэл ханамжийг үнэхээр төгс мэдрэхээр аж. Эдний мэсгүйгээр арьс өргөж чангалах, хөгшрөлтийн эсрэг Ultera hifu 3 аппарат болон эрүүлжүүлэн турааж алжаал тайлах үйлчилгээ нь их алдартай. Энэ салоныг зорин ирэгсэд гоо сайхны иж бүрэн үйлчилгээг нэг дороос бүрэн авдгаараа онцлогтой. Мөн тус салоноор дараах эмчилгээ үйлчилгээг ямар ч мэсгүйгээр хийлгэх боломжтой. Үүнд: Лазер эмчилгээ: Сэвх толбо, хацрын улаан, нүхжилт Дерма эмчилгээ: Батгашилт, сэвх толбо, арьсны өнгө сэргээх Шивээс: Хөмсөг контур, уруул Эрүүлжүүлж галбиржуулан тураах аппарат: Хөх өгзөг өргөх Сормуус, маникюр болон бусад үйлчилгээ ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ /Өвөл, хавар, зун, намар дөрвөн улиралд хийлгэх боломжтой/ Арьсны өнгө сэргээж, залуужуулна, арьс нүхжилт, батга, сэвх , нөсөө толбо, хацрын улайлт, илүүдэл үс ургалтыг зогсоох(хөл, гар, суга, бикини ) үйлчилгээ V LINE илүүдэл унжсан арьс чангална, эмзэг мэдрэг арьс хэвийн болгох, арьсыг гэрэлтсэн тунгалаг толигор болгох АРЬС ЧАНГАЛАХ LIFTING АППАРАТ Энэхүү аппарат нь арьс татах гоо сайхны мэс ажилбартай ижил үр дүнтэй бөгөөд өндөр нягтралттай хэт авиан тусламжтайгаар эд эс сэргээн, унжиж суларсан арьс, булчинг өргөж чангалан, үрчлээ арилгаж, нүүрний хэлбэрийг V хэлбэртэй болгон арьсанд Гиалурон, коллаген идэвхжүүлж толигор булбарай арьстай болоход тусална. АРЬС ЭМЧИЛГЭЭ /DRP MICRONEEDLING/ Энэхүү аппарат нь арьс чангалах, батга, нүхжилт, толбо, үрчлээ, арьсны язралт, сорви арилгах үйлчилгээтэй. Арьсны гүнд Америкийн DRP Аппаратны тусламжтайгаар 100% гиалуроны хүчлийг шингээж өгснөөр арьсны коллагеныг дахин сэргээж арьсыг эрүүлжүүлэн залуу, толигор, булбарай гэрэлтсэн мэтболгоно. Японы залуужуулах массажны гайхамшигт үйлчлэлийн ид шид нь нас, насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татдаг бөгөөд булчин чангаруулж, арьс өргөн, торгомсог зөөлөн болгож, залуужуулдгаараа давуу талтай. Уг массажны гол онцлог нь мэдрэлийн цэгүүдэд хүрч үйлчилснээр хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг. Биеийн алжаал ядаргаа тайлагдаж, цусны эргэлт сайжран, арьс өнгөлөг толигор болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхт цэгүүд сэргэж, эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлж залуужуулах үйлчилгээтэй. Нүүр, хүзүү, цээж, дал мөр, гар, хөл хамрагддаг массаж /Америкт үйлдвэрлэгддэг Le meiux brend-ын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг/ Дашрамд дурдахад, зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүд маань ч гоо сайхандаа анхаарч тав тухтай тансаг орчинд, мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээнд орох боломжтойг дуулгахад таатай байна. Хэрэв хайртай дотны хүндээ юу өгөхөө мэдэхгүй, үнэтэй цагаа дэмий үрэн бэлэг хайж байгаа бол та эргэлзэх зүйлгүйгээр Tenger Bella Beauty салоныг зориорой. Тус салоны Эрхийн бичиг хамгийн тансаг, хамгийн зөв бэлэг байх болно. Гоо сайхны бүхий л үйлчилгээг эндээс авах боломжтой. Өөрөөр хэлбэл, энд байхгүй зүйл гэж алга. Та зүгээр л Tenger Bella Beauty салонд очоод үз. Бусдыг нь ТЭД хийнэ. М.Отгонцэцэг: Манай шивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг -Tenger Bella Beauty гоо сайхны салон байгуулагдаад хэр удаж байна вэ? -Манай салоны түүх олон жилийн тэртээгээс буюу 18 жилийн өмнө эхэлсэн. Бидний хэдэн найзууд Сити дээд сургуулиа төгссөний дараа гоо сайхны чиглэлээр хамтран салон ажиллуулж байсан бөгөөд харин 3 жилийн өмнөөс салоноо Tenger Bella Beauty болгон өөрчлөн ажиллуулж байна. -18 жилийн замнал гэдэг бас л хангалттай дадлага туршлага хуримтлуулахаар хугацаа шүү. Та хэдийн голлон анхаардаг чиглэл нь юу вэ? -Монголд үстэй шивээс-ийн технологи төдийлөн дэлгэрээгүй байхад бид хийж байлаа. Бараг л 12 жилийн өмнө дөө. Гэтэл саяхнаас л үстэй шивээс хийдэг гэх газрууд манай гоо сайхны зах зээлд олноор бий болж эхэлсэн. -Тэгвэл танайх үстэй шивээс-ний технологиор Монголдоо бараг анхдагч юм байна. Энэ технологио анх хаана суралцсан бэ, гадаадын улс орнууд руу явж сурсан уу? -Үгүй, үгүй. Сургуулиа төгссөний дараа гоо сайхны үйлчилгээ явуулаад удаагүй байхад гадаадад үстэй шивээс хийлгэсэн нэг үйлчлүүлэгч хөмсгөө засуулахаар бидэн дээр ирсэн юм. Тэгэхэд л үстэй шивээс гэх ойлголттой анх танилцсан. Ингээд хийдэг технологи, хэрэглэдэг багаж төхөөрөмжийг нь сонирхон судалж байх үед Солонгосоос гоо сайханчид Монголд ирж өдөрлөг зохиосон юм. Тэр өдөрлөгийн үеэр шивээсийг хэрхэн хийх талаар бидэнд зааж зөвлөхөд нь ямархуу багажаар хийж байгааг нь маш сайн ажиглаж авсан. Тухайн үед тэр багаж нь манайд байдаггүй байсан л даа. -Тэр өдөрлөг хэдэн онд болж байв? -2007 оны үед шиг санаж байна. Тэрнээс өмнө бол бид энгийн шивээс хийдэг байсан юм. Ингээд үстэй шивээс хийдэг төхөөрөмж хэрэгслээ Америкаас Солонгосоор дамжуулж авч байлаа. -Өнөөгийн байдлаар Монголд гоо сайхны салоны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Ихэнх нь л хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи хэрэглэдэг хэмээн олон нийтэд өөрсдийгөө сурталчилдаг. Тэгвэл танайх эдгээр ижил төст үйлчилгээтэй газруудаас юугаараа давуу талтай вэ? Танай салоны онцлог? -Бидний голлох давуу тал буюу брэнд маань ХӨМСӨГНИЙ MICROBLADING ҮСТЭЙ МЭТ ШИВЭЭС. Үүнийг хийхдээхөмсөгний үсний ширхэгийн дагуу, маш нарийн зураасаар, үсний ургалтын чиглэлд үстэй мэт харагдуулж шивнэ. Энэхүүшивээсний давуу тал нь үйлчлүүлэгчийг өөрийн мэт хөмсөгтэй харагдуулдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү шивээс нь ямар ч хиймэл бус, яг өөрийн хөмсөг шиг харагддаг учраас зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй, эрэгтэй хүн ч хийлгэж болох онцлогтой. Бид үйлчлүүлэгчийнхээ царай төрхөнд тохируулан шивэхээс гадна үйлчилгээндээ 3-5 хүртэлх жилийн баталгаа олгоно. Мөн манай контур шивээс сормуусыг өтгөн харагдуулж, нүдийг тодруулж өгдөг. Манай хуйхны шивээс ч бас их үр дүнтэй. Халцарч гялайсан толгойн хэсэгт хуйхны шивээс хийлгэснээр харагдах байдал илт сайжирдаг. Хуйхны шивээсийг хүмүүс заримдаа үс шилжүүлэн суулгахтай андуурах тал бий. Ер нь шивээс хийхэд мэргэжлийн өндөр ур чадвар шаардагддаг. Бидний үстэй шивээс-ний зорилго бол хөмсгийг ямар ч шивүүлсэн гэж харагдахааргүй, яг л өөрийнх мэт харагдуулахад оршино. -Танай салон зөвхөн энэ шивээсний үйлчилгээг үзүүлдэг үү, эсвэл өөр төрлийн шивээс бас хийдэг үү? -Үстэй мэт шивээснээс гадна мөн УУСГАЛТТАЙ БИТҮҮ ШИВЭЭС-ийг зөвхөн хөмсөг гэлтгүй контур, уруулд хийнэ. Энэхүү шивээс нь эхнээсээ төгсгөл хүртлээ уусгаж, хөмсгөө тодотгон, будсан мэт харагддагаараа онцлогтой. Тод хөмсөг сонирхдог болон шивүүлсэн шивээстэйгээ илүү удаан хугацаанд явах хүсэлтэй бүсгүйчүүд энэхүү уусалттай будалтыг түлхүү сонирхон хийлгэдэг. Хөмсгөө будсан мэт байдлаар харагдуулж арван жил ч байх боломжтой. -Шивээс хийх үедээ мэдээ алдуулагч хэрэглэдэг үү? Хаанахын шивээсний будаг голчлон хэрэглэж байна вэ? -Бид ямар ч төрлийн шивээс хийх тохиолдолд мэдээ алдуулагч тос ашиглан өвдөлтгүйгээр шивдгээрээ давуу талтай. Будгийн хувьд, Америк, Герман стандартын шаардлага хангасан шивээсний будгийг ашигладаг. Бидний үйлчилгээ үзүүлдэг шивээсний будаг нь найрлагадаа төмөр агуулаагүй, шивээс хийсний дараа хөхөрч ,улайхгүй, тогтоц сайн, өнгө нь хувирахгүй, арьсанд харшилж, нөлөөлөхгүй гээд олон давуу талтай. -Танайх хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан үйлчилгээ үзүүлдэг үү? Жишээ нь, тэтгэврийн насны ахмадуудад ямархуу төрлийн үйлчилгээ үзүүлдэг вэ, тэдэнд зориулан зөвлөгөө өгдөг үү? -Бид хэрэглэгчдийнхээ насны онцлогт тохируулан багц үйлчилгээнүүд гаргасан байгаа. Ахмад настнуудад зориулан арьсны нөхөн сэргээх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг. Мөн тэдэнд алжаал тайлах, арьсны өнгө сэргээх үйлчилгээг үзүүлж байна. -Үйлчлүүлэгчийнхээ нас, мэргэжил, ажлын онцлогийг харгалзан, тусгайлан үйлчилж байгаа юу? -Хүмүүсийн ажил мэргэжлээс шалтгаалан нүүрний арьс нь янз бүрийн байдалтай болсон байдаг. Жишээ нь, өдөржин оффист суудаг хүмүүсийн хувьд компьютер, элдэв техник хэрэгслээс цацардаг туяаны уршгаар арьс нь нэлээн хуурайшилттай болдог. Иймд тухайн хүнийхээ арьсыг эхэлж оношилсны үндсэн дээр ямар үйлчилгээ үзүүлэхээ шийднэ гэсэн үг. -Гоо сайхны үйлчилгээг мэргэжлийн хүмүүс технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэдэг их чухал. Танайх хүний нөөцийн ямар бодлого баримталдаг вэ? -Манай салонд гоёлын шивээсээр арав гаруй жил дагнан ажиллаж мэргэшсэн гоо сайханчид стандартын шаардлага хангасан багаж хэрэгсэл ашиглан эрүүл, тав тухтай, аюулгүй орчинд үйлчилгээ үзүүлдэг нь шивээсний чанар өндөр байж, хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг хангалттай бэлэглэдгээрээ онцлогтой. Бид олон жилийн турш хамтран ажилласан бөгөөд хүний нөөцийн хувьд ихэд тогтвортой, мэргэшсэн хамт олон гэдгээрээ бахархдаг. Tenger Bella салонд урьдчилан цаг авах Утас: 80660000 Хаяг: ХУД 11-р хороо, Маршалын гүүрний баруун талд Тэнгэр велла хотхон 116-1 тоот.

 Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2019.10.10/ хуралдан Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусгасан хэмээн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльс угсарч эхэллээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Монголын төмөр зам ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдах албан тушаалтнууд ажиллав. Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж, Дээрх болон бусад хэсгүүдэд Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерүүд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ. Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байлаа. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албан тушаалтнуудад гүйцэтгэл өндөртэй, хуваариас түрүүлж ажлаа гүйцэтгэж буй компаниудын дараагийн ажлыг баталгаажуулах, зарим аж ахуйн нэгжийн хүн, хүчийг нэмэгдүүлэх үүрэг, даалгавар өглөө. Зэвсэгт хүчний ангийнхан мөн төмөр замын суурь бүтцийн ажлаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, зарим зөрлөгт орон сууц, удирдлагын байр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байна. Тавантолгойн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусжээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын рейльс угсарч эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд ажилласныхаа дараа ажилчдын амьдрах орчныг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, Сайншандын МСҮТ-д түшиглэн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжилтэй болгож, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох сайд, дарга нарт өгөв. Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.