Хэнтий аймгийн зургаан суманд дулаан, цэвэр усны шугам ашиглалтад орно
2019-09-30 10:38:17 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрээр сумын төвийн цэвэр ус, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. Хангайн илч дулаан ХХК өөрийн хөрөнгөөр Жаргалтхаан сумыг цэвэр ус, дулаанаар хангах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 950 метр урт шугам хоолой угсарч ирэх сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эхний ээлжинд төрийн байгууллага, сургууль цэцэрлэг, цаашид бусад хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах юм. Хангайн илч дулаан ХХК ашиглалтын зардлыг мөн өөрсдөө хариуцан 10 жилийн дотор өртгөө нөхсөний дараа улсад хүлээлгэн өгөх юм байна. Тус компани Өвөрхангай, Хөвсгөл аймгийн ихэнх сумыг цэвэр ус, дулааны шугамаар холбожээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байгаа Хангайн илч дулаан ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхий сайд талархал илэрхийлж амжилт хүсэв. Тэрээр мөн тус суманд барьж байгаа 35 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын өргөтгөл, 44,5 км урт Цэнхэрмандал-Жаргалтхаан цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймагт томилолтоор ажиллах үедээ Жаргалтхаан сумыг найдвартай эрчим хүчээр хангах цахилгаан дамжуулах агаарын шугам татна гэдгээ амласан юм. Энэ дагуу Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ ажлыг гүйцэтгэн 11 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Жаргалтхаан сум хоёр талаасаа цахилгааны тэжээлтэй анхны сум болох юм. Хийе, бүтээе гэсэн сэтгэл байвал ямар ч ажлын ард гарч, үр дүнг нь үздэг юм гэдгийг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлага, ажилтнууд харуулж байна гэж Ерөнхий сайд хэлэв. Тэрээр мөн Мөрөн суманд ажиллан орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж сургуулийн барилгын өргөтгөл, нэгдсэн халаалт, цэвэр усны шугамын ажлын явцтай танилцав. Өнгөрсөн тавдугаар сард тус суманд ажиллах үед нь усалгааны систем, трактор, сургуулийг цахилгаан хөгжмөөр хангах, худаг гаргах зэрэг хүсэлт тавьсныг шийдвэрлэсэнд нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд энэ үеэр тус суманд Соёлын төв барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэдгээ хэлэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх арга зам” сэдэвт хурал зохион байгууллаа
2019-09-30 10:27:35 Нийтлэгдсэн: Шуурхай мэдээХот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран Хот суурин газрын гамшгийг даван туулах чадвар (Resilience)-ыг бэхжүүлэх арга зам сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хуралд Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газрын төлөөлөл болон Монгол, Япон, БНСУ, ОХУ, Хятад улсын эрдэмтэн, судлаачид оролцож, 30 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд илгээсэн мэндчилгээг Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хүргэлээ. Энэхүү хурлаар Гамшгийн эрсдлийн засаглал, гамшгийг тэсвэрлэх чадавхтай хот гэсэн сэдвийн дор үндсэн болон хоёр салбар хуралдаанаар газар хөдлөлт, гамшгийн аюул, гал түймэр болон хүний үйл ажиллагаатай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлж, ханын 12 илтгэлийг оролцогчдод нээлттэй үзэсгэлэн байдлаар танилцуулж, нийт ирүүлсэн өгүүллээр олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.
Дулааны цахилгаан станцын үнс, төв цэвэрлэхийн лагийг ашиглан үнсэн санд биологийн нөхөн сэргээлтийн туршилтыг явууллаа
2019-09-30 10:16:52 Нийтлэгдсэн: Улс төрШинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд болж байна. 800 гаруй эрдэмтэн, судлаач салбарынхаа ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэн төрөөс батлан хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн дорвитой шинэчлэлт хийгдээгүй. Аль ч Засгийн газар шинжлэх ухаанаа дэмжинэ, шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлнэ гэж амладаг ч мөнгөтэй болохоороо дэмжинэ гэсэн амиа аргацаасан байдлаар өнөөг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Монгол хүн оюуны өндөр чадавхитай гэдгийг дэлхийд харуулж байгаа өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэж Ерөнхий сайд үзэж байна.Засгийн газар цаашид шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг хэлэв. Шинжлэх ухааны салбарт 4300 орчим хүн ажилладаг бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны 65 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага гэсэн үг юм. Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙД АХМЕД АЛЬ САЯЕТЭЙ УУЛЗАВ
2019-09-30 10:11:06 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Ахмед Аль Саяе-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Сайд Д.Цогтбаатар АНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд нь ард түмний аж амьдралыг сайжруулахын сацуу хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Абу-Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх тухай шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барьснаа мэдээлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжсээр ирсэн уламжлалыг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, Дубай хотноо болох олон улсын ЭКСПО-2020 үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах талаар ярилцав. Талууд Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийг судлахаар тохиров.
Алжир улстай Гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
2019-09-30 10:06:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн сайд Сабри Букадумтай уулзлаа. Уулзалтын эхэнд Сайд нар Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг-т гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг байгуулснаар талууд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж буй. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд бэхжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Алжир Улс нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Монгол Улс газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байгаагийн хувьд тус улсаас туршлага судлах, боловсон хүчнээ бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжийн талаар мөн ярилцав. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй