“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар хоёр дахь өдрөө үргэлжиллээ
2019-07-19 09:42:19 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод сэдэвт семинар хоёр дахь өдрөө /2019.07.18/ Төрийн ордонд үргэлжиллээ. Институциуд, хүний эрх, тэгш бус байдал сэдвийн хүрээнд өнөөдрийн семинар өрнөж, эрдэмтэн судлаачид илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн юм. Өнөөдрийн семинартҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл,Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн ахлах багш Ч.Баатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Одгэрэл, Боловсролын хүрээлэнгийн үндэсний цөөнхийн секторын эрхлэгч У.Туяа, МУИС-ийн Антрополги, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Цэцэгжаргал, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын дэд профессор Ц.Батцэцэг, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын захирал А.Анударь нар Институциуд, хүний эрх, тэгш бус байдал сэдвийн хүрээнд илтгэлүүд, судалгаагаа танилцуулсан юм. Зарим итлгэлүүдээс онцолбол Тэгш бус байдлын улс төр, эдийн засаг сэдвийн хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс Монголын дундаж давхаргын судалгаа сэдвээр илтгэл тавьсан юм. Орлогын аль ч тодорхойлолтоор дундаж давхарга2008-2014онд хүчтэй тэлсэн. 2002-2017 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, тэр дундаа хөдөлмөрийн орлогын эзлэх хувь өссөн нь үүнд голлон нөлөөлж, дундаж давхаргын эзлэх хувь хотод илүү байна гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан юм. Цаашид тэгш бус байдал болон дундаж давхаргын өөрчлөлтийн хүчин зүйлсийг судлах хэрэгтэйг тэрээр итгэлийнхээ төгсгөлд онцоллоо. ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл Тэгш бус байдал, жендерийн статистикийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь сэдэвт илтгэлийг тавилаа. Ядуурлын хамралтын хүрээ 2016 онд 29.6 хувь байснаа 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурсан. Ядуу хүний тоогоор авч үзвэл 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн болж, ядуу хүний тоо 2.6 мянган хүнээр буурсан үзүүлэлт гарсан байна.Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 67 хувь нь нэг сард 86.0-306.0 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт амьдарч байна. 2018 оны ядуурлын шугамыг 25 хувиар нэмэгдүүлж үзвэл одоо байгаа ядуучуудын (28.4 хувь, 905 мянган хүн) тоон дээр 475 мянган хүн (нийт хүн амын 14.9 хувь) нэмэгдэхээр буюу хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна гэдгийг тэрээр илтгэлдээ онцолж байв. Хоёр дахь өдрийн семинарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм. Шинэчлэлийг хүн бүр дотроо эрэлхийлж, уламжлалт сэтгэлгээнээс салж, цоо шинээр сэтгэж, зоригтой шиийдэл хайх цаг үе нь болж байна. Энэ эрин үе жендерээс үл хамааран хүн болгонд үсрэнгүй хөгжлийг бий болгох шинжлэх ухаан технологийн шинэ эрин ирж байна. Үүнийг Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж эмх замбараагүй байдлыг цэгцлэх шаардлагатай байна. Цэгцлэх, цэгцрэх хөдөлгөөнд нэгдэх нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах гол чиглэл болно. Мэдлэгээс төрийн бодлого руу шилжих үндэслэл болно. Мэдлэг шингэсэн, инноваци шингэсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод семинарын ажиллагаанд амжилт хүссэн юм. Ийнхүү илтгэгчид илтгэлээ тавьж, оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнөж, тодорхой шийдэл, санааг гаргаж байсан юм. Маргааш буюу 2019 оны 07 дугаар 19-нд семинар Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал сэдвээр үргэлжилнэ хэмээнУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж буй Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.Утойкаману зэрэг албаны төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийв. Норвеги Улсын Олон улсын хөгжлийн сайд Даг-Инге Улштэйнтэй хийсэн уулзалтаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагуудын талаар санал солилцов.
Монгол Улс, АНУ-ын консулын харилцааг хөгжүүлэх, монгол иргэд АНУ-ын виз мэдүүлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодлогын шинжтэй томоохон санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирснийг нь үнэлэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардуулж өгөв. Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцаж байгаа бөгөөд 2016 оноос хойш түүнийг Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийх суваг шинээр нээгдсэн. Мөн тэрээр АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн түүний санаачилгаар АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй монгол иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2017 онд ЭСЯ-ны гадаа дугаарлаж буй иргэдэд зориулан америк загварын монгол гэр барьж, хүлээлгийн танхим болгосон нь ялангуяа хүйтний улиралд виз мэдүүлж буй иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон бол виз мэдүүлэх иргэдээс авах ярилцлагыг өмнө нь бусад виз мэдүүлэгчид сонсох боломжтой буюу нээлттэй хэлбэрээр хийдэг байсан нь тухайн хүний хувь хүний нууцыг задруулах, нэр хүндийг нь хөндөх нөхцөл үүсгэдэг байсныг халж, тусгай ярилцлагын өрөө шинээр байгуулсан юм. Энэ дашрамд дурдахад манай улсын 14359 иргэн 2018 онд АНУ-д цагаачлалын бус визээр, түүний дотор бизнес, аялал жуулчлалын В1/В2 болон оюутны эсхүл солилцооны визээр зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн хувь 2016 онтой харьцуулахадмөн буурсан нааштай үзүүлэлт гарсан нь Ж.Спэлбергийн идэвхи зүтгэлээр АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй Хариуцлагатай аялцгаая аяны үр дүн байлаа.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСПАНИЙН ЭЛЧИН САЙД РАФАЕЛ ДЕСКАЛЛАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-07-18 09:04:45 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаел Дескалларыг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Дескаллар Интерном номын дэлгүүртэй хамтран монгол хэлнээ хөрвүүлэгдэж уншигчдын гар дээр очиход бэлэн болсон Испанийн өгүүллэг, тууж номын нээлтийн ажиллагаанд оролцох гэж буйдаа баяртай буйгаа илэрхийлэв. Тэрээр өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, тогтортой хөгжил, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар зөвлөлдсөн саналыг ажил хэрэг болгох, Монгол, Испанийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг энэ оны сүүлчээр Мадрид хотноо зохион байгуулах, Монгол Улсын дипломат албанд испани хэлтэн боловсон хүчин бэлтгэх, оюутан залууст испани хэл суралцах боломж бүрдүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ойрын хугацаанд төлөвлөж буй ажлуудаа танилцуулав. Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайдын дээрх санал, санаачлагуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч, хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ИЛТГЭЛЭЭ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
2019-07-18 09:01:28 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад танилцуулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлийнхээ үеэр Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулсан анхны улсуудын нэг гэдгийг тэмдэглээд тогтвортой хөгжлийг хангах үндэс суурийг бүрдүүлж чадсан хэдий ч цаашид тогтвортой хөгжлийн харилцан хамаарал бүхий цогц зорилгуудыг хэрэгжүүлэхэд тодорхой бэрхшээлүүд тулгарч байгаа талаар дурьдав. Эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгасан хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой бодлого, төлөвлөлт, салбар дундын уялдаа, зохицуулалт хийгээд бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг тэрбээр онцлов. 7 дугаар сарын 16-19-ний хооронд болж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас гадна 47 улс өөрсдийн үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийг анх удаа ийнхүү НҮБ-д танилцуулав. 2015 оноос эхлэн зохион байгуулж буй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад эдүгээ давхардсан тоогоор нийт 158 улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулж байна. Манай улс үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулсантай холбогдуулан Норвег, Япон, Сьерра-Леон зэрэг улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлж, асуулт асуув. Мөн өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 16-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний хуралдааны нээлтэд оролцов. Нээлтэд 5 улсын хүүхдийн төлөөлөл үг хэлснээс Монголын хүүхдүүдийг төлөөлж, Гёте сургуулийн 9 дүгээр ангийн сурагч У.Номуундарь үг хэлж, дуу хоолойгоо илэрхийлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй