Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчлав

НийслэлийнИТХ-ындарга Р.Дагвынурилгаар БНСУ-ынСөүл хотынИТХ-ындаргаШинВеонЧултэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-наас13-ныөдрүүдэд Улаанбаатар хотноо айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнийг нийслэлийнИТХ-ындарга Р.Дагва, НийслэлийнИТХ-ынТэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийнИТХ-ынтөлөөлөгчид хүлээн авч, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл арга хэмжээнүүдийн талаарх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Мөн айлчлалын хүрээнд Сөүл хотын төлөөлөгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантайуулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцсон юм. Сөүл хотынИТХ-ындарга тэргүүтэй төлөөлөгчид 11-ний өдөр Улаанбаатар хотын хөгжлийнкорпорациХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ солилцсон. Улаанбаатар хотын хөгжлийнкорпорациХК-ийн гүйцэтгэх захирал Ж.БилэгсайханУлаанбаатар хотын нийтийн тээврийн автобуснуудад байгалийн шахсан хийн түлш /CNG/нэвтрүүлэх төслийн явцын мэдээллийг өгснөөс гадна цаашид айл өрхүүдийн халаалт болон ахуйн хэрэглээнд байгалийн хийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжийн талаар мэдээлэл өгч, хоёр тал харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Түүнчлэн Сөүлийн зочид 13-ныөдөр Нийслэлийн орон сууцны корпорацХК-ийн төлөөлөлтэй уулзаж мөн хамтран хэрэгжүүлж буй төслүүдийнхээ явц болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо. СөүлийнИТХ-ындаргын зүгээс Улаанбаатар хотын Нийслэлийн орон сууцныкорпорациХКболон Сөүлийн орон сууцныкорпорацитайхамтран хэрэгжүүлж буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 2000 айлын орон сууц барих төслийн ажлын явц ямартүвшиндбайгаа талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнд Нийслэлийн орон сууцныкорпорациХК-ийн зүгээс шаардлагатай мэдээллийг өглөө. Тухайлбал, уг төслийн судалгааны ажил дуусах шатандаа байгаа бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэр Баянголын аманд нийт 10 га газар уг төслийн хүрээнд орон сууц барихаар газрын зөвшөөрөл болон бусад бэлтгэл ажлуудыг хангасан гэлээ.Харин 2017 онд анх уг төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон үеийнхээс орон сууц барих өртөг нэг дахин өсөөд байгааг дуулгасан. Энэ нь барилгыг Солонгос технологи, материалаар барьж буйгаас гадна барилгын зураг өөрчлөлт орсон, авто зогсоолын тоог нэмсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалсныг тайлбарлаж байлаа. Түүнчлэн уг төслийн барилгыг ажлыг 2020 оны 3 дугаар сард эхлүүлэх боломжтой байгаа гээд уг орон сууцанд 100 хувь гэр хорооллын айл өрхүүдийг хамруулахыг зорьж байгааг дуулгасан юм. Мөн түүнчлэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзаж, агаарын чанарыг сайжруулах, нарийн ширхэгтэй тоос, тоосонцрыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс хийх хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга хийсэн. Тэрбээр агаарын чанарыг сайжруулах, утаа, тоос тоосонцрыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудаас Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс ахуйн хэрэгцээнд хэрэглэхийг бүрэн хориглосныг онцолж дуулгасан. Мөн нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бий болгож буй гэр хорооллын яндангийн тоог цөөрүүлэх зорилгоор цахилгаан болон хийн халаагуурыг нэвтрүүлэх, дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцэд холбох зэрэг олон ажил хийж, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг хэллээ. Мөн түүнчлэн сайжруулсан түлшийг ганц айл өрхүүд хэрэглэхээс гадна бага оврын уурын зуухтай аж ахуй нэгж байгууллагуудад ч хэрэглэхээр журамлаад байгааг хэлсэн юм. Агаарын бохирдлын бас нэгэн томоохон хүчин зүйл болох нийтийн тээврийн хэрэгслүүдийг стандартад нийцүүлэх, зориулалтын шүүлтүүр тавих, хийн хөдөлгүүртэй автобуснуудыг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хийж байгаа гэлээ. Мөн сургалт, семинар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэргээр иргэдэд нөлөөлөх ажлуудыг тогтмол хийж байгааг хэлсэн юм. Харин СөүлийнИТХ-ындаргаШинВеонЧулАгаарын бохирдлын асуудал бол дан ганц Улаанбаатар Сөүлийн асуудал бус, Зүүн хойд Ази, цаашлаад дэлхий нийтийн асуудал учраас бид хамтын ажиллагаагаа энэ чиглэлрүүхандуулж, асуудлыг хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой гэсэн юм. Ташрамдсонирхуулахад, Сөүл хотынИТХ-ындарга, төлөөлөгчдийн айлчлал Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхацсан нь онцлог байлаа. Тэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааболонХүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт хүрэлцэн очиж морины уралдаан, урлаг, соёлын бусад арга хэмжээнүүдийг үзэж сонирхсон юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Уралдааны үеэр 30 хүүхэд мориноосоо унажээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, монгол түмний бөх хүчтэй, морь хурдан, сум мэргэн байлаа. Энэ жилийн наадмаар хур бороо тэгширсэн, дээр нь Хүй долоо худагийн уралдааны замыг байнга чийглэсний хүчинд тоос багатай байсныг зохион байгуулагчид нь хэлж байна. Зургаан насны морьдын уралдааны үеэр нийтдээ 30 хүүхэд мориноосоо унажээ. Морьноос унасан хүүхдүүд хүнд бэртэл гэмтэл аваагүй болохыг Хурдан морины уралдааны комиссоос мэдээлжээ.

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад айлчиллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишанийн Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний баяр наадмын өдрүүдэд тохиосон энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг, харилцаа хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог байв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Мөн БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзахын зэрэгцээ Монголын соёл, түүх, зан заншилтай танилцаж, үндэсний их баяр наадмын нээлт болон сур, шагайн харвааг үзэж сонирхлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаньтай албан ёсны уулзалт хийх үеэрээ өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа олон сорилт шалгууртай тулгарч, хамтын хүчин чармайлтаар тэдгээрийг даван туулж өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглээд, цаашид хамтын хүчин зүтгэлээр стратегийн түншлэлээ шинэ агуулгаар баяжуулан тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг БНХАУ ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэхийн хамт, харилцан ашигтай, хамтдаа хожсон хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон орон нутгийн харилцааны салбарт хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар уулзалтын дараа: -Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн дагалдах барилга байгууламжийн төсөл-ийн гэрээ -Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын гэрээ -Дорноговь аймгийн Сайншанд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан мянгад холбоод хошуу хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ВАН ЧИШАНЬ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань 2019 оны 7 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд манай оронд айлчилна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.