МИАТ-тэй холбоотой хэргийг Н.Энхбаярт холбогдуулж байгаа нь гүтгэлэг гэлээ
2013-01-30 12:25:21 Нийтлэгдсэн: Улс төрӨнөөдөр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Тэрбээр МИАТ-тэй холбоотой асуудлыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, түүнийг оролцоотой мэтээр мэдээлж байгаа нь гүтгэлэг хэмээн ярилаа. Ер нь Н.Энхбаярын шат шатны шүүх хурлын өмнө заавал нэг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж, олон нийт, ард түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэхийг хийчээдэг нь бичигдээгүй хууль болоод байгаа. энэ удаад ч мөн Н.Энхбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргаад байгаа бөгөөд энэ үед МИАТ-ийн хэрэгт Н.Энхбаяр холбоотой мэтээр мэдээлж байгаа нь цаанаа зорилготой хэмээн үзлээ. Энэ талаар Г.Шийлэгдамба Номхон тэмээг ноолоход амар гэгчээр ямар нэгэн дуулиантай хэрэг гарахад заавал Н.Энхбаяр даргыг холбон, оролцоотой мэтээр мэдээлдэг. Шат шатны шүүхийн өмнөхөн заавал худал мэдээлэл гаргаж гүтгэдэг учир МИАТ-ийн хэргийг ч мөн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан энэ үед Н.Энхбаяртай холбож байна. Шүүх тэр хүнийг холбоотой гэж зарлаагүй байхад ийнхүү мэдээлж байгаа нь цэвэр гүтгэлэг юм хэмээн ярьсан юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын талаар сөрөг мэдээлэл гарч, түүнийг сайдын суудлаас нь эргүүлэн татах гэж байгаа талаар ч мөн Г.Шийлэгдамба мэдээлэл өглөө. Тэрбээр МАХН-ынхан Засгийн газарт байгаа гишүүдийнхээ үйл ажиллагаа, санал санаачилга, хийж буй ажлыг нь олон нийтэд зөвөөр ойлгуулах үүрэгтэй. Урьд нь Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах гэж байгаа гэсэн мэдээллийг тарааж байсан. Энэ цаанаа зорилготой худал мэдээлэл байсан учир тэгс гээд замхарсан. Харин одоо Н.Удвал сайдыг мөн буруу ташаагаар мэдээлж байна. Үүнд намын зүгээс анхаарал хандуулах ёстой гэсэн юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын дараагийн мэдээлэл бол 2013 оныг МАХН Намыг бэхжүүлэх жил болгон зарлаж байгаатай холбогдуулан олон ажил зохион байгуулж байгаа талаар байлаа. МАХН энэ жил орон нутаг болон нийслэлд ард түмэндээ хандсан, мөрийн хөтөлбөртэй холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. мөн энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн жил учир үүнтэй холбоотой ажил, үйл ажиллагаанууд хийгдэнэ хэмээн ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Эрхэмбаярт бараг 100 хувийн саналаар итгэл хүлээлгэхгүй хэмээн шийдэж албан тушаалаас нь огцруулсан. Тэрээр дүүргийн намын байгууллагыг 10 жил удирдсан ч ихэнх сонгуульд ялагдаж байсан. Орон нутгийн сонгуульд нэг ч удаа ялуулж байгаагүй гэнэ. УИХ-ын дахин санал хураалт хэзээ мөдгүй болох гэж байхад АН нэр дэвшигчийнхээ имижийг унагасан алхам хийж байгаа нь гайхал төрүүлж байна. Энэ нь МАН-ынханд шууд бэлэн хоол өгсөнтэй адил зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ энэ нь цаагуураа намын дарга Н.Алтанхуягийн захиалгат арга ажиллагаа гэх хардлага яригдаад эхэлжээ. УИХ-ын гишүүн болоогүй мөртлөө Д.Эрхэмбаяр Ерөнхийлөгч рүү гүйгээд эхэлсэн. Бүр зөвлөх нь болоод нөмөр нөөлөгт нь орсон нь намын даргад нь таалагдаагүй аж. Хэрвээ гишүүн болох юм бол УИХ-д Ерөнхийлөгчийн нэг хүн л нэмэгдэх байсан нь Н.Алтанхуягт ашиггүй болж таарчээ. Дээр нь бас нэг зүйл байдаг нь дүүргийн гишүүдийнхээ дунд намын удирдлагуудын рейтингийг гаргахдаа Н.Алтанхуягийг Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нарын дараа дөрөвт оруулчихсан явдал бий. Үүнийг нь намын дарга нь яаж мартах билээ. Сонгинохайрхан дүүргийн намын даргыг өөрчилсөн явдалд Ерөнхийлөгчийн зүгээс дуугарсангүй нь сонгууль дөхөж байгаа үед намын удирдлагыг бүрдүүлдэг Алтангадасынхантай муудалцахыг хүсэхгүй байгаатай холбоотой биз. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад юу нь нэг дүүргийн намын дарга манатай. Харин жирийн гишүүдийн хувьд Д.Эрхэмбаяр нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдсаны гол буруутан нь болж байгаа гэнэ. Өнгөрсөн сонгуулиар буруу хүмүүсийг нэр дэвшүүлсэн агаад хэрвээ Д.Ганболд, Д.Эрхэмбаяраас өөр нэр цэвэр хүнийг гаргасан бол МАХН-ын Д.Тэрбишдагвыг ялаад гараад ирэх байсан гэнэ. Түүнээс гадна Д.Эрхэмбаярыг намын нөхөд нь МАН-ынхантай их холбоотой гэж харддаг. Орон нутгийн сонгуулийн дараа Д.Сумяьбазартай хэд хэдэн удаа нууцаар уулзаж тухай яриа явдаг аж.
Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэдийн нийтийн хурал энэ сарын 25-нд хуралдаж, Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, хороодын Засаг дарга нараа сонгожээ. Хороодын Иргэдийн нийтийн энэ удаагийн хурал нь урьд өмнө байгаагүй өндөр ирцтэйгээр зохион байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл тухайн хороодын иргэд энэ хуралд идэвхтэй оролцож, хороогоо хөгжүүлэх, иргэдийн амьдрал, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал шүүмжлэл хүчтэй өрнүүлжээ. Хурлаар Иргэдийн нийтийн хурлын дарга болон хорооны Засаг даргын сонгуульд нэг хороонд 3-8 хүнийг нэр дэвшүүлэн дарга нараа сонгожээ. Хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар бүгд МАН, МАХН-аас сонгогдсон байна.
Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа аж. Цас, мөс хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учруулсан, 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт буруутгагдсан Ц.Болдын өмгөөлөгч өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд Хурал давхцсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул энэ сарын 30-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа. WORD.MN Г.Инжир
Яг одоо 11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд СХД-ийн Засаг дарга асан Ц.Болд нарын хэргийг шүүх гэж байна. Ц.Болдыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутган шүүх юм. Засаг дарга болсон түүх нь анхнаасаа будлиан дагуулж байсан энэ эрхэм ажлын гараагаа хогны байцаагчаас эхэлсэн гэдэг. Улмаар Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа аж. Цас, мөс хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учруулсан, 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшиж, үрэгдүүлсэн хэрэгт шалгагдсан билээ. Засаг дарга асан Ц.Болдыг цас, мөс хайлуулах нэрээр улсын төсвөөс мөнгө идээд сууж байхад СХД-ийн иргэдийн хэд нь халтирч унасны улмаас гэмтэлд хүргэгдэж, хэдэн машин хоорондоо мөргөлдөж хичнээн хохирол гарч байсан бол доо. WORD.MN Б.Бүжүүлэй
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй