УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх баяртай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 58.3 хувийн саналаар дэмжин, баталлаа. Хуралдаанд нийт 48 гишүүн оролцсоноос 28 нь У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзсан ч гэлээ улс төрөөс гарах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. WORD.MN Г.Инжир

МАН-ын дарга нар машин нэхжээ

Саяхан МАН хэд хэдэн газар хэлтсийнхээ даргыг шинээр томилсон. Далан жил төр барьсан МАН-ын хэлтсийн дарга гэхээр нэлээд сүртэй сонсогдох биз. Тэгээд тэр үү шинэ дарга нар саяхан албандаа унаа унана хэмээн шаардаж сандаргажээ. Унах унахдаа гайгүй машин унана гэсэн гэнэ. Гэтэл шинэ дарга нарын ихэнх нь Зайсан гэх мэтийн үнэтэй хороололд амьдардаг, хувьдаа тавь жаран саяын ганган тэрэг хөлөглөдөг шинэ үеийн чинээлэг залуус байгаад намын удирдлагууд жаахан дургүй байгаа аж. Тэгээд ч нэг муу зуршил тогтоод байгаа нь халагдсан дарга нар машинаа хувьчилж аваад явчихдаг болсон. Нам нь төр гэдэг угжнаасаа салсан энэ үед бүсээ чангалж бүр шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгсэлээр ч зорчиж ажлаа бүтээхийг саяхны Удирдах зөвлөлийн хурал дээр ахмадууд нь сануулжээ. WORD.MN Б.Алимаа

Өмнөговийн АН-ынхан 10 саятай

2012-11-08 09:55:50 Нийтлэгдсэн: Улс төр
Өмнөговийн АН-ынхан 10 саятай

Хөдөө орон нутагт сонгууль гарааны өндөр хурдтай эхэллээ. Мөнгөний уурхай гэгдээд байгаа Өмнөговь аймагт АН ахин засаг барихаар аль байдгаараа мэрийж байна. Мөнгө хөрөнгийг ч чамгүй цацаж байгаа сурагтай. Өнгөрсөн сонгуулиар сум бүрийн АН-даа 5 сая төгрөгийг гарааны мөнгө гэж өгсөн бол энэ удаад бүр хоёр дахин нэмжээ. Аймгийн ИТХ-ын тойрог болон МАН-д ялагдаж магадгүй зарим нэг сумандаа бүр 15 сая төгрөг өгсөн гэнэ. Энэ нь ямар ч байсан сурталчилгааны унаа тэрэг нь бензин тосоор тасрахгүй болсон гэсэн үг. Алслагдсан хөдөө орон нутагт машин шатахуунтай байна гэдэг нь тун чухал. Сумынхаа нутгийг хэд тойрсон ч болно гэсэн үг. Өмнөговийн АН-ынхан даргаа өөрчилж сонгуульд орох гэсэн боловч гарман дээр морио сольдоггүй гэсэн хууль ялжээ. Уг нь ИТХ-ын Ч.Батчулуун, Цогт-Цэций сумын Засаг дарга Э.Цог-Өрнөх нар намын даргад санаархаж чамгүй хор найруулсан ч дийлсэнгүй. Харин намын дарга Б.Бадраа нь хэрэв сонгуульд ялбал төр эргүүлэх гэсэн хоёр нөхөр таарсан хариу барихаа амалсан гэнэ. WORD.MN Г.Инжир

40 сая долларын тендерээ алдсан “ZTE” компанийхан Ё.Отгонбаярыг эргүүлэн татуулна гэжээ

БШУЯ-ны тендерийн булхайнаас хамгийн том нь багш нарыг зөөврийн компьютерээр хангах 40 сая долларын төсөл юм. Өнгөрсөн 2-р сараас урд хөршийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд боловсролын салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Сонгууль тулсаныг ч хэлэх үү МАН-ынхан амлалтаа биелүүлэхээр шийдэж тухайн үеийн БСШУЯам ч Шинэ зууны боловсрол гэдэг төсөл зохион Монголын бүх багш нарт зөөврийн компьютер авч өгөхөөр бөөн юм болсон. Боловсролын салбартаа л томд орох энэ төслийн нийт өртөг нь 40 сая доллар болсон. Ийм их мөнгийг ном журмын дагуу зарцуулах ёстой байсан ч эрх мэдэлтнүүдийн урт гар хөлөөс болоод бүтэлгүйджээ. БСШУЯ-ны экс төрийн нарийн Д.Далайжаргалын ахалсан Үнэлгээний хороо нь 40 саяын тендерийг дөрөвхөн сарын дотор шалгаруулах нэрээр холион бантан болгосон аж. Нэгэнт урд хөршийн зээлээр санхүүжүүлэгдэх төсөл тул Хятадын компаниуд шалгарах нь тодорхой байсан. Ингээд эх орондоо төдийгүй Азид томд орох ZTE болон Haier хоёр тунаж үлдсэн ч Үнэлгээний хороо эхний компанид нь хайр зарлаад явчихжээ. Сонирхолтой нь ZTE нь компьютер үйлдвэрлэгдэггүй ч яагаад ч юм технологийн давуу талтай хэмээгдэн зөөврийн компьютер нийүүлэх тендерт ялсан аж. Ямар ч давуу талгүй хэмээн гологдсон Haier шүүхэд хандсанаар төсөл гацаж БСШУЯамныхан учиргүй сандралдаж янз бүрийн арга хэрэглэсэн ч багш нарын гар дээр юу ч тавьж өгсөнгүй. Энэ бүх явдлаас болж сонгуулийн өмнө МАН-ын бас нэгэн том амлалт нурж яам толгойлж байсан Ё.Отгонбаяр сайд намаа балласан хэрэгт унасан. Өдгөө АН засаг барьж хууль хүчнийхэн ч МАН-ын нөхдийн бужигнуулсан тендерийг араас шургуу хөөцөлдөж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө дээр өгүүлсэн 40 сая долларын шүүх хурал болж асуудал хариуцсан Үнэлгээний хорооныхон шүүхийн хонгилд уйлж унжин инээдтэй бас ичигвэртэй явдал өрнөжээ. Сангийн яам болон Үнэлгээний хорооны төлөөлөгчид хятад компанийхандаа загнуулан нус нулимс болохыг олон хүн харж. Цаагуураа экс сайд Ё.Отгонбаярыг эргүүлэнэ татуулна хэмээн сүрдүүлсэн тухай ч яриа гарсан. Учир нь шүүх хуралд тендерийн шалгаруулалтыг хариуцаж зохион байгуулсан жинхэнэ эзэд нь ирэх ёстой байсан ч зугтаад алга болжээ. БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр гишүүн болсон бол төрийн нарийн Д.Далайжаргал нь аль хэдийн огцорсон гээд ирээгүй тул Үнэлгээний хороонд орсон Сангийн яам, БШУЯамны төлөөлөгчид л арга буюу шүүхийн өмнө очсон аж. Шүүх хурлаар хэд хэдэн ноцтой асуудал хөндөгджээ. Юуны өмнө БСШУЯ ZTE-тэй гэрээ байгуулаад зөөврийн компюьтер авсан бол улсад 8 тэрбум төгрөгийн хохирол учрах байсан нь тогтоогдсон гэнэ. Учир нь Haier болон бусад оролцогч компаниуд хямд унийн санал өгсөөр байтал хамгийн өндөр үнэ хэлсэн компанийг шалгаруулсан нь нэгэнт ил болжээ. Эрүүгийн хуулиар 8 тэрбум нь үлэмж их хохирол гэж зүйлчлэгддэгийг мэдсэн Үнэлгээний хорооныхон үхтлээ айсан гэнэ. Бас нэг ноцтой асуудал яригдсан нь экс сайд Ё.Отгонбаярын Haier компаниас авсан тоног төхөөрөмж гэнэ. Тухайлбал Тусгаар тогтнолын ордны тохижилтонд нэрээр авсан иж бүрэн төхөөрөмж, Кембрижын туршилтын төсөл нэвтрүүлж байсан сургуулиудад өгсөн компьютерийн иж бүрэн лаборатори гээд нэлээд их зүйл салгачихсан аж. Хувьдаа авсан ч зүйл байгаа бололтой. Мөн экс төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргалын ZTE компанийхантай нийлчихээд Haier-ын төлөөлөгчийг шүүхэд гаргасан өргөдлөө тат хэмээн дарамталж байсан баримт ч гарч иржээ. Ё.Отгонбаяр гишүүн сайд байхдаа Бээжинд дэх Haier-ын төв байранд очин 40 сая долларын асуудлаар тохирьё, танайх өргөдлөөсөө татгалзчих хэмээн ярьсан бичлэгийг үзүүлсэн нь шүүх хурлын жинэхэн сенсааци болсон гэнэ. Ингээд шүүхийн шийдвэр гарч Үнэлгээний хорооны шалгаруулалтыг хүчингүйд тооцон тендерийн журам зөрчсөн хэмээн ZTE компанийг тендерт оролцох компаний жагсаалтаас хасаад хаячихаж. WORD.MN Б.Алимаа

Өмнөговь аймгийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

Би Өмнөговийн иргэн. Өмнөговио өөрсдөө хөгжүүлцгээе уриатай Өмнөговийн АН-хан сонгуулийнхаа компанит ажлыг өнөөдөр морин цагт албан ёсоор нээлээ. Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийг эрхэмлэж, түүний бүтээлч чадавхид тулгуурлан нийгмийн дэвшлийг хангах нь Ардчилсан намын эрхэм зорилго билээ. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга ноён Б.Бадраа Ардчилсан үзэл бодолтой хүмүүс, нийгмээ хэрхэн өөрчилж болдогийг харуулж чадсан, төрөлх нутгийнхаа эрчимтэй хөгжлийн суурийг тавьж чадсан, хөгжлийн түүчээ болсон хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд нийт Өмнөговьчуудыг өмнө хийсэн бүтээсэнтэй, цаашид хийгдэх ажлын алсыг харсан хүмүүсийг сонгохыг уриаллаа. Мөн энэ нээлтийн үеэр Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид батламжаа гардан авсан юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.