Г.Занданшатарыг “нутгийн эгч” нь аварчээ

Орон нутгийн сонгуулийн өмнөхөн МАН-ын генсэк Г.Занданшатар хандив цуглуулан хөрөнгө босгохоор элдэв арга хэмжээ зохиосон ч олигтой үр дүнд хүрсэнгүй гэнэ. Хамгийн сүүлийн арга хэмжээгээ намынхаа байранд хийн аль хөрөнгөлөг чадалтай гэсэн хүмүүсээ урьсан ч бас л талаар болжээ. УИХ-ын сонгуулийн өмнө иймэрхүү уулзалтыг Чингис, Сөүл гээд л тансаг сайхан газарт хийж мөнгө уул овоо шиг цуглардаг байжээ. Намаа сонгуульд ялна хэмээн итгэсэн хүмүүс доод тал нь 10-20 саяыг хандивласан. Тэгвэл нам нь сонгуульд ялагдахын хэрээр гишүүдийнх нь итгэл үнэмшил болон элэг зүрх нь эргэдэг бололтой. Саяны уулзалтаар хүмүүс сайндаа л 1.5 сая орчим төгрөг амлажээ. Зарим нь бүр 500 мянгыг ч өгсөн гэнэ. Хандивлах мөнгө нь багасахын хэрээр гишүүдийн итгэл сэтгэл нь унаж байгааг намын удирдлагууд нь зүрх шимшрэн харсан гэнэ. Генсэкын мөнгө босгох арга хэмжээ сүүлдээ караоке дууны тэмцээн болдгийн даваан дээр өнгөрсөн сонгуулиар Баянхонгорт хамт нэр дэвшин бас унасан нутгийн эгч Билэгт компаний захирал Д.Билэгт хатагтай 5 сая төгрөг бэлнээр хандивлан нэр хүндийг нь аварчээ. WORD.MN Г.Инжир

МАН хурлаа хойшлууллаа

2012-11-02 12:48:57 Нийтлэгдсэн: Улс төр
МАН хурлаа хойшлууллаа

МАН-аас өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр цаг товлосон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Эл хэвлэлийн бага хурлын хүрээнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн асуудал хөндөгдөнө гэж байсан юм. Хэвлэлийн хурал Төрийн ордны Г танхимд зарлагдсан байв. Г.Дарь

Төрийн байгууллагынхан Мэндчилгээ илгээхэд л 100 сая төгрөг зарцуулж байна

УИХ-аас томилдог байгууллагуудын удирдлагад хандан З.Энхболд дарга цаасан мэндчилгээг цахим болгох, бага зардлаар баяр тэмдэглэхийг уриалсан билээ. Учир нь төрийн байгууллагуудын үрэлгэн зардал их. Яам, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагын удирдлагуудад шинэ жилээр мэндчилгээ илгээнэ гэхэд л ил захидлын зардал 100 сая төгрөг болдог байна. Учир нь нэг ил захидал 1500 төгрөгийн үнэтэй гээд тооцоход ийм зардал гарч буй аж. Дээрээс нь зөвхөн ил захидал биш, оргилуун дарс, чихрийн цуглуулга хамт бэлэглэдэг. Энэ бүхний зардал, дээрээс нь тээвэрлэх мөнгийг тооцвол их тоо гардаг байна. Гэтэл тэр их зардал шинэ жилийн маргааш нь тэдгээр ил захидлыг хогийн саванд хийгддэг шүү дээ. Түүнээс гадна ингэснээр гадагшаа зардал их гардаг байна. Учир нь ил захидлыг голдуу БНСУ, БНХАУ-д хэвлүүлдэг. Оргилуун дарс, чихрийн цуглуулгыг нь гаднаас авдаг. Тиймээс ийм их мөнгийг гадагшаа урсдаг байна. Тиймээс гаднын компаниудыг дэмжихийг оронд мэндчилгээгээ цахим хэлбэрээр илгээвэл тэр мөнгө эх орондоо үлдэнэ, зардал хэмнэнэ гэж үзжээ.

 Шадар сайд Д.Тэрбишдагва орон нутийн удирдлагуудад гурван үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээ болоод өвөлжилт хүндэрч болзошгүй арван аймгийн Засаг дарга, онцгой комиссын гишүүдтэй холбогдож тэдний санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шадар сайд хурлыг нээж үг хэлэхдээ Өнгөрсөн зун, намар нийт нутгаар бэлчээрийн гарц сайн байсан. Аймгуудаас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр энэ жил улсын хэмжээнд нийт 177 мянган малчин өрхөд 40,7 сая мал өвөлжүүлэх бэлтгэлийг хангасан байна. Энэ жил өвөлжиж, хаваржих нийт малын хэрэгцээнд өнөөдрийн байдлаар нийт хадлангийн 92,8 хувь буюу 1158,5 мянган тн өвс, 35,6 мянган тн ногоон тэжээл, 38,6 мянган тн гар тэжээл бэлтгэж хадлан тэжээлийн бэлтгэл дунджаар 87,6 хувьтай байна. Малчид өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоо урьд жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд улсын тусгай хэрэгцээний зургаан бүс нутагт нийтдээ 1,5 сая малыг отроор өвөлжүүлэх боломжтой байгаа ч одоогийн байдлаар зургаан аймгийн 450,0 гаруй малыг оруулах захиалга, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлсний дагуу харилцан гэрээ, хэлцэлүүд хийгдсэн байна хэмээн цаг үеийн мэдээлэл өгчээ. Ус, цаг уурын хүрээлэнгээс 2012-2013 оны хүйтний улирлын төлөв байдлыг ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, хур тунадас олон жилийн дунджаас их орно гэж мэдээлсэн билээ. Тиймээс видео хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулж Баянхонгор аймгаас Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумууд байнгын эрчим хүчинд холбогдоогүй тул дизель түлш, генератор худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдүүлж өгөхийг Шадар сайд хүсэхэд Засгийн газрын 96 дугаар тогтоолоор дээрх гурван сумдын дизель түлшний зардалд зориулж 73,358,500 төгрөг олгосныг дуулгасан байна. Мөн Дорноговь аймгаас сум дундын отрын бүсийг таван газарт байрлуулсан ч усны хомсдолтой байгаа учраас эхний ээлжинд гурван худаг гаргахад шаардагдах 100,0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг хүсэхэд, ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал улсын хэмжээнд ирэх жил 1000 худаг гаргах тул зохион байгуулалтад ороод хүсэлтээ манай яаманд тавихад шийдэхэд ямар нэгэн асуудалгүй гэж хариулжээ. Энэ мэтчилэн аймаг бүр шийдвэрлэх асуудлаа тавьсны дараагаар Шадар сайд дүгнэж, орон нутгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүдэд хандан гурван үүрэг чиглэл өгч, 14 хоногийн дотор ажлын албандаа тайлан мэдээ ирүүлэхийг даалгав. Үүнд: 1. Аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүйн нөөцөд заавал бэлтгэх өвс, тэжээлийг орон нутгийнхаа нөөц, боломжид түшиглэн ойрын үед зам, даваа хаагдахаас өмнө татан байршуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх, 2. Энэ жилийн ургацын дүнгээс харахад Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад үр, товарын хэрэгцээнд тэнцэхгүй буудай багагүй хэмжээтэй гарч байгаа тул холбогдох яам, газруудад уламжлан малын тэжээл бэлтгүүлж худалдан авах талаар тодорхой ажил зохион байгуулах, 3. Орон нутагт мал, махны нөөц бүрдүүлэлт харьцангуй удааширалтай явагдаж байгаа тул Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэх махны тоо хэмжээг нэмэгдүүлэх, мах ихээр бэлтгэсэн сум, малчдыг үйлдвэрүүдтэй холбож өгөх тал дээр илүү анхаарал тавьж ажиллах шаардлагатайг онцоллоо.

АН-ынханд өөр сонголт байхгүй

АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэзээнээсээ Ц.Элбэгдоржтой таарамж муутай. Гэвч түүнийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх эрх Н.Алтанхуягт ч, Алтангадас-ынханд ч байхгүй. Ц.Элбэгдорж Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулснаасаа хойш Н.Энхбаярын алдааг давтахгүйг тун их хичээсэн. Н.Энхбаяр шиг эхнэрээсээ өөр найзгүй, намаараа дүүрэн дайсантай болохгүйн тулд мань эр сайн ажиллаж, хууль цагдаагийнханг өөрийнхөө гарт оруулж чадсан. Н.Энхбаяр юм болгон дээр гарч ирж цээжээ дэлдэж, өөрөө өөрийнхөө гавьяаг магтуулахыг хүсдэг байлаа. Тэгвэл тэр бүхнийг далдаас удирдсан. Үүний үр дүн ч гарав. Хэдийгээр түүний хийсэн ажил, байгуулсан гэж нэг их сүртэй зүйл байхгүй ч нэр цэвэр үлдэж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.