Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээ болоод өвөлжилт хүндэрч болзошгүй арван аймгийн Засаг дарга, онцгой комиссын гишүүдтэй холбогдож тэдний санал хүсэлтийг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Шадар сайд хурлыг нээж үг хэлэхдээ “Өнгөрсөн зун, намар нийт нутгаар бэлчээрийн гарц сайн байсан. Аймгуудаас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр энэ жил улсын хэмжээнд нийт 177 мянган малчин өрхөд 40,7 сая мал өвөлжүүлэх бэлтгэлийг хангасан байна. Энэ жил өвөлжиж, хаваржих нийт малын хэрэгцээнд өнөөдрийн байдлаар нийт хадлангийн 92,8 хувь буюу 1158,5 мянган тн өвс, 35,6 мянган тн ногоон тэжээл, 38,6 мянган тн гар тэжээл бэлтгэж хадлан тэжээлийн бэлтгэл дунджаар 87,6 хувьтай байна. Малчид өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоо урьд жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд улсын тусгай хэрэгцээний зургаан бүс нутагт нийтдээ 1,5 сая малыг отроор өвөлжүүлэх боломжтой байгаа ч одоогийн байдлаар зургаан аймгийн 450,0 гаруй малыг оруулах захиалга, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлсний дагуу харилцан гэрээ, хэлцэлүүд хийгдсэн байна” хэмээн цаг үеийн мэдээлэл өгчээ.
Ус, цаг уурын хүрээлэнгээс 2012-2013 оны хүйтний улирлын төлөв байдлыг ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар хүйтэн, хур тунадас олон жилийн дунджаас их орно гэж мэдээлсэн билээ.
Тиймээс видео хурлын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулж Баянхонгор аймгаас Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумууд байнгын эрчим хүчинд холбогдоогүй тул дизель түлш, генератор худалдан авах хөрөнгийн асуудлыг шийдүүлж өгөхийг Шадар сайд хүсэхэд Засгийн газрын 96 дугаар тогтоолоор дээрх гурван сумдын дизель түлшний зардалд зориулж 73,358,500 төгрөг олгосныг дуулгасан байна.
Мөн Дорноговь аймгаас сум дундын отрын бүсийг таван газарт байрлуулсан ч усны хомсдолтой байгаа учраас эхний ээлжинд гурван худаг гаргахад шаардагдах 100,0 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг хүсэхэд, ҮХААЯ-ны МААБХЗГ-ын дарга Н.Ганибал улсын хэмжээнд ирэх жил 1000 худаг гаргах тул зохион байгуулалтад ороод хүсэлтээ манай яаманд тавихад шийдэхэд ямар нэгэн асуудалгүй гэж хариулжээ.
Энэ мэтчилэн аймаг бүр шийдвэрлэх асуудлаа тавьсны дараагаар Шадар сайд дүгнэж, орон нутгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүдэд хандан гурван үүрэг чиглэл өгч, 14 хоногийн дотор ажлын албандаа тайлан мэдээ ирүүлэхийг даалгав. Үүнд:
1. Аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүйн нөөцөд заавал бэлтгэх өвс, тэжээлийг орон нутгийнхаа нөөц, боломжид түшиглэн ойрын үед зам, даваа хаагдахаас өмнө татан байршуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх,
2. Энэ жилийн ургацын дүнгээс харахад Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад үр, товарын хэрэгцээнд тэнцэхгүй буудай багагүй хэмжээтэй гарч байгаа тул холбогдох яам, газруудад уламжлан малын тэжээл бэлтгүүлж худалдан авах талаар тодорхой ажил зохион байгуулах,
3. Орон нутагт мал, махны нөөц бүрдүүлэлт харьцангуй удааширалтай явагдаж байгаа тул Засгийн газрын 239 дүгээр тогтоолын дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд бэлтгэх махны тоо хэмжээг нэмэгдүүлэх, мах ихээр бэлтгэсэн сум, малчдыг үйлдвэрүүдтэй холбож өгөх тал дээр илүү анхаарал тавьж ажиллах шаардлагатайг онцоллоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ