Н.Энхбаярын далд удирдлага

2012-09-25 09:17:49 Нийтлэгдсэн: Улс төр
Н.Энхбаярын далд удирдлага

МАХН-ынхан хоорондоо хэрүүл тэмцэл ихтэй байна. Ялангуяа УИХ-ын сонгуульд тус намаас Баянгол дүүрэгт нэр дэвшээд ялагдал хүлээсэн эдийн засагч Н.Дашзэвэг тун их гомдолтой байгаа гэнэ. Тэрбээр Сангийн дэд сайдын суудалд очих гэж зүтгэж, Монгол банзинд ажиллах гэж мөрөөдөж байсан ч намынх нь нөхөд дэмжсэнгүй хөсөр орхичихжээ. Тиймээс МАХН-д боловсон хүчний бодлого алга. Одоо би Ногоон намд элсэнэ гэдэг бор шувуу тарааж, намынхаа нөхдийн дотор шуугиан тариад байгаа гэнэ. Тэр ч бүү хэл хэнийг ямар албан тушаалд томилохыг Н.Энхбаяр л мэддэг. Тэр хүн цаанаас нь утсаар яриад л тохирчихдог гэсэн яриа хүртэл тарааж байна. Ямартай ч шоронд хоригдож байгаа Н.Энхбаяр намаа далдаас удирдаж байгаа бололтой.

Дэд сайдуудыг томиллоо

2012-09-24 10:31:02 Нийтлэгдсэн: Улс төр
Дэд сайдуудыг томиллоо

Дэд сайд нарыг томилж, зарим томилгоог хийлээ -Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулга -Гадаад харилцааны дэд сайдаар Д.Ганхуяг -Сангийн дэд сайдаар С.Пүрэв -Хууль зүйн дэд сайдаар Э.Эрдэнэжамьян -Барилга хот байгуулалтын дэд сайдаар Г.Байгальмаа -Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөр -Боловсрол,шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ургамалцэцэг -Зам тээврийн дэд сайдаар Х.Ержан -Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайдаар М.Түмэнжаргал -Уул уурхайн дэд сайдаар О.Эрдэнэбулган -Хөдөлмөрийн дэд сайдаар Ж.Батхуяг -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Э.Тамир -Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар О.Чулуунбат -Эрчим хүчний дэд сайдаар Д.Доржпүрэв -Эрүүл мэндийн дэд сайдаар Ж.Амарсанаа нарыг тус тус томиллоо. Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайдтай байх бөгөөд Б.Цогтгэрэл, Ц.Туваан нар энэ албанд томилогдлоо. Мөн өдрийн хуралдаанаас зарим томилгоог хийлээ. -Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаар Д.Баярсайхан, -Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Жадамбаа, -Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр И.Нарантуяа, -Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдорж, -Мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Гүнбазар нарыг тус тус томиллоо. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Р.Содхүү, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас Д.Мөрөн нарыг чөлөөлөв. Мөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Түүнчлэн Цөмийн энергийн газрын даргаар Тэгшбаярыг, Газрын харилцаа, зураг зүйн газрын даргаар А.Хүрэлшагайг тус тус томиллоо.

 Л.Амгаланг огцруулах асуудлыг хэлэлцжээ

Өчигдөр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж тус дүүргийн засаг дарга Л.Амгаланг огцруулах тухай хэлэлцжээ. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг хэлэлцэхийг үүрэг болгосон албан бичиг явуулсан юм байна. Харин өчигдөр санал хураах үед будиан гарсан гэж зарим эх сурвалжууд хэлж байна. МАН-ын гишүүд санал хураалтын тоог нэмж, будлиулсан гэж тооллогын комиссын гишүүн Ц.Баярсайхан мэдээлсэн байна. Тиймээс Л.Амгаланг огцруулах эсэх асуудлыг дахин хэлэлцэх саналыг Баянгол дүүргийн ИТХ-ын зарим гишүүд нь гаргажээ.

УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэр яамны газрын даргаар томилогджээ

Авлигын сүлжээн дээр нэмээд ах дүүсийн сүлжээ бий болчихлоо. Төрийн албаны халаа сэлгээ үргэлжилж, амраг садангууд томилогдсоор байна. Н.Алтанхуягийн хүргэн, Ц.Элбэгдоржийн ах, Х.Тэмүүжиний дүү зэргээр төрийн албанд ах дүүгийн сүлжээс хэрж, хурган дарга нар шил шилээ даран томилогдсоор байна. Саяхан хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргаар УИХ-ын гишүүн А.Бакейн эхнэр томилогдсон байна. Ингээд манай улс чинь дарга нарын улс жинхэнэ утгаараа болж байх шиг. УИХ-ын 76 дотроос 43 нь дарга сэтэртэй. Тэдгээрийн эхнэр хүүхэд, ах дүү, хүргэн бэрүүд ч эн тэнд яам агентлаг, төрийн албанд хурган дарга нар болчихлоо. АН-ынхан өөрсдөө УИХ, Засгийн газраа хүч түрэн эзлээд, төрийн албыг өөрсдийн ах дүүсээр эзэрхийлэн дүүргэж байна. Уг нь ашиг сонирхлын зөрчил гээч юмыг саяхнаас сүрхий ярьж /Х.Тэмүүжин өөрөө санаачлагчдын нэг/ айхавтар нэг хууль батлагдсан даа. Гэхдээ хууль санаачлан батлуулсан салбарын сайд нь хүртэл зөрчөөд байхаар чинь хууль яаж хэрэгжихэв дээ. Ах дүүгээ аажилд оруулчихаж гээд хэлтэй амтай болгон ярьж байгаа ч түүнийгээ эвтэйхэн шиг тайлбарлаад бултаад байгаа юм. Манай дүү өөрийнхөө хүчээр албан тушаалд томилогдсон. Тэглээ ч би томилоогүй, тусгай шалгуур явуулж өөр хүмүүс томилсон... гэхчлэн ярьж байгаа нь нөгөө хуулийн цоорхой гээч нь болж байна. Нэг ёсондоо найзынхаа эсвэл нэг намынхаа нөхөртэй ярьж байгаад ах дүүгээ албан тушаалд томилуулчихлаа гэхэд тэр томилгоог өөрөө хийгээгүй нь үнэн.

Хамгийн тэнэг санал

2012-09-19 08:55:11 Нийтлэгдсэн: Улс төр
Хамгийн тэнэг санал

УИХ-ын эрхэм гишүүд, ялангуяа шинэков-ууд бусдаас онцгойрч ялгарах гэж тун их зовж байгаа бололтой. Урьд нь УИХ-д сууж байсан Батцэрэг гишүүн гэхэд л Засгийн газрын мөрийн хөтөблөрт тун хачин заалт оруулах зүтгээд онигоо болов. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гэр бүлийн тэргүүн нь хэн байх вэ гэдгийг мөн тодорхой зааж өгье гэсэн санал гаргаж байх юм. Жишээлбэл эхнэр нөхөр хоёр харилцан зөвшилцөөд нэгнийгээ өрхийн тэргүүнээр сонгох юм гэнэ. Түүний энэ саналыг сонссон олон хүн элгээ хөштөл инээж байна. Мань эр гэртээ очихоороо авгайдаа дарлуулаад алуулдаг юм байна л даа. Арга ядахдаа засгийн газрын тогтоол гаргуулаад орой орохдоо тэрнийгээ урдаа бариад орох нь л дээ хэмээн нэг хэсэг нь шоолж байхад нөгөө хэсэг нь Арай ч дээ. УИХ-д хийх ажилгүй, хэлэх үгээ мэддэггүй хүмүүс сууж байдаг юм уу хэмээн толгойгоо сэгсэрч байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.