МАХН-аас гаргасан Шударга сонголт-МАХН гишүүнчлэлээ сэргээх аяны хүрээнд МАН-аас гурван зуун гишүүн гарч байгаагаа илэрхийллээ. Эдгээр гурван зуун хүн есөн дүүргийн МАН-ын хийгээд ИТХ-ын удирдах ажилтнууд ажээ. Тэд МАН-аас гараад зогсохгүй МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа аж. Тухайлбал МАН-ын тэргүүлэгч гишүүн П.Хангал, Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан З.Батбаяр, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшин ажиллаж асан Чулуун гэх мэтээр албан тушаалтнууд шийдвэрээ гаргаж ийн МАХН-д элсэж буйгаа зарлалаа. Эдгээр гурван зуун хүн МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх арга хэмжээнд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцсон юм. Тэд уг ажиллагааны үеэр МАХН-ын гишүүнчлэлийг сэргээх ажил энэ хүрээд зогсох ёсгүй. Гурван зуун хүнээр хязгаарлагдахгүй. Тэргүүний фронт ирлээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтээр МАХН-д орохыг хүссэн хүний гишүүнчлэлийг сэргээх ажлыг байнга явуулах болно хэмээн мэдэгдэж байлаа. Л.МӨНХ
Д.Амарбаясгалан: Э.Бат-Үүл дарга асуудлыг хэтэрхий улстөржүүлж, мушгин гуйвуулж байна
2012-09-18 10:29:34 Нийтлэгдсэн: Улс төрНИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан янз бүрийн мэдээлэл гарах болсон. Энэ асуудлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. -Нийслэлийн хууль бус газар олголт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг завсарлага авлаа хэмээн сөрөг хүчин мэдэгдэж байгаа. Иргэдэд ч гэсэн ийм ойлголтыг төрүүлээд байна? -Манай намын бүлэг завсарлага авсан нь НИТХаар хэлэлцэх эдгээр асуудалтай уг нь огт холбоогүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлб өрөө НИТХ-аар батлуулааг үй. Мөрийн хөтөлбөргүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг л дээ. Ер нь жижиг компани хүртэл төлөвлөгөө гаргаж ажилладаг биз дээ. НИТХ дахь МАН-ын бүлэг үүнээс өмнө буюу энэ сарын 6-нд НИТХ-ын даргад хоёр шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн юм. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн шинэ ИТХ байгуулагдаад хоёр сар болжээ. Энэ хугацаанд асуудлыг ээлжит бус хуралдаанаар шийддэг байдал газар авсан. Уг нь аливаа асуудлыг хууль журмынх нь дагуу ээлжит хуралдаанаар шийдэх ёстой. Тиймээс энэ хоёр асуудлыг хууль журмынх нь дагуу нэг мөр шийдээд ажлаа үргэлжлүүлээд явъя гэсэн юм. Үүнийг ч НИТХын дарга Д.Баттулга хүлээн зөвшөөрсөн. Харин Э.Бат-Үүл дарга хотын газартай холбоотой чухал асуудал ярих гэж байхад завсарлага авлаа гэж худлаа шоу хийгээд байх юм. Асуудлыг хэтэрхий улстөржүүлж, манай намын бүлгийг цөөнх хэмээн үл хүндэтгэсэн учраас завсарлага авсан. -Та бүхэн шаардлагадаа Ээлжит бус хуралдааныг удаа дараа зарлан хуралдуулж байна гэсэн байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд зарлан хуралдуулсан ээлжит бус хуралдаанаар юу хэлэлцсэн байж таарах вэ? -Нийслэлийн Засаг даргыг томилох эсэх асуудлыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн шүү дээ. Энэ сарын 13-нд ээлжит бус хуралдаан хийх болсноо бас л Хэлэлцэх асуудалтай холбоотой гэж тайлбарласан. Харин манай намын бүлгийнхэн Ээлжит хуралдаанаа хийе. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, эдийн засаг, нийгмийн зорилтоо батлуулъя. Ингэж байж ажил жигдэрч, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийнхээ төсвийг баталъя гэж шаардаж байгаа. Харамсалтай нь тэд бидний шаардлагыг хүлээж авахгүй байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдааны үеэр энэ тухай хэд хэдэн удаа хэлсэн. -Нийслэлийн газар болон хууль бус барилгын асуудлыг хэлэлцэх гэснээс болж завсарлага авсан гэсэн мэдээлэл түгээсэн нь ор үндэсгүй гэсэн үг үү? -Энэ асуудал бол цаг хугацааны хувьд давхацсан зүйл. Сөрөг хүчний мушгин гуйвуулж байгаа шиг газрын харилцаа, барилгын хууль бус асуудлыг цэгцлэхтэй холбоотой асуудлыг гацаах гэсэн санаа, зорилго МАН-ын бүлэгт байгаагүй. -МАН-ын бүлэг завсарлага авсан учраас энэ асуудлыг хойш тавихаас аргагүй гэсэн тайлбарыг нөгөө талаас өгч байгаа л даа? -Нийслэлийн газар, барил гын асуудлыг харьяа агентлаг, газар хэлтсээрээ дамжуулан манай намын бүлэгтэй, бүлэггүй цэгцлэх, шийдвэрлэх бүрэн боломж, бололцоо Засаг даргад бий. Тухайлбал, НИТХ хуралдсан эсэхээс үл хамааран хууль бус барилгуудыг МХГ-аар шалгуулж тогтоолгоод, шүү хээр шийдүүлэх бүрэн эрхтэй. Д.БУЛГАН www.UNEN.mn
УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ сарын 19 хүртэл хуралдуулахаар захирамж гаргасан билээ. Уг чуулганаар төсвийн тодотгол, аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль зэрэг хэлэлцэхээр төлөвлөсөн гол ажлаа нугалсан. Дээрээс нь жагсаалтад багтаагүй Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоо зэрэг асуудлыг ч хэлэлцэн шийдсэн юм. Төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж дууссан тул чуулганыг өнөөдөр завсарлуулж магадгүй байна. Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос энэ талаар лавлахад Ээлжит бус чуулган хугацаандаа завсарлана. Өнөөдөр амжихгүй бол маргааш гэхэд дуусгана гэлээ. Гэвч өчигдөр үдээс хойш УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит бус чуулганыг сунган хуралдуулах шаардлагыг ангийн даргадаа хүргүүлсэн байна. Тэд Бүлэг байгуулах асуудлыг нь хэлэлцэн шийдэж өгөхийг шаардаж буй юм. Хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй учраас ярих боломжгүй гэсэн хариуг УИХ-ын дарга өмнө нь тэдэнд өгсөн ч, МАН-ынхан Олонх өөртөө ашигтай зүйлээ цаг алдалгүй хэлэлцэн шийддэг атлаа Бүлэг байгуулах асуудалд хоёр нүүр гаргаж болохгүй. Бид хуулийн хүрээнд шаардлагаа тавина хэмээн тайлбарлаж байна. С.УУЛ
Хөшигний цаана хувиарлагдаж байгаа албан тушаалын бялуунаас хувь хүртэгчид
2012-09-18 09:50:50 Нийтлэгдсэн: Улс төрАлбан тушаалын томилгоо ид өрнөж байна. Яамдууд шинэхэн сайд нараа хүлээж авч, Төрийн нарийн бичгийн дарга нараа угтах гэж бараг бүтэн сар бужигнав. Сайд дарга нар яамны ажилтайгаа танилцах нэрээр өдөр өнжилгүй энд тэнд бужигнуулж, ажил хийх ч хүн олдохгүй, дарга нарт гоё харагдах гэж зовж байгаа. Одоо тэгвэл ирэх долоо хоногоос Дэд сайд нараа угтах их ажил өрнөнө. Сандал ширээг нь зөөж, өрөө савыг нь бэлтгэж, дахиад л дэд сайд ажилтайгаа танилцах нэрээр энд тэнд баахан бужигнаан болж төрийн яам, агентлагууд нэг төрлийн хүндэтгэл, хүлээн авалтын үүрэг л гүйцэтгэж байна. Гэхдээ хөшигний цаана өрнөж байгаа албан тушаалын хувиарлалт нэг л биш. Саяхан л төрийн ордонд цай зөөдөг байсан туслах хүүхнүүд яамны хэлтсийн дарга болон дэвшиж байх юм. Ан-ынханы хувьд ажлын дадлага туршлага гэдэг зүйлийг бус харин аль фракцийнх вэ гэдгийг нь л анхаарч албан тушаалд томилж байгаа бололтой. Дэд сайдуудын томилгоон дээр ч энэ нь тун тод харагдаж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд- И.Нарантуяа АН-аас УИХ-д сүүлийн үед байнга нэр дэвшиж байгаа ч байнга яллагддаг энэ бүсгүй сонгууль болохоор л сэрж ирдэг энэ бүсгүй Хан талст компанийн эзэн гэнэ. Хан талст ХХКомпани нь 1997 онд Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар Хүнс Маш хувьцаат компаний нийт хувьцааны 96 хувийг худалдан авснаар байгуулагдсан аж. Ямартай ч энэ компани нь барилга угсралт, зам гүүр барих, уул уурхайн хайгуул, олборлолтын ажил хийж үйл ажиллагаа маань өргөжин тэлж байгаа гэнэ. Ямартай ч И.Нарантуяа хатагтайгийн мэдэлд Хурдны зам ХХК, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Булнайн Түшиг ХХК, Уул уурхайн хайгуул, олборлолтын ажил эрхэлдэг Төв ЭрдэнэсантХХК компаниуд байдаг бололтой. АН-ын бийлэгжүү хүүхнүүдийн нэг энэ бүсгүйг мөнгө төгрөг хандилаж, дарга нарыг дэмждгээрээ л албан тушаалд хүрдэг, бас сайдын суудалд очиж байгаа гэж АН-ынхан тааламж муутай байна. Хууль зүйн дэд сайд- АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр Сүүлийн үед Монголын улс төрд Ч.Өнөрбаяр гэгч нэг нөхөр гарч ирэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн татаасны хүн гэгддэг, хэний ч үл таних энэ залуу албан тушаалыг ёстой л нэг солих шиг болж байна.Ц.Элбэгдоржийн татаасаар АТГ-ын Тамгын газрын даргаар томилогдсон энэ эр Н.Энхбаярыг хорих үед гарч ирж байлаа. Түүнийг хэдхэн хоногийн өмнө Ц.Элбэгдорж өөрийнхөө дэргэд татаж авчирч Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын ахлах зөвлөх гэсэн албан тушаалд томилсон. Гэвч долоо ч хонолгүй Хууль зүйн дэд сайдаар томилогдо гэж байна. Чухам ямар ид шидтэй болоод энэ залуу долоо хоногийн дотор хоёр том албанд томилогдох болж байгааг хэн ч ойлгохгүй байна. Батлан хамгааллын дэд сайд- ҮЗХ- ны гишүүн Г.Байгальмаа МоАХ-ын нарийн бичгийн дарга Г.Байгальмаагийн тухайд тэрбээр тун нууцлаг нэгэн. Түүний тухайд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гарын хүн гэдгээс өөр мэдээлэл бараг л байхгүй. Намдаа байгуулсан гавьяа ч үгүй гай ч үгүй энэ хүн бас л ямар шалгуураар Батлан хамгаалах яам гэдэг дан эрчүүдээс бүрдсэн том салбарыг удирдахаар томилогдож байгааг хэн ч ойлгохгүй байна. Түүний намтар ч бас нимгэн. 2002-2006 ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагч,2006 оноос одоог хүртэл МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн алба л хашиж байж. Өр барагдуулж явсан учраас энэ бүсгүйг Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж чадна гэж бодоогүй л байлтай юм. Эрчим хүчний яамны дэд сайд- Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар Дэд сайдад нэр дэвшигчдээс хамгийн нэр муутай нь. Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар гэж төслийн мөнгө идэж сурсан нөхөр бий гэж хэвлэлүүд байнга бичдэг. Монголчуудыг гал алдах вий гэсэндээ донор орнууд ТЭЦ-4-т буцалтгүй тусламж үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан юм. Ц.Баярбаатар дарга энэ станцын захирлаар ажиллаж байхдаа мөнгө цохиж сурсан нэгэн гэнэ. Эрхэм дарга Улаанбаатараас 80 км зайтай, Төв аймгийн Баянчандмань суманд харьяалагдах нутаг дэвсгэрт хувийн эдлэн газар, тохилог шилтгээнтэй юм. Тэрбээр өөрийнхөө эдлэнг Эрчим хүчний шугам 10 км-ээс татаж цахилгаанаар хангасан гэдэг. Хотын захын хорооллынхон харуй бүрийд гэрэлгүй гудамжаар тэмтчин үгээ хэлж явахад Ц.Баярбаатар дарга хувийн эдлэндээ сайжруулсан хайрган зам тавьж, гудамжны гэрэлтүүлэг хүртэл зоожээ. Аль ч засагт тал алддаггүй Ц.Баярбаатар албан тушаалаар намуудын амыг барьдаг байсан гэх мэдээлэл мөн чих дэлсдэг билээ. Тухайлбал, 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл, 2000-2004 онд МАХН дангаар Засгийн эрх барьж байх хугацаанд Ц.Батбаатар ТЭЦ-4-т даргын алба хашиж байлаа. Харин Хамтарсан Засгийн газрын үед Эрчим хүчний газрын даргаар томилогдож, Шинэчлэлийн Засгийн үед бүр дэд сайд болон томрох гэж байна. Хөдөлмөрийн дэд сайд- Б.Ургамалцэцэг АН-ын нарийн бичгийн дарга, хvний нөөцийн хэлтсийн дарга Б.Ургамалцэцэг гэгч бас л хэний ч үл таних хатагтай дэд сайдад яригдаж байна. АН-ынхан боловсон хүчин муутай учраас намынхаа хүний нөөцийн ажилтанг Хөдөлмөрийн яам толгойлж чадна гэж бодсон бололтой юм. АН-ын хүүхнүүд түүнд тийм ч талтай бус. Тэр ч бүү хэд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай элдэв холбоотой гэж ярих хүн ч мэр сэр гарч байсан удаатай. Тэрбээр Н.Алтанхуягийн тусламжтай хилийн чинадад сурч, түүний удирддаг Туул ротари клубынх нь байнгын ажиллагааг удирдаж байж. Тэр ч байтугай Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга болсон даруйдаа Д.Ургамалцэцэг гэгч энэ бүсгүйг дэргэдээ авчирч, нарийн бичгийн даргаар томилсон юм гэдэг яриа тарж, АН-ынхан бухимдаж байна. Сангийн дэд сайд- О.Магнай Хамгийн танил нэр дэвшигч. Гэхдээ олон хүн Бурхан минь. О.Магнайд Сангийн яамыг өгчихвөл төрийн алба юу болох юм бэ? хэмээн уулга алдаж байна. Гудамжны жагсаалаар олонд танигдсан энэ хөөргөн залуутай Ч.Улаан ч гэсэн хамтарч ажиллахаас айж байгаа сурагтай. Гэхдээ түүнийг Сангийн дэд сайдад Ц.Элбэгдорж түлхүүлж байгаа гэнэ. Мань эрийг Ерөнхийлөгч болсны дараа О.Магнай түшиж тулж, нам доторхи олон асуудлыг нь зохицуулж байсан учраас Элбэгээ дэмжиж байгаа бололтой. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда Түүний хувьд Боловсролын дэд сайдаар ажиллаж үзсэн. Гэхдээ илүү дутуу гарахаар юу ч хийгээгүй нэгэн. Гэхдээ АН-ынхан эрх мэдэлд хүрэх болгонд Ч.Куланда хатагтай бялуу хүртэж байдаг учраас АН-ынхан тийм ч тааламжтай бус байна. УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батбилэг УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү Б.Батбилэг дэд сайд болно гэнэ. Миний дөрвөн хүү Монголын толгой 10 баяны тоонд дөрвүүлээ ордог хэмээн мэдэгдсэн Б.Батбаяр гишүүн өнгөрсөн сонгуулийн үеэр Миний хүүг УИХ-д нэр дэвшүүлэх боломж олгодоггүй юм бол би өөрөө нэр дэвшинэ. Ардчилсан нам аль нэгийг нь сонгох учиртай хэмээн шаардаж байлаа. Харамсалтай нь мундаг улс төрч гэгдээд байгаа энэ залуу уул уурхайн лиценз, газрын наймааны хэрэг, тендерийн асуудалд байнга нэр холбогдож байдаг нэгэн. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд- О.Чулуунбат Харин МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн дэд сайдуудын нэг О.Чулуунбатын тухай ярихын ч хэрэг байхгүй. Банк дамдууруулсан тэрбумтануудын жагсаалтыг тэргүүлдэг энэ эрхмийн талаар Аалзны тор гэдэг бараг бүхэл бүтэн ном гарчихсан байгаа. Барилга, хот байгуулалтын дэд сайд- Ч.Чимэдцэрэн МАХН-ын гишүүдийн нэг. Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга. Энэ хүн барилгын салбарын талаар ямар мэдлэгтэй, бас урьд нь ямар алба хашиж явсан нь ч тодорхой бус. Ганцхан зүйл тодорхой байгаа нь Н.Энхбаярыг цээжээрээ хамгаалагчдын л нэг гэнэ. Уул уурхайн дэд сайд- Д.Дэлгэрцогт Дэд сайдад нэр дэвшигчдээс хамгийн боловсролтой нь. Тэрбээр 2005-2007 онд Төрийн өмчийн хороонд хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, 2008 оноос Монгол Үндэсний Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Бүтээмж, Чанарын удирдлагын төвийн захирлаар ажиллаж байгаа аж. Гадаад харилцааны дэд сайд- Э.Батшугар Намбарын Энхбаярын хүү. Элбэг хангалуун амьдрал, эрх мэдэл гэдгийн амтыг сайн мэдэх энэ залуу Гадаад харилцааны дэд сайд болохоор зүтгэж байна. Ирээдүйн Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь Э.Батшугар мэндэлж түүнийг аав болгожээ. Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн дэд сайд- Б.Цогтгэрэл Симба Батаа гэгч дуулиант эртэй бизнесийн хамтрагч байсан энэ эр Шинэчлэл банкаа зарж, удалгүй улс төрд хөл тавьсан. МҮАН-ыг эхнээсээ санхүүжүүлж, бас 2008 оны сонгуульд гол албыг нь залгуулж байсан энэ тун овжин, бас чамлахааргүй хөрөнгө мөнгө хурааж амсан нэгэн. Б.Цогтгэрэл нь эдийн, засагч, хуульч мэргэжилтэй.
Төрийн эрхийг олон жил атгаж, эрх мэдэлтэй явсан Ардын намынхан өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, УИХ дээр 25 гишүүнтэй атлаа бүлэг ч байгуулж чадахгүй, байнгны хорооны хурал дээр ч орох эрхгүй яг л шоовдор хүүхэд шиг улс төр хэмээх гал тогооны хатавч бараадаж байгаа. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нударга зангидаж, уурлаж бухимдсан Ц.Нямдорж хорон үгээр АН-ынханг байн байн заналхийлж байгаа ч тэд яаж ч чадахгүй аргаа барж байна. Тиймээс МАН-ынхан Соц интернд гомдол гаргаад үзэхээр шийдсэн бололтой. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Цөөнхөө хүндлэх,дуу хоолойг нь сонсох Олон улсын Парламентын Холбооны зөвлөмжийг чанд сахиж ирсэн улс төрийн хүчний хувьд,энэ байгууллагын гишүүний хувьд Монголын ардчиллын баталгаа болсон Үндсэн хуулийг зөрчсөн Монголын парламентад өрнөж буй энэхүү нөхцөл байдлыг Олон Улсын Парламентын холбоо үнэн зөвөөр дүгнэж, бодит нөхцөл байдлыг Олон Улсын Парламентын гишүүн орнуудад өөрийн шугамаар тайлбарлаж, мөн цөөнхийн эрх зөрчигдөж буй асуудлаар Олон Улсын Парламентын Холбоо байр сууриа илэрхийлэхийг хүсч байна гэсэн утгатай захидал илгээжээ. Гэвч тэднийг Соц интерн тоох уу? Тоогоод АН-ын дураараа дургиж байгаа нөхдөд нөлөөлж чадах уу? гэдэг асуудал тун эргэлзээтэй юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй