Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр ажилдаа алхаж ирдэг. Харин түүний араас хотын шинэхэн мэр орохоор шийджээ. Нийслэлийн Засаг даргаар сонгогдож, ажилдаа орсон Э.Бат-Үүл ажилдаа бусдаас онцгойрохоор шийдсэн байна. Энэ нь ч нийслэлийн замын хөдөлгөөнд ажлынхаа хамаг цагийг хий дэмий өнгөрүүлж байснаас дээр юм шиг ээ. Учир нь хотын мэр ажилдаа алхаж ирдэг болсон явдал. Тэрбээр нийслэлийн Засаг даргын ажлаа авахдаа Хотын замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, гэр хорооллын асуудлыг нэн тэргүүнд шийднэ хэмээн амласан. Тэр хэрээрээ төмөр хүлэг хөлөглөлгүй алхах нь эрүүл мэндэд тустай болоод замын хөдөлгөөнийг бууруулах нэг алхам гэж үзэж буй бололтой.
Н.Дашзэвэг: Н.Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад хаядаг гэж үнэн юм байна, МАХН руу бүү зүглээрэй
2012-08-20 09:49:08 Нийтлэгдсэн: Улс төрМАХН-ы дотоод асуудал, албан тушаалын төлөөх дайн хурц байдалд орж байгаа нь тус намын хүн гэгддэг Эдийн засаг ч Н.Дашзэвэг нэлээд тод томруунаар илэрхийлээд авлаа. Уг нь тэрбээр өнгөрсөн баасан гаригт болсон Удирдах зөвлөлийн хурлаар Сангийн сайдад нэр дэвшсэн ч нэлээд гомдолтой үлджээ. Улс төрийн зүтгэлтнүүдээс твиттерт идэвхтэй жиргэдэг хүний нэг нь Н.Дашзэвэг. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх индэр болдог энэ талбарт тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд хурцхан жиргэлээ. Тэр үнэхээр Н.Энхбаяр болон МАХН-д гомджээ. Ямар сайндаа л Н.Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад хаядаг гэж үнэн юм байна, МАХН руу бүү зүглээрэй хүмүүсээ гэхэв. Гомдсон эсэх талаар хүмүүс түүний санаа бодлыг асуусан ч үүнд үл хариулан цааш С.Дэмбэрэл, С.Оюун та 2 маш идэвхтэй ажиллах ёстой. Н.Энхбаяр намайг амбаардаад хөөчих юм шиг байна. 2016 оны сонгуулиар би танай намд 1 суудал өвч өгнө өө хэмээн бичжээ. Н.Дашзэвэг энэ жилийн сонгуульд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Ийнхүү сонгогдож чадаагүй ч сайдын суудалд сууна гэж улайрсан нь Н.Энхбаярын дургүйг хүргэсэн байх магадлалтай. Тиймээс холбогдуулан Н.Энхбаяр түүнийг намаасаа хөөж, тэрээр ИЗНН-д орохоор зэхэж байгаа аж. МАХН-ы дотор УИХ-д суудал авч чадаагүй ч суудал хүрэхийг эрмэлзсэн хүмүүс цөөнгүй бий. Харин МАХН-ыхан ийнхүү сандал ширээний төлөө дайн зарласан гишүүдтэйгээ ийнхүү мөн дайн зарласан байна.
ИЗНН-ынхан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюуныг сонголоо
2012-08-20 09:29:06 Нийтлэгдсэн: Улс төрИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өчигдөр болж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаа тодруулжээ. Хурлаас намын дарга С.Оюун, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ц.Ширэндэв нарыг сайдад нэр дэвшүүлнээс ИЗНН-ын дарга С.Оюунд Улс төрийн зөвлөлийн хурлын гишүүдийн 75 хувь нь итгэл үзүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар сонгохоор болсон байна. Э.Зоригт 20, Ц.Ширэндэв 5 хувийн санал авсан гэв. Ийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын нэр тодорхой боллоо. Одоо МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл оногдсон яамдынхаа сайд нарыг тодруулчихвал Засгийн газар элэг бүтэн болж, их ажилдаа ороход бэлэн боллоо.
Төсвийн байнгын хороо 2013 оны төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлэхээр өчигдөр шийдвэрлэлээ. Шинэ Парламентын гишүүдийн орон сууцны хэрэгцээнд 220 сая төгрөг төлөвлөөд байгаа нь анхаарал татав. Гишүүдийн орон сууцны зориулалтаар өнгөрсөн жил 500 сая төгрөг тусгуулахаар УИХ-д оруулж байсан. Тэр үед энэ зардлыг хэлэлцүүлгийн үеэр шууд хассан. Харин энэ удаад УИХ-ын Тамгын газарт орон сууцтай холбоотой тулгамдсан асуудал орж ирж байгаа учраас 220 сая төгрөг тусгасан байна. Энэ нь Улаанбаатарын цэмцгэр хороололд гурван өрөө байр худалдан авахад л хүрэлцэх мөнгө билээ. УИХ-ын шинэ гишүүдийн дотор орон сууцгүй нэг бус эрхэм байдаг аж. Тэднээс нэн түрүүнд Чингэлтэй дүүргийн гэр хороололд амьдарч буй З.Баянсэлэнгэ гишүүнд орон сууц олгох магадлалтай юм. Парламентын босгоор азтай тохиолдлоор алхсан тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгогдон суга дэвшээд байгаа боловч шүүх хуралд ээрэгдэн бас чиг барцад нь арилаагүй л яваа.
З.Баянсэлэнгэ, Ш.Түвдэндорж нар Байнгын хорооны даргаар томилогдлоо
2012-08-09 10:27:13 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын чуулганаар хоёр байнгын хорооны дарга нарыг томиллоо. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Хууль зүйн байнгын хорооны даргаар, З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар тус тус томиллоо. З.Баянсэлэнгийн толгойлох Нийгмийн бодлогын байнгын хороонд Р.Амаржаргал, А.Бакей, Баянсэлэнгэ, Г.Баярсайхан, Ц.Баярсайхан, С.Ганбаатар Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, С.Дэмбэрэл, С.Одонтуяа, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, Г.Уянга, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар багтсан байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй