С.Отгонбаяр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга болох нь
2012-09-06 09:52:47 Нийтлэгдсэн: Улс төрМХЕГ-ын даргаар Оюуны Ундраа группийн ерөнхийлөгч С.Отгонбаяр томилогдох сураг дуулдлаа. Учир нь тус газрын одоогийн дарга Р.Содхүү удаа дараа Мэргэжлийн хяналтынхантай холбоотой ноцтой асуудлууд гаргах болсны зэрэгцээ халаа сэлгээгээр ажлаа өгөхөөр болсон аж. Тиймээс МХЕГ-ыг цаашид хэн удирдах тухай янз бүрийн таамаг гарсны эцэст ийнхүү С.Отгонбаярын нэр дээр тогтсон бололтой. С. Отгонбаярын хувьд Мон- голд санхүүгийн байгууллага хөгжих эхлэлийг тавилцсан төдийгүй Оюуны ундраа хэмээх уул уурхай, бизнес, санхүү, хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том группийн ерөнхийлөгч. Тэрбээр 2004 оны УИХ- ын сонгуулиар Налайх дүүргээс сонгогдож, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг толгойлж байсан. Тиймээс хэл ам тасардаггүй МХЕГ-ыг туршлагатай нэгнээр даргалуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж буй нь энэ аж. Өглөөний сонин
Г.Баярсайхан: Би ариухан залууг зүгээр байхад нь өдчихсөн бололтой
2012-09-04 11:13:07 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та саяхан их дээд сургууль болон ЕБС-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан. Алдаа, оноо, шүүмжлэл дагуулах асуудлууд хэр олон байна вэ? -Чингэлтэй дүүргийн сургуулиудын өнөөгийн байгаа нөхцөл, сургалтын боловсролын байгууллагуудын нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа. ЕБС-иудаар орсон. Мөн их дээд сургуулиар ч орсон. Арван жилийн сургуулийн асуудал бол тодорхой байгаа. Хичээлийн байр нь хуучирч муудсан байсан. Зарим нь бүр ашиглах боломжгүй болчихсон байна. Сургуулиудыг боловсон бие засах газартай болгох, сургалтын орчинг сайжруулах зэрэг зүйлүүдийг ярьж байгаа. Шийдэх гарц нь тодорхой. Шинэ сургууль барих, хуучирч муудсан сургуулиудыг буулгаж, шинээр барих, цэцэрлэг нэмж барих гэх мэт олон асуудал байна. Жирийн иргэд, багш ажилчид, сургуулийн захирлууд ч энэ асуудлыг ярьж байна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинээр барих сургууль, цэцэрлэгийн асуудал орсон учраас мөрийн хөтөлбөр биелээд асуудал шийдэгдээд явах болов уу. Мөн спорт цогцолборын асуудлыг хөндөж ярилцсан. Багш нарын цалинг нэмэх талаар ярилцсан зүйл бий. ЭМШУИС хажуудаа бааз суурь эмнэлэгтэй болох асуудлыг хуульчилж өгөөч гэдэг асуудлыг ярьсан. Энэ асуудлыг өмнөх Их хуралд байхдаа би гаргаж тавьсан ч олонхиор татаад унагасан. ЭМШУИС дээр дэлхийн төвшний судалгаа, шинжилгээ хийгдэж, гадаадын олон сургуулиудтай харилцаатай байдаг нь сайшаалтай байсан. Тэгэхээр дэлхийн хэмжээнд хүрч чадсан гэж дүгнэж болохоор байлаа. Бид цаашдаа эмнэлэгтэй болгох асуудалд анхаарна. -Эцэг эхчүүдээс ирж байгаа санал гомдолд ямар асуудал голлож байна? -Цэцэрлэг, арван жилийн сургуулийн сурагчдын эцэг эхчүүдээс янз бүрийн санал гомдол ирж байна лээ. Сургууль мөнгө татдаг гэдэг гомдол их байна. Бид цаашдаа хууль журмаа баримталж ажиллахыг шаардана. Эцэг, эхчүүдээс мөнгө авах нь хууль бус гэж үзэж байгаа. Гэхдээ эцэг, эхчүүд өөрсдөө хариуцлагатай байх асуудлыг яримаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, ном нь үнэгүй, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төрөөс өгч байгаа ч энэ асуудалд эцэг, эхчүүд хариуцлага үүрдэг байх ёстой. Ном, хоолны зардлын багахан хувийг эцэг эхчүүд гаргадаг байх ёстой гэсэн байр суурийг гаргамаар байна. Бүх юм үнэгүй байж болохгүй. -АН хүүхдэд өгч байсан 20 мянган төгрөгийг эргэж сэргээлээ. Ард түмэн энэ асуудалд эерэг, сөрөг гэсэн хоёр өнцгөөс дүгнэлт өгч байна. Тухайлбал, бэлэн мөнгө тараах нь хэт бэлэнчлэх сөрөг үр дагавар гаргана гэж үздэг? -Хамгийн чухал зүйл бол бидний ирээдүй болсон хүүхэд багачууд. Хүүхдийн мөнгө бол нүдээ олсон ажил юм. Ажил хийх чадвартай иргэн бүрт бус уул уурхайн баялгийн шударга хуваарилалтыг хүүхдэд оноож өгөх гэж байна. Хүүхдэд мөнгө өгөхдөө өргөдлөөр өгнө. Боломж бололцоотой нь авахгүй. Үнэхээр тэр мөнгө хэрэгтэй байгаа хэсэг нь өргөдлөө өгөөд авна. -Орон нутгийн сонгуулийн хуульд тусгасан маргаан дагуулж байгаа заалтуудад ямар байр суурь баримталж байгаа вэ? -Маргаан гарах шаардлагагүй. Тухайлбал, сонгууль өгсөн бол төрийн албанд томилогдох эрх нь нээгдэх заалт байх хэрэгтэй. Иргэний эрх үүрэг гэж яриад монголын төрөөс авч болох бүх халамж, дэмжлэг, тэтгэлгийг авч чадсан. Эх орны хишиг, цалин нэмүүлэх, хүүхдийн мөнгө гэх мэт олон дэмжлэг авсан. Тэгэхээр үүргээ хүлээх ёстой. Үүрэг нь монголын төрд өөрийн эрхээ эдлэх буюу дөрвөн жилд ганцхан удаа болдог УИХ, болон Орон нутгийн сонгуульд саналаа өгөх юм. Төрөө төвхнүүлэх ажилд иргэн бүр эрх, үүргээ ухамсарлаж орох ёстой. Тэр тусмаа төрийн албан хаагч. Сонгууль нь будлиангүй явах нь зүйн хэрэг. Сонгуулиа өгөөгүй бол төрийн албан хаагчид хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. -МАН-ын бүлэгтэй болох хуулийн төслийг яагаад хэлэлцэхгүй гэсэн юм бэ. Энэ асуудлаас болж нэлээд маргаан үүсч байна шүү дээ? -Бүлэг байгуулах асуудал нээлттэй байгаа. Гэхдээ бүлэг байгуулахаас илүү онц чухал ач холбогдолтой хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хэрэгтэй байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, төсвийн тодотгол зэрэг асуудлууд чухал байна. Ардын нам төв төвхнөх болон УИХ-ын чуулганы нээлтэд ач холбогдол өгөөгүй. Намын их хурлыг илүүд үзэж, төрийн ажлыг хойш нь тавьсан. Төрийн ажил яваад ирэхээр манайхыг харсангүй гэж гоншигноод байгаа нь хэр зэрэг оновчтой вэ. Ардын нам бүлэггүй болсонд миний буруу байхгүй. У.Хүрэлсүх генсекээ өгсөн нь миний буруу биш. Ардын нам цөөнх болсон нь надаас шалтгаалаагүй. Буруугаа өөрсдөө дотроосоо хайсан нь дээр. -Бүлэгтэй болгохгүй бол гудамжинд гарч тэмцэхээс өөр аргагүй гэж яриад байсан. Тэрнийг нь юу гэж ойлгох ёстой юм бол? -Улс төрийн намд ёс жудаг гэж байх ёстой. 90 гаруй жил монголын төрийг барьсан. Сайн, муу олон зүйлийг үзсэн. Жудагтай байх хэрэгтэй. Гудамжинд гарах, үгүй нь надад хамаагүй. Тэртэй, тэргүй ард түмнээс муу дүн авсан. Заавал гудамжинд гарна гэж айлгах нь зохисгүй. Хөгшин хүн нүд анина гэдгээрээ айлгадаг шиг ийм зүйл ярьж байгаа нь байж боломгүй хэрэг. -МАН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзана гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Ингэснээр төрийн ажил гацах уу? -Тэд тэгж чадахгүй л дээ. Чадахгүйг нь би мэдэж байна. Тийм зориг, зүрх байхгүй. Хоёрдугаарт, олонхийг сонгосон ард түмний сонголтыг үл хүндэтгэж байна. Асуудлыг хүчирхийллээр шийдэх нэг хэлбэр гэж ойлгож байна. -АН асуудлыг хэтэрхий хүчээр шийдээд байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл бойкот хийгээд байна уу? -Хүчээр шийдээд байгаа юм огт алга. Нэгдүгээрт, Ардын нам цөөнх болсон. Харин бид олонхи. Цөөнх нь олонхийн шийдвэрийг хүндлээд явах ёстой гэдгийг хэлмээр байна. -У.Хүрэлсүх гишүүнтэй маргалдсан асуудлаас болоод У.Хүрэлсүх гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Таныг бас дуудсан та очоогүй юм уу? -Намайг дуудаагүй. Гүтгэсэн байна лээ. Би танд нэг зүйлийг хэлмээр байна. Чамайг ажлаа хийгээд сууж байхад нэг хүн хүрч ирээд Би чамайг хүйс тэмтрнэ, ална гэвэл та хариу ямар үйлдэл хийх вэ. Ажлаа хийж байгаа хүнийг дуудаж гаргаад цохино гэдэг чинь хамгийн балмад танхай үйл явдал биз дээ. Улс төрийн соёлгүй зан гаргасан. Ширээн дээр сууж байхад ирээд Би танайхныг чамтай хамт алаад, хүйс тэмтэрч чадна шүү. Хоёулаа гарах уу гэсэн. Тэгэхээр нь би энэ ямар ширүүн нөхөр вэ. Гараад уур нь гарах болов уу гэж бодсон. Муу зүйл ерөөсөө бодоогүй. Гэтэл гарах завдалгүй юу болсныг надаар хэлүүлэлтгүй та нар мэдэж байгаа. -Та шоронд хатаагаад өгнө гэж урдаас нь агсарсан юм биш үү? -Протоколыг шүүгээд үзээрэй. Миний амнаас ерөөсөө тийм үг гараагүй. У.Хүрэлсүх гишүүний ярьж байгаа бүх зүйл худлаа. Намайг гүтгэж байгаа гэж хэлмээр байна. -Таны салаавч үзүүлж байгаа зургийг нийтлээд Тэвчээрт хязгаар бий. Уучлаарай гэсэн байсан. Салаавч гаргасан учраас тийм үйлдэл гаргах болсон гэсэн? -Салаавч гэж харах хүмүүс харна биз. Хүний гарыг яаж ч тайлбарлаж болно. Дээр хэлсэнчлэн танайхныг болоод чамайг алаад хаячихаж чадна шүү гэсэн үгэнд ямар реакци өгөх вэ. Би эрийн хугархай. Тэр үгэнд нь эмзэглэсэн. Гэхдээ би сэтгэлээ барьсан. Гараад уулзаж учраа олох гэж байна гэж бодоод муу зүйл бодолгүй гарсан. Миний хувьд гомдолтой байна, ингэлээ тэглээ гэж хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхгүй байгаа. Нөгөө талаас энэ бүх зүйл олон хүмүүсийн нүдэн дээр болсон шүү дээ. Баримттай зүйл байгаа. Намайг түрүүлж заамдсан гэж байсан. Ер нь Г.Баярсайхан гишүүн энд тэнд, тэр хүнийг заамдаад зогсч байна гэж сонссон уу. Надад тийм хүмүүжил байхгүй. Их л бяртай хүн гэж дуулсан. Хүн цохиж унагаж явдаг бяртай хүн гэнэ лээ. Надад улс төрийн ёс суртахуун бий. 1937 онд гэрээс нь дуудаж гаргаад буудаж хороодог байсан гэсэн. Одоо бол гишүүний амь насанд заналхийлж, дуудаж гаргаад цохиж байна. Та бүхний нүдэн дээр болсон учраас тайлбар хиймээргүй байна. Цахим хуудас, хэвлэл мэдээллээр надруу хангалттай дайрч байна. Би байр сууриа илэрхийлэхгүй чимээгүй явсан. Хууль хяналтын байгууллага анхаарах биз дээ. -Салаавч өгсөн гэж яриад байсан даа. Магадгүй таны энэ үйлдэл уурыг нь хүргэсэн болов уу? -Би гараа зангидаад чаддаг юм бол намайг алаарай гэж хэлсэн. Миний гарыг заавал салаавч гэж тайлбарлах шаардлага байгаа юм байлгүй. Хэн юу гэж тайлбарлах нь надад хамаагүй. Миний гар тэр хүнд хүрээгүй, би цохиж унагаагүй. Ажлаа хийгээд сууж байхад өөрөө миний ширээн дээр ирж намайг өдсөн. Би сөрөг үйлдэл үзүүлээгүй. -Таны өмнөөс хэн нэгэн салаавч гаргавал та хариуг нь яаж барих вэ? -Эр хүний хувьд хурандаа учраас цохисон гэж яриад байна. Монгол төрийг эр хүн ч авч явж байна, эмэгтэй хүн ч аваад явж байна. Төрийн хар хүний ёс суртахуун байх ёстой гэж хэлмээр байна. -Тэгэхээр та шүүхэд өгөөгүй юм байна, тийм үү? -Олон нийтийн газар танхайрсан учраас надтай, надгүй шалгагдаад явах байх. Би өргөдөл гаргасан гараагүй хэрэг шалгагдах ёстой юм байна лээ. Бүр сүүлдээ би бүх буруутан болж хувирах гээд байна. Ариухан залууг зүгээр байхад нь өдчихсөн бололтой юм. Би ширээнээсээ босоогүй. Би гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн. Амь насанд заналхийлж, улстөрч хүн улстөрчийнхөө амь насанд заналхийлнэ гэдэг ноцтой. Улс төрийн аллага монголд бий болж байсан учраас анхааралдаа авах асуудлын нэг юм. -Ёс зүйн дэд хороогоор орох уу? -Ёс зүйн дэд хорооноос даваад явчихсан асуудал. Цагдаагийн байгууллага анхааралдаа авсан гэсэн. Хууль хяналтын байгууллага анхааралдаа авна. Монгол төрийн Их хурлын чуулганы танхимд зүй зохистой үг хэлж байх ёстой. АН-ын гишүүд бүгдээрээ сонссон. Над дээр ирэхдээ архи сэнгэнүүлсэн байсан. Анх чуулганы танхимд орж ирэхдээ муу п...нуудаа та нарыг алаад өгнө гэж орж ирсэн. Та нар сонссон биз дээ. Анхнаасаа л омогтой байсан. Манай ширээнд яригдаж байгаа асуудал тэр хүнд ямар хамаа байна. Гишүүд сайндах, муудах чи, би дээ тулах асуудал гардаг. Гэхдээ гараад нэг, нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг. Сайн муугаар хэллээ ч бид хаана ч явсан бие, биенийгээ хүндэлдэг. Би МАН-ын гишүүн биш учраас надтай хүчээр ярина гэж байхгүй ээ. Оюуны хүчээр олонхитой ярьдаг. Надад хүч хэрэглэсэн гээд би дуугүй болохгүй. Чуулганы хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлсээр байх болно. Тэгж яривал хэвлэл мэдээллээр гараад байгаа, авлига, хүчирхийлэл зэрэг олон асуудлыг нь хууль хяналтын байгууллага анхаарах ёстой. -Та хоёрыг эр хүн шиг учраа олоод нэг, нэгнээсээ уучлалт гуйх болов уу гэж харж байгаа. Тань руу ярьсан гэсэн үү? -Би У.Хүрэлсүхтэй юугаа ярих вэ дээ. У.Хүрэлсүхэд ч надтай ярих зүйл байхгүй биз. Намайг цохиод авлаа гэдэг чинь нэг ёсондоо Ардын намаа цохиод авлаа гэсэн үг. Би У.Хүрэлсүхээс ялгаатай нь ард түмнээс сонгогдсон гишүүн. Миний ард Чингэлтэйн ард түмэн байгаа. Надтай 1000 гаруй хүн ярьж У.Хүрэлсүхийг шүүх цагдаагаар шалгуулахгүй байгааг гайхаж байна. Бухимдсан сонгогчид маань байнга утсаар ярьж байна. -Улстөрчид, цаашлаад эр хүний чанар алдагдаж байгаад олон хүн бухимдаж байна? -Монгол ухаанд Тэвчээртэй бай. Тэгж чадвал арслан болно гэсэн байдаг. Энэ үгээр тайлбарлаж хэлмээр байна. Муу эр дайнд хөөрнө гэдэг нь болсон шүү дээ. Ардын намын гишүүд тэвчээртэй байж, монгол эр хүний ноён нурууг заах ёстой гэж хэлмээр байна. Монголчууд хэзээнээс ойворгон, онгироо, сагсуу нөхдүүдэд дургүй. -Улс төрийн сэдэв рүүгээ эргээд оръё. Шинэчлэлийн Засгийн газрын ажлын эхлэлд ямар дүн тавьж байна вэ? -Сайдуудын томилгоо нь үнэхээр нүдээ олсон. Бүгд салбар, салбараа мэддэг. Шүүмжлэл байгаа. Данхайсан гэж хэлж болохгүй. Яамтай адилхан агентлагуудыг цомхотгосон хэрэг. Төрийн нарийн болон дэд сайдуудаа яаралтай томилох хэрэгтэй байна. Шударга ёс эвсэлтэй энэ асуудлаар ойлголцоод дараагийн ажилдаа ормоор байна. Манайд бэлтгэгдсэн, боловсролтой, шижигнэсэн залуучууд зөндөө байна. Дэд сайдаа удахгүй томилоод ажил хэвийн болох байх. -Р.Амаржаргал гишүүн Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үндэслэлийг нэрлэлээ гээд 15 шалтгаан гаргасан байсан. АН дотроо зөрчилдөж эхэлсэн үү? -Р.Амаржаргал гишүүн манай намд хүлээн зөвшөөрөгдсөн лидер хүн. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Энэ засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэдэг үүднээс гарч болох алдаа, оноог нэрлэж гаргаад урьдчилан сэргийлэхийг сануулсан гэж харж байгаа. Б.Өнөртогтох Монголын мэдээ сонин
ИЗНН-ын хурал өчигдөр болж хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрт хүрч, Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан хүсэлт хүргүүлэхээр болсон тухай мэдээлэл тарсан. Энэ талаар тодруулахаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай холбогдлоо. -ИЗНН-ыг хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл түгэх боллоо. Үнэхээр тийм шийдвэр гаргасан юм уу? -Тийм зүйл байхгүй ээ. Ташаа мэдээлэл байна. Өнөөдөр /өчигдөр/ манай намынхан хуралдсан. Ингэхдээ Засагт хамтарч ажиллахаар болсон намууд хоорондоо ямар механизмаар ажиллах талаараа л АН-ын даргад бичиг хүргүүлсэн юм. Засгийн газарт орж амжаагүй шахам байж гарна гэж юу ярих вэ дээ. Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ч хэлэлцээгүй байна. Мөрийн хөтөлбөрөө УИХ-ын чуулганаар хэлэлцэж, батлуулна. Ийм байхад манай нам Засгийн газраас гарах шийдвэр гаргахгүй шүү дээ. -Дэд сайдын асуудлаас болж танай намынхан санал зөрөлдсөн гэсэн? -Тийм юм байхгүй. Соёл, спорт, аялал жуулчлал болоод Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдыг манай нам авахаар ажлын хэсэг дээр ярьсан.
Түүний улс угсаа гарвал Соц дек. Монголын улс төрд Намдагийн Удвал гэдэг бүсгүй тун хачирхалтай байдлаар хөл тавьж байлаа. Одоогоос арав гаруй жилийн өмнө Англид сурч байсан Монгол бүсгүй сая ам доллар хожсон тухай мэдээлэл тухайн үеийн Сэрүүлэг сонинд хэвлэгдэж, Н.Удвал гэгч эмэгтэйн яриа баахан хүний анхаарлыг татаж байв. Намайг их мөнгө хожсон. Монголд очоод байж бай. Мөнгийг чинь аваачиж өгнө гэсэн гэдэг түүний яриа Н.Удвал гэгч хатагтайг сугалаанаас мөнгө хожиж, хязгааргүй баяжсан гэдэг ойлголтыг олон хүнд өгсөн. Мөнгөө авсан эсэхийг бүү мэд. Харин удаа ч үгүй энэ хатагтай Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон юм даг. Гэхдээ тухайн үед дэд сайдын суудал 500 саяар үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл гарч байсныг санах хэрэгтэй байх. Гэвч тэрбээр дэд сайлын суудлаас бууснаас хойш байнга хэл ам хийж МАХН гэдэг намын шүдний өвчин болж хувирсан юм. МАХН-д жигүүр байгуулж, намын дарга нартайгаа үзэлцэх болсон. Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийг санаачилсан даруйдаа эрх мэдэлд хүрсэн тэрбээр дараагийн ээлжинд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хүсэлтээ намдаа илэрхийлсэн байдаг. Гэвч санаа нь бүтсэнгүй. Монголын социал демократ намд чамгүй бужигнаан, хов жив үүсгэж байж гарсан тэрбээр эсэргүү тэмцэгчийн дүрд энэ үеэс мордсон юм. Улмаар намынхаа эсрэг ухуулга хуудас хэвлэсэн гэх хэргийн эзнээр тодорч байсан ч үүнийгээ өөрөө эрс үгүйсгэдэг. Юутай ч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг өөрт нь өмчилж өгөөгүйд гомдсон тэрбээр Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийн Ерөнхий зохицуулагчаар ажиллаж, С.Баяр, С.Батболд нарын Засгийн газрыг шүүмжлэх их аянд мордож байлаа. Гэвч өнөөдөр Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийг санаачлагчид бараг бүгдээрээ МАХН гэдэг намд үлдэж, Намбарын Энхбаярыг хамгаалагчид болж хувираад байгаа. Өөрөөрхэлбэл Ерөнхийлөгчийн суудалд суусан Н.Энхбаяр нам доторхи нөлөөгөө алдахгүйн тулд Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс жигүүрийг далдаас байгуулж, бас далдаас удирдаж байсан гэсэн үг. Багадаа жүжигчин болно гэж мөрөөддөг байсан урлаг, уран сайханд их дуртай энэ хатагтай улс төрийн амьдралд ч тун сайн жүжиглэж чадаж байгаа. Тэрбээр Н.Энхбаярыг хамгаалж, Брак Обамад хүртэл захиа бичиж, асар их үнээр дэлхий даяар тараагдах сонинд нийтлүүлсэн гээд түүнийг байнга мөнгөтэй холбоотой асуудал дагаж явдаг нь нууц биш. Өнөөдөр тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Олон жил улс төрд байнга хэрүүл шуугиан сөрж явж хүрсэн түүний албан тушаалын өндөрлөг нь Эрүүл мэндийн сайд. Энэ яам хэр ажиллахаас Н.Удвал хатагтайн цаашдын улс төрийн хувь заяа шалтгаална гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй