У.Хүрэлсүх: НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд ялангуяа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Төрийн тэргүүний хувиар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ. Энэ хүрээнд ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр Манлайлагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг дурдав. НҮБ-ын чадавхын бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлснийг хэлэв. Мөн цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхлоо илэрхийлсэн байна. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулах амлалтаа ойрын хугацаанд биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлого баримталж, НҮБ-ын чадавхын бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлснийг хэлэв. Мөн цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхлоо илэрхийлэв. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн байгуулах саналыг Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх санаачилгынхаа хүрээнд дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа тодотгов. Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгааг хэлэв. Энэ дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв. Хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нааштай хүлээж авлаа. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа. Хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нааштай хүлээж авлаа. Мөн НҮБ-ын системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэж, НҮБ Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв. Тэрбээр Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биеэ харилцан дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл, бэрхшээлд өвдөг сөхрөх сургамжийг өнгөрсөн хоёр жил авлаа. Тиймээс тодорхой ажлаа ярьж, саналаа солилцон, байгаа боломжоо дээд зэргээр ашиглаж байж цар тахал болон байгалийн гамшгийг даван туулах ёстой гэж тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд биечлэн оролцож байгаа юм. Энэ үеэрээ НҮБ-тай хамтарч ажиллах чиглэл, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмэр, бүс нутгийн хэмжээнд туршлагаасаа хуваалцах, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогод суурилж гаргасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн түүхтэй. Бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ- ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орны тусламж, дэмжлэгийг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ: Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байвал 22:00 цагт хаах шаардлагагүй гэж үзэж байгаа

Коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 22:00 цагаас эхлэн үйлдвэрлэл үйлчилгээний газрын ажиллах цагийгхязгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Ингэснээр тархалтыг багадаа 20 хувиар хумих тооцоололтой байгаа юм. Энэ саналын талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаагЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад Гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдвал шинэ жилээ ч тэмдэглэх боломжтой. Бид хоёр жил шинэ оноо тэмдэглээгүй. Энэ нь зөвхөн баяр гэдэг утгаараа бус эдийн засгийн эргэлттэй холбоотой тул дэмжиж байгаа юм. Бид эдийн засгаа нээх хэмнэлд орж, дасан зохицох хэрэгтэй. Дэлхийн олон улс орон вакцингүй байхад бид гурав дахь тунгаа хийлгэхийг гуйж байгаа. Вакцинжуулалт 60 хувьд хүрээгүй ихэнх газар эдийн засаг нь хаалттай байгаа. Засгийн газар нээлттэй байх бодлого баримтална. Эрүүл мэндийн яамнаас оройн 22:00 цагаас хойш хаах санал гаргасан ч аж ахуйн нэгжүүдээ бодоодхариуцлагатай хандвалтэгэх шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарынхны нөр их хөдөлмөр, эдийн засгийн урсгал үүсгэхээр хичээж буйбаялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, вакцинжуулалтын зэрэгцээ нийгэм хөл хорионоос залхсан байгаа гэхчлэн амаргүй цаг хугацааны солбицол дунд бид байна. Иймд эрүүл мэнд, эдийн засагтаа анхаарч, хамтын хариуцлагатай байж, хаалттай байгаа бүхнээ нээхийн төлөө ажиллаж байна гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью Йорк хотноо хүрэлцэн ирлээ

-Нью-Йоркоосмэдээлж байна - Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотнооажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоорхүрэлцэн ирлээ. НҮБ-ын төв байранд болох Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтах арга хэмжээнд оролцоно. Энэ удаагийн чуулганы хуралдааныг Мальдив улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид даргалж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлдЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. КОВИД-19 цар тахлын улмаас энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцохоор иржээ. НҮБ-ын төв байрны гадна талбайд гадаадын төлөөлөгчид болон АНУ-ын иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгийг шинээр байгуулан, ажиллуулж эхэлж байна.

УИХ-ын дарга Стэнфордын их сургуульд илтгэл тавьж, “Apple Inc”-тэй хамтын ажиллагааны яриа өрнүүлжээ

Америкийн Нэгдсэн Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сангийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа өөрийн суралцсан Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ардчиллыг бэхжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр, Монгол Улсад шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон талаар дурдаж, мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах явцад иргэд, эрдэмтдийн оролцоог хангаж, улс төрийн зөвшилцөлд хүрч чадсаныг онцолж байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Парламентын ардчиллыг төлөвшүүлэх, Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын бие даасан байдлыг бэхжүүлэх гэсэн гол дөрвөн чиглэлтэй болохыг дурдав. Улсын Их Хурлын дарга болон гишүүд Стэнфордын Их сургуулийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сан Франциско хотын Кино комиссын гүйцэтгэх захирал хатагтай Сюзанна Грисон Роббинсонтой уулзалт хийсэн юм. Сан Франциско хотын Кино комисс нь хотдоо ажлын байр бий болгох, эдийн засгийн өгөөжийг хүртэх, жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор кино салбарыг хөгжүүлэхийг эрмэлздэг юм байна. Тус комис нь Сан Франциско хотод бүрэн хэмжээний, телевизийн болон интернетийн олон ангит кино, шоу, баримтат кино, реклам болон фото зураг авах зөвшөөрлийг олгодог аж. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үзэсгэлэнт байгаль, баялаг түүхтэй Монгол Улс нь дэлхийн кино, телевизийн үйлдвэрлэлийн сонирхол татахуйц газар бөгөөд Монголын кино бүтээгчид дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх асар их нөөц бололцоотой. Монгол Улсын Засгийн газар бүтээлч үйлдвэрлэл, тэр дундаа кино үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сард манай парламент Кино урлагийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар кино, телевизийн үйлдвэрлэлийн төсөлд оролцох дотоодын болон дэлхийн студиудэд урамшуулал, дэмжлэг үзүүлэхийг албан ёсоор хуульчилсан. Манай нэр хүндтэй кино бүтээгчдийн нэг болох Fantastic Production продакшны баг удахгүй гарах түүхэн сериалаа дэлхийн тавцан дээр гаргахаар түгээх компаниудтай хэлэлцэж байна гэв. Тэрбээр Сан Франциско хотын кино контент үйлдвэрлэгчдийг Монгол Улсад зураг авалт хийх, Монголын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүссэн юм. Хатагтай Сюзанна Грисон Роббинсон Сан Франциско хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчдийг урихдаа таатай байх болно гэдгийг дуулгав. Үүний дараа Монголын парламентын төлөөлөгчид Apple компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч компаниудын өлгий нутаг гэгддэг цахиурын хөндийд Apple парк байрладаг юм. Улсын Их Хурлын даргыг Apple Inc компанийн төлөөлөл Ранди Марсден хүлээн авч уулзсан юм. Apple Inc компани Монгол Улсын Засгийн газар, ТББ-уудтай хамтран Монгол Улсад Ковид-19 вирусийн тархалтыг хянах технологийн чухал төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн менежерээр ноён Ранди Марсден амжилттай ажиллаж байгаад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Төслийн дэмжлэгтэйгээр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, иргэдийн дунд ERSDEL программыг нэвтрүүлэн ашиглаж байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал, Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг олон чухал арга хэмжээ авч, парламентаас хууль баталж, Засгийн газраас тусгай хөтөлбөр гарган ажиллаж буйг дурдаад, Apple Inc зэрэг дэлхийн түвшний технологийн компаниудтай хамтран ажиллах аливаа санаачилгыг парламентаас бүрэн дэмжих болно гэлээ. Монгол Улс хүүхэд залуустаа дэлхийн түвшний боловсрол олгоход онцгойлон анхаарч, мэдээллийн технологи, компьютер, кодчилол, программчлалын чиглэлээр сайн мэргэжилтэнтэй болохыг зорилгоо болгож байна. Тиймээс энэ чиглэлээр Apple Inc компанитай хамтран ажиллах сонирхолтой байна. Одоогоор Apple Park-д нэг монгол инженер ажиллаж байгаа. Цаашид бид янз бүрийн төслүүдээр дамжуулан Apple Inc болон Монгол Улс хооронд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байна. Монгол бол зэс, газрын ховор элемент, лити зэрэг байгалийн баялаг ихтэй орон. Тиймээс Apple Inc болон түүний нийлүүлэлтийн сүлжээний түншүүдтэй олборлох үйлдвэрлэлийн салбарт хамтрах боломж бий. Түүнчлэн боломжит хамтын ажиллагааны өөр нэг чиглэл бол уур амьсгалын өөрчлөлтийн салбар юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй. Өөрчлөлтийг бууруулахтай холбоотой төслийг Apple Inc-тэй хамтран боловсруулах, хэрэгжүүлэх сонирхолтой байна гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА ДЭМЖИХ БОДЛОГЫГ ТУУШТАЙ БАРИМТАЛНА. ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 нэгдсэн арга хэмжээнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв. Энэ сарын 16-нд 24,5 сая, 17-нд 78,9 сая, 18-нд 110,8 сая, нийт 214,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Энэ жил хөдөө аж ахуйн салбарын хувьд түүхэн жил болж байна. Манай улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь дотоодоосоо хангах урьдчилсан төлөв гарсан. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн. Үүгээр тооцоолбол, 200 орчим мянган тонн ургац илүү авахаар байна. Тиймээс бид цаашид зөвхөн импортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах биш экспортыг дэмжих бодлого барина. Хүнсний нөөц бүрдүүлж, томоохон зоориуд байгуулах, өвлийн хүлэмж барихад анхаарна гэлээ. Мөн цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ үед Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа ч дэмжих бодлогыг тууштай баримталж байна. Иргэн та бидний хамтын ажиллагаа энд чухал. Хамтдаа хичээцгээе хэмээн Ерөнхий сайд уриаллаа. Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 нэгдсэн арга хэмжээгээр үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж хүртэж, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авахаас гадна салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн мэдээллийг өгч байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд бизнесийн гэрээ хэлцэл хийх арга хэмжээнүүд ч зохион байгуулагдана. Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс үзэсгэлэнгийн талбайд өглөө, оройд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд болж буй 30 дахь удаагийн Номын баяр-т оролцож, зохиолчдын асраар зочиллоо. Номын баяр жил ирэх бүр хүрээгээ тэлж хуучин ном, англи хэлээр хэвлэгдсэн ном зохиол, уран зохиол, түүхэн, мэргэжлийн, судалгааны ном бүтээлүүд, Зохиолчдын асар зэргээр төрөлжжээ. Тухайлбал, Монголын зохиолчдын эвлэл-ийн асарт ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэнджав нар зохиол бүтээлээ дэлгэн тавьж уншигчидтайгаа уулзаж байна. Тэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд Номын баяр-т хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж уран бүтээлийнхээ дээжээс бэлэг болгон өглөө. 300 гаруй зохиолч, сэтгүүлч, аж ахуйн нэгж оролцсон Өдөр бүр уншъя уриатай Номын баяр гурван өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг гэж заасны дагуу Номын баяр албан ёсны тэмдэглэлт өдөр болж жилд хоёр удаа зохион байгуулагдаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.