ШХАБ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНД МОНГОЛ УЛС АЖИГЛАГЧ СТАТУСТАЙГААР ОРОЛЦОВ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2021 оны 9 сарын 16-18-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж оролцлоо. Тус уулзалт хуралдааны хоёр дахь өдөр буюу 9 сарын 17-нд д Душанбе хот дахь Кохи Навруз ордонд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг нээж Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай даван туулж, өдгөө 20 жилийн ойтой залгаад байна. Өнгөрсөн 20 жилийн түүхэн цаг хугацаанд ШХАБ нь гишүүн орнуудынхоо ашиг сонирхлыг хүндэтгэсэн, бүс нутгийн эдийн засгийн болон бусад олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг төлөвшүүлэн ажиллаж байгааг онцлов. Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурьдаад Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон Транзит Монгол Улс болох зорилт тавьж байгааг мэдэгдлээ. Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцов. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн Душанбегийн тунхаглал болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав. 2022 онд ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдааныг Узбекистан Улс даргалан зохион байгуулахаар тогтжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно гэж ЕТГ-аас мэдээллээ. Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой есдүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм. Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН УЛААН-ҮД ХОТОД АЖИЛЛАВ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод есдүгээр сарын 15-ны өдөр ажиллав. Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНБуриад Улстай хамтран соёл, шинжлэх ухааны хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дарга дурдав.

ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН БОАЖ-ЫН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Олон улсын хэмжээнд энэ2021 оны Дэлхийн озоны давхрыг хамгаалах өдрийгМонреалийн протокол хүн төрөлхтөн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байнасэдвийн доор тэмдэглэж байна. Манай улс ч энэ үйл хэрэгт бусад улс орнуудтай мөр зэрэгцэн хамтран зүтгэж байгаа билээ. Монгол Улсынхаа ард иргэдэдээ Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Манай гарагийн хүн төрөлхтөн, амьд байгалийг Нарны хэт ягаан туяаны хөнөөл болон хүн зоны дархлааг хамгаалж байдаг давхраат мандлын озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь өнөө үед дэлхий нийтийн нэн чухал зорилтуудын нэг юм. Хүн төрөлхтөн озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах, шинэ төрлийн хөргөлтийн бодис ашиглах технологи нэвтрүүлэхэд алхамалхмаарамжилт олсоор байна. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор зохицуулдаг озон задалдаг хөргөлтийн бодисыг орлуулах бодис, шинэ дэвшилтэт технологи хэрэгсэл нь Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цартахлынаюулыг бууруулах вакциныг аюулгүй, удаан хугацаанд хадгалах, тээвэрлэххамгаалахад онцгойүүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас өнөөдөр хүн төрөлхтөнд нэн чухал тэмдэглэлт өдөр юм. Монгол Улсын Засгийн Газраас зарим төрлийн озон задалдаг бодисын импортыг 2010 оноос бүрмөсөн зогсоож, озон задалдаг бөгөөд дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй хөргөлтийн бодисын хэрэглээг мөн адил олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээхүрээнд 2025 он гэхэд 67.5 хувиар бууруулах хүчин чармайлт гаргаж холбогдох эрх зүйн орчин бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэнквот, зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Цаашид Засгийн газраас хөргөлт, агааржуулалтын салбарын хүний нөөц,чадавхыгбэхжүүлэх, холбогдох стандартууд, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орлуулах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар түлхүү анхааран ажиллах болно. Озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулаарлыг сааруулахад төр-хувийн хэвшил, иргэдийн оролцоо гол үүрэгтэй байгааг Та бүхэндээ уламжилж байна. Байгаль дэлхий минь цэвэр тунгалаг, хүн зон маань эрүүл энх байх болтугай. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд НямжавынУртнасан

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг хууль зүйн сайд Х.Нямбаатар ахална

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсөн байна. Тодруулбал газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгажээ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр болов. Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулж, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах шийдвэр гаргажээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.