Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд гурван дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, сувиллын 16 багийн нийт 80 сувилагч оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тухайлбал, өвчтөний зүрх зогсож амь тэнссэн байдлын үед сувилахуйн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах, амилуулах суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, яаралтай тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор амь тэнссэн үеийн тусламжийг үзүүлэх онол, сувилахуйн гардан үйлдэл зэргийг шүүгчдийн зүгээс өгөгдсөн тохиолдол дээр хэрхэн багаар үзүүлж буй ур чадвараар нь дүгнэсэн байна.

“Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллага, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөл багтсан бөгөөд мэдлэг, туршлагаа солилцсон томоохон арга хэмжээ боллоо.

Уралдааны тэргүүн байрт Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Нярайн тасгийн “Нялхас”, хоёрдугаар байрт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хором” баг, гуравдугаар байрт Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээ, хүлээн авах яаралтай тусламжийн “Манлайлагч” баг, тусгай байрт тус дүүргийн ӨЭМТ-ийн “Зүрх зогсохгүй” баг, мөн Багануур сувилал ХХК—ийн “Энх цагийн сувилагч” баг эзэлсэн юм.

Тус уралдааныг зохион байгуулснаар сувилагч нарын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээнд багаар ажиллах чадавхи сайжирч, яаралтай тусламж үйлчилгээнд чанарын ахиц гарах чухал ач холбогдолтой юм байна.







НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ