Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Истанбул хотноо зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээ” сэдэвт хоёрдахь удаагийн олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожатай хоёр талын уулзалт хийж тодорхой асуудлуудаар хамтарч ажиллахаар тохиролцов. Мөн Туркийн тал манай эмч мэргэжилтнүүдийг тогтмол сургалтад хамруулдагт талархал илэрхийлээд, Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожаг тааламжтай үедээ Монголд айлчлахыг урив.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.