Ц.Нямдорж сайдын хоёр хүү төрийн зардлаар гадаадад сураад иржээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Уг нь Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр адил тэгш эрхтэй гэж заасан хуулийн заалт бий. Гэвч харамсалтай нь Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжихээ болиод удаж байна. Тиймээс энэ заалтын оронд “Монголд сайд дарга, хөрөнгө мөнгөтэй хүмүүс давуу эрхтэй, тэдэнд хууль үйлчилдэггүй, бас тэд илүү сурч боловсрох эрхтэй” гэсэн заалт оруулах цаг болсон бололтой. Монголд дээд боловсрол үнэтэй болж, жирийн иргэдийн хүүхдүүд сурч чадахгүй гацаанд ороод удаж байна. Тиймээс ч чинээлэг баячууд, эрх мэдэлтнүүд үр хүүхдээ өндөр төлбөртэйгээр  гадаадад сургадаг  гэсэн ойлголт газар авсан. Тэд мөнгөтэй учраас хаана ч хүүхдээ сургах боломжтой гэж бүгд л ярьцгаадаг. Тэгвэл энэ ойлголт хэтэрхий өрөөсгөл аж. Учир нь эрх мэдэлтнүүд  хүүхдээ сургахдаа өөрөөсөө бус төрийн сангийн зээл нэртэй татвар төлөгч нарын мөнгөөр сургаж, өөрсдөө санаа амар амьдардаг бололтой. УИХ-ын эрхэм гишүүн Чимэдийн Сайханбилэг АНУ-ын Вашингтоны их сургуульд Эрх зүйч мэргэжлээр Төрийн сангийн зээлээр сураад ирсэн. Мань эр сургуулиа төгссөнөөс хойш УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон учраас түүнтэй ярих зүйл байхгүй. Тэгвэл шударгаараа алдартай Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Анхбаяр хэмээх том хүүгээ Шинэ Зеландад Викториягийн их сургуульд Эрх зүйч мэргэжлээр сургажээ. Тэгээд ч болоогүй  бага хүү Нямцэвээнийгээ  ОХУ-ын ДЯЯ-ны сургуульд мөн л Төрийн сангийн тэтгэлгээр сургасан байна.
Харин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Баясгалан хүү Баянбатыгаа  АНУ-ын Колорадогийн их сургуульд  олон улсын эрх зүйч мэргэжлээр мөн л татвар төлөгч нарын мөнгөөр сургаж байна. Эрхэм гишүүн Бат-Эрдэнэ  охин Нямбаярыгаа  АНУ-ын Колорадогийн их сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээр сургаж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж том охин Уянгахишигийгээ ХБНГУ-ын  Бонны их сургуулийн эрх зүйн ангид улсын зардлаар сургажээ.Үүнээс гадна УИХ-ын дарга Дэмбэрлийн хүү  Нямцэрэн Истерн Кентаки их сургуульд, харин Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан Д.Сандаг-Очирын охин Хишигбаяр АНУ-ын Хойд Вирджинийн их сургуульд бизнесийн удирдлагаар сурч байна. Тэдний төлбөрийг бас л татвар төлөгчдийн халааснаас гаргажээ. Өнөөдөр шударга ёсыг мандуулна хэмээн УИХ-д сууж байгаа эрхэм гишүүд ч бас энэ тэтгэлэгээс хоцорсонгүй. Эрхэм гишүүн Батцэрэгийн хүү Эрдэнэбадрах Мельбурнийн их сургуульд эрх зүйчээр сурдаг аж. Харин УИХ-ын дэд дарга Логийн Цог хүү Ганболдыгоо АНУ-ын Калифорнийн олон улсын их сургуульд явуулжээ. Эрх мэдэлтэй, танил талтай сайд дарга нараас гадна асар их хөрөнгө, мөнгөтэй баячууд хүртэл төрийн сургалтын сангаас хишиг хүртэж байна. Тэдний нэг нь “Наран трейд” хэмээх асар том дэлгүүрийн эзэн, Монголын тэргүүн баячуудын нэг С.Болдхуяг.
Тэрбээр охин Хулангаа АНУ Нью-Йоркийн их сургуульд илгээжээ. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны захирал, хэд хэдэн банкинд том хувьцаа эзэмшдэг, нэртэй банкеруудын нэг Мэдрээ ч бас түүнээс хоцорсонгүй. Мэдрээгийн хүү Мөнхөө АНУ-ын Бридждпортын их сургуульд бизнесийн удирдлагаар сурч байна.  Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулдаг нэртэй. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг гэж ярьдаг ч энэ шалгалтанд танилгүй бас мөнгөгүй бол хичнээн ч сайн дүн үзүүлээд нэмэр байдаггүй гэсэн иргэдийн гомдол байдаг. Харамсалтай нь тэдний энэ гомдол хий хоосон хардлага биш байжээ гэдгийг дээрхи баримт өөрөө нотлож байна.

Нийтэлсэн: 2012-10-02 10:12:42

Нийт сэтгэгдэл: 21

  • Зочин

    ene medeelliig un***d uuriin erhgui durgui hursen shuu! yagaad ardiin huuhduud gants ch tugrugnii tetgeleggui buh zard***aa tulj surdag darga said gishuudiin huuhduud ulsiin zardlaar surah estoi gej! manai huu hyatadad uuriin zardlaara surdag ter tetgeleg haaguur yaj olddogiin*** med yavaad asuuj surahaar 1 ih nom durem yarisan dugarch yadsan yarvaisan yumnuud bdg yum bnle bolovsorliin yamnii mergejiltenuud ta nar icheech

    Зочин 2012-10-02 14:05:29     124.158.76.29          (0)       (0)
  • Зочин

    arai ch ugui bailguin dee

    Зочин 2012-10-02 15:17:27     182.160.19.202          (0)       (0)
  • Зочин

    sh***g***t uguud tentssen baiv*** bas l bolohgui yu

    Зочин 2012-10-02 15:17:49     182.160.19.202          (0)       (0)
  • Зочин

    nymdorj delxiigees ***aasai

    Зочин 2012-10-02 16:39:48     202.72.245.85          (0)       (0)
  • Зочин

    ил тод болгоо. Яаж тэтгэлгээр сурдаг, дүрэм журмаа ил тод болгох хэрэгтэй. Татвар төлөхийг хүн бүрт мэдрүүлдэг шиг хэрхэн тэтгэлэгт хамрагдаж болохыг хүн бүр мэддэг баймаар байна

    Зочин 2012-10-02 16:46:31     202.179.7.6          (0)       (0)
  • Зочин

    nymdorjiin 1 hvvn usa_d sanfrantsiskod konsul bolood jil bolj bna ene medeeleliig gargasan hvnd bayrlaa. gehde ene yuch bishee vnen bodit sh***gagdaad togtoogtson barimtatai sud***gaa bga shv de darga nertei ihenh hvmvvsiin vr hvvhed ehner***ur nuuts amrag ged oir dotniihoo hvmvvsiig surguuli kursed turiin zard***aar surgasan vnen bodiit barimtiig ni ard tvmende medeeleh hergetei. darga nertei ard tvmen gej soliordog bvh garuudaar tulburiig ni tulvvleh heregtei shudraga vnen gej bdag bol

    Зочин 2012-10-02 20:22:21     182.160.2.167          (0)       (0)
  • Зочин

    дандаа л баячууд байна ш дээ үнэхээр идэж ханахгүй юумаа тэгэхэд жирийн бид нар хуруу хумсаа хугалан хоосон хонож нүцгэн гүйх нь холгүй үр хүүхдээ сургаж байхад даанч дээ монголчуудаа гадны сургалтын асуудлыг шалгалт авсаны дараа ямар улсууд авсаныг нийтэд мэдээлж байя аа ил тод болнох хэрэгтэй

    Зочин 2012-10-03 12:52:02     124.158.107.56          (0)       (0)
  • Зочин

    NYMAA SAIDIIN BAGA HUUG BAYSGALAN GEDEG UM SHUU

    MUNKH 2012-10-03 13:58:31     202.179.13.222          (0)       (0)
  • Зочин

    dain boloosoi. bugdiig ni***daj ***ah yumsan.

    Зочин 2012-10-03 21:14:22     202.179.11.94          (0)       (0)
  • Зочин

    Nymdorj bayn hulgaich baij,zasgiin mongoor hyyhdee surgaad baihdaa yahav dee,ternii orond ardiin hyyhed yvsan bol deer baijee.

    Зочин 2012-10-05 14:48:52     202.179.27.146          (0)       (0)
  • Зочин

    Nymdorjoo chi yhej d***d orooroi,mongol uls cham shig judag muutai durakaar dutahgyi shyy.

    Зочин 2012-10-05 14:51:56     202.179.27.146          (0)       (0)
  • Зочин

    ene medellig nitelsend bayrl***aa im l bga um da

    oogii 2012-10-05 17:49:52     103.11.192.90          (0)       (0)
  • Зочин

    Ха ха ха ичдэггүй хар дөрвөд вэ? Хөөлхий байргүй юм гэнэ лээ. Хөх тэнгэр хүслийг чинь биелүүлж орон гэргүй гудамжинд гартлаа унахыг чинь харах монголын хүү байх вий вий. Худал хэлэх чинь хэмжээтэй хүслийг чинь биелүүлж өгөхийг бурханаас гуйяа

    Зочин 2012-10-06 17:31:49     182.160.51.184          (0)       (0)
  • Зочин

    arai dendvv yumda! engiin ardiin huuhduud hichneen hicheegeed ch yavj surch chadahgvinee

    Зочин 2012-10-09 16:16:18     202.179.20.238          (0)       (0)
  • Зочин

    ***ууд. тэдэнд мөнгө байгаа шүү дээ. ***. заавал бидний мөнгөөр явж яадаг байнаа. ичмээр юм.

    Зочин 2012-10-10 17:34:48     49.156.1.5          (0)       (0)
  • Зочин

    ***ууд. тэдэнд мөнгө байгаа шүү дээ. бидний мөнгөөр яваад байхдаа яахав дээ. ***нууд

    Зочин 2012-10-10 17:36:14     49.156.1.5          (0)       (0)
  • Зочин

    bid yaxaaraa bayachuudiin xvvxdiiin surg***tiin mungiig tulux estoi yum be xolbogdox arga xemjee azch uguuc xuuli zvin saidaa

    Зочин 2012-10-12 21:53:09     109.9.1.199          (0)       (0)
  • Зочин

    “Монголд сайд дарга, хөрөнгө мөнгөтэй хүмүүс давуу эрхтэй, тэдэнд хууль үйлчилдэггүй, бас тэд илүү сурч боловсрох эрхтэй”

    Зочин 2012-10-16 12:15:16     27.123.213.141          (0)       (0)
  • Зочин

    энэ үнэн мэдээлэл бол үнэхээрийн дургүй хүрч бна Эд чинь бүгд л баячууд бна шүү дээ. Өнөөдөр манай гэр бүл л гэхэд хүүхдийнхээ ирээдүйн амьдралынх нь төлөө идэж уух, өмсөж зүүхээсээ харамлаж байж хэдэн бор төгрөгөө***гандаа атган арай гэж төлбөрийг нь хийдэг. нэг л хүүхдээ шүү дээ. чадал

    Зочин 2012-10-18 19:21:23     182.160.2.93          (0)       (0)
  • Зочин

    Энэ Нямдорж чинь 3 давхар хаус хоригдолуудаар бариулсан бас хаусныхаа ар талд 2 хүүдээ бас байшин бариулсан гэж би уншиж байсан юм байна. Тэгэхээр баян л байгаа биз дээ. Хүүхдүүдээ өөрийнхөө тэр их хөрөнгөөр сургахад яанаа оронд нь нэг ч болов амьдралын бололцоогүй айлын хүүхэд сурвал аштай юу даа. Ард түмний мөнгөөр сурч байгаа хүүхдүүд нь хүртэл ичих хэрэгтэй Гадаадад сурч байгаа нэртэй үнэтэй бренд хэрэглээд явч байдаг байх даа тэр их мөнгийг нь баян эцэг нь өгдөг байлгүй хөөрхий дөө арчаагүй

    Зочин 2012-10-18 19:33:30     182.160.2.93          (0)       (0)
  • Зочин

    aav shigee amitand ad aduund chono bolov*** heregtei yum hiigeerei

    mah 2012-10-24 10:50:02     202.126.91.176          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.