Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрт Зам, тээврийн сайд А.Гансүх, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
TLF дэд хөтөлбөр нь өргөн хэрэглээний барааны тээвэр, логистикт тулгарч буй хүндрэлийг богино хугацаанд шийдэхэд чиглэжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх вагон хангалтыг нэмэгдүүлж, ачаа эргэлтийг хурдасгах улмаар ачаа тээвэрлэлтийн өртгийг бууруулах, Тяньжин-Замын-Үүд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний парк, ачааны терминалын хүчин чадлыг нэмэгдүүлэх таван зорилтыг дэвшүүлсэн байна.
Зам, тээврийн яам нь зохицуулалтын чиглэлээр дараах хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний тээвэрт зориулж өдөрт хоёр удаа хатуу хуваарьтай галт тэргээр 24-н цагийн дотор тээвэрлэнэ. Мөн Улаанбаатар болон Замын-Үүд боомтын төмөр зам, авто замын тээврийн терминалын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн шинэ жил, цагаан сарын баяр, улирлын чанартай ачаа барааны нийлүүлэлт ихэсдэг үеэр ачааллыг бууруулахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг урьдчилан хэрэгжүүлэхээр боллоо.
Эдгээр арга хэмжээг цогцоор нь авж хэрэгжүүлснээр бизнес эрхлэгчид ажлаа зөв төлөвлөх, бизнесийн эргэлт хурдасч, өргөн хэрэглээний барааны өртөг тодорхой хувиар буурах юм. Энэнхүү дэд хөтөлбөр гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг улирал тутам Монголбанкны Захирлуудын зөвлөл, Зам, тээврийн яамны Сайдын зөвлөлд тус тус танилцуулахаар болжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ