Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны хамгийн урт шөнийг Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлын урцанд өнгөрөөжээ.
12 дугаар сарын 22-нд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ. Зүүн тайга дахь цаатны отогт Монгол төрийн тэргүүн анх удаа ес эхэлсэн ид хүйтний үеэр зорин ирнэ гэдэгт цаатан иргэд эхэндээ итгэхгүй байснаа хэлж байв.
Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд юм. Одоогоор Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 130 гаруй өрхийн 600 гаруй цаатан иргэд аж төрж байна. Хамгийн цөөн тоотой төдийгүй өвөрмөц соёл, аж ахуй бүхий цаатан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн тэргүүн онцгойлон анхаарахаа илэрхийлжээ.
Аймгийн төвөөс 300 гаруй, Улаанбаатараас 1000 километр алсад орших Дархадын хотгорт энэ өдрүүдэд -48 хэмийн хүйтэнтэй хонож байлаа. Харин цаг агаарын эрс тэс нөхцөлд цаа бугаа маллан амьдардаг манай цаатан-тува иргэдийн хувьд энэ нь тийм ч цочирдохоор хүйтэн биш юм. Шинэ оны босгон дээр өндөр дээд хэмжээний өвөрмөц содон зочныг урцандаа хонуулсан Өвөгдорж гуай ингэж ярьж байна.
Үндэсний соёл уламжлалаа хадгалж үлдэх, төрөлх хэл дээрээ боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэх, цаа бугаас гадна амьжиргааны бусад эх үүсвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, залуучуудыг ажлын байраар хангах зэрэг олон саналыг цаатан иргэд төрийн тэргүүнд хүргэлээ. Нэг үе 400 хүртэл хорогдоод байсан цаа бугын сүрэг сүүлийн жилүүдэд өсч тус сум одоо 1500 шахам толгой цаатай болоод байна. “Олуулаа хөгжихдөө цөөнхөө ч үлдээлгүй урагшлах ёстой” гэж Ерөнхийлөгч цаатан иргэдтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ