Орон нутгийн сонгуулийн өмнө МАН хэд хэдэнээр нь хэлтсийн даргаа сольж шинээр хүн тавьсан. Энэ явдлыг харсан хүмүүс одоогийн генсекийг нь байр сууриа бэхжүүлж байна хэмээн дүгнэж байгаа. Ерөнхийдөө нэг нутаг усны нэг довны хүмүүс нь орж ирсэн. МАН-ын улс төрийн хэлтсийн даргаар хонгор нутгаас угшилтай Д.Дэмбэрэл орсон бол нэгэн үед НХХЯны зөвлөх байсан Энхтүвшин буцаад иржээ. Хэдийгээр дарга нь солигдсон нь ажлын аппарат нь хуучин генсекийн бүрдүүлсэн хүмүүс хэвээр байгаа гэнэ. Шинэ дарга нар нь доороо ажиллах хүмүүсээ өөрсдөө сонгох, өөрийн баг бүрдүүлэх саналыг ил далд тавьсан ч одоохондоо боломжгүй гэсэн хариу сонсжээ. МАН-даа чухал газрын нэг тооцогддог Улс төрийн хэлтэс нь гэхэд л 15 гаруй ажилтантай. Тэд бүгд У.Хүрэлсүхийн үед бүрдсэн хуучны багийн хүмүүс гэнэ. Хэдийгээр тэрээр улс төрөөс гарсан ч түүний бүрдүүлсэн намын ажлын аппаратад одоогоор хэн ч гар хүрээгүй байгаа аж.
WORD.MN Б.Бүжүүлэй
Нийт сэтгэгдэл: 1
-
zandantooroi teneg baigaa tsagt tanai nam sehehgui.
ongonshatar 2012-11-27 20:05:34 203.91.119.100 (1) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.