Орон нутгийн сонгуультай холбоотойгоор МАН-ын дарга нарын шүд ихэд өвдөж байгаа гэнэ. Өвчний шалтгаан нь аймгийн намын хорооны дарга нар аж. сонгуульд ялагдаж магадгүй хэдэн нөхөд намын хороог удирдаж байгаа агаад Улаанбаатарт тэднийг яадаг бол хэмээн ихэд сэтгэл түгшин харж сууна. Гол айдас нь сонгуульд ялж чадах болов уу тэгээд ялдаг юм гэхэд аймаг удирдаж хүчрэх болов уу хэмээн шивэр авир хийж байгаа аж. Өмнөговь, Дорноговь гэсэн хоёр аймгийн намын даргыг бодохоор шүд өвддөг болж. Өмнийн говийн намын хорооны дарга Л.Энхболд, Дорноговийн намын хороог удирддаг Д.Энхбат нарын байдал нэлээд хүнд байгаа бололтой. Нутаг усан дахь нэр хүнд, хийсэн ажил явуулж байгаа сурталчилгаа гээд олон талаараа дэн дунтай байна гэнэ. Экс гишүүн Х.Бадамсүрэн л гэхэд орон нутгийн сонгуульд ялж чадахгүй байхаа хэмээн толгой сэгсэрсэн сурагтай. Мань хүний таамаг гомдлоос улбаатай. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар аймгийн намын хороо нь түүнийг бараг дэмжээгүй тул “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тасархай ялалт байгуулсан. Х.Бадамсүрэн хэдийгээр ялагдсанаа хүлээн зөвшөөрдөг ч тийм олон “онооны” зөрүүтэй ялагдах учиргүй, нэг л “но” орсон хэмээн ярьж явдаг. Дорноговийн хувьд намын хорооны даргынх нь ганц ар тал болох “Сод Монгол”-ын Ч.Анандбазар нь нуувчинд орчихсон тул хэцүү л байгаа аж. Д.Энхбат дарга төрсөн эцгээ Хөвсгөл суманд нэр дэвшүүлсэн нь олон нийтэд таалагдаагүй гэнэ.
WORD.MN Г.Инжир
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ