Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болсон байна. Тодруулбал, хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өрхийн ахуйн хэрэглээний усны үнийг литр тутамд нь 71 мөнгө, бохир усны үнийг 58 мөнгө болгох шийдвэр гаргажээ.
Энэ дагуу ахуйн хэрэглээний нэг литр цэвэр усны үнэ 9 мөнгө, бохир ус 11 мөнгө, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгө, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдэх юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.