Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразил улсад айлчилж байна. НҮБ-аас жил бүр зарладаг, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагчид” шагнал \”Champions of the Earth” award\-ын 2012 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг тодруулж байгаагаа НҮБ албан ёсоор зарлалаа. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санал болгож, салбар бүрийн лидерүүдээс санал хураасны үндсэн дээр тодруулдаг уг шагнал нь байгаль орчныг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа манлайлсан удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог шагнал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эх дэлхийн манлайлагчид” шагналын “Бодлогын манлайлагч”-ын эзэн болсон юм. “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгал орчныг хамгаалах талаар улсдаа хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа , олон улсын тавцан дээр хэрэгжүүлж буй санал санаачилгууд нь даян дэлхийд манлайлж буйг бид энэхүү шагналаар дамжуулан зарлаж байгаадаа баяртай байна. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэр, санаачилгууд үр дүнтэй хэрэгжиж байна хэмээн бид зүй ёсоор үнэлж байна. Тэрээр мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, залуу үед хүрээлэн буй орчны талаар боловсрол олгож, байгал орчинд ээлтэй уул уурхайн бодлого хэрэгжүүлэн, ус агаарыг бохирдлоос хамгаалах чиглэлээр олон санал санаачилга гаргаж, бодлого тодорхойлогчдын дундаас ялгарч манлайлж байна” гэж НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр мэдэгдэлдээ дурджээ.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн “Эх дэлхийн манлайлагчид” шагналыг “Бодлогын манлайлагч” төрөлд урьд өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан Нобелийн шагналт М.С.Горбачёв, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Нобелийн шагналт Аль Гор, Мексик Улсын Ерөнхийлөгч Ф.Калдерон, Малдивын Ерөнхийлөгч асан М.Нашийд, Монакогийн гүн Хунтайж 2-р Альберт нарын зэрэг нэр хүндтэй удирдагчид хүртэж байжээ. Монгол Улс Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй байгал орчны бодлого, санаачилгуудаас дурдахад манай улс Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих үндэсний өдөртэй болсон бөгөөд монголчууд жил бүр дунджаар 2 сая орчим мод тарьдаг болоод байна. Түүний “Хүн бүр 10 мод тарья” уриалга нь дэлхий даяар хэрэгжвэл хүн төрөлхтөн жилд дунджаар 70 тэрбум мод тарьдаг болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт иргэний боловсролын цагтай болох эхлэл тавигдсан бөгөөд энэ хичээлийн суурь агуулгуудын нэг нь байгал орчинтойгоо зүй зохистой харьцах тухай юм. Тэрээр анхны 9-р сарын 1-ний хичээлээ “Дэлхийн дулаарал ба Монгол” сэдвээр заасан билээ.
Монгол орны газар нутгийн 46%-ийг уул уурхайн лицензтэй талбай эзлээд байсан үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн лиценз олголтыг зогсоох шийдвэр гаргасан нь байгал орчинд ээлтэй шийдвэр болсон талаар мөн НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр дурдаж байна. Тэрээр агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлж улмаар Агаарын бохирдлын эсрэг хууль батлагдсан. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр идэвхитэй ажиллаж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Говийн нар , салхийг ашиглах “Гобитек” төсөлд Герман, Япон зэрэг орнууд хамтран ажиллах саналаа ирүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн олон улсын тавцанд байгал орчныг хамгаалах чиглэлээр идэвхитэй ажилладаг хэд хэдэн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тухайлбал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөлийн гишүүн, Давосын эдийн засгийн чуулганы усны нөөцийн бүлгийн гишүүн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2010 онд Монгол Улсын Засгийн газар Говьд хуралдаж дэлхийн дулаарлын асуудлаархи илгээлтийг НҮБ-д илгээж байсан юм. Мөн түүний санаачилгаар Nestle группээр удирдуулсан Усны судлалын зөвлөл Монгол Улсыг судалгаандаа хамруулахаар болж, хамтын ажиллагааны эхний алхамууд хийгдээд байгаа билээ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цөлжилтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл байгуулах санаачилга гаргаад байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ази Европын уулзалтын гишүүн орнуудын байгал орчны сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо өнгөрсөн 5-р сард зохион байгуулагдсан билээ. Олон улсын тавцанд анхаарал татаж буй нэг санаачилга нь хүний хөгжлийн индексийг тооцохдоо нэг хүнд оногдох хүлэмжийн хийн хэмжээг тооцдог болох тухай юм. Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын “Эх дэлхийн манлайлагчид” шагналын “Бодлогын манлайлагч” –ын эзэн болсныг Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотноо зарлалаа.
Нийт сэтгэгдэл: 3
-
амжилт хүсье
Зочин 2012-06-05 16:05:49 202.179.20.136
(1)
(0)
-
Та бол манай үеийн залуусын бахархал болсон, үлгэрлэн дууриах хүн
Зочин 2012-06-05 16:06:33 202.179.20.136
(1)
(0)
-
hiij bigaa zuiln haragdahguil bn daa
Зочин 2012-06-05 17:49:50 178.164.158.163
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ