Буддын шашны тэргүүн XIV Далай лам Их Британи дахь айлчлалаа Лидс хотоос эхэлжээ. Тэрбээр тус улсад арван хоног саатах бөгөөд төлөвлөгөө ёсоор зургаан хотын талбайд сургаалаа айлдах юм.
Урьд нь Хятадын эрх баригчид Далай ламын энэхүү айлчлалыг эсэргүүцэн Лидсийн хотын засаг захиргаанд шаардлага тавьжээ. Хэрэв шаардлагыг нь хүлээн авахаас татгалзвал Лидсэд олимпийн өмнөх бэлтгэлээ хангах гэж буй өөрсдийн орны шигшээ багийг илгээхээс татгалзахаа мэдэгдсэн байна. Үүний хариуд хотын засаг захиргааныхан энэ нь хувийн шинжтэй айлчлал агаад бизнесийн уулзалтад оролцоно хэмээх тайлбарыг өгчээ. Их Британид байх хугацаандаа буддын шашны тэргүүн түвд балба, монгол лам, шашны тэргүүнүүд болон Их Британийн парламентын гишүүдтэй уулзах юм байна. Үүний өмнөхөн Далай лам Лондон хотноо очиж Темплтоны шагналаа гардан авчээ. Уг шагналыг оюун санааны үйл ажиллагаанд гавьяа байгуулсан хүнд олгодог юм. Далай нам 1959 онд Хятадад гарсан түвдүүдийн бослого амжилтгүй болсны дараа Энэтхэгт дүрвэн өнөөг хүртэл Дарамсала хотод амьдарсаар байгаа билээ. Тэрбээр дэлхийн олон оронд буддын сургаалыг айлддаг бөгөөд Түвдийн тусгаар тогтнолыг дэмжүүлэх талаар ухуулга хийдэг хэмээн Хятадын эрх баригчид хурцаар шүүмжилж ирсэн.
Д.ЦЭРЭНДОЛГОР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ