ЭРЭЭНД СААТСАН АЧАА БАРААГ УЛААНБААТАР ХОТ РУУ ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭНЭ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ. Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрээр дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ. Талууд Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрүүлэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрүүдийг эрчимжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв. Тэрээр Чөлөөт бүс-ийн үйл ажиллагааг энэ оны 3 дугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа. Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗАР ХӨШИГИЙН ХӨНДИЙД “ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨТ БҮС” БАЙГУУЛАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийнхөндийд баригдсан Чингис хаанОлон Улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж буй шуурхай удирдлагын баг, ажлын хэсгийн гишүүдийн ажлын явцын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөг сонсож, үйл ажиллагааны бэлтгэл хангаж буй явц, Богдхан төмөр замын трасс тогтох, автозамын сүлжээ үүсгэх төлөвлөгөөний зураг төсөлтэй газар дээр нь танилцлаа. Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хоцроохгүй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу тогтсон хугацаандаа нээж, хэвийн горимд шилжүүлэхийг Ерөнхий сайд анхаарууллаа. Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн бүлэг, 141 ажил төлөвлөсөн бөгөөд 85.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Буянт-Ухаа нисэх буудлаас техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг нүүлгэх ажлыг энэ сарын 15-наас 07 дугаар сарын 01-ний дотор хийж дуусган, Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм. Чингис хаан ОУНБ ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаа тээврийн эргэлт огцом өснө. Иймд нэгдсэн төлөвлөлтөөр Хөшигийн хөндий орчмыг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бүхий Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд онцоллоо. Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буйУлаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулан тус нисэх буудал орчим,Хөшигийнхөндийд байгуулах эдийн засгийн хөгжлийн энэхүү тулгуур төвийн төлөвлөлтийг хийх ёстой. Үүнд хот тойрсон хурдны замтай,баруун, зүүн бүсийн аймгуудаас ирэх гол замуудыгХөшигийнхөндийрүүхолбох, төмөр замаар ирэх ачаа тээврийн ачиж, буулгах зангилаа, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дэд бүтэц, цахилгаан, дулааны эх үүсвэр барих, ажилтан албан хаагчдын амьдрах орон сууцны цогцолбор хороолол байгуулах, орон нутгийн оршин суугчдын ая тухыг бодолцох гээд холбогдох асуудлуудыг цогцоор нь төлөвлөн багтаах юм. Нисэх буудал нээгдэхтэй зэрэгцээд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг УИХ болон Засгийн газраас яаравчлан гаргуулж, бэлтгэл хангахынтөлөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг холбогдох сайд нарт сануулсан. Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, Шинэ Зуунмод,Майдархотуудын нэгдсэн төлөвлөлт,Хөшигийнхөндий орчмын эдийн засгийн хөгжлийн бүс байгуулах төлөвлөлтийг эцэслэн гаргаж ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Барилга хот байгуулалтын сайдад үүрэг болгов. Зам тээврийн хөгжлийн сайдадБогдхантөмөр замынтрассыгэцэслэн батлуулж, шаардагдах геологи хайгуулын ажлыг яаравчлан,санхүүжилтыгшийдвэрлүүлэн, барилга угсралтын ажлыг 07 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө эхлүүлэхийг үүрэг болгосон. Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний дэмжлэг оролцоог ханган нягт хамтран ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд болон Чингис хаан ОУНБ-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн Япон Улсын Засгийн газар, компани аж ахуй нэгжүүдтэй давуу эрх олгон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд цохон тэмдэглээд талархал илэрхийлэв. Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын бодлогынхоо талаар Төв аймгийн иргэдэд биечлэн танилцуулж, тэдний саналыг сонсож, уулзалт хийнэ гэдгээ Богдхан төмөр замын трассын төлөвлөлттэй газар дээр нь танилцах явцдаа аймгийн удирдлагуудад хэллээгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Чуулганы хуралдаанаар шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороог12:00 цагаас,УИХ-ынчуулганыг14:00 цагаасхуралдуулахаар товлолоо. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай суудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. Мөн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлд: 72.3.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. 73 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах 73.1.Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд: 1.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. 2.Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно. 3.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно гэж заажээ.

Жинхэнэ "ДИПЛОМАТЧ"

2021-06-10 13:09:53 Нийтлэгдсэн: Улс төр
 Жинхэнэ "ДИПЛОМАТЧ"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлал маш амжилттай болж өндөрлөлөө. Сайд болсонооноо хойшхи, цар тахалын үед хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Петербургийн олон улсынэдийн засгийн чуулга уулзалтад оролцож, эдийн засаг, худалдааны чиглэлийг эрчимжүүлэх, Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг маш олон чухал ажлыг амжуулжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тушаал нь гарсан чэзэндээ хүрч амжаагүй байсанАлександр Невскийн одон энэхүү айлчлын үеэр Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад олгогдсонбайдаг. Айлчлалын хамгийн онцлууштай нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эх хэлний мэдлэг байлаа. Албаны үйл ажиллагаанд дипломат ёс жаягийн дагуу орчуулагч, хэлмэрчтэй оролцсон ч бусад арга хэмжээнд орчуулагчгүй унаган орос хэлээрээ ярьж, тухайн улсын сэтгүүлчтэй шууд ярилцлагад нь орсон нь олны анхаарлыг ихэд татсан юм. Гадаад харилцааны сайд гэдэг бол Монголыг төлөөлж буй нүүр царай. Тухайн хүний дипломат ёс зүй, хувцаслалт, зан характер, эх хэлний мэдлэг зэргээс Монгол Улсыг дүгнэх анхны дүгнэлт эхэлнэ. Харин энэ бүхэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шингэсэн, дахин нэг Төмөр хатагтай төрөн гарч байна гэхэд хилсдэхээргүй байлаа. Өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар дөрвөн жил ажилласан нь жинхэнэ дипломатч болоход маш сайн туршлага болсон бололтой. Ингээд түүний Орос сурвалжлагчийг гайхшруулсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.