МАХН-ын дарга Н.Энхбаярын бие өнөөдөр эрс мууджээ. Өглөөнөөс эхлэн түүний зүрхний хэм алдагдаж, биеийнх нь байдал муудаж эхэлжээ. Тэрбээр 247 цаг хуурай өлсгөлөн зарласнаас болж зүрхний тэжээлийн эрс дутагдалд орсон бөгөөд өнөөг хүртэл биеийнх нь байдал сайжрахгүй байгаа юм. Н.Энхбаяр 2012-05-14-ны өдрөөс эхлэн эрчимт эмчилгээнд хамрагдаж эхэлсэн хэдий ч өнөөмөн тэнхэрээгүй, бие байдал нь үе үе муудах явдал гарсаар байгааг МАХН-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Нурсан барилгын нууц эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн байжээ
2012-05-10 23:10:26 Нийтлэгдсэн: Улс төрНийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд барьж буй амины орон сууцны барилгын ажил явагдаж байх үеэр нурсан. Аранзал инвест компанийн захирал О.Мэндсайханы захиалгаар баригдаж буй тус барилгын улмаас таван хүн бэртэж, нэг хүн нас барсан. Нурангид дарагдсан иргэдийн дөрөв нь нэг гэр бүлийн хүмүүс байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдийг Увс аймгаас УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн ирүүлж ажиллуулж байжээ. Гол нь тухайн нурсан барилга Дархан цаазат газар баригдаад зогсохгүй холбогдох байгууллагаас зөвшөөрөл ч аваагүй байж. Хэдий уг барилга хувь хүний дур мэдэн барьсан сууц гэгдээд буй ч цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн аж. Эрхэм гишүүн одоогоор энэ талаар нийтэд мэдээлэхийг хориглоод байгаа гэнэ. Барилгын нуралтын шалтгааныг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас шалгаж, дүгнэлт тогтоожээ. Холбогдох байгууллагын мэдээлснээр тухайн барилгын нурах болсон гол шалтгаан нь нойтон бетон зуурмаг доош гоожсон, хучилтын арматурууд нь ил гарсантай холбоотой аж. Нөгөөтэйгүүр бетон зуурмаг нь 70 хувийн бэхжилт авсны дараа дам нуруу, хучилтын хавтан цутгах угсралтын ажлын технологийг тавих ёстой зэрэг дүрмийг зөрчсөнөөс нуралт үүссэн байна. Мөн барилгын зураг төсөл улсын экспертизийн албаар хянагдаагүй, барилгын талбай дахь зураг төсөлд зохиогчид гарын үсэг зурж баталгаажуулаагүй байжээ. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж буй Т.Чойжилжав даамалтай барилгын бригад нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй зэрэг нь тогтоогдсон. Цаашид барилгын нурсан хэсэг болон суурийг бүрэн буулгаж, зайлуулах шаардлагатай болжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна. Н.ЧИМЭГ
Онцлох мэдээ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй
-
Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон ч Алтангадас фракц яамгүй хоцрох нь ээ
-
“Шазууртай эр”
-
Арвин гишүүн зөв бичиж чаддаггүй
-
Н.Энхбаярын далд удирдлага
-
СЕХ-ны даргаар Ц.Содномцэрэнг томилогдох гэнэ
-
Б.Наранхүү хүртэл Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зурсан гэнэ
-
МАХН-ын дарга Н.Энхбаярын бие өнөөдөр эрс мууджээ
-
“Гандирс”-ын Ц.Эрдэнэчулууны эсрэг экс нөхөр нь “тэмцэнэ”
-
Н.Дашзэвэг: Н.Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад хаядаг гэж үнэн юм байна, МАХН руу бүү зүглээрэй
-
Н.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэнэ
-
Хүн тоолоод будлиулаад байсан учраас компьютер сонгоогүй билүү...
-
“Алтайн Хүдэр” компани Цээл сумынханд “эцэг” мэт элбэрэлтэй гэнэ
-
З.Баянсэлэнгэд 220 саяар орон сууц авч өгөх үү
-
Ч.Сайханбилэг халаа сэлгээгээ эхэллээ
-
Хотын төв үү Хятадын хороолол уу
-
ZTE корпорацийн төлөөлөгчид үнэнийг “ярьж” эхэлмэгц “дээлээ нөмрөх” эрхмүүд
-
Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд Солонгосчуудад 330 мянган га газар зарсан
-
Хотын мэр ажилдаа алхаж ирдэг
-
Б.Наранхүү гишүүн өрөөндөө вискидээд завгүй сууна
-
Н.Номтойбаяр ард түмний хөрөнгөөр ард түмнийг панаалдаж байна
-
Засаг дарга Л.Амгалан хогоо цэвэрлээд дараа нь сонгуульд оролц
-
Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд Солонгосчуудад 330 мянган га газар зарсан
-
МАХН-ын дарга Н.Энхбаярын бие өнөөдөр эрс мууджээ
-
Н.Энхбаярыг дэмжигч 100 гаруй иргэн шүүхийн гадаа жагсаж байна
-
Н.Номтойбаяр ард түмний хөрөнгөөр ард түмнийг панаалдаж байна
-
Н.Энхбаяр завгүй учраас хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэв
-
Увсын хоёрыг түдгэлзүүлжээ
-
Н.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэнэ
-
Шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хэн бэ
-
Хүн тоолоод будлиулаад байсан учраас компьютер сонгоогүй билүү...
-
Тэрсэлддэг Д.Оюунхорол тэрбумаар сонгуулийн сурталчилгаагаа хийнэ гэнэ үү
-
Арвин гишүүн зөв бичиж чаддаггүй
-
О.Магнай Сангийн дэд сайд болно гэнэ үү
-
Н.Дашзэвэг: Н.Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад хаядаг гэж үнэн юм байна, МАХН руу бүү зүглээрэй
-
З.Баянсэлэнгэд 220 саяар орон сууц авч өгөх үү
-
Чөтгөртэй нэр дэвшигч
-
Хотын төв үү Хятадын хороолол уу
-
Ц.Даваасүрэн АН-д элсэх сурагтай
-
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүүхдийн хорих руу авч явлаа
-
Төрийн албаны халаа, сэлгээ туйлдаа хүрэв