АН-аас мөнгө тарааж, худал амлалт түгээж, иргэд, сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгааг баримтаар дэлгэлээ
2024-06-28 21:08:41 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын зүгээс төрийн эрхийг хууль бусаар авахтай холбоотой хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байгаа талаар МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээллээ. Сонгуулийн санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө болсон уг мэдээллийн үеэр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Улс төрийн соёлын хувьд иргэд сонгогчдодоо таагүй мэдээ хүргэж байгаадаа хүлцэл өчье. АН-ын зүгээс илтэд хууль зөрчсөн олон баримт нотлогдож байгаа учир энэ мэдээллийг хүргэхээс аргагүй байна хэмээгээд АН-аас мөнгө тараалт, худал амлалт түгээх, иргэд сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүдийн талаар мэдээллэсэн юм. Тэрбээр УИХ-ын сонгуулийн II тойрог Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж байгаа үйлдэл дүрс бичлэгтэйгээ ил болсон. Сонгуулийн IV тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт иргэд, сонгогчдод тараасан нь баримтаар нотлогдсон. УИХ-ын сонгуулийн I тойрог, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад 300 мянган төгрөгийг тараасан баримтыг хуулийн байгууллагад өгсөн. Баянхонгор аймгийн 10 дугаар багт АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 100 мянган төгрөг өгсөн нь баримтаар баталгаажсан. УИХ-ын сонгуулийн I тойрогт Өвөрхангай аймгийн сум бүрээс хоёр оюутныг 1000 оюутны тэтгэлэг-т хамруулах зар ихээр түгж хууль зөрчиж байна. Сонгогчдод дарамт үзүүлж байгаа байдал хэрээс хэтэрч байна. Сонгуулийн XI тойрогт АН-ын ажиглагчид өөдөөс чинь хараад сууж байна. АН-д саналаа өг, ажиглаж хйиж байгаа, ярих боломжгүй гэж 99799846 дугаараас мессеж бичсэн байна. Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг гэх хүн өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байршуулсан. Сонгуулийн IV тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж, АН-д саналаа өгөөрэй гэх байдлаар иргэдийн сонголтод нөлөөлж байна. Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт зохион байгуулалттайгаар иргэдийг зөөж, саналыг өгүүлэх үйлдэл гарч байна. АН дээр үйлдлүүдийг зохион байгуулалттай хийснээс гадна олон нийтийн цахим сүлжээгээр МАН-ыг болон МАН-аас нэр дэвшигчдийн нэр төрд халдсан, гүтгэж доромжилсон мэдээллийг удаа дараа гаргалаа. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад хуулийн байгууллагаас 300 гаруй цахим хаягийг хуурамч болохыг тогтоосон. Мөн МАН-ын зүгээс сонгуулийн зөрчилтэй холбоотой 200 гаруй үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна гэсэн юм. МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн АН хууль зөрчсөн үйлдэл ихээр хийж байна. Ийм үйлдлүүдээ МАН хийсэн мэтээр иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Монголын хоёр дахь том намын хувьд улс төрийн соёл гаргаж шударга, нээлттэйгээр төрийн сонгуульд оролцоорой гэж уриалъя гэлээ.
АН-ынхан Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ
2024-06-28 19:55:26 Нийтлэгдсэн: Улс төрАН-ынхан сонгогчдын саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тараасан үйлдэл дахин гарлаа АН-ынхан мөнгө тарааж байгаад баригдсан үйлдэл дахин гарлаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын АН-ынхан иргэдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Мөнгө тарааж байсан хүмүүсийг сумын Цагдаагийн газраас саатуулсан бөгөөд шалгалтын ажиллагаа яг одоо үргэлжилж байгаа аж. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын АН-ынхны хувьд сонгогчдын нэрсийн жагсаалтыг тулгаснаар иргэдэд мөнгө тарааж байсан аж. Ингэхдээ маш их хэмжээний мөнгийг ийм байдлаар тараахаар зэхэж байсан бөгөөд Цагдаагийн газраас шуурхай ажиллан үйлдэл дээр нь баримтжуулснаар таслан зогоож чадсан аж. АН-ынхны хувьд сонгогчдын саналд нөлөөлөх зорилгоор нийслэлд төдийгүй орон нутагт хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байгаа талаар өнөөдөр МАН-ын зүгээс мэдээлэл хийсэн. АН-ынхан сонгогчдын саналыг худалдан авах, сонголтод нь нөлөөлөх ажиллагааг хаа сайгүй явуулж байгаа бололтой ийнхүү дахин нэг хууль зөрчсөн үйлдлийг цагдаагийнхан үйлдэл дээр нь таслан зогсоожээ.
Баруун бүсийн хамгийн содон бие даан нэр дэвшигч А.Санжмятав
2024-06-26 10:46:08 Нийтлэгдсэн: Улс төрХАМГИЙН СОДОН НЭР ДЭВШИГЧ Дугуйтай өрсөлдөгч нэрээр сонгогчдод шинээр танил болсон нэр дэвшигч Баруун бүсэд өрсөлдөж байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа унадаг дугуйгаар эхэлж, энэ байдлаа сонгууль дуустал голлож үргэлжлүүлэхээр шийджээ. Хүч тэнцвэргүй өрсөлдөөнд нисдэг тэрэг, олон жийп, том багтай намуудын сурталчилгааны дэргэдүүр дугуйтай өрсөлдөгч ганцаар явсаар уулзсаар, олон мянган км-nau мятралгүй туулжээ. Бие даан нэр дэвшигч Адьяабалжирийн Санжмятав жирийн хүн сонгогдох боломжгүй мэт тэнцвэргүй сонгуульд бууж өгөхгүй, зориуд эрсдэлтэй өрсөлдөх замыг сонголоо. Жирийн иргэнд сонгогдох боломж гарах ёстой. Боломжгүй мэт нөхцлийг сөрж явна. Тэсэж тэвчихийн аргагүй сүрэг бүлгүүд улс орныг зайдагнаж унагасаар удлаа. Тиймээс өөрийн зориг, золиос, нэр төрийг эрсдэлд оруулан зүтгэж байна, үүнийгээ цөхрөлтгүй үргэжлүүлнэ гэж ярьжээ. Тэрбээр одоо цөөн нөхдийн хамт 4000 км явж, 20 шахам хот суурингаар орж хэсэгчилсэн уулзалтууд хийжээ. Хамгийн том нутагтай 4 аймагт явж байна, сонгогчиддоо бүрэн хүрч боломжгүй нь ойлгомжтой. Зөвхөн том нам, хөрөнгөн этгээд, олны танил хүмүүст зориулсан сонгууль болж байна. Жирийн хүнд төрд зүтгэх орон зай алга. Сонгуульд бие даагчийг шоовдор ганцаардмал, өрөвдөм мэт ойлгуулдаг болсоор удлаа!. Гэвч зориуд бид зүтгэж, олон түмэнд энэ дохио санамжыг хүргэхээр тэмцэж байгаа гэж түүний нөхөд ярьжээ. Унадаг дугуйгаар аялаж нийгмийн сүлжээгээр өөрийгөө сонирхолтойгоор таниулж, зорилгоо хуваалцаж буй түүний энгийн арга нь хүмүүст таалагдаж, одоо хоёр сая хүн түүний сурталчилгааг үзэж, дэмжээд байгаа ажээ. Энэ нь сонгуулийн цөөн хоногт сонгогчдод хүрэх хувь хүний дээд амжилт болоод байгаа ажээ. Цөхөрсөн итгэлд гэрэл асаана уриатай түүний сонгуулийн аялал үргэлжилсээр... Бие даагч Адьяабазарын Санжмятав нь МУИС-ын багш, боловсролын ухааны доктор бөгөөд УИХ-ын II тойрогт Завхан, Увс, Ховд, Говь-алтай аймгийн тойрогт бие даан нэр дэвшсэн, уул, дугуйн спортын тамирчин хүн юм байна. Энэ удаагийн сонгуулийн хамгийн содон, энгийн шударга нэр дэвшигч гэж хүмүүс ярилцаж байна.
“ЦЭНХЭР ҮСТ” ЦЭРЭН “ЭЛИЙРЭГЧ” УЯНГЫГ ТЕГ-Т ШАЛГУУЛАХААР ӨГӨВ
2024-06-25 17:38:24 Нийтлэгдсэн: Улс төрЦахим хуудсаараа дамжуулан монголчуудыг байнга доромжилдог элийрэгч Уянгыг АН-ын дарга Л.Гантөмөр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн биш энэ хүнээр тойргоо, АН-аа самруулж дуусаад байна. Эцэст нь Монгол Улсаа самруулж болзошгүй байгаа бололтой. Журмын нөхрийнхөө үхлээр улс төр хийж, сонгогчидтой хийх уулзалтуудаа зогсоож, эрх баригч нам руу дайрах нэрийдлээр АН-ын бүх гишүүдийг хамруулсан улс төрийн акц хийхийг Ц.Уянга ил цагаан шаардсан. Үүнийг нь ҮАБЗ-ийн гишүүний нэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүртэл аялдан дагалдаж, ноён нуруу нь хуга нугарч дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Үүнийг цэнхэр үст Цэрэн Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөх гэсэн гадны тагнуулын байгууллагын явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, Ц.Уянгыг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулах хүсэлт өглөө. Тэрбээр Ц.Уянга шиг гадаад нөхөртэй. Гэсэн хэдий ч хэзээ ч гадаадын ЭСЯ болон бусад улс орны улстөрчидтэй Уянга шиг харьцаж байгаагүй. Харьцах ч боломжгүй байдаг. Гэтэл Ц.Уянга үзэл бодолтойгоо нийлээгүй хүнийг Ерөнхий сайд байсан ч хамаагүй гадаадын ЭСЯ-д болон бусад холбогдох хүмүүс рүү цахим хаягийг нь таглаж матдаг. Үүнээс нь болоод гадаадад амьдардаг Ц.Уянгатай өөр үзэл бодолтой монголчууд цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлж чадахаа больсон. Энэ нь нэгдүгээрт Монгол хүний хувийн мэдээлэл нууцыг гадныханд задруулж, аюулгүй байдалд нь халдаж байна. Хоёрдугаарт, Ц.Уянга, Монголхүү нар нь Монголын өв соёл, уламжлалт үндэсний баяр наадмыг эсэргүүцсэн #NONAADAM, Орос, Украйны дайныг эсэргүүцэх нэрийдлээр хэтэрхий нэг талыг барьж монголчуудыг хооронд нь талцуулж турхирч байсан. Гуравдугаарт, УИХ-ын энэ сонгуулийн үр дүн яаж гарахаас үл хамааран бослого, жагсаал тэмцэл, өнгөт хувьсгал руу өдөөн турхирч магадгүй тул монгол хүн бүрийг доороо суурьтай дотроо бодолтой байгаарай хэмээн болгоомжлууллаа.
Т.Аюурсайхан УИХ, Засгийн газрын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ хүсэлт гаргалаа
2023-02-07 09:36:24 Нийтлэгдсэн: Улс төрХууль, хяналтын байгууллгаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татаж, өчигдөр (2023.02.06)Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээстүүнд хилийг хориг тавьж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон билээ. Тодруулбал, шүүхээс Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм. Тэгвэл эл шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн,Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр (2023.02.07) УИХ, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гарган, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлжээ. Тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсанд мөн дараах мэдэгдлийг тавиад байна. УИХ, Засгийн газрын гишүүнээс ЧӨЛӨӨЛӨГДӨХ тухай Улсын Их Хурлын гишүүнээс болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүний зүгээс намайг нүүрсний гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ. Миний бие Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна. Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна. Надад өндөр итгэл хүлээлгэж, Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгож, намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Т.Аюурсайхан
Нийтэлсэн:
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй