Ш.Адьшаа: Дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ
2021-01-13 11:51:12 Нийтлэгдсэн: Улс төрСэтгүүлч Л.Баатархүү УИХ-ын гишүүд сүүлийн хэд хоног Шүүхийн багц хуулийн төсөл-ийг айхтар нухацтайхэлэлцэж байгаа. Уг шинэ төсөлд нэлээд гажуудал, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, цагаан захтнууд хуулийн цоорхой, хяналт сул байдлыг ашиглаж хууль бусаар хөрөнгөжих, эдийн засгийн гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож буй талаар зарим гишүүд эсэрцүүцэж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус багц хуулийн төслийнталаар өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсоншударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна. Шинэ төслийн гол өөрчлөлтөөр авлигал албан тушаалтныг өөхшүүлэх, оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай, байгалийн баялгийг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг Улсын дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх гэж байна. Энэ бол маш ноцтой зөрчил. Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдийн гэмт хэргийг хаацайлах зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна. Дээд шүүхийг Онолын шүүх байна гэх нэрийдлийн дор иргэний давж заалдах боломжийг байхгүй болголоо. Уг хуулийн төсөл батлагдснаарМонгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орно. Эдийн засгийн маш том гэмт хэргүүдийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх, шийдвэр боломжгүй болгож байна. Товчхондоо олонхи өөрсдөдөө маш ашигтай хуулийн төсөв болосруулчихлаа. Шүүхийн багц хуулийн төсөл-ийн Ажлын хэсгийгУИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлаж, өнгөрсөн жил Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн 80 хувийг өөрчилсөн.
Зам, тээврийн хөгжлийн яам зам, тээврийн салбарт 2021 оныг Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил болгон зарласан билээ. Үүнтэй уялдуулан зам, тээврийн салбарын шагналд нэр дэвшүүлэх, олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. Зам, тээврийн салбарын болон яамны шагналаар шагнуулахаар жилд дунджаар 3500 орчим иргэдийн материалыг хүлээн авч хариу өгдөг бөгөөд энэ үйлчилгээг үзүүлэхэд цаг хугацаа ихээхэн зарцуулдаг байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан Зам, тээврийн салбарын шагнал олгох журам, мөн салбарын шагнал авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг байгууллагын цахим хуудсанд байршуулсан боловч материалын бүрдүүлэлт дутуу, шаардлага хангахгүй нэр дэвшигчийн материалыг ирүүлэх, мөн шагналд нэр дэвшигчийн шагнуулах хүсэлт шийдэгдсэн эсэх талаар байгуулага, аж ахуй нэгжээс олон дахин асуух явдал үргэлж гардаг. Харин нэр дэвшигчийн материалыг онлайнаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж шагналын өргөдөл шийдэгдсэн талаарх мэдээллийг түргэн шуурхай, харилцагчийн цахим шуудан, гар утсанд илгээх боломж бүхий онлайн удирдлагын програм хангамжийг нэвтрүүлснээр Зам, тээврийн салбарын шагнал горилогчдын мэдээллийн сан бий болгох, шагналын өргөдөл хүлээн авч шийдвэрлэх явцыг шуурхай болгох, шагнал горилогчдод хариуг хурдан хүргүүлж, эргэх холбоог сайжруулах, шагналын мэдээллийн сангийн өгөгдлүүд дээр дата анализ хийж шийдвэр гаргалтын түвшинд ашиглах зэрэг давуу талууд бий болох юм. Дашрамд сонирхуулахад, салбарын шагналаар шагнуулах хүсэлтэй иргэд, харилцагч байгууллагаwww.award.mrtd.gov.mnхаягаар бүртгүүлэх бөгөөд шагналын болзол, шаардлага, бүрдүүлэх материалыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/50 тоот тушаалаар батлагдсан Зам, тээврийн салбарын албан хаагчдад шагнал олгох журам-аасhttps://mrtd.gov.mn/i/357харж болох юм байна. Эх сурвалж: ЗТХЯ
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-ын элчин сайдтай уулзав
2021-01-13 11:38:21 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Эх сурвалж: ГХЯ
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2021.01.12/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг танилцуулж байна. 1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; -Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; -Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/; - Бусад. 2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан,анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/; - Бусад. 3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: - Ажлын хэсэг байгуулах тухай /Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий/. 4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Хэлэлцэх асуудал: -Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг байгуулах тухай /Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/; - Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд/.
Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ
2021-01-12 10:36:21 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар ДЦС-IV төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал гэсэн үг юм. Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл төр хариуцах болсон. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг даван гарахад энэ өргөтгөл чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр тэмдэглэж, гүйцэтгэгч компаниудад талархал илэрхийлэв. Мөн ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорьж байгааг хэлэв. Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг ДЦС-IV болон ОХУ-ын Уралын турбин завод компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр Ган цагаан өргөө, Морьтон, ББЗБ, Эрчим сервис, СММ, Монкран консалтинг, Бестпрайс, Ханжинбулаг, Шинэ эхлэл төсөөлөл, Ди Ти Юу компани ажиллажээ. ДЦС-IV компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэж байна гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй