Шууд: Дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлийн нээлт болж байна
2021-01-11 10:55:58 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын 2020 намрын ээлжит чуулганы 1 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын бүлэг, байнгын дэд, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 11-ний Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 12-ны Мягмар гарагт: 1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Бусад. 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/; Бусад. 3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал: Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Ажлын хэсэг байгуулах тухай /Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/; Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд/. 01 дүгээр сарын 13-ны Лхагва гарагт: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас Их Эзэн Чингис хаан танхимд: Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл; Бусад. 2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд. Хэлэлцэх асуудал: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/; Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Үндсэн хууль танхимд: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нарын 22 гишүүн 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Ажлын хэсэг байгуулах тухай /Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Ажлын хэсэг байгуулах тухай /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/; Ажлын хэсэг байгуулах тухай /Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл/. 4.Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас Их Засаг танхимаас цахим хэлбэрээр хуралдана: Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр 2020.08.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нарын 22 гишүүн 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Бусад; Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар тавьсан асуулгын хариуг сонсох.
ХЭҮК-ын гишүүд шадар сайд Я.Содбаатартай цахим уулзалт хийлээ
2021-01-11 10:05:20 Нийтлэгдсэн: Улс төрХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа нар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатартай /2021.01.07/ цахим уулзалт хийж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Гишүүдийн зүгээс юуны түрүүнд гадаадад гацсан Монголчууд, тэр дундаа БНСУ-д байгаа иргэдийн асуудлыг онцгойлон анхаарч, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг эхний ээлжинд авч ирэх саналыг тавилаа. 11 дүгээр сард товлогдоод байсан Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсанаас үүдэн тэнд байгаа иргэдийн асуудал өдрөөс өдөрт хүндэрсээр байгаа талаар гомдол эрс нэмэгдсэн бөгөөд хүнд өвчтэй, жирэмсэн, нялх хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал хүнд байгаа иргэдийн хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг онцоллоо. Хоёрдугаарт, үр дүнтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлж, мэдээлэл солилцох, ХЭҮК-оос УОК-ын хуралд мэдээлэл хийж, ажиллах тухай саналыг гаргасан юм. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, онцгой комиссын зүгээс аль болох хүний эрхийг зөрчихгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцлоод цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим шийдвэрүүд өөрчлөгдөж, зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болж байгааг хэллээ. Мөн ХЭҮК-оос ирүүлсэн Солонгос дахь иргэдтэй холбоотой шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сард тус улсаас 34 иргэнийг нэн даруй татаж авах арга хэмжээ авч ажиллах зэргээр нөөц боломжоо шавхаж ажиллаж байгааг хэллээ. Өвчний тархалт, нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хүний эрхтэй холбоотой олон асуудал гарч байгаа хэдий ч цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтын ажиллагааг сайжруулж, харилцан мэдээлэл солилцож хамтарч ажиллах чухал байгааг Шадар сайд онцоллоо.
Барилгынхан НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах зэрэг дөрвөн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээ
2021-01-08 20:08:40 Нийтлэгдсэн: Улс төрМонголын Барилгын үндэсний ассоциациас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага мэдэгдэл хүргүүлжээ. Ковидын нөлөөллөөс болж нийт эдийн засаг болон барилгын салбарт үүссэн хүндрэл бэрхшээлийг дурдаж, мөн цаашдаа зайлшгүй авч хэрэгжүүлэх дөрвөн шаардлагыг хүргүүлсэн байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хавсаргав.
Тэтгэврийн зээлгүй байсан 210 мянган иргэнд 1 сая төгрөг олгох ажил тавдугаар сараас хэрэгжихэд бэлэн болжээ
2021-01-08 11:52:43 Нийтлэгдсэн: Улс төр-Тэтгэврийн зээлгүй байсан 210.0 мянган иргэнд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжихэд бэлэн болов- Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяа Эрдэнэс силвер ресурс компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов. Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм. Хууль батлагдсанаас хойших хугацаанд Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ. Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна. Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210.0 мянган иргэнд тус бүр 1.0 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг Эрдэнэс силвер ресурс компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ. Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор Эрдэнэс Монгол компаниас 5 жилийн хугацаатай, 725.0 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм. Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг 2020 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй