АНУ, Хятад зэрэг улстай чингэлэг тээврийн хүндрэлтэй асуудлаар хэлэлцэв
2021-11-12 09:02:21 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын санаачилгаар ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ)-аас арваннэгдүгээр сарын 10-ны өдөр КОВИД-19 цар тахал ба чингэлэг тээврийн зардлын өсөлт: нөлөөлж буй хүчин зүйлс ба цаашид авах арга хэмжээ сэдэвт уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад АНУ, Гондурас, Маврики, Монгол, Сингапур, Тайланд, Хятад зэрэг улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, чингэлэг тээврийн үйл ажиллагааны доголдлын улмаас импорт, экспортод тулгарч буй хүндрэл, түүнийг даван туулах арга хэмжээний талаар мэдээлэл солилцов. Уулзалтыг ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала нээж, дэлхийн чингэлэг тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоог төлөөлж, Mongol Express компаний Ерөнхий захирал Д.Энхбат далайн тээвэр, чингэлэг тээврийн үнийн өсөлтөөс улбаалж монголын тээвэр зуучдад тулгамдаж буй асуудлаар илтгэл тавив. Мөн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн чингэлэг тээврийн хүндрэлээс үүдэж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлыг онцлов. Тухайлбал, дамжин өнгөрөх тээвэр, бүтээгдэхүүнд тавигдах нөхцөлийг илүү хөнгөлөлттэй болгох, олон талт зохицуулалтыг сайжруулах зорилгоор ДХБ-ын Сайд нарын Бага хурлын үр дүнд гаргах баримт бичигт энэ асуудлыг тусгах санал гаргав. Эх сурвалж: ГХЯ
Л.Оюун-Эрдэнэ: Авлигад цэг тавихгүй бол гаднынхан манайд хөрөнгө оруулахгүй, бизнесийн орчин бүрдэхгүй нь
2021-11-12 08:52:32 Нийтлэгдсэн: Улс төр Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын тогтоолоор байгуулсан тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, орлогч даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажилладаг юм. Өнөөдөр болсон хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой 1196 гомдол, мэдээлэл ирснээс 741 нь шалгагдаж, 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш ийм олон хэрэг гарсан нь харамсалтай. Эндээс 90.3 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлсэн байна. Авлигатай холбоотой асуудалд цэг тавихгүй бол гаднынхан манайд хөрөнгө оруулахгүй, бизнесийн орчин бүрдэхгүй нь хэмээн онцоллоо. Өнөөдрийн байдлаар 56 байгууллагын 562 үйлчилгээг иргэдwww.e-mongolia.mnцахим хуудаснаас авч байна. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнгөрсөн долоодугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 4-ний хугацаанд 1860 дуудлага ирсний 20 нь авлигын гэмт хэргийн шинжтэй байсныг АТГ-т шилжүүлжээ. Мөн хүнд сурталтай холбоотой 1052 гомдол ирсэн байна. АТГ-т 2021 оны эхний арван сард 1913 өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн. Үүнээс 1089 буюу 57 хувь нь газрын харилцаатай холбоотой байжээ. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хорооны хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сургуулийн хуваарь солих, эмнэлэгт хүн хэвтүүлэх, цэцэрлэгт өөр хаяг дээр бүртгүүлэх, тусгай зөвшөөрлүүдийн цаана авлигын хүнд суртал үүсдэг. Үүнийг манайхан авлига гэж үздэггүй. Эдгээр төрийн үйлчилгээг цахимжуулж байж шийднэ гээд дараах үүрэг, чиглэлийг өглөө. -Иргэд төрд гарч байгаа авлигатай холбоотой мэдээллээр хаана хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. Иймд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 дугаарын эргэх холбоог шинэ түвшинд гаргах. -Улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор намуудын удирдлагуудтай үндэсний хорооныхон уулзаж, иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг сонсох. -Төрийн албаны ёс зүйн дүрэм боловсруулах. Ураг төрлийн томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодог зэрэг асуудлаас гадна хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй гэж мэдүүлсэн хэр нь хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр автомашинтай байдаг. Энэ мэт асуудалд цэг хатгах үүднээс ёс зүйн дүрэм боловсруулах. -Газар, уул уурхайн лицензтэй холбоотой зөвшөөрлийг ондоо багтааж цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
2021-11-12 08:17:00 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн гзарын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинар, сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 11-12 нд зохион байгуулж байна. Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (цаашид Нэгжийн тухай хууль гэх)-ийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуульд зааснаар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.Тус хууль нь орон нутгийн засаглал, эрх мэдэл, хэрэгжүүлэх чиг үүрэг, төсвийн орлого, зарлага, бие даасан байдал зэрэг орон нутгийн бүхий л асуудлыг зохицуулах тул аймаг, нийслэлийн удирдлагуудад энэ хуулийн талаар сурталчлах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцууллаа. Тус хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 45 дугаар тогтоолоор холбогдох хууль, тогтоомж, журам заавруудыг тухайн хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүргийг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд Засгийн газраас боловсруулж байгаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төслийг танилцууллаа. Шинэчлэгдэн батлагдсан Нэгжийн тухай хуулийн дагуу аймаг, сумдын төсвийн орлого зарлагын өсөлт, бууралт ямар байх, тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөх, аль түвшинд төсвийн төвлөрөл илүү саарч, төсвийн бие даасан байдал нэмэгдэхээр байгаа зэргийг аймаг, дүүрэгт дээр хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцууллаа. Мөн шинэчлэн баталсан МУЗЗНДНТУ-ын тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсөв, төсвийн харилцаанд үүсэх асуудлуудын талаар Сангийн яамнаас хийсэн судалгааны дүнг танилцуулав. Засаглалын менежментийг боловсронгуй болгох асуудал, Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журамд орох нэмэлт өөрчлөлт, Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, төрийн албаны шинэчлэлт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт зэрэг орон нутгийн удирдлагуудад нэн чухал асуудлуудын талаар сургалтуудыг зохион байгууллаа. Тус семинарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Засгийн газрын 146 дугаар тогтоолоор нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломж бүрдсэн. 420 тэрбум төгрөгөөр гурван жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажил хийнэ. Нийт есөн бүлэг ажлыг хийхээр төлөвлөсөн. Уулзваруудын нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, 30 байршилд дахин төлөвлөлт хийнэ. Ухаалаг тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зэрэг ажил төлөвлөсөн. Тухайлбал тулгуурт гүүрэн байгууламж барина. Энэ нь их багтаамж бүхий шинэ төрлийн тээврийн хэрэгсэл гэж ойлгож болно.
“СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАН ГАРГАСАН АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
2021-11-11 07:57:44 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх даалгаврыг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна. 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа улсдаа анхных бөгөөд түүхэнд үлдэнэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж, баяр хүргэлээ. Мөн 2024 онд багтаан далайд ёроолд байгаа 60 гаруй машин, техникийг осол, эрсдэлгүй татан гаргана гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй