Та бүхэндээ, үдийн мэнд хүргэе. Өдрийн идсэн хоол шингээд бага зэрэг өлсөж байна уу? Тэгвэл оройн хоолны идэх хүслийг тань өдөөхөөр, хоолыг урлаг болгон авсан шилэг зургуудаас толилуулж байна.
Хэрвээ сансарт нисэж чадаагүй бол Япон эсвэл Хятад орноор аялаад үзэхэд зүгээр болов уу. Учир нь эдгээр үндэстэнгүүд биднээс тэс өөр учир, бараг л өөр гараг дээр очсон мэт сэтгэгдэл төрнө. Азийн орнуудад дараах усны дусал мэт зүйлийг хийж сурсан байна. Та үүнийг юу гэж бодож байна?... Энэ юу вэ? Азиуд будаагаар төрөл бүрийн зүйл хийж чадна. Ингээд Mizu нэрт будааны бялуутай танилцацгаая. Энэ бялууг желатин болон цэвэр ус ашиглан хийдэг байна. Хэрвээ хатгавал хагарах мэт харагдаж байгаа ч, халбагаар зовох зүйлгүй идэж болно. Mizu-г бэлэн болмогц 30 минутын дотор идэх ёстой гэнэ. Эс тэгвээс энгийн ус болон хувирдаг байна. Ихэнхидээ буурцагны сүмсийн хамт өгдөг.
Узбекстан улсын ерөнхий сайдын албан тушаалыг 2003 оноос өнөөг хүртэл хашиж буй Шавкат Мирзияевын охин Диора Усманов (Diora Usmanova) гоо үзэсгэлэн, тансаг хангалуун амьдралаараа цахим ертөнцөд алдаршаад байгаа билээ. Өдгөө 27 настай үзэсгэлэнтэй бүсгүй, охины хамтаар аз жаргалтай амьдарч байна. Түүнийг хүмүүс Узбекстаны гүнж, эрх авхай хэмээн хочилдог гэнэ. Ингээд та бүхэндээ түүний үлгэрийн мэт амьдралыг хүргэе. Узбекстан гүнжийн тансаг амьдрал Узбекстаны гүнж гэгдээд буй эл бүсгүй өөрийн тансаг хувцас, амьдралын хэв маягаараа залуухан олигархуудын эгнээг нэмээд буй юм. Түүний энэ тулсан тансаг цамаан байдлыг харсан хүмүүс муулах нь муулж, шүтэн бишрэх нь ч биширч байдаг гэнэ. Ямартай ч түүний өмсдөг ганган хээнцэр хувцас, даашинз тус бүр ойролцоогоор 5000 долларт хүрнэ. Тэрээр хэзээд хувцас загварт дуртай бөгөөд түүндээ тулгуурлан Москвад өөрийн шинэ хүүхдийн хувцасны дэлгүүрийг нээсэн аж. Тэрхүү дэлгүүр нь мэдээж, жирийн иргэдэд дэндүү ахадсан, босго өндөртэй, өртөг ихтэй бараанууд зонхилно. Тэрээр охиноо яг л өөр шигээ дэгжин, ихэмсэг байлгахыг хүсдэг гэв. Тиймээс ч түүний эл дэлгүүрт яг л том хүний хувцас шиг загвартай, түүний урласан дэгжин загварлаг хүүхдийн хувцаснууд байдаг аж. Диорагийн хувьд тэрээр амралт чөлөөт цөлөөт цагаа гэр бүлтэйгээ аялж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай ажээ. Түүний бяцхан охиныг Мэрияам (Mariyam) гэдэг бөгөөд Диора өөрийн охины зургийг Инстаграм хуудсандаа байрлуулж, хэдийн 129 мянган дагагчтай болгосон байна. Элит бүсгүйн хүүхэд болохоор аргагүй нэр хүндтэй байгаа биз? Тэрээр өөрийн цахим хуудсандаа үргэлж, ганган даашинз, хувцастай зургууд, тансаг аяллууд, охиныхоо өхөөрдөм зургуудыг хийдэг байна. Бяцхан Мэриям өдгөө ээжээсээ дутахгүй эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ. Учир нь түүний өхөөрдөм төрхийг сурталчилгаа, брэндийн нүүр царай болгох хүсэлтүүд тасардаггүй. Диорагийн эцэг, Узбекстан улсын ерөнхий сайд Шавкат Мирзияев (Shavkat Mirziyoyev) өдгөө 58 настай ажээ. Бүсгүй өөрийн цахим хуудастаа, Би Парист байх хугацаандаа үнэхээр их уйдсан. Тэнд үнэндээ үзэж хараад, хийгээд байх зүйлгүй юм билээ. Москва л хамгийн шилдэг нь гэсэн байна. Түүний эл сэтгэгдлийн доор хүмүүс Ямар цамаан юм бэ? Гайхуулаад байгаа юм уу хаашаа юм гэхчилэн сэтгэгдлийг үлдээж, зарим нэг нь Тэр ч тийм шүү, Москва хамгийн шилдэг нь хэмээн түүний бодлыг дэмжсэн байна. Өдгөө ээж охин хоёр олны анхаарлыг эрхгүй татаж байгаа бөгөөд, тэдний хайр татам, өхөөрдөм, үзэсгэлэнтэй зургууд цахим ертөнцийг эзэгнэнэ. 4 настай бяцхан охин ээж шигээ загварын мэдрэмжтэйн дээр, тэрээр бүр бүхэл бүтэн хувийн зурагчинтай гэнэ. Тэдний амьдралд цахим ертөнц томоохон байрыг эзэлдэг бололтой шүү. Одоогоор ээж охин хоёр бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаа бөгөөд тэрээр охиноо ганцаардуулахгүйн тулд түүнд хүссэн бүхнийг нь хийж өгөхийг хүсдэг гэв. Түүнчлэн хөрөнгө мөнгөтэй, баян хүмүүсийн хувьд хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гэдэг маш асуудалтай учраас, Диора өөрийн охиныг аль болох ухаалаг, боловсролтой хүн болгохыг хичээдэг ажээ. Түүний нөхрийг Бабур Усманов (Babur Usmanov) гэдэг бөгөөд 2013 оны 5-р сард харамсалтайгаар авто машины ослоор нас барсан байна. Нөхрийнх нь үхэл түүнд маш хүндээр туссан нь ойлгомжтой. Тиймээс ч тэрээр охиноо ганцаардуулж, эцгээ үгүйлэн санаж, бэтгэрхээс нь сэргийлж, охиныхоо сайн найз, сайн багш байхыг хүсдэг гэнэ. Бүсгүйн шинэ бизнест охиных нь үүрэг оролцоо мэдрэмж, маш чухал байдаг учир, үргэлж л охинтойгоо хамтарч ажилладаг гэжээ. Диора нөхрийнхөө үхэлд маш ихээр шаналсан нь мэдээжийн хэрэг. Узбекийн ард иргэд ч гэсэн хэтэрхий залуугаараа харамсалтайгаар хорвоог орхисон чадварлаг бизнесмэн залууд эмгэнэл илэрхийлж байв. Түүний нөхрийг Диорагаас өөр бүсгүйтэй болзож яваад, осолд орсон тухай мэдээлэл ч байдаг. Гэвч түүнийг нь батлах гэрэл зураг олон нийтэд цацагдаагүй бөгөөд Диора ч энэ тухай албан ёсны тайлбар огт хийгээгүй юм. Тэрхүү аймшигт ослоос хойш, Диора бүхий л анхаарлаа охиндоо ажилдаа зориулах болсо аж. Түүний зохиосон загварууд үнэхээр тансаг, сонгодог бөгөөд эцэг эхчүүдийн дунд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа гэнэ.
Амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой охид нэмэгдэхийн хэрээр тэднийг хэтэвчин дэх хэдэн төгрөгөөрөө үнэлэх баян айлын мөнгөтэй залуус олон болжээ. Өнөө үед хэвийн үзэгдэл болсон энэхүү хандлага нь, цагтаа садар самуун явдалтан хэмээх нэрийг зүүлгэж, олны элэг доог болгодог байлаа. Ингээд түүний жишээ болсон Австралийн 18 настай охины талаар мэдээллийг хүргэе. Юмс өөрчлөгдөнө өө гэж... Баян залуустай зугаацаж мөнгө олдог 18 настай охин Таны харж байгаа энэхүү энгийн гэмээр, царайлаг охиныг Маяа (Maya) гэдэг бөгөөд тэрээр цахим ертөнцөд Sugar Baby хэмээх нэрээрээ алдаршаад байгаа юм. Маяа хөвгүүдтэй хэрхэн харьцах, тэднээр үнэтэй бэлэг сэлт авахуулах тал дээр үнэхээр сурамгай. Учир нь тэрээр залуус байтугай ахимаг насны эрчүүлтэй болзож, тэрийгээ ажил хэрэг хэмээн андуурч яваа юм. Авууштай нь түүний эдгээр харилцаандаа баримталдаг хамгийн гол зүйл нь тэдэнтэй бэлгийн харьцаанд ордоггүй гэв. Тэрээр энэ талаараа тайлбарлахдаа: Би өөрийнхөө хийж байгаа зүйлээс огтхон ч ичихгүй байна. Мөнгөө зарцуулж байгаа залуусын хувьд тэд надаас хэрэгтэй зүйлээ авсан. Тиймээс ч хариуд нь мөнгө өгсөн. Хамгийн гол нь би тэдэнтэй секс хийдэггүй. Зарим эрчүүд надаас илүү зүйлийг хүсэж, их хэмжээний мөнгийг амлаж байсан. Тэглээ гээд би түүнтэй унтана гэсэн үг биш гэжээ. Зүгээр л тэдэнтэй цагийг зугаатай өнгөрөөснийхөө хөлсөнд 300 долларыг авдаг ажээ. Энэ нь манайхны сарын дундаж цалин гэсэн үг юм. Хэрвээ хэн нэгэн эртэй зүгээр л нэг сэтгэлээ онгойтол сайхан ярилцвал 100 долларыг хөлсөнд нь авдаг ажээ. Өдгөө 18 настай охинд үнэтэй байр, машин, хувцас гээд бүхий л зүйлс бий... Үүндээ тэрээр үнэхээр сэтгэл хангалуун байдаг нь ойлгомжтой. Үнэндээ тэдэн шиг замаар мөнгө олдог хүмүүс та бидний мэдэж байгаагаас ч олон. Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн адил иймэрхүү аргаар мөнгө олох нь маш элбэг болсон. Гэвч энэ нь төдийлөн олонд дэлгэгдээгүй байгаад л хамаг учир нь оршино. Хамгийн гайхалтай нь Маяагийн эцэг эх охиныхоо талаар мэддэг төдийгүй энэхүү үйлдлийг нь зөвшөөрсөн, бүр дэмждэг гэнэ шүү. Хүн хүний бодол, сэтгэлгээ ч асар их зөрүүтэй гэдгийг уншигч та эндээс анзаарч байгаа байх.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй